| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0458/э |
| Дугаар | 497 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Т.М-э,
хохирогч Ж.Б-, түүний өмгөөлөгч С.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Т-ийн М-эд холбогдох 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19** оны ++ дугаар сарын **-ны өдөр Говьсүмбэр аймгийн Чойр хотод төрсөн, ++ настай, эрэгтэй, дээд боловсролтой, ___ мэргэжилтэй, “Г” ХХК-д туслах инженер ажилтай, ам бүл ** эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хорооллын *-000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Т-ийн М-э, /РД:**0000000/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.М-э нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” хотхоны гадна өөрийн эзэмшлийн 00-00 *** улсын дугаартай автомашинаар таксины үйлчилгээ эрхэлж байсан Ж.Б-тай төлбөр тооцооны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.М-ээс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Ж.Б-гаас: “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өглөө ажил руу явах замд 25 дугаар эмийн сангийн хажуу талд гурван эмэгтэй, нэг эрэгтэй гараа өргөөд зогсож байхаар нь авсан бөгөөд хоёр эмэгтэй нь Б худалдааны төв өнгөрөөд буусан. Т.М-э эхнэртэйгээ гэрийнхээ гадаа буюу “О” хотхоны гадаа буусан. Би 6000 төгрөг гарсан байна гэж хэлэхэд ийм мөнгө гарахгүй гэж хэлээд маргалдаж, муудалцсан. Миний хөл гэмтэхэд Т.М-э зугтаагаад явсан. Би цагдаад дуудлага өгсөн. Одоо миний хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Э.Б-гийн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 07:00 цагийн үед өөрийн эзэмшлийн “Т” маркын 00-00 *** улсын дугаартай автомашинаар ажил руугаа очихоор 25 дугаар эмийн сангаас зүүн тийш чиглэлд явж байхад 3 эмэгтэй, 1 эрэгтэй замын хажууд гараа өргөөд зогсож байхаар нь зогсож суулгахад 2 эмэгтэй нь Б худалдааны төвийн хажууд буугаад нөгөө хоёр нь “О" руу хүргүүлсэн... нөхөр нь таксины мөнгө өгөхгүй гэж хэлээд машинаас буухаар нь араас нь буух гэхэд баруун хөлний гуя руу хоёр удаа өшиглөөд хаалганы завсар хавчуулж түлхэхээр нь хаалгаа түлхсээр байгаад бууж, чи миний хөлийг гэмтээчихлээ гэхэд тоосон шинжгүй цаашаа орох гэхээр нь зууралдаж байхад цаад талын орцноос нэг залуу гарч ирээд юм ярих зуураа тамхи татаж байгаад зугатаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Гэрч Ж.М-гийн: “...2017 оны 10 дугаар сарын дундуур өглөө 07 цагийн орчимд ажилдаа явах гээд Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00* байрны 0 дугаар давхрын 0 тоот дахь гэрээсээ гарч явж байхад орцны нэгдүгээр давхарт 45-аас дээш насны, махлагдуу эмэгтэй “хөл, гар болохоо больчихлоо, танай орцны нэг хүн таксины мөнгө төгрөгөө өгсөнгүй” гээд ярьсан. Миний ойлгосноор тэр эмэгтэй нэг хүнд таксигаар үйлчлээд, уг хүнтэйгээ төлбөрийн асуудлаар маргалдаад зодуулсан юм байна л гэж ойлгосон... гэх” мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
Гэрч Г.Ц-гийн: “...40-50 орчим насны эмэгтэй өвдсөн байдалтай, тонгойгоод аль нэг хөлөө гараараа дарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр тэр эмэгтэйгээс юу болсон талаар асуутал тэрээр “би өөрийнхөө машинаар такси үйлчилгээ эрхэлсэн юм, тэгтэл нөгөө хүн таксины мөнгөө өгөхгүй, намайг зодоод ийм болгоод энэ орц руу ороод алга болчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №12980 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Т.М-э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Ж.Б-г цохиж зодсон зүйл байхгүй. Болсон асуудлыг манай хажуу талын орцны зүс таних Ж- /нэрийг нь сүүлд мэдсэн/ гэх залуу харсан... Б- худал ярьж намайг гүтгэсэн. Би тэр эмэгтэйг зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 92 дугаар хуудас/,
-Нийгмийн даатгалын ерөнхий газарын архивын мэдээлэл /хх-ийн 61-63 дугаар хуудас/,
-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 93 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Т.М-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Т.М-э нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” хотхоны гадна өөрийн эзэмшлийн 00-00 *** улсын дугаартай автомашинаар таксины үйлчилгээ эрхэлж байсан Ж.Б-тай төлбөр тооцооны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Ж.М-гийн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Г.Ц-гийн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №12980 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Т.М-ийг хохирогч Ж.Б-гийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Т.М-э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгч Т.М-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Т.М-э нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид ....зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Т.М-эд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:
Шүүгдэгч Т.М-ээс хохирогч Ж.Б-гийн эрүүл мэндэд учруулсан хохиролд нийт 500.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.