| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2026/00001/И |
| Дугаар | 318/ШШ2026/00577 |
| Огноо | 2026-05-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 318/ШШ2026/00577
| 2026 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 318/ШШ2026/00577 | Увс аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь cум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Г-ийн О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У овогт С-ийн Д-т холбогдох,
Үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 13,021,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч С.Д-ын 50,858,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д,
Хариуцагч С.Д,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ____ оны _-рсарын _нд төрсөн. __ настай ам бүл _ нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 2025.10.17нд иргэн С овогтой Д гэдэг хүнээс У аймгийн У сумын __-р багийн 101 тоотод байрлах 180м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай ҮХХӨ-нь: Ү-1520001395 гэрчилгээтэй хөрөнгийг 180 саяар тохирч худалдан авсан. Төлбөрийг төлж тохирохдоо амаар 130 сая банкны зээлээр гаргаж өгнө, үлдэгдэл 50 саяыг гашууны голд байрлалтай зуслангын зориулалттай хашаа байшин өгөхөөр ярьж тохиролцоод түлхүүр хашаа хороогоо бүрэн хүлээлгэж өгөөд гэрчилгээг нь 2025.6 сард буюу хавар шилжүүлж өгөхөөр ярьж тохиролцсон. 130 саяыг нь тухайн өдрөө төрийн банкны зээлээр гаргаж өгөөд дансруу нь бүрэн шилжүүлж өгсөн. 2025.10.24-нд ҮХХӨ: _______ гэрчилгээ нь бүрэн миний нэр дээр шилжсэн. Тухайн өдрөө банкны барьцаанд тавигдсан. Гэтэл иргэн С.Д нь гэрээний үүргээ гүйцэтгэж, үйлчилгээний төв буюу дэлгүүр болон лангуу эд хогшил зэрэг зүйлээ авч дэлгүүрээ чөлөөлж өгөхгүй, үйл ажиллагаагаа явуулж зээлээ төлөх нөхцөлөөр хангуулахгүй байгаа тул албадан чөлөөлж, олох ёстой байсан орлого 13,021,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би өөрөө Төрийн банкны харьяа Улаангом тооцооны төвд харуулаар ажилладаг миний эхнэр 3.О нь ___-р багт байрлах _____ хүнсний дэлгүүр ажиллуулж байсан ба 2025 оны 10-р сарын 17-нд иргэн Г.О гэх эмэгтэй өөрийн эзэмшиж байсан 11-р багт байрлах хүнсний 8 нэрийн үйлчилгээ үзүүлж байсан 180м2, гражтайгаа нийлээд 7 ороо, төвийн халуун хүйтэн усанд холбогдсон хөрөнгийг газрын хамт за 180,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Ингээд бэлэн мөнгөгүй учир тэлээр авхаар болж Төрийн банкны зах тооцооны төвийн харилцааны менежер Б.А-аар зээл судлуулж Төрийн банкны үнэлгээний комисст уг барилгад үнэлгээ тогтоохоор явуулж 229,000,000 төгрөгөөр үнэлгээ тогтоож ирсэн. Ингээд зээлийн эдийн засагч ажлаа эхэлж хэрэгцээтэй бичиг баримтаа авч судалж эхэлсэн. Маргааш нь Г.О-ийн хамт миний бие нотариат П-д очиж 229,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нотариатын хөлс болох 120,000 төгрөгийг тэнцүү хувааж төлсөн. Үүний дараа эдийн засагчийн хэлснээр татварын газар очиж 2%-аа төл гэсний дагуу би өөрийнхөө хөрөнгийг худалдаж байгаа 180,000,000 төгрөгийн 2% болох 3,600,000 төгрөг төлөх ёстой байсан Г.О үлдэгдэл 49,000,000 төгрөгийн 2% 980,000 төгрөг татварт төлөх ёстой байсан. Гэтэл би 4,459,600 төгрөгийг татварт төлсөн. Г.О уурлаж бухимдаж байж арай гэж 122,000 төгрөг төлсөн. Яагаад би татварт чиний өмнөөс илүү мөнгө төлөх ёстой юм бэ? Гэхэд би төлж чадахгүй та өөрөө төл гэсээр байж өөрийн төлөх ёстой 858,000 төгрөгийг төлүүлсэн. Г.О хэлэхдээ би танд зээл гарахаар ердөө 130,000,000 төгрөг л өгнө тэрнээс илүү өгч чадахгүй үлдсэн мөнгөндөө RX гээд манай нөхрийн унадаг машин ав үнэ 48,000,000 төгрөг гэсэн. Эсвэл гашууны голд хуучин Нефтийн урд байрлалтай мансардтай, гүйцэт ашиглалтад ороогүй, зуны байртай, зуу гаруй үхрийн нүдний модтой газар ав үнэ 50,000,000 төгрөг гэж хэлсэн. Ингээд манай эхнэр болох З.О, Г.О миний биеийн хамт очиж газрыг нь үзсэн ба эхнэр бид хоёр хоорондоо ярьж байгаад Г.От машиныг чинь бол авч чадахгүй ээ харин газрыг чинь авч болно хамгийн гол нь газрынхаа гэрчилгээг үзүүлж болох уу гэж асуусан гэтэл Г.О нь гэрчилгээ манай нөхөр Батдэлгэрийн нэр дээр байгаа би та хоёрт маргааш зээл гарна ирэх нэг дэх өдөр шилжүүлээд өгье гэж хэлсэн. Би тэр хоёрт хандаж гашууны голд байгаа газрын гэрчилгээгээ нэг дэх өдөр гэхэд шилжүүлж өг гэж хэлэхэд Г.О над руу гэнэт уурлаж дайрч эхэлсэн. Эхнэр бид хоёр хэлсэн ёсоороо 2025 оны 10-р сарын 18, 19-ний өдрүүдэд бүх ачаа бараагаа зөөгөөд хамгийн сүүлд дэлгүүрийнхээ бараа ачиж байтал Г.О цагдаад ажилдаг Болд гэх хүн дагуулж ирээд та гражаа онгойлгоод энэ хүнд үзүүл би энэ хүнд сарын 500,000 төгрөгөөр түрээслэхээр болсон гэж хэлээд Болд нь үзээд түрээсэлхээр болж би гражынхаа түлхүүрийг Г.О-т хүлээлгэж өгсөн. Мөн тэр орой нь Г.О САМА ТВ-н байр барьж байгаа гадна пассат хийдэг 4 хотоос ирсэн хүнд амьдарч байсан арын хоёр том ороонд сарын 800,000 төгрөгөөр түрээсэлхээр тохирч оруулж арын хаалганыхаа түлхүүрийг Г.О-т хүлээлгэж өгсөн. Манайх чандманьд хашаатай тул тийшээ нүүгээд ачаа багтахгүй байсан тул Г.О-ээс урд байгаа зуслангийн байрныхаа түлхүүр өгөөч гэхэд хоёр түлхүүртэй нэгийг нь танд өгье нөгөө түлхүүр нь манай нөхөрт байгаа гэж хэлсэн. Тэр өдөр урд байгаа зуслангын байранд нэг портер ачаа ачаад очиход Г.О нөхрийн найз хамт ажилдаг гэсэн нэг залуутай хамт ирсэн. Тэгээд тэр байрнаас нь Г.О-ийн буйдан, гал тогооны шкаф гэх мэт нэг машин ачааг хамт ирсэн залуу бид хоёр гаргаж тавьж байгаад. Манай эхнэр 3.О бүх хогыг нь шүүрдэж цэвэрлэж хариу өөрийнхөө ачааг оруулж хийгээд явсан Г.О-ийн ачааг тэр залуугийн хамт портер дээр ачаад манай зарсан дэлгүүртэй байрны жижиг өрөөнд хурааж тавьж өгсөн. Би портерын хөлс гэж аваагүйг тэр залуу гэрчилнэ. Тэгээд нэг дэх өдөр Г.О-ээс нөгөө гэрчилгээ хасан бэ тэр газраас чинь бохир үнэртээд байна аймгийн цэвэрлэх байгууламжын урд байдгийг бид хоёр мэдсэнгүй гэж хэлэхэд Г.О тийм юм байхгүй гурван хүүхдийнхээ нэр барьж андгайлая гэж хэлсэн. Тэгээд гэрчилгээний хувьд манай нөхөр архи уугаад явсан тэр согтуу толгойгоосоо ав гэж хэлсэн. Хамгийн гол нь зээл гарахаас өмнө Г.О үнэхээр сайхан ааш гаргаж байсан би ч тэр занд нь итгэж өөрийнхөө холбогдолтой бүх бичиг баримтаа цаг хугацаанд нь асуудалгүй шилжүүлж өгсөн. Гэтэл зээл гараад дуусахад энэ хүний ааш авир огцом өөр болж над руу дайрч, орилж чарлаж эхэлсэн. Бүр сүүлдээ ажлын байран дээр хоёр удаа ирж үг сонсохгүйгээр орилж гарсан. Тэр битгий хэл салбарын захирал руу орж элдэв бусаар хэлж миний нэр хүндэд ноцтой халдсан. Би тэр бүхний хариуд хэл ам хийхгүйгээр учирлаж ярих гэж зөндөө оролдсон боловч ерөөсөө миний үг сонсохгүй өөрөөрөө зүтгэсээр байсан. Над руу болон манай эхнэр рүү мессэж бичиж янз бүрийн хэл амаар дайрч дарамталсан нь нотлох баримтаараа байна. Эцэстээ би ингэж бодсон энэ хүний зорилго бол газраа ҮХ-оо /130,000,000 төгрөгөөр авъя гэж бодож сайхан сэтгэл төрүүлж миний итгэлээр тоглосон. Хамгийн сүүлд тэр хэлэхдээ чиний бүх бичиг баримт миний нэр дээр болсон одоо би чамд газрынхаа гэрчилгээ өгч чадахгүй хохь чинь тэр гэж хэлсэн. Би чамайг шүүхэд өгөхөд шүүх намайг төлбөрийн чадваргүй гэж миний талд ороход чи муу вах юм бэ гэж доромжилсон. Би өөрийнхөө эзэмшиж байсан хүнсний 8 нэрийн дэлгүүртэй хашаа байшингаа худалдах зарыг 2025 оны зунаас тавьж эхэлсэн. Гэтэл тэр үед Түргэн сумын харьяат Б.Б гэх залуу манайд ирж эхнэр бид хоёртой ярьж 200,000,000 төгрөгөөр авахаар болж тохиролцсон. Тэр залуу дэлгүүр ажиллуулна бараа таанаар, лангуу, хөргөгч, хөлдөөгч, камер, тусгай зөвшөөрлүүд бүгдийг нь өгөхөөр тохироод байлаа. Тухайн үед Б нь миний хаан банкны _______ тоот данс руу урьдчилгаа 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2025 оны 10-р сарын 9-ний өдөр миний данс руу 2,000,000 төгрөгийг дэлгүүрийн үнэ гэж шилжүүлсэн. Үлдсэн 100,000,000 төгрөгийг өвөл хүнсний үеэр малаа нядалж зараад өгнө гэсэн. Гэхдээ ҮХ, газар шилжүүлэх гэрчилгээг үлдэгдэл мөнгөө өгсний дараа шилжүүлье гэж тохирсон байсан. /Б-д шилжүүлсэн мөнгөний баримтыг хавсаргав/ энэ залууд би зарахаар болсон байсан чинь нэр орой дэлгүүрийн гадаа тамхи татаад зогсож байтал нэг машин манай зогсоол дээр ирж намайг дуудсан яваад очтол Г.О ганцаараа байсан. Тэгээд надаас танай хашааг хүн авсан уу? гэж асуусан. Би нэг хүн авахаар болсон яриад тохирсон байгаа гэж хэлсэн. Гэтэл Г.О би авъя та надад өгчих харин би бэлэн 180,000,000 төгрөгт авна гэсэн. Би зөрүүлээд мөнгө чинь яг бэлэн юм уу? гэхэд Алдарын байранд нэг өрөө шинэ байр байгаа түүнийг 90,000,000 төгрөгөөр 2-3 хоногоос хүн авахаар болсон. Мөн хас банк надад 80,000,000 төгрөгийн бизнес эмэгтэйчүүдийн зээл гарах боломжтой байгаа бас хүүхдийн хадгаламжид 12-13 сая төгрөг бэлэн байгаа тэгээд би танаас дараа энэ тэр гэхгүй шууд бэлэн авна гэж хэлсэн. Би Г.О-т хандаж нэг хүн авахаар болоод урьдчилаад мөнгөө хийсэн байгаа би тэгээд ч ганцаараа мэдэх асуудал биш ээ гэр бүлтэйгээ ярьж үзье мөн авахаар болсон Б-тай ярья тэгээд юу гэх талаар чамд хариу өгье гэсэн. Ингээд маргааш нь авахаар болсон байсан Б-тай энэ тухай ярихад би малаа нядлах болоогүй байна, эхнэр дөнгөж амаржсан таны наад авна гэсэн хүн бэлэн авна гэсэн бол миний урьдчилж шилжүүлсэн мөнгийг данс руу хийгээд өгөөрэй гэж хэлээд зөвшөөрсөн. Энэ тухайгаа Г.О-т хэлсэн гэтэл нөгөө хэлж байсан бүх зүйл худлаа болсон тэгээд нэг арга байна танай банкнаас зээл гаргаад танд ингэж ингэж өгье гэж эхэлсэн. Би тэр үед хэрвээ чи мөнгөө дутуу өгвөл ҮХ болон газрын гэрчилгээгээ шилжүүлэхгүй үлдсэн мөнгөө хавар өгөөд тэгээд гэрчилгээгээ аваарай гэж хэлсэн. Зээл гарахаар болоход өөр барьцаалах зүйл байхгүй таны газар, ҮХ-г нэр дээрээ шилжүүлээд зээлээ гаргаад танд өгөх ийм л арга байна гэхэд нь би итгэж шилжүүлж эхэлсэн. Урд гашууны голд байгаа зуслангийн газар нь бохир үнэртдэг нь үнэн болсон, газрын кадастрын зураг дутуу гарсан гэж нөхөр нь надад хэлсэн мөн одоог хүртэл шилжүүлж өгөхгүй байгаа нь яагаад вэ гэвэл гэрчилгээ нь яг байгаа юм уу үгүй юу гэсэн хардалтыг төрүүлж байгаа тул өөрийнхөө авах ёстой 50,858,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.О, хариуцагч С.Д нарын хооронд 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Г.Оийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид болох Г.О, С.Д нар дараах нөхцлөөр эвлэрч байна. Үүнд 1. Г.О-ийн өмчлөлд ____ сумын __ дүгээр баг, __ тоот хашаа үл хөдлөх хөрөнгө үлдэх, 2. С.Д-т Улаангом сум Гашууны голд байрлалтай газар үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, хэрэв шилжүүлэхгүй бол үнэ болох 50,858,000 төгрөгийг төлөх, 3. С.Д нь Г.О-т 6,000,000 төгрөг төлөхөөр эвлэрч гэрээ байгуулж байна. Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч С.Д-т холбогдуулан үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 13,021,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч С.Д 50,858,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.О, хариуцагч С.Д нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: Г.О-ийн өмчлөлд ____ сумын __ дүгээр баг, ___ тоот хашаа үл хөдлөх хөрөнгө үлдэх, хариуцагч С.Д нь олох ёстой байсан орлогод 6,000,000 төгрөгийг Г.О-т төлөх, үлдэх 7,021,000 төгрөгийн төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, 2. Г.О нь ___ аймгийн ____ сум ____ голд байрлалтай газар үл хөдлөх хөрөнгийг С.Д-т шилжүүлэх, хэрэв шилжүүлэхгүй бол түүний үнэ болох 50,858,000 төгрөгийг С.Д-т төлөхөөр тус тус эвлэрч байгаагаа илэрхийлжээ.
Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Г.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүн болох 6,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийн тал хувь болох 55,475 төгрөгийг хариуцагч С.Д-аас гаргуулан нэхэмжлэгч Г.О-т олгох, хариуцагч С.Д-ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 412,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.О-ээс 206,120 төгрөг гаргуулан С.Д-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.О, хариуцагч С.Д нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, Г.О-ийн өмчлөлд ______ сумын ___ дүгээр баг, ___ тоот хашаа үл хөдлөх хөрөнгө үлдэх, хариуцагч С.Д нь олох ёстой байсан орлогод 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.О-т төлөх, нэхэмжлэгч үлдэх 7,021,000 төгрөгийн төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, Г.О нь Увс аймгийн Улаангом сум Гашууны голд байрлалтай газар үл хөдлөх хөрөнгийг С.Д-т шилжүүлэх, хэрэв шилжүүлэхгүй бол түүний үнэ болох 50,858,000 төгрөгийг С.Д-т төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Г.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүн болох 6,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийн тал хувь болох 55,475 төгрөгийг хариуцагч С.Д-аас гаргуулан нэхэмжлэгч Г.От олгох, хариуцагч С.Д-ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 412,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.О-ээс 206,120 төгрөг гаргуулан С.Д-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР