Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 483

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч  Э.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-ы Г-эд  холбогдох 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19** оны** дүгээр сарын **-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “М”-нд мужаан ажилтай, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо шинэ тосгоны 0 дугаар гудамж 000* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт Э-ы Г- /РД:**00000000/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Г- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Б-0 хорооллын хажууд эхнэр М.Ө-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Г-ээс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч М.Ө-ийн: “...харихаар явах замд Г- хүмүүстэй хэрүүл хийх гээд тавьтаргүй зан гаргаад байсан. Бид хоёр нисэхийн тойрог дээрээс Ө явах унаанд сууя гээд нөхөр Г-тэй хамт явж байгаад нөхөр явахгүй гээд араас чулуу бариад гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би тоглоод байгаа юм бол уу гэж бодоод шидсэн чулууг нь эрүүлээд шидсэн чинь зөрүүлээд том чулуу шидсэн. Тэгэхээр нь би айгаад зугтаад хадам ээж рүү утсаар яриад хүүхэд чинь чулуу шидээд, араас хөөгөөд байна, би цагдаа дуудаад өглөө шүү гэсэн чинь хадам ээж ямар ч гэсэн аргалаад аваад явчих аа, цагдаа дуудаад хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд яриад дуусаад байж байхад нөхөр Г- араас ирээд нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Намайг цохих үед тэнд байсан таксины хүмүүс “эмэгтэй хүн яагаад гар хүрээд байгаа юм бэ” гэхэд манай нөхөр та нарт хамаагүй гээд нэг танихгүй хүнтэй зодолдсон. Тэгээд би одоо харья, явья гэж хэлэхэд нөхөр Г- хавирга хэсгээс базаад дуугарч болохгүй шүү, урагшаа чигээрээ яв гэж хэлсэн. Тэгээд намайг дагуулж явж байхдаа толгой, тархи руу цохиод, үснээс чирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Д.М-гийн: “...гэртээ байж байхад охин Ө- “нөхөр Г- намайг зам дээр зодоод байна” гэж хэлээд нэлээн айсан бололтой бие нь чичирсэн, зүүн нүд нь хөхөрсөн байдалтай орж ирсэн. Тэгээд араас нь Г- орж ирэхэд нь би “юу болоод байгаа юм бэ” гэж асуухад Г- дуугүй бай чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгээд надтай маргалдаад нөхөр М-ыг цохих гээд байхаар нь би “чи яах гээд байгаа юм” гээд түлхэхэд миний хоёр гараас барьчихаад хэрүүл хийж байгаад “цагдаа дуудлаа” шүү гэж хэлэхэд “чаддаг юм бол цагдаа дууд” гээд гараад явсан. Г- нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ бол юу ч хийж магадгүй агсам согтуу тавьдаг...”

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №8675  дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Э.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...23 цагийн үед гараад нисэхийн эцэсийн автобусны буудал руу алхаж байгаад би тасарчихсан юм.  Нэг ухаан ортол би Б-0 хорооллын автобусын буудал дээр эхнэрийнхээ нүүрэнд нь алгадаж байснаа санаж байна. Тэгээд би буцаад тасарчихсан ба буцаад ухаан ортол би гэртээ ирсэн байсан ба манай хадам аав, ээж хоёр ирчихсэн намайг загнаад байсан ба цагдаа дуудна гээд байхаар нь би гэрээс гараад хот руу алхаж явж байгаад буцаад гэртээ харьтал цагдаа нар ирсэн байсан. Би дүгнэлтэнд бичигдсэн гэмтлүүдийг Ө-т учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Миний санаж байгаагаар эхнэрээ нэг удаа алгадаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 50 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/,

-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Э.Г-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүгдэгч Э.Г- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Б-0 хорооллын хажууд эхнэр М.Ө-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Ө-ийн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Д.М-гийн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №8675  дугаартай

  1. М.Ө-ийн биед баруун бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 28 дугаар хуудас/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Э.Г- нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 75 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Э.Г- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч М.Ө- нь хавтаст хэргийн материалтай танилцаад ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтийг бичгээр гаргасан /хх-ийн 58 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч Э.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Г- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.