| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0113/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/108 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга К.Е,
Хэлмэрч А.Е,
Улсын яллагч Т.Б,
Хохирогч Х.Т, Т.Е,
Шүүгдэгч Д.Ы нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813001490096 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Д.Ы: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уран зургийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн 01-02 тоотод оршин суудаг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 151 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт Д-ийн Ы, регистрийн дугаар:БЮ***********
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ы нь хохирогч К.Т, Т.А, Т., Х.Х, А.А, А.У нарын байшин, амбаар зэрэгт нэвтэрч эд зүйл хулгайлж, хохирогч Х.Б-н гэрийн цонхны шилийг хагалан нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлахаар завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ы-г гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
- Шүүгдэгч Д.Ыбырай нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах хохирогч К.Т хашаанд байсан амбаарын цоожийг сүхээр хөшиж онгойлгон “медиа” маркийн хагас автомат угаалгын машин, 7 ширхэг ханын обой, 8 ширхэг пиабрь сандал, 30х60см харьцаатай 18 ширхэг плита, ягаан өнгийн орны бүтээлэг, хөвөнтэй хөнжил даавууны хамт, плипс маркийн индүү, хоолны халуун сав, гар угаагуурын гоожуур, тогоо, мэдрэгчтэй нэг нүдтэй плитка, ширээний хулдаас, Монель маркийн уртасгагч, ногоон өнгийн цагаан хээтэй Оросын одеяль зэргийг тус тус хулгайлан нийт 530000 /таван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан;
- Шүүгдэгч Д.Ы нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах хохирогч Т.А-ийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч аравч 2 ширхэг, ханын цаг 1 ширхэг, цонхны гүйдэг хөшиг 1 ширхэг, ширдэг 1 ширхэг, сандлын зөөлөвч 2 ширхгийг тус тус хулгайлан нийт 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан;
- Шүүгдэгч Д.Ы нь Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Т.Е-ийн байшингийн амбаарт 2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж гүзээтэй шар тос, ууттай ааруул, хүүхдийн “Россия” гэсэн бичигтэй “Бембекс” загварын унадаг дугуй хулгайлан нийт 392000 /гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан;
- Шүүгдэгч Д.Ы нь 2018 оны 03 дугаар сарын дундуур Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Х.Х-ын өвлийн байшингийн цонхыг нь хагалж Казак үндэсний хээтэй 10 ширхэг ширдэг, гурил зуурагч машин 1 ширхэг, загасны уурга 1 ширхэг, мэдрэгч жижиг гэрэл 4 ширхэг, угаагуурын шүршүүр 1 ширхэг, “Мерседес спринтер” маркийн жанам 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг, хөнгөн цагаан 50 литрийн кастроль 1 ширхэг, 20 литрийн ногоон өнгийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн конестр 2 ширхэг, компьютерийн процессор 2 ширхэг, хүүхдийн харвагч тоглоом 600 ширхэг, төмөр труба иштэй, орос сүх 1 ширхэг, модон мебель сандал 2 ширхэг хулгайлан нийт 817000 /найман зуун арван долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан;
- Шүүгдэгч Д.Ы нь иргэн А.А-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах эзгүй байшинд 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэвтрэн орж өвлийн өвгөн тоглоомын сувенир 3 ширхэг, бөмбөг 3 ширхэг, жижиг модон сандал 4 ширхэг, сандлын зөөлөвч 1 ширхэг, машин угаагч 1 ширхэг, хувцасны хавчаарын ком 1 ширхэг, гацуур модны гэрэл 3 төрлийн нийт 16 ширхэг, гацуурны чимэглэл 2 ширхэг, 20 литрийн тогоо 1 ширхэг, 30 литрийн тогоо 1 ширхэг, гар хийцийн орны хөшиг 1 ширхэг, гар хийцийн аравч 2 ширхэг, суудлын бүтээлэг 1 ширхэг хулгайлан нийт 844000 /найман зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан;
- Шүүгдэгч Д.Ы нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн А.У-ий байшинд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цонхоор нь нэвтрэн орж “Тамир” гэх бичигтэй ариун цэврийн цаас /00-ын цаас/ 27 ширхэг, “РЗ" гэх бичигтэй 35 граммын савлагаатай шүдний оо 8 ширхэг, “Дэлбээ” гэх бичигтэй хуурай салфетка 4 ширхэг, хөх өнгийн аяга тавагны ком 33 ширхэг, нүүр гарын алчуур 7 ширхэг, хар өнгийн үүргэвч цүнх 1 ширхэг, эмэгтэй хүний бор болон шаргал өнгийн зуны сандаал 2 хос, хар өнгийн оймс 4 ширхэг, шар өнгийн монел маркийн уртасгагч 1 ширхэг, эсгүүрийн машин 1 ширхэг, гар хийцийн сандлын зөөлөвч 5 ширхэг, цагаан өнгийн дэрний уут 2 ширхэг, төмөр өлгүүр 1 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхэг хулгайлан нийт 212550 /хоёр зуун арван хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан;
- Шүүгдэгч Д.Ы нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн Х.Б-йн гэрийн цонхны шилийг хагалан нууцаар нэвтэрч сахар, аяга тавагны 3 хос, хоол амтлагч, шляпан малгай, ширдэг, майхан, даралтын аппарат чагнуурын хамт, тасдагч багаж 1 ширхэг зэрэг 290000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөгийн эд зүйл хулгайлахаар завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:
- Хохирогч К.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд манай хуучин хөрш айлын эгч Х.Б манай дүү К.Т луу залгаж байшинд хулгай орсон талаар хэлсэн байна. Би дүүгээсээ болсон асуудлын талаар сонсож Өлгий сумын 1 дүгээр багт байрлах гэрт очсон юм. Тус байшин 2017 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эзгүй байсан. Гэрт ирэхэд хаалганы цоож эвдэрсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Тус байшингаас “медиа” маркийн хагас автомат угаалгын машин, 7 ширхэг ханын обой, 8 ширхэг пиабрь сандал, 30х60см харьцаатай 18 ширхэг плита, яагаан өнгийн орны бүтээлэг, хөвөнтэй хөнжил даавууны хамт, плипс маркийн индүү, хоолны халуун сав, гар угаагуурын гоожуур, тогоо, мэдрэгчтэй нэг нүдтэй плитка, Монель маркийн уртасгагч, ширээний хулдаас, ногоон өнгийн цагаан хээтэй Оросын одеяль зэргийг хулгайлсан ба алдагдсан зүйлүүдийг буцааж авсан. Миний бие ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 149-153-р хуудас/,
- Хохирогч Х.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүү М, бэр Н нар 6 дугаар багт байрлах байшинд очиход хаалга нь сул, цонхоор хулгай орсон байдалтай байсан байна. Уг байшингаас Казак үндэсний хээтэй 10 ширхэг ширдэг, гурил зуурагч машин 1 ширхэг, загасны уурга 1 ширхэг, мэдрэгч жижиг гэрэл 4 ширхэг, угаагуурын шүршүүр 1 ширхэг, “Мерседес спринтер” маркийн жанам 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг, хөнгөн цагаан 50 литрийн кастроль 1 ширхэг, 20 литрийн ногоон өнгийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн конестр 2 ширхэг, компьютерийн процессор 2 ширхэг, хүүхдийн харвагч тоглоом 600 ширхэг, төмөр труба иштэй орос сүх 1 ширхэг, модон мебель сандал 2 ширхэг хулгайлсан байна. Алга болсон эд зүйлүүдийг би тохиролцож төлүүлж авсан, одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 173-179 дүгээр хуудас/
- Хохирогч А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өлгий сумын 9 дүгээр багт эзгүй байсан байшинд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр очиж үзэхэд хулгай орсон байсан. Уг байшингаас өвлийн өвгөн тоглоомын сувенир 3 ширхэг, бөмбөг 3 ширхэг, жижиг модон сандал 4 ширхэг, сандлын зөөлөвч 1 ширхэг, машин угаагч 1 ширхэг, хувцасны хавчаарын ком 1 ширхэг, гацуур модны гэрэл 3 төрлийн нийт 16 ширхэг, гацуурын чимэглэл 2 ширхэг, 20 литрийн тогоо 1 ширхэг, 30 литрийн тогоо 1 ширхэг, гар хийцийн орны хөшиг 1 ширхэг, гар хийцийн аравч 2 ширхэг, суудлын бүтээлэг 1 ширхэг хулгайлсан. Хулгайд алдсан эд зүйлийг бүрэн авсан, одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 183-185 дугаар хуудас/
- Хохирогч О.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний аавын төрсөн дүү У гэх хүн 2012 онд өвчний улмаас нас барсан. Тэр хүний эзгүй байшингийн цонх 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хагарсан байсан. Би түүний Улаанбаатар хотод байгаа охин Ж руу залгаж байшинд байгаа эд зүйлсийг асууж тэмдэглэж авсан. Уг байшингаас “Тамир” гэх бичигтэй ариун цэврийн цаас /00-ын цаас/ 27 ширхэг, “РЗ” гэх бичигтэй 35 граммын савлагаатай шүдний оо 8 ширхэг, “Дэлбээ” гэх бичигтэй хуурай салфетк 4 ширхэг, хөх өнгийн аяга тавагны ком 33 ширхэг, нүүр гарын алчуур 7 ширхэг, хар өнгийн үүргэвч цүнх 1 ширхэг, эмэгтэй хүний бор болон шаргал өнгийн зуны сандал 2 хос, хар өнгийн оймс 4 ширхэг, шар өнгийн монел маркийн уртасгагч 1 ширхэг, эсгүүрийн машин 1 ширхэг, гар хийцийн сандлын зөөлөвч 5 ширхэг, цагаан өнгийн дэрний уут 2 ширхэг, төмөр өлгүүр 1 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхэг хулгайлсан байна. Учирсан хохирлоо бүрэн төлүүлж авсан, одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 188-191 дүгээр хуудас/
- Хохирогч Х.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 04 дүгээр сарын 01-нд эхнэр, хүүхдүүдийн хамт Казакстан улс руу яваад 04 дүгээр сарын 30-ны өдөр ирэхэд манай байшингийн 3 цонх хагалан хулгай орж сахар, аяга тавагны 3 хос, хоол амтлагч, шляпан малгай, ширдэг, майхан, даралтын аппарат чагнуурын хамт, тасдагч багаж 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлахаар бэлдээд тавьчихсан байна. Тухайн үед хагалсан цонхны шилийг төлүүлж авсан, одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 194- 196 дугаар хуудас/
- Хохирогч Х.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү болох Т.А нь Казакстан улсад түр оршин сууж ажиллахаар эхнэрийн хамт явсан бөгөөд Өлгий сумын 6 дугаар багт байрлах өвлийн байшингаа надад хариуцуулж явсан. Гэтэл уг байшинг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр түрээслүүлэхээр хүмүүст үзүүлэх гээд очиход гадна талын цонхыг нь хөшиж онгойлгон хулгай орсон байна. Уг байшингаас аравч 2 ширхэг, ханын цаг 1 ширхэг, эмэгтэй хүний богино түрийтэй гутал 1 хос, урт түрийтэй хар гутал 2 хос, цонхны гүйдэг хөшиг 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй төрөл бүрийн хувцас, ширдэг 1 ширхэг, гадаад паалантай тогоо том, жижиг 2 ширхэг, том, жижиг амны халбага 25 ширхэг, том стакан набор ком, паалантай данх 1 ширхэг, гялгар шар өнгийн стакан шаазан данх ком, Эрдэнэт хивс 1 ширхэг, хятад хивс 1 ширхэг хулгайлсан байна. Нийт 1.140.000 төгрөгийн хохирол учирсан ба одоо 940.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг. /хх-ийн 156-162 дугаар хуудас/
- Хохирогч Х.Т-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай том хүү Т.Аманбек ажилгүй байсан болохоор Казахстан улс руу явж ажил хийхээр эхнэртэйгээ хамт явсан. Гэрийн бүх эд хогшлоо хурааж тавиад явсан байсан. Хаалга нь цоожтой, цонхыг гадна талаас нь гялгар уутаар хадсан байсан. Цонх нь түгжээтэй байсан. Тэгээд танай байр эзгүй байгаа юм байна. Бид нар танай байрыг хөлсөлж сууя гэхээр байрыг үзүүлэх гэж очиход гэрийн цонх нь хагарсан онгорхой байсан. Бүх юм нь задарсан байдалтай байсан. Тэр үеэр манай дүү нас барсан байсан тул би ажил явдалд нь оролцох гэж хажуу талын айлд захиж, дотор талаас нь төмрөөр уяж явсан. Өглөө нь хажуу талын захиж явсан хүн рүү утасдаж юу болсон бол хараад өгөөч гэж хэлэхэд тэр хүн дахиад орсон байна гэж хэлсэн. Тэгээд би очиход гадна талд болон тавцан дээр нь хөлийн мөр байсан. Тухайн үед зургийг нь дарж бэхжүүлж авсан. Дараагаар нь цагдаа дуудсан. Дотор нь байсан бүх эд зүйлийг янзалсан. Тухайн үед явахдаа бүх зүйлээ бүртгэж явсан байсан. Тэгээд бүртгэлийн дагуу байхгүй эд зүйлээ бүртгэж цагдаад өгсөн. Дараагаар нь танай эд зүйл олдож байна гэсэн. Том ханын цаг, аравч, цонхны хөшиг, сандлын зөөлөвч гэсэн эд зүйлийг авч тавьсан байсан. Уг 4 эд зүйлийг хүлээж авсан. Намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. ... Манай хүүхдүүд 2017 оны 10 дугаар сард Казакстан улс руу явсан. Өвөлжингөө байшин эзгүй байсан. Урьд нь Ногооннуур сумын өвгөн эмгэн нар түрээсэлж 1 сар гаруй хугацаанд сууж байгаад хөдөө нүүгээд явсан. ...Цонх нь вакум байсан бөгөөд гадна талаас нь гялгар уут хадсан байсан. 2018 оны 02 дугаар сарын 20-ноос нэг сарын өмнө очиж шалгасан байх. Би гадна талаас нь харахад цонхонд хадсан гялгар уут бүрэн бүтэн мөн цоожоо шалгасан тэр үед зүгээр байсан. Өөр хүн ороод хулгай хийсэн талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч Т.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 11 цагийн үед эхнэр М.А амбаараас юм авчрахаар гараад удалгүй орж ирснээ амбаарт хулгай орсон байна гэж намайг дуудсан. Очоод харахад хонины гүзээнд хатаасан шар тос болон уутанд хийсэн ааруул, хүүхдийн “Бембекс” загварын ундаг дугуй хулгайд алдагдсан байна.Унадаг дугуйг буцааж авсан, шар тос, ааруулын үнэ болох 162.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг./хх-ийн 165-169 дүгээр хуудас/,
- Хохирогч Т.Е-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Дэлүүн сумаас хүүхэд сургах гэж 9 дүгээр сард нүүж ирсэн. Өөрийн гэсэн амьдралтай хүн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 22-23-ны өдөр миний хүүхдийн унадаг дугуй, нэг гүзээ шар тос, хагас шуудай аруул алга болсон. Дараагаар нь цагдаад өгсөн. Цагдаа ирээд баримтжуулж зургийг нь аваад явсан. Эдгээр хулгайд алдсан эд зүйлээс хүүхдийн унадаг дугуйг цагдаа нар надад хүлээлгэж өгсөн. Бусад зүйлээ авмаар байна. Алга болсон эд зүйлийн үнэлгээ тогтоолгоход 20000 төгрөг өгсөн. Өнөөдөр шүүх хуралдаанд оролцох гэж хөдөөнөөс таксигаар ирсэн. Дахин дахин явах унааны зардал ч хэцүү, төлж өгөхийг хүсэж байна. Ямар нэгэн илүү нэхэмжилсэн зүйл алга. Хулгайлсан нь үнэн өөрөө гэм буруугаа хүлээж байгаа.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Өлгий сумын 1 дүгээр баг Хуст арлын 128 тоотод оршин суудаг. Манай зүүн талд байрлах иргэн К.Т-ын гэр нь эзгүй байдаг бөгөөд манайд хашаа байшингаа захиж үлдээсэн байсан юм. Өнөөдөр 18 цагийн орчимд манай хөрш К.Т-ын байшин бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгахаар очиход хаалганы цоож нь эвдэрсэн байдалтай, цоож нь хаалганы цүүндээ дүүжлээстэй эвдэрсэн байдалтай байсан. Улмаар би хулгай орсон байна гэж К.Тохтар болон эгч нарт нь утсаар болсон явдлыг талаар хэлсэн. ...Би өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчимд харахад хаалганы цоож нь зүгээр байх шиг харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 198 дугаар хуудас/
- Гэрч Д.Е-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Иргэн Д.Ы надад 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 20л, ЗОл-ийн 2 ширхэг тогоо, гар хийцийн 3 ширхэг орны хөшиг, гар хийцийн 2 ширхэг аравчийг өгсөн юм. Би уг зүйлүүдийг 50.000 төгрөгөөр тооцож авсан. Би иргэдээс авсан эд зүйлийг өөрийн авсан үнэ ханшийг нэмж иргэн Фаризад худалдсан болно. ...Надад өгөх үед “Би Хотгороос авч ирсэн” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 207 дугаар хуудас/
- Гэрч Д.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Ах дам захад хүмүүсээс хуучин эдлэлийг хямд үнээр худалдан авдаг юм. Д.Ы анх сар өдрийг нь сайн санахгүй байна өдрийн цаг байсан 2 ширхэг аравчийг тус бүр 45.000 төгрөгөөр худалдсан. Тэр үед надад ганцаараа ирээд “Манай гэр Хотгорт байдаг ба БНКУ руу нүүж байгаа” гэсэн. Тэгээд гэрийн эд хогшлоо зарж байгаа гэхээр нь итгээд авсан юм. Дахин сарын дараа байх казак ширдэг 3 ширхэг, 50 л- ийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, буузны хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, сүх 1 ширхэг, машины жижиг хөнгөн цагаан жанам 1 ш, хайруулын 1 ширхэг таваг, мах чанадаг хөнгөн цагаан тогоо 1 ширхгийг тус тус авч ирээд худалдсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 208-209 дүгээр хуудас/
- Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед нэг залуу ирээд аавын гэрийн цонх хагалаад орчих шиг болсон юм. Тэгээд дүү А-ын хамтаар очоод дотор орсон хүнийг барьж аваад цагдаа дуудсан. Тэгж байтал нөгөө хүн гарнаас алдуураад бас зугтаагаад явчихсан. Тэгээд тэр хавиар хайгаад олоогүй юм. Гэрт ороход хоол амтлагч, сахар, угаалгын нунтаг, хайрцагтай аяга, тавагны ком, “ОК” угаалгын нунтаг зэргийг булангийн жижиг өрөөнд оруулаад цагаан өнгийн ширдгийг эвхээд тавьчихсан байсан ба дотор нь металл тасдагч, цэнхэр өнгийн ууттай майхан, даралт хэмжигч аппарат, чагнуурын хамтаар авч явахад бэлэн болгосон байсан.” гэх мэдүүлэг /хх- ийн 210-211 дүгээр хуудас/
- Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд манай аавын гэрийн цонхны урдуур хоёр хүн өнгөрөх шиг болсон тэгээд хулгайч явж магадгүй гээд ахтайгаа хоёулаа хараад манаад байж байхад 22 цагийн үед нэг залуу ирээд байшингийн цонхыг хагалаад дотогшоо орсон. ...Харин байшин дотроос гарч ирсэн залууг барьж аваад цагдаа гавласны дараа зугтсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 215 дугаар хуудас/
- Хэргийн газарт үзлэг хийсэн болон эд зүйлд үзлэг хийж хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-131 дүгээр хуудас/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 138-143 дугаар хуудас/
- Шүүгдэгч Д.Ы-н мөрдөн байцаалтын өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байсан байх Өлгий сумын 1 дүгээр багт байрлах Хуст арлын 126 тоот хашааны байшинг эзгүй гэдгийг мэдэж байсан. Эхлээд амбаарын цоожийг нь гараараа татаж онгойлгоод ямар нэгэн эд зүйл байгаагүй бөгөөд модон иштэй жижиг сүх байхаар нь аваад гарсан. Байшингийн гадна талын цоожийг нь сүхээр эвдэж дотогшоо нэвтрэн ороход цагаан өнгийн 30x60 см- ийн харьцаатай плита 8 ширхгийг аваад гарч цоожийг нь гаднаас цүүнд нь хийгээд явчихсан. Уг плитаг амбаартаа нууж тавьсан. Маргааш нь 20 цагийн үед очоод угаалгын өрөөнөөс ханын обой, зочны өрөөнөөс пиабрь сандал авсан. Гурав дахь удаа 50 литрийн цэнхэр өнгийн усны сав, халбага сэрээ, данх, таваг, орны бүтээлэг, хөнжлийн давуу, индүү зэргийг 50 литрийн усны саванд хийгээд үүрээд гэрт аваачиж амбаарт нуусан. Дөрөв дэх удаа 19 цагийн орчимд дээрх байшинд орж плитка, хоолны халуун сав, гар угаагуурын гоожуур авсан. Тав дахь удаа 19-20 цагийн орчимд медиа маркийн угаалгын машиныг худгийн ус татдаг савны оосрыг тайлан авч оосорлож үүрээд гэртээ амбаарт оруулж нуусан. Маргааш нь зургаа дахь удаа том өрөөний ширээний хулдаасыг авч цоожийг нь цүүнд нь зүүгээд явсан.
2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байсан байх Өлгий сумын 6 дугаар багт байрлалтай блокоор барьсан эзгүй байшинд цонхны нэг салхивчийг гараараа түлхээд дотогшоо нэвтрэн орж цонхонд өлгөөстэй байсан хөшиг 1 ш, аравч 2 ш, ханын цаг, сандлын зөөлөвч 2 ш, ширдэг 1 ш хулгайлан амбаарт нуусан.
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр орой 23 цаг өнгөрч байхад Өлгий сумын 4 дүгээр баг улаан хүрэн өнгийн төмөр хашаатай дотор нь палкан модоор барьсан байшингийн хажуугийн амбаараас хулгай хийх гээд хашааг нь давж ороход амбаарын цоожийг нь түгжихгүй өлгөөд явсан байхаар нь дотогшоо ороод “Россия” гэсэн бичигтэй хүүхдийн ундаг дугуй, ууттай байсан ааруул, гүзээтэй байсан шар тос зэргийг хулгайлсан.
Өлгий сумын 6 дугаар багт байрлалтай эзгүй айлыг очиж харах гээд орой 19 цагийн орчим очоод хашааг нь тойрч үзэхэд ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд би өмнө нь харсан цонхны шилийг хагалж гар утасныхаа гэрлийг тусгаж уг айлд нэвтрэн орсон. Тэр байранд ороод уг өдөр 2 ширхэг аяны хөнжил, загасны уурга 1 ширхэг, чийдэнгийн ламп 3 ширхгийг аваад гэртээ амбаарт оруулж тавьсан. 2 өдрийн дараа нөгөө хагалсан цонхоор дахин нэвтрэн орж 2 ширхэг түшлэгтэй сандал, шашны судар 1 ширхэгийг аваад мөн амбаарт оруулж тавьсан. Маргааш нь казак хуучин 4 ширхэг ширдэг, 50 летрийн тогоо 1 ширхэг, машины жанам, жижиг ширмэн тогоо, хайруулын таваг, төмөр иштэй сүх зэргийг аваад түүхий эдийн ченж хийдэг Париза гэх хүнд бөөндөж 130.000 төгрөг авсан. Буцах замдаа Х.Х-ын байшинд нэвтэрч хүүхдийн гэрэлтдэг харвагч тоглоом, гурил зуурагч машин, мэдрэгчтэй дугуй таазны гэрэл 2 ширхэг, компьютерийн дуу хураагчтай чихэвч 1 ширхэг зэргийг авч амбаарт нуусан.
2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн орой 23 цаг өнгөрч байхад Өлгий сумын 5 дугаар багт байрлах улаан тоосгоор барьсан эзэнгүй айлын байшингийн цонхыг нь хагалж ороод өвлийн өвгөний хайрцагтай тоглоом З ширхэг, сагсны бөмбөг З ширхэг, жижиг гар хийцийн модон сандал 4 ширхэг, сандлын зөөлөвч 1 ширхэг, машин угаагч 1 ширхэг, хувцасны хавчаарын ком 1 ширхэг, ЗО литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 20 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, гацуурын чимэглэл 2 ширхэг, гар хийцийн орны хөшиг З ширхэг, гар хийцийн аравч 2 ширхэг, суудлын бүтээлэг 1 ширхэг хулгайлсан. Эд зүйлээ явганаар 4 удаа зөөж гэрийнхээ амбаарт нуусан.
2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой 21 цаг өнгөрч байхад Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гадна талыг нь цагаан шохойгоор шохойдсон байшингийн цонхны 2 давхар шилийг нь чулуугаар хагалан орж ууттай 00-ийн цаас 27 ширхэг, РЗ гэх бичигтэй шүдний 00 8 ширхэг, хуурай салфетка 4 ширхэг, хөх өнгийн аяга тавагны ком 33 ширхэг, нүүр гарын алчуур 7 ширхэг, хар өнгийн урт үүргэвчтэй цүнх, эмэгтэй хүний бор, шаргал өнгийн сандал 2 хос, цагаан эсгүүрийн жижиг машин 1 ширхэг, гар хийцийн ногоон өнгийн сандлын зөөлөвч 5 ширхэг, хар өнгийн оймс 4 ширхэг, “Монель” маркийн уртасгагч 1 ширхэг, шаргал өнгийн дэрний уут 2 ширхэг, төмөр өлгүүр 1 ширхэг, модон иштэй төмөр сүх зэргийг хулгайлан байшиндаа нуусан.
2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр замдаа айлын намхан хашааг нь давж ороод баруун талаас 2 дахь байшин эзэнгүй байхаар нь цонхыг нь хагалаад дотогшоо орж гар утасны гэрлийг тусгаж байгаад гал тогооны шүүгээний дээд талыг нь онгойж дотор нь байсан сахар, цагаан хайрцагтай шилэн эдлэл, дараа нь цагаан өнгийн ширдэг, цэнхэр ууттай майхан зэргийг бэлдэж тавиад өөрөө гараад авах гэж байгаад баригдсан. Тэр хүнтэй ярилцъя гэж байхад цаанаас нь 2 хүн гарч ирсэн нэг нь цагдаа байсан. Ирээд намайг гавлаад нэг залууд бариулаад намайг загнаж байхад би гавтайгаа зугтаад явсан. Баригдсан болохоор нь хийсэн бүх хэргээ хэлээд маргааш нь гэрийнхээ амбаарт байсан хулгайлж авсан эд зүйлээ гаргаж өгсөн болно. Би гэм буруугаа ухамсарлаж, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг. /2 дугаар хх-ийн 36-68/
Шүүгдэгч Д.Ы-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны сүүлээр аав намайг зодсон гэж гомдол гаргасан. Тэгээд би шүүхээс 450000 төгрөгөөр торгуулж ял авсан. Өвлийн хүйтэнд бид нарыг хаяад Бүгд Найрамдах Казахстан улс руу явсан. Ээж маань өвчтэй. 2 удаа даралтаар унаж байсан. Би 2 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй. Урьд нь нүүрс тээвэрлэдэг байсан. Аав маань явахдаа машины мотор дотор элс хийсэн байсныг мэдэхгүй нүүрс тээвэрлэх гэж явж байгаад машины мотор нь цохиж эвдэрсэн байсан. Мөн аав явахдаа Хас банкнаас 8000000 төгрөгийн зээл аваад явсан байна. Уг мөнгийг бид нараар төлүүлэх гэж дарамталж гэрээс хөөсөн. Одоо банк биднээр төлүүлж байгаа. Ээждээ болон бусад хүмүүст хулгай хийж байгаа тухайгаа хэлж байгаагүй.
...Би хохирогч Х.Т, Т.Е нарт хохирлыг төлж өгнө гэдгээ хэлсэн. Гэхдээ надад хугацаа хэрэгтэй гэхэд одоо төлж өг гэж хэлсэн. Бусад хүмүүсийн төлбөрийг төлж өгсөн. Х.Т-ын хувьд зарим аваагүй зүйлийг хэлж байгаа. Х.Т-ын хүүхдийн байшингийн цонхыг түлхэхэд онгойсон. Ямар нэгэн цоож түгжээ байгаагүй. Цонхны гадна талд хадсан гялгар цаас нь урагдсан байсан. Гялгар уут тогтоосон нэг бүрээс мод хугарч унасан байсан. Тэгээд би цонхоор орсон. Авсан эд зүйлээс нэг ширдэг дутуу байгаа. Түүхий эдийн ченж П-д худалдсан байгаа гэж гаргаж өгөөгүй. Бусад зүйлийг өгсөн. Илүү нэхэмжилж байгаа зүйлийг аваагүй.
...Өвөл аав Хас Банкнаас 8000000 төгрөгийн зээл авч Казакстан улс руу явсан байсан. Зээл төлөх талаар Шүүхийн шийдвэр болон банкнаас ирж шахаж шаардсан учир мөнгө олох зорилгоор хулгайн гэмт хэрэгт холбогдлоо. Ар гэрийн байдлыг харгалзаж, хөнгөрүүлж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Д.Ы нь хохирогч нарын амьдардаг байшин, амбаар зэрэгт нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Ы-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Ы нь хохирогч К.М-д 530000 /таван зуун гучин мянга/ төгрөгийн, хохирогч Х.Х-д 817000 /найман зуун арван долоон мянга/ төгрөгийн, хохирогч А.А-д 844000 /найман зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийн, О.Г-д 212550 /хоёр зуун арван хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийн хохирол тус тус учруулснаа нөхөн төлж эдгээр хохирогч нарт төлөх төлбөргүй болсон нь хохирогч нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Ы-г хохирогч К.М, Х.Х, А.А, О.Г нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Т.Е-д 392000 /гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулснаас 230000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн үнэ бүхий “Россия” гэсэн бичигтэй “Бембекс” загварын хүүхдийн унадаг дугуйг хохирогчид буцаан өгч ааруул, шар тосны үнэ болох 162000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийн хохирлыг төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Д.Ы-аас ааруул, шар тосны үнэ болох 162000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Е-д олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Х.Т нь гэмт хэргийн улмаас нийт 1140000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулснаас 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд зүйл буюу 150 сантиметрийн урттай гүйдэг хөшиг, шар өнгийн дугуй хээтэй ханын цаг, дугуй хэлбэртэй саарал өнгийн суудлын зөөлөвч 2 ширхэг, казах үндэсний хээтэй 2 ширхэг аравч зэргийг буцаан олгосон гэжээ. Энэ нь хохирогч Х.Т-ын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ы нь “...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах хохирогч Т.А-ийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч аравч 2 ширхэг, ханын цаг 1 ширхэг, цонхны гүйдэг хөшиг 1 ширхэг, ширдэг 1 ширхэг, сандлын зөөлөвч 2 ширхгийг тус тус хулгайлсан өөр бусад эд зүйлүүдийг би хулгайлаагүй. Би Т.А-ийн өвлийн байшинд 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэг удаа л нэвтэрч эд зүйл хулгайлсан. ...Х.Т-ын хувьд зарим аваагүй зүйлийг хэлж байгаа. Х.Т-ын хүүхдийн байшингийн цонхыг түлхэхэд онгойсон. Ямар нэгэн цоож түгжээ байгаагүй. Цонхны гадна талд хадсан гялгар цаас нь урагдсан байсан. Гялгар уут тогтоосон нэг бүрээс мод хугарч унасан байсан. Тэгээд би цонхоор орсон. Авсан эд зүйлээс нэг ширдэг дутуу байгаа. Түүхий эдийн ченж П-д худалдсан байгаа гэж гаргаж өгөөгүй. Бусад зүйлийг өгсөн. Илүү нэхэмжилж байгаа зүйлийг аваагүй. Байшинд ороход том өрөөний голд бүх эд зүйлийг хураасан байсан. Хана тал нь нурсан байсан.” гэж мэдүүлжээ.
Харин хохирогч Х.Т нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Манай том хүү Т.Аманбек ажилгүй байсан болохоор Казахстан улс руу явж ажил хийхээр эхнэртэйгээ хамт явсан. Гэрийн бүх эд хогшлоо хурааж тавиад явсан байсан. Хаалга нь цоожтой, цонхыг гадна талаас нь гялгар уутаар хадсан байсан. Цонх нь түгжээтэй байсан. Тэгээд танай байр эзгүй байгаа юм байна. Бид нар танай байрыг хөлсөлж сууя гэхээр байрыг үзүүлэх гэж очиход гэрийн цонх нь хагарсан онгорхой байсан. Бүх юм нь задарсан байдалтай байсан. ...Тухайн үед явахдаа бүх зүйлээ бүртгэж явсан байсан. Тэгээд бүртгэлийн дагуу байхгүй эд зүйлээ бүртгэж цагдаад өгсөн. Дараагаар нь танай эд зүйл олдож байна гэсэн. Том ханын цаг, аравч, цонхны хөшиг, сандлын зөөлөвч гэсэн эд зүйлийг авч тавьсан байсан. Уг 4 эд зүйлийг хүлээж авсан. Намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. ...Цонх нь вакуум байсан бөгөөд гадна талаас нь гялгар уут хадсан байсан. 2018 оны 02 дугаар сарын 20-ноос нэг сарын өмнө очиж шалгасан байх. Би гадна талаас нь харахад цонхонд хадсан гялгар уут бүрэн бүтэн мөн цоожоо шалгасан тэр үед зүгээр байсан. Өөр хүн ороод хулгай хийсэн талаар мэдэхгүй байна.” гэж мэдүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч Д.Ы, хохирогч Х.Т нарын мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Д.Ы-г хохирогч Т.А-ийн өвлийн байшингаас хохирогчийн мэдүүлж байгаа эд зүйлийг бүгдийг хулгайлж түүнд 1140000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэж шууд дүгнэх боломжгүй байна. Учир нь хохирогч Х.Т нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байшинд очихоос нэг сарын өмнө ирж үзэхэд зүгээр байсан гэсэн байна. Мөн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирсний маргааш нь дахин хулгай орсон байна гэж хөрш нь мэдэгдсэнээр эд зүйлээ эмхлэн цэгцэлж бүртгэн хулгайд алдсан эд зүйлийг тодорхойлсон байна.
Харин шүүгдэгч Д.Ы-г байшингийн цонхыг түлхэхэд онгойсон. Ямар нэгэн цоож түгжээ байгаагүй. Цонхны гадна талд хадсан гялгар цаас нь урагдсан байсан. Гялгар уут тогтоосон нэг бүрээс мод хугарч унасан байсан. Тэгээд би цонхоор орсон. Байшинд ороход том өрөөний голд бүх эд зүйлийг хураасан байсан. Хана тал нь нурсан байсан. Авсан эд зүйлээс нэг ширдэг дутуу байгаа гэж мэдүүлсэн бөгөөд уг мэдүүлгийг үгүйсгэх ямар нэгэн нотлох баримт, мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй байна. Иймд уг мэдүүлгийг үнэн зөв гэж шүүх үнэлэх боломжтой гэж үзлээ. Учир нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хохирогч Х.Т-ын хүү Т.А-ийн байшингийн цонхны гялгар уутыг хэн урж цонхны түгжээг мултлан нэвтэрсэн болохыг тогтоох боломжгүй бөгөөд шүүгдэгч Д.Ы-г Т.А-ийн байшинд хэд хэдэн удаагийн үйлдлээр нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогчид 1140000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэж шууд дүгнэх боломжгүй байна. Иймд шүүгдэгч Д.Ы-г хохирогч Х.Т-ын хүү Т.А-ийн байшинд нэвтэрч аравч 2 ширхэг, ханын цаг 1 ширхэг, цонхны гүйдэг хөшиг 1 ширхэг, ширдэг 1 ширхэг, сандлын зөөлөвч 2 ширхгийг тус тус хулгайлан нийт 300000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзлээ. Дээрх хохирлоос шинжээчийн дүгнэлтээр үнийг тодорхойлсон 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий ширдгийг буцаан өгөөгүй байх тул түүний үнийг шүүгдэгч Д.Ы-аас гаргуулж хохирогч Х.Т-д олгуулж, хохирогчийн нэхэмжлэлээс 840000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ы-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын заримыг төлсөн, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Д.Ы урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан байна. Энэ нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдлын талаарх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт болон зан байдлын талаар мэдүүлсэн гэрч Е.Т, Б.Т, И.Х, С.Б нарын “...Д.Ы нь бүрэн дунд сургууль төгсөөд Улаанбаатар хотод дээд сургуульд сураад уран зургийн багш мэргэжлээр төгссөн юм. Төгсөж ирээд мэргэжлээрээ ямар нэгэн ажил эрхлээгүй гэртээ байж хар бор ажил хийж байгаа. Харин зан байдлын талаар гэвэл даруухан дуу цөөтэй, хүнд тусархаг, цайлган сэтгэлтэй, хүнтэй муудалцаж байхыг нь хараагүй. Архи, тамхи хэрэглэдэггүй, дунд сургуульд сурч байхдаа бүх хичээлд жигд сайн сурлагатай байсан ба зургийн хичээлд бүр их сайн зурдаг сурагч байсан.” гэх мэдүүлгийг шинжлэн судаллаа.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ы-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ түүнд хохирогч К.Т, Т.А, Т.Е, Х.Х, А.А, А.У нарын байшин, амбаарт нэвтрэн эд зүйл хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих, хохирогч Х.Б-н байшинд нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих оногдуулж нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоох санал гаргав.
Шүүхээс шүүгдэгч Д.Ы-н хохирогч Х.Б-н байшинд нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан үйлдэлд тусад нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ. Эрүүгийн хуульд нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн, мөн уг гэмт хэргийг үйлдэхээр завдсан үйлдэлд нь эрүүгийн хариуцлагыг хэрхэн оногдуулахыг хуульчлаагүй. Шүүгдэгч Д.Ы нь хулгайлах гэмт хэргийг үйлдээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргийг үйлдэхээр завдсан тохиолдолд уг завдсан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага оногдуулж болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд дахин эрүүгийн хариуцлага хүлээлгэж эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Ы-н үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын хамгийн доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ы-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ы нь “...Ар гэрийн байдлыг харгалзаж, хөнгөрүүлж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэж өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч зан байдал болон гэр бүлийн байдлын талаарх нотлох баримтыг шинжлэн судлуулж шүүх хуралдаанд оролцлоо.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ. Учир нь шүүгдэгчийн хувийн байдлын хувьд шүүгдэгч Д.Ыбырай нь хохирогч К.Т, Т.А, Т.Е, Х.Х, А.А, А.У, Х.Б нарын байшин, амбаарт олон удаагийн үйлдлээр удаа дараа нэвтэрч эд зүйл хулгайлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Ы нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. Хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Х.Б-н байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж байхдаа түүний хүү Б.Ж, Б.А болон цагдаа н.Бахытгелди нарт баригдсанаар хулгайлах гэмт хэрэг нь таслан зогсоогдсон. Энэ хугацаа хүртэл шүүгдэгч Д.Ы нь өөрийн үйлдлийн хууль бус, бусдад хохирол, хор уршигтай гэдгийг мэдсээр байж болих ухамсар сэтгэхүй төрөөгүй дахин давтан үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэж байсан байна. Шүүгдэгч Д.Ы нь дээд боловсролтой, уран зургийн багш мэргэжилтэй бөгөөд өөрөө чадвараа ашиглан уран зурж зарж борлуулах, хувиараа өөр төрлийн хөдөлмөр эрхлэх зэргээр мөнгө олох боломж өөрт нь бүрэн байсан. Гэсэн хэдий ч шүүгдэгч Д.Ы нь амар хялбар аргаар мөнгө олохыг урьтал болгож өөрийн хийж буй хууль бус үйлдлээ ухамсарлаж болих хандлага сэтгэл гаргаагүй байдал хавтаст хэргийг шинжлэн судлахад дүгнэгдэж байна.
Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан. Шүүгдэгч Д.Ы нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа ч хохирогч Х.Т, Т.Е нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй нөхцөл байгааг мөн давхар харгалзан үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Ы нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Шүүгдэгч Д.Ы нь хохирогч Х.Т, Т.Е нарт төлөх хохирол төлбөртэй байх тул түүний эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 000598574 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмших эрхийн гэрчилгээг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Ы-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Ы-н 00124038 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх, Е 1962721 дугаартай гадаад паспорт зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Мөн хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ