Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 197/ШШ2026/12608

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18-р хороо, *******,*******,*******,******* тоот байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Хилчин хотхон, *******,*******,******* тоот хаягтай, /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 4,962,553.21 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. өөрийн эзгүйд, нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

          Хариуцагч Э.Цэрэнням нь ******* ББСБ ХХК-тай  2024.11.18-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулж 3,459,600 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,50  хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон, зээлдэгч өөрийн дансаар мөнгөн хөрөнгийг хүлээн авснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болжээ. 

          Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү  шаардах эрхтэй байна.

          Хариуцагч дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,459,600 төгрөг, хүү 1,409,242.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,711.07 төгрөг, зардал 51,00 төгрөг, нийт 4,962,553.21  төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн тооцооллын баримтаар тогтоогдож байна.

. Шүүх нэхэмжлэлд дурдсан хаягаар хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг хүргүүлэхэд уг хаягт оршин суудаггүй гэж буцаагдсан  тул албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг явуулахад хариуцагч нь хаягт ийм хүн байдаггүй гэж буцаагдсан байна.

Шүүх хуульд заасан утсаар дуудах ажиллагааг нэхэмжлэлд дурдсан дугаарын утас руу залгахад дуудлага хүлээн авах боломжгүй гэсэн тул утсаар мэдэгдэх боломжгүй болсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 4 дүгээр зүйлийн 754.3.Энэ хуулийн 75 4.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ гэж, мөн хуулийн 754.4.Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно гэж тус тус заажээ.

 

          Шүүх хуульд зааснаар нэхэмжлэлд дурдсан хариуцагч Э.Цэрэннямын цахим шуудангийн хаяг болох etserennym052@gmail.com хаягаар мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтуудыг шүүхийн албан ёсны хаягаас илгээсэн ажиллагааг явуулсан. 

Мөн хариуцагчийн дээрх цахим шуудангийн хаяг руу шүүх хуралдааны товыг давхар илгээсэн болох нь бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудас илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно гэж зааснаар хариуцагч Э.Цэрэнням нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

          3. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд, хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийн баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Э.Цэрэннямаас зээлийн гэрээний үүрэгт 4,962,553.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

                        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 94,351 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 94,351 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЦОЛМОН