| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2026/00007/И |
| Дугаар | 318/ШШ2026/00114 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 318/ШШ2026/00114
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч овогт Ц.Н холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 6,053,574.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Таван Богд Финанс ББСБ" ХХК-ийн зүгээс заалдич Ц.Н зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Ц.Н нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-1 заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан .......дугаартай цахим зээлийн эрх наах гэрээ, ........ дугаар хээлийн дад гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4.157.429.08 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,795,919.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 79.225.23 төгрөг, нотариатын зардалд 21,000.00 төгрөг, бүгд 6,053,574.21 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ц.Н гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6,053,574.21 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Таван богд финанс ББСБ ХХК-ийн Увс аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг. Хариуцагч Ц.Н хариу тайлбартаа танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч Ц.Н холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 6,601,812.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 6,053,574.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хариуцагч Ц. хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ц.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,807 төгрөгийн тал хувь болох 55,904 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 55,904 төгрөг, хариуцагч Ц.Н 55,904 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 6,053,574.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Н төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,807 төгрөгийн тал хувь болох 55,904 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 55,904 төгрөг, хариуцагч Ц.Н 55,904 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР