| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0118/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/121 |
| Огноо | 2018-08-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Е,
Хэлмэрч А.Е,
Улсын яллагч Т.Б,
Шүүгдэгч Т.Ж-ын өмгөөлөгч Т.К,
Шүүгдэгч Р.А-ны өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч Т.Ж, Р.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өяллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813001610114 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.Ж-ын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овгийн Т-ы Ж, 1974 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс казак, бага боловсролтой, мэргэжилгүй, ганц бие амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 01 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ББ************
Шүүгдэгч Р.А-ы биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н овгийн Р-ы А, 1952 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 66 настай, эрэгтэй, яс үндэс казак, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүд, бэр, ач нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЙ*************
Шүүгдэгч Т.Ж, Р.А, А.А нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ж, А.А нар бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мах маркет" рүү газраар татсан 6000 кв-тын кабельнаас 61 метр кабель утсыг төмрийн хөрөө ашиглан тайрч хулгайлж, шүүгдэгч Т.Ж, Р.А нар бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөн тус үйлдвэрийн 6000 кв-тын кабельнаас 14 метрийг төмрийн хөрөө ашиглаж тайрч хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Т.Ж, Р.А, А.А нарыг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
- 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 10 цаг 40 минутад хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,
- 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 15 цаг 40 минутад хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
- 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 50 минутанд “Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-27 дугаар хуудас/,
- Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
- Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Ө-ын 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Өлгий сумын З-р багт байрлах “Мах маркет” руу татсан байсан 6000 м.кв-ын кабельнаас 2 хүн хулгайлан авч байгаа талаарх мэдээллийг хүлээн авч хэргийн газарт очиход Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Т.А, Алтанцөгц сумын 3 дугаар багийн иргэн Т.Ж нар нь кабель утсыг хулгайлан авч байсан бөгөөд тухайн үед хулгай хийхдээ ашиглаж байсан төмрийн хөрөөг иргэн Т.Ж, Т.А нараас хураан авч тэмдэглэл үйлдэв.” гэх эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/,
- Хохирогч Н.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр орой манай үйлдвэрийн манаач Х над руу утсаар залгаж “340 дүгээр цэргийн ангийн хашааны ар талаас манай “Мах маркет” үйлдвэр лүү татсан байсан цахилгааны кабель хулгайд алдагдсан байна” гэж ярихаар нь би очиж үзсэн. Очиж үзэхэд уг кабель байсан газрыг ухаж нийт 60 орчим метр газрын кабелийг ухаж гадна талын бүрээс төмрийг тэнд нь үлдээгээд хулгайлаад аваад явчихсан байсан. Тэр үед харанхуй болчихсон байсан учраас цагдаад дуудлага өгөлгүй хоноод маргааш өглөө 10 цагийн үед цагдаад дуудлага өгсөн ...Уг кабель утсыг 3 жилийн өмнө Баян-Өлгий аймгийн цахилгаан шугам сүлжээний газраас 1 метрийг нь 25000 төгрөгөөр худалдан авч байсан юмаа.
- Н.Б иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ж, А нар кабель хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан ба тухайн өдөр нийтдээ 14 метр кабелийг төмрөөр тасдсан байсан. Тус кабельнууд одоо ашиглах боломжгүй болсон байгаа. ...Хулгайд алдагдсан кабель утсыг төлж өгч, үйлдвэрийг хохирлыг болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-52 дугаар хуудас/,
- Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Тирлик” зах дээр хуучин төмөр эдлэл хуучин төмөр эдлэл худалдан авдаг лангуун дээрээ зогсож байтал 16 цагийн үед Т.Ж хөнгөн цагаан төмөр барьчихсан ирсэн. Тэгээд тэр хөнгөн цагаан төмрийг килограммыг нь үзэхэд 18 килограмм болсон бөгөөд нэг килограммыг нь 1000 төгрөгөөр бодож нийт 18000 /арван найман мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Т.Ж надад өгсөн хөнгөн цагаан төмрөө авч ирэх үедээ хажуул нь нэг хүн бас хөнгөн цагаан төмөр барьчихсан ирсэн. Тэр хүнээс надтай хамт зэргэлдээ зогсдог Бейсенби гэдэг хүн тэр хөнгөн цагаан төмрийг нь худалдаж авч байсан. Яг хэдэн килограмм хөнгөн цагаан төмөр авсныг мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
- Гэрч Ш.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие тухайн үед метрээр хэмжиж аваагүй. Нэлээн олон хэсэг болгож тасдаж авчирсан хөнгөн цагаан байсан болохоор жингийг нь хэмжиж үзээд худалдаж авсан юм. Нийтдээ 20 килограмм гарсан байх. 20000 /хорин мянга/ төгрөгөөр худалдаж авсан байсан. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Т.Ж, А.А нар нь гартаа хөнгөн цагаан өргөөд яваад байсан ба А.А нь хөнгөн цагаанаа надад худалдсан юм. Харин Т.Ж өөр хүн Б гэх эмэгтэйд худалдсан. Тэрнээс өөр надад хөнгөн цагаан худалдаагүй.” гэх мэдүүлэг /61-62 дугаар хуудас/,
- Гэрч К.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Мах маркет” ХХК-д манаач хийдэг юм. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр намайг ажилд байх үеэр Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай антений хашааны манаач нь надад ирээд танай “Мах маркет” руу татсан 340 дүгээр ангийн хашаа дагуу татсан кабелийг 2 хүн ухаад аваад явчихлаа гэхээр нь очиж харахад тог татсан кабель утсыг хэсэг газар тасдаад аваад явсан байсан. ...2018 цны 04 дүгээр сарын 28-ны өдөр цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсны дараа дахиад 2 хүн ирж кабель ухаж байхад цагдаа нар ирээд бариад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65/,
- Гэрч А.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Ж надаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед би гагнуурын газартаа ажил хийж байхад надаас ирээд “Төмөр таслах гэсэн юм түр хэрэглээд өгье” гэж хэлээд миний төмрийн хөрөөг авч явсан. Тэгээд тухайн өдөр орой нь буцааж авчирч өгөөд маргааш нь дахиад асуугаад аваад явсан байх. Тэгээд дараа нь надаас асууж авсан төмрийн хөрөөг буцааж өгөөгүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
- Гэрч Ж.С-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа байсан бөгөөд өдөр нь 15 цагийн үед Антений гаднах хашааг хянаж явахад 340 дүгээр ангийн хойд талын хашааны гадна хоёр хүн яваад байхаар нь би гартаа байсан дурангаараа дурандахад хоёр настай хүн нуруундаа эд зүйл үүрээд яваад байх шиг харагдсан. Ойролцоогоор 300 метрийн зайнаас харсан. Тэгээд би нөгөө хоёр хүн сэжигтэй харагдаад байхаар нь тэд нар луу дөхөөд очсон. Тэр үед нэг нь нэлээн настай хүн нөгөөдөх нь арай залуу хүн байсан хоёулаа согтуу архи үнэртэж байсан. Тэр хоёр хүн хоёр билүү гурав байх ямар ч байсан нэлээн урт хэсэг болгож тасдаж тайрсан кабель шугам өргөөд яваад байсан. Тэгэхээр нь би тэр хоёр хүнд “Наадах чинь үнэтэй зүйл. Хаанаас аваад яваад байгаа юм бэ” гэж асуухад нэлээн настай хөгшин нь надад “Хүү минь бид нар өдрийн цагаар хулгай хийхгүй нь ойлгомжтой. Хүнээс асуугаад аваад явж байна” гэж хариулахаар нь би харуулын байрлуугаа яваад өгсөн. Тэгээд орой нь гэнэт санаанд ороод Мах комбинатын манаач руу очоод “Танай ойролцоо газраас хоёр хүн кабель шугам аваад явлаа” гэж хэлээд нөгөө газраа үзүүлэхэд манаач нь манай газрын кабель байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи холбогдох газарт нь хэлээрэй. Би үүргээ биелүүллээ” гэж хэлээд яваад өгсөн. Маргааш нь цагдаа нар ирж нөгөө хоёр хүний кабель шугам аваад явсан газарт үзлэг хийх үед миний бие харж байсан. Тэгээд би цагдаа нарт “Наад кабелийг хулгайлсан хоёр хүн өчигдөр үдийн цагаар ирсэн байсан ба дахиад ирж магадгүй” гэж хэлсэн. Тэгээд “Мах комбинат”-ын манаач эхнэртээ “Энэ газарт хүн ирж магадгүй” гэж захиж хэлээд бид нар цагдаа нарын хамт цагдаагийн газарт ирсэн. Тэгж байтал нөгөө манаачийн эхнэр нь утасдаад “Энд хоёр хүн явж байна" гэж хэлэхээр нь цагдаа нарын хамт очтол 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр кабель өргөж явсан арай нас залуу хөгшин нь хажуудаа өөр нэг хөгшин дагуулаад Мах комбинатын тэнд кабель шугам тасалж байх үеэр нь баригдсан. Тэр хоёр өдөр кабель хулгайлсан нөхөр цагдаа нарт өөрийнхөө нэрийг Ж гэж хэлсэн. Харин нөгөө хөгшин нь өөрийгөө А гэж танилцуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/
Дээрх нотлох баримтууд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтууд гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, үнэлэх боломжгүй, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна.
Улсын яллагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ “Хяналтын прокурор Х.Ө шүүгдэгч нарт холбогдох хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Уг зүйчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэж байна. Учир нь шүүгдэгч нарыг “Учрах саадыг арилгах зорилгоор төмрийн хөрөөг зэвсгийн чанартай ашигласан” гэж дүгнэх боломжгүй байна. Төмрийн хөрөөг ашигласан нь хулгайн гэмт хэрэг хийх арга нь байсан. Жишээ нь цоожтой хаалганы цоожийг төмрийн хөрөөгөөр тасдаад орсон бол учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэх саналыг гаргалаа.
Шүүхээс прокурорын дүгнэлт үндэслэлтэй байх тул хүлээн авах зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл уг кабель утсыг хулгайлахад ямар нэгэн учрах саад байгаагүй бөгөөд төмрийн хөрөөг зөвхөн хулгайлах гэмт хэрэг үйлдэх аргаа болгосон байна гэж үзэхээр байна. Иймд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Ж, А.А, Р.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Т.Ж, Р.А, А.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мах маркет" компани руу газраар татсан 6000 кв-тын кабельнаас 61 метр кабель утсыг төмрийн хөрөөгөөр тайрч хулгайлсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.А нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нас барсан болох нь №0000222406 дугаартай нас баралтын гэрчилгээгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул түүнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Ж, Р.А нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б-нд шүүгдэгч Т.Ж 925000 төгрөгөөс 625000 төгрөг төлсөн ба 300000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч Р.А нь 175000 төгрөгөөс 175000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирол төлсөн баримт зэргээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Ж нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Хэрэг шүүхэд шилжсэнээс хойш хохиролд 100000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн. Одоо 200000 /хоёр зуун мянга/ төгрөг үлдсэн” гэх боловч төлбөр төлсөн талаар өөр ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Иймд түүнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 300000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Р.А нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Ж, Р.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Т.Ж, Р.А нарыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна. Уг албадлагын арга хэмжээг шүүхээс хорих ялыг тэнссэн 1 жилийн хугацаанд хэрэгжүүлж шүүгдэгч нарт хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Ж, Р.А нар нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Ж, Р.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох шүүгдэгч Р.А-ы эзэмшлийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний 400 м.кв газар, шүүгдэгч А.А-ы эзэмшлийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах гэр бүлийн хэрэгцээний 462 м.кв газрыг битүүмжилсэн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмрийн хөрөөг устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Ж, Р.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Ж, Р.А нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч А.А-ы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргийг түүний хууль ёсны төлөөлөгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ