| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0084/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/085 |
| Огноо | 2018-06-09 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/085
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч А.Е,
Улсын яллагч Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
Шүүгдэгч А.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813001620101 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 01-нд Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, тус аймгийн Булган сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 237 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овгийн А.-ийн Е. /Регистрийн дугаар БД**********/
Шүүгдэгч А.Е-ийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Е нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр тусгай хамгаалалттай газар нутаг бүхий Мөнххайрхан Байгалийн цогцолборт газар нутгийн “Гулзын зүүн салаа" гэх газар малаа оторлуулах үеэр тус ойгоос зөвшөөрөлгүйгээр 10.86 метр.куб мод бэлтгэж байгаль экологит 7439472 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
- Шүүгдэгч А.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сөнхөл багийн нутаг дэвсгэр “Гулзын зүүн салаа” гэх газарт Булган сумын 5 дугаар багийн иргэн Т Е-тай хамт бог малаа тууж отроор очсон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус газрын шинэс ой дотроос 12 ширхэг ургаа шинэс модыг тайрч жижиглэж бэлтгэсэн. ...Улсын тусгай хамгаалалттай газар нутаг гэдгийг мэднэ. Түлээний модны зөвшөөрөл авна гэдгийг сайн мэднэ. Тухайн үед отроор очсон болохоор зөвшөөрөл аваагүй. Би ганцаараа мод бэлтгэсэн ба Хятад улсад үйлдвэрлэгдсэн шатахуунаар ажилладаг цахилгаан хөрөөгөөр тайрсан. Отроор очиж өдрийн цагаар зүгээр хэвтэж байснаас ирэх жилийн түлээгээ бэлдье гэж бодсон. Би зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш ихээр гэмшиж байна. Гарсан бүх хохирлыг бүрэн барагдуулж өгнө. Дахин ийм асуудал гаргахгүй. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсье.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Т.Е-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сөнхөл багийн нутаг дэвсгэр болох Гулзын зүүн салаа гэх газарт Булган сумын 6 дугаар багийн иргэн А.Е-ийн хамт бог малаа оторлуулахаар очсон. Тэр үеэс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл өдөр болгон малын ээлжинд явдаг байсан. Яагаад гэвэл А.Е би адуугаа эрж хаймаар байна гэхээр нь тэгвэл би хонинд явъя гээд явдаг байсан. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би өглөө 10 цагийн үед хонио хариулаад орой 16 цагийн үед хошдоо ирсэн. А.Е отрын хошын түлээ бэлдэнэ гээд явдаг байсан ба хууль бусаар мод бэлдэж байсныг мэдээгүй. Би цахилгаан хөрөөг хэрэглэж чаддаггүй байсан болохоор түлээг А.Е бэлтгэдэг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Ч.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр "Гулзын зүүн салаа" гэх нэртэй газар нь Булган сумын хилийн цэсийн М1:100000 зурагт Мөнххайрханы байгалийн цогцолборт газарт хамаарагддаг. Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хариуцаж хяналт тавьж ажилладаг. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг мөн. А.Е нь шинжээчийн гаргасан 7439472 төгрөг бүхий нөхөн төлбөрийг төрийн сангийн 100161113001 тоот дансанд бүрэн хийж хохирлоо барагдуулж өгсөн. Манай байгууллагын зүгээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9-р хуудас/ зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Е-ийн дээрх хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 7439472 /долоон сая дөрвөн зуун гучин есөн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Х-н 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “... 1. Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Гулзын зүүн салаа" гэх нэртэй газрын ой мод нь Улсын тусгай хамгаалалтай газарт хамаардаг байна. 2. Бэлтгэсэн мод нь шинсэн төрлийн хар мод байна. 3. Бэлтгэсэн модны нийт эзлэхүүн нь 10,86м3 байна. 4. Моднуудыг өвөл эрт бэлтгэсэн байна. 5. Бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 7439472 төгрөг байна..” гэх /хх-ийн 39-40-р хуудас/ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч А.Е-ийн мод бэлтгэсэн Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Гулзын зүүн салаа” гэх газар нутаг нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг болох нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Е-ийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Е нь Улсын тусгай хамгаалалттай газар болох Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Гулзын зүүн салаа” гэх газрын ойд зохих зөвшөөрөлгүй 10.86 м.куб мод бэлтгэж, ойн санд 2.479.824 /хоёр сая дөрвөн зуун далан есөн мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийн бодит хохирол учруулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан. Иймд шүүгдэгч А.- ийн ойн санд учруулсан бодит хохирол 2.479.824 /хоёр сая дөрвөн зуун далан есөн мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэхэд нөхөн төлөх хохирол нь 7439472 /долоон сая дөрвөн зуун гучин есөн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөг байна.
Шүүгдэгч А.Е нь уг 7439472 /долоон сая дөрвөн зуун гучин есөн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон иргэний нэхэмжлэгч Ч.Б-ын “А.Е нь шинжээчийн гаргасан 7439472 төгрөг бүхий нөхөн төлбөрийг төрийн сангийн 100161113001 тоот дансанд бүрэн хийж хохирлоо барагдуулж өгсөн. Манай байгууллагын зүгээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Еркебекийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Е-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч А.Е-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Уг хугацаанд шүүгдэгч А.Е-т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Е- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Шүүгдэгч А.Е-ийн гэмт хэрэг үйлдэж олсон 10.86 м.куб модыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж уг мод болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул түүний өмч 10 хонь, 28 ямааг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч А.Е-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ