| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0467/э |
| Дугаар | 484 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ын О-т холбогдох 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, нөхөр, * хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хороолол ** дугаар байрны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т овогт Б-ын О-, /РД:**00000000/,
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.О- нь 2018 оны 00 дугаар сарын 03-ны өдрийн 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Нүхтийн 0 дугаар гудамжны 000 тоотод Ц.У-ыг 00-00 *** дугаартай ягаан өнгийн “Тоёото Приус-30” маркийн автомашинаар хүргэх үедээ автомашинд нь мартаж буусан “HUAWEI Y-5” загварын гар утсыг авч ашиглан завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.О-ээс: “...2018 оны 00 дугаар сарын 03-ны өдөр халтуур хийж яваад Ц.У-ыг аваад гэрт нь хүргэж өгсөн. Би гар утсыг нь машины сандалын завсар унасан гэдгийг нь мэдээгүй. Манай хүүхэд машин угааж байхдаа гар утас олсон байсан. Ц.У-ын гэрийн хаягийг нь санахгүй байсан тул гэрт нь хүргэж өгөөгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
-Хохирогч Ц.У-ын: “...2018 оны 00 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 05 цагийн үед хорооллын “Тэди 2” үйлчилгээний төвийн хажуу талаас Приус 30 автомашинд суугаад “Сапоро” орох гээд суугаад явж байхдаа эхнэр Б-г таксины жолооч эмэгтэйтэй яриулаад гэрээ заалгуулж Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Нүхтийн -000 тоотод гэрийнхээ гадаа ирсэн. Тэгээд манай эхнэр Б- намайг машинаас буулгаж гэр лүү оруулсан. Хашаан дотор явж байхдаа утсаа яасан бэ гэж асуухаар нь түрүүн таксины жолоочтой чамтай яриулсны дараа машин дотор нь үлдээчихсэн юм шиг байна гэж хэлэхэд Б- хашаанаас гараад нөгөө машины араас хашгирахад зогсохгүй хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/
-Гэрч С.Б-гийн: “...У- их согтуу Яармагийн гэрийн хаягийг таксины жолоочид зааж өгч чадахгүй байх шиг байсан. Тэгээд намайг таксины жолоочтой өөрийнхөө гар утсаар яриулсан. Таксины жолооч нь эмэгтэй хүн байсан. ...таксины жолооч У-г хашааны гадна талд хүргэж ирсэн. ....У-г гэр лүү оруулж байх замдаа түүнээс гар утас, машины түлхүүрийг нь асуухад утас надад байхгүй, би утсаа аваагүй гэж хэлсэн. Би тэр жолооч эмэгтэйг надтай утсаар нь ярьчихаад У-д гар утсыг нь буцааж өгөөгүй байна гэж бодоод тэр даруй хашаанаас гүйж гараад араас нь гараа өргөөд дуудахад манайхаас 2-3 айлын хашааны хаалга өнгөрөөд маш хурдтай зогсохгүй явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
-Насанд хүрээгүй гэрч Ц.О--ын: “...ээж машинаа угаачих гэсэн. Тэгэхээр нь би 4 настай дүү Э-гийнхээ хамт савнуудаа аваад гарсан. ..Тэгээд дүүгээ шалавчнуудаа авчих гэхэд Э- машины зүүн талын хаалгыг онгойлгоод суудлыг нь арагш болгосон. Тэгээд “энд гар утас байна” гээд нэг утас гаргаж ирсэн. Тэр утас унтраастай, шаргал өнгөтэй, дээд ирмэг нь хагарсан, дэлгэц нь 2 цууралттай утас байсан. Би тэр утсыг хаанаас олсон бэ гэж Э-гээс асуухад Э- машины зүүн урд талын суудлыг заагаад баруун талынх нь завсраас олсон гэсэн. Өөрөөр хэлбэл машины дунд хайрцаг, суудал хоёрын завсраас олсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
-Гэрч Э.Ц-ийн: “...тэр залуу хаягаа зааж өгч чадахгүй, эхнэр лүүгээ залгаад утсаа О-т өгөөд О-ийг эхнэртэйгээ яриулсан. О- утсаар ярьж хаягийг нь заалгаж дуустал нөгөө залуу гар утсаа О-ээс өөрөө авсан. ...О- над руу утсаар яриад “найзыг нь цагдаагаас дуудаад байна. Нөгөө Яармагт хүргэж өгсөн согтуу залуу чинь гар утсаа машин дотор хаячихсан байсныг манай бага охин олоод надад өгсөн юм. Дэлгэц нь хагархай хуучин утас байхаар нь би эргэж өгөхөөс өнгөрч гэж бодоод Сим картаа хийгээд барьж явж байгаад хаячихсан. Тэгтэл одоо тэр асуудлаар цагдаагаас дуудаад байна” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд:
“Д” ХХК-ны 2018 оны 00 дугаар сарын 14-ний өдрийн ХУ2-18-423 дугаартай хөрөнгийн үнэлгээний 319.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 28 дугаар хуудас/
-Хохирлын мөнгийг шүүхийн шатанд хүлээлгэж өгсөн баримт
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч Б.О-ийн: “...тэр залуу нэлээн согтуу гэрийн хаягаа зааж өгч чадахгүй байсан. ...тэгээд надад гар утсаа өгөөд эхнэр нь утсаар надад хаягаа зааж өгсөн. ...маргааш нь манай 4 настай Э-, 12 настай ах О--ын хамт машин угаахаар гараад охин маань суудлын завсраас дэлгэц нь хагархай утас олсон. Юун утас болохыг харахад нөгөө Яармагт хүргүүлж байсан согтуу залуугийн “HUAWEI” маркийн шаргал өнгийн утас мөн байсан. Тэр залуу надад утсаа өгөөд эхнэртэйгээ утсаар яриулж байсан учраас би түүний утас мөн болохыг таньсан. Тэгээд би тэр утсыг нь цэнэглээд 2 симээ хийж 2018 оны 00 дугаар сарын 04-06-ны хооронд ашигласан. Би бусдын эд хөрөнгийг хувьдаа ашигласнаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 38, 41 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/,
-Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44-40 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Б.О- нь 2018 оны 00 дугаар сарын 03-ны өдрийн 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Нүхтийн 0 дугаар гудамжны 000 тоотод Ц.У-ыг 00-00 *** дугаартай ягаан өнгийн “Тоёото Приус-30” маркийн автомашинаар хүргэх үедээ автомашинд нь мартаж буусан “HUAWEI Y-5” загварын гар утсыг авч ашиглан завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, хохирогч Ц.У-ын мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч С.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Ц.О--ын мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Э.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, “Д” ХХК-ны 2018 оны 00 дугаар сарын 14-ний өдрийн ХУ2-18-423 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28 дугаар хуудас/, хохиролын мөнгийг шүүхийн шатанд хүлээлгэж өгсөн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан байна.
Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол уг гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор зохицуулсан.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О- нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.
Шүүхийн шатанд шүүгдэгч Б.О- нь хохирогч Ц.У-ын хохирлыг барагдуулан 320.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримтыг ирүүлсэн бөгөөд “хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.О- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.