| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0465/э |
| Дугаар | 482 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Ч.О |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтлөн,
улсын яллагч Ч.О-,
шүүгдэгч А.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт А-ийн Э-т холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 19** оны 00 дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, нөхөр, * хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, А-ын 00-000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д овогт А-ийн Э- /РД:**00000000/
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.Э- нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн аяллын **-000 дугаартай онгоцоор өөрийн * настай хүү О.Э-ын хамт зорчин ирэхдээ Н-ын О-гийн Е******0, О-гийн Э-гийн Е****0** дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан Буянт-Ухаа агаарын замын боомтоор улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг
Шүүгдэгч А.Э-ээс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Гэрч Э.Ш-гийн: “...Тэр надад хүүхдийн паспортыг өөрийнхөө гэх паспортын хамт өгөхөөр нь өөрийнхийг нь шалгатал өөр хүний зураг гарч ирж байсан. Тэр хүн нь зүүн хацар дээрээ мэнгэтэй царай нь өөр хүний зураг байхаар нь би тэр эмэгтэйгээс “Та хамар дээрээ мэнгэтэй байсан уу? Мэнгээ авахуулсан уу? Энэ таны бичиг баримт уу?” гэж асуухад тэр надад ямар нэгэн мэнгэ байхгүй, наадах чинь зурагны алдаа байхаа би өөрөө мөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би регистрийн дугаарыг нь асуухад паспорт дээрх дугаарыг зөв хэлэхээр нь жилийг нь асуутал хулгана жилтэй гэж буруу хариулж байсан. Мөн хүүхдийнх нь паспорт дээрх зургийг харахад дагуулж явсан хүүхдээс нь өөр байсан. Тэр эмэгтэйг өөрийг нь бол Э- гэж байсан надад О- гэсэн гадаад паспорт үзүүлсэн, мөн хүүхдийг нь Э- гэж байсан мөн Э- гэсэн өөр хүүхдийн паспорт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Тагнуулын ерөнхий газрын Хилийн 33 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн хилийн зөрчлийн материал /хх-ийн 4-23 дугаар хуудас/,
2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24 дүгээр хуудас/,
2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн өдрийн Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-28, 29-32, 33-36 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4919 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-52 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4920 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-60 дугаар хуудас/,
Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн А.Э-, Н.О- нарын иргэний үнэмлэх, гадаад паспорт авахдаа бүрдүүлсэн баримтын хуулбарууд /хх-ийн 72-85 дугаар хуудас/,
Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн А.Э-, Н.О-, О.Э- нарын Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
Нийслэлийн бүртгэлийн газраас ирүүлсэн Н.О-, А.Э- нарын төрөл садангийн тухай лавлагаа /хх-ийн 91, 96 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч А.Э-ээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би эгч О- болон түүний хүү Э-гийн гадаад паспортыг аваад хүү Э-ын хамт 2018 оны 07 дугаар сарын 31-ний өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн **-000 дугаарын онгоцоор Чингис хаан Олон улсын нисэх буудал дээр буусан. Тэгээд шалганы байцаагч дээр шалгуулахдаа би эгчийн болон хүүгийнх нь гадаад паспортыг шалгагчид өгтөл тэр хүн энэ чи биш байна гэхээр нь би биш юм шиг байна уу? гэтэл мэнгэ байхгүй байна гэхээр нь үнэнээ хэлээд өөрийнхөө гадаад паспортыг хүү Э-ын төрсний гэрчилгээний хамт тэр хүнд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
-Монгол Улсын иргэний төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76-77 дугаар хуудас/,
-Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлэг /хх-ийн 78-84 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойололт /хх-ийн 97-98 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92-93 дугаар хуудас/,
-Боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 102-103 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч А.Э- нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн аяллын **-000 дугаартай онгоцоор өөрийн 2 настай хүү О.Э-ын хамт зорчин ирэхдээ Н-ын О-гийн Е******0, О-гийн Э-гийн Е****0** дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан Буянт-Ухаа агаарын замын боомтоор улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/, гэрч Э.Ш-гийн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, Тагнуулын ерөнхий газрын Хилийн 33 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн хилийн зөрчлийн материал /хх-ийн 4-23 дугаар хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24 дүгээр хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн өдрийн Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-28, 29-32, 33-36 дугаар хуудас/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн А.Э-, Н.О- нарын иргэний үнэмлэх, гадаад паспорт авахдаа бүрдүүлсэн баримтын хуулбарууд /хх-ийн 72-85 дугаар хуудас/, Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн А.Э-, Н.О-, О.Э- нарын Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /хх-ийн 87-88 дугаар хуудас/, Нийслэлийн бүртгэлийн газраас ирүүлсэн Н.О-, А.Э- нарын төрөл садангийн тухай лавлагаа /хх-ийн 91, 96 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4919 дугаартай дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4920 дугаартай дүгнэлтэд:
Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх бөгөөд Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн үйлдлийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилж тогтоосон.
Шүүгдэгч А.Э- нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн аяллын **-000 дугаартай онгоцоор өөрийн 2 настай хүү О.Э-ын хамт зорчин ирэхдээ Н-ын О-гийн Е******0, О-гийн Э-гийн Е****0** дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан Буянт-Ухаа агаарын замын боомтоор улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг нэгэн зэрэг хангасан байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд нь тохирсон байх тул түүнийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхээр завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Э- нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Е-*****/**, Е-**///**/, Е-**/*/*/ гэсэн дугааруудтай энгийн гадаад паспортууд 3 ширхэгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Иргэний бүртгэлийн газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.Э- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.