Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 137/ШШ2026/00478

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Э.А-н нэхэмжлэлтэй хариуцагч Н.М-т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг 2026 оны 05 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 05 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.А  охин А-аа амьдардаг байсан. Н.М-тай 2014 онд анх танилцаж хамтран амьдарсан. Бидний хамтын амьдралын хугацаанд хүү М  ..-ний өдөр, охин М  ..-ний өдөр, охин М  ..-ны өдөр  төрсөн. Хамтын амьдралын 12 жилүүдэд бидний зан ааш тохирохгүй нөхөр болох М  хамтран амьдарсан цагаасаа л намайг хэл амаар доромжилж бүх зүйлд хориг тавьдаг болсон. Гэрээс гаргахгүй найз нөхөдтэй маань уулзуулахгүй, утас шөрмөсийг маань байнга ухаж төнхжин элдвээр хэлдэг. Ийм байдал нь хүүхдийн зан ааш хүмүүжил мөн тэдгээрийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Иймд миний бие Хүү М , охин М , М  нарыг өөрийн асрамждаа авч эцэг М-аар хуульд заасны дагуу 3 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна. Эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Э.А  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э.А  миний бие хариуцагч М-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Э.А-н нэхэмжлэлтэй хариуцагч Н.М-т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.А  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Э.А-н нэхэмжлэлтэй хариуцагч Н.М-т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.А  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     ШҮҮГЧ                                 Э.Б