| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2026/00669/И |
| Дугаар | 318/ШШ2026/00615 |
| Огноо | 2026-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 318/ШШ2026/00615
| 2026 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 318/ШШ2026/00615 | Увс аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч-ын Б-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 720,828.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ч.Б нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-11-13-ны өдөр 1235533 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 560,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1235533 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 528,155.70 төгрөг, үндсэн хүүнд 169,190.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,381.75 төгрөг, шимтгэлд 2,100.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, нийт 720,828.36 төгрөгийг хариуцагч Ч.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагын дүнг биелүүлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 720,828.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,850 төгрөгийн тал хувь болох 10,925 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ч.Б-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 720,828.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Т ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,850 төгрөгийн тал хувь буюу 10,925 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР