| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 108/2017/0118/Э |
| Дугаар | 500 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,
улсын яллагч Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалай ,
иргэдийн төлөөлөгч Н.Оюунцэцэг,
хохирогч Б.Л-, Н.Ж-, О.Б-, Д.Б-,
шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч О.Баяраа /ҮД:0333/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Ж-ы Г-т холбогдох эрүүгийн 201601080307 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 3, аав, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо …………… тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан., Б- овогт Ж-ы Г- /РД: …………../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ж.Г- нь Д.А-тэй бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” амралтын газар амарч байсан иргэн Ж.Н-, Д.Э- нарын байрлаж буй байшинд хууль бусаар нэвтэрч гар цүнх, мөнгөн бүс, нарны шил, уруулын будаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 998.500 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Г- нь хохирогч О.Х-т “автомашины сэлбэг 2.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж итгүүлэн Хаан банкны 5035319384 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг,
Хохирогч Б.Э-т “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж итгүүлэн Хаан банкны 5926010091 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг,
Хохирогч П.Ц-т “автомашины сэлбэг 600.000 төгрөгөөр зарна гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5023300900 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 600.000 төгрөг,
Хохирогч Б.Л-д “автомашин 4.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5023300900 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг,
Хохирогч Д.Ч-д “автомашин 11.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.300.000 төгрөг,
Хохирогч Б.З-т “автомашины сэлбэг 2.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5820140176 дугаартай дансаар 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 400.000 төгрөг,
Хохирогч Н.Ж-д “автомашин 8.100.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5005485096 дугаартай дансаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг,
Хохирогч Н.Д-д “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5005485096 дугаартай дансаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг,
Үнэгүй.мн сайтад “Япон автомашин хямдхан зарна” гэх зар байршуулж улмаар зарын дагуу холбогдсон хохирогч О.Б-т “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5019477512 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг,
Хохирогч С.Г-ад “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5019477512 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 8.000.000 төгрөг,
Хохирогч Д.Б-д “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5020693493 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг,
Хохирогч А.Т-т “автомашин 9.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5020693493 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг,
Хохирогч Р.Ц-д “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5166224878 дугаартай дансаар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг,
Хохирогч Т.Б-т “автомашин 9.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5166224878 дугаартай дансаар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг,
Хохирогч Т.Х-д “автомашин 9.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5429198985 дугаартай дансаар 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 4.500.000 төгрөг,
Хохирогч Э.О-д “автомашин 9.500.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5429198985 дугаартай дансаар 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг,
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Г-ээс 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны 5028328136 дугаартай дансаар 500.000 төгрөг,
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Б-гаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны 5007400165 дугаартай дансаар 2.500.000 төгрөг,
Орхон аймгийн нутаг дэвсгэрт хохирогч О.Б-аас 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны 5028328136 дугаартай дансаар 350.000 төгрөг, нийт 19 хүнээс 39.650.000 төгрөгийг тус тус хуурч, цахим хэрэгсэл буюу Үнэгүй.мн, Унаа.мн, Фэйсбүүк зэрэг вэб сайт ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, итгэл эвдэж, залилан авч, залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хулгайн гэмт хэрэгт А- бид хоёртой хамт Н- гэдэг жолооч залуу байсан. А-, Н- бид гурав тохиролцож гараад А-ийн гар утасыг ломбарданд тавиад 40.000 төгрөгөөр бензин хийж Налайх руу хулгай хийх зорилгоор явсан. Миний хулгайлсан гар утасыг Н- авсан. Гэтэл Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Н- ял завшиж байгаа нь харамсалтай байна. Энэ хэрэгт Мягмарсүрэн гэдэг хүн гэрчээр мэдүүлэг өгсөн. Би түүний данс руу 3 удаагийн гүйлгээ хийлгүүлж мөнгө авсан ба үүнээс 2.800.000 төгрөгийн үйлдлийг шалгалгүй орхигдуулсан. Энэ нь орлого, зарлагын мэдээлэл дээр байгаа. 2.800.000 төгрөгт хохирогч тогтоогдоогүй. Хаан банкны хамгаалагч Ё-гийн хажууд Наагий манай аав болж хохирогч нартай утсаар яриад мөнгө шилжүүлж авсан. Түүний үйлдлийг шалгуулмаар байна. Хохирогч Галбадрахын 8.000.000 төгрөгийг Наагийгийн эхнэр болон найзын дансаар нь шилжүүлж авсан. Мөн 91775677 гэсэн дугаараар залилан хийсэн. Кёкүшюзаны 1 дүгээр давхраас сим карт худалдаж аваад худалдагчийн дансны дугаарыг нь авч 800.000 төгрөгийг шилжүүлж авсан. Мөн Пирамид пабын зөөгчийн дансаар мөнгө авсан үйлдлийг шалгаагүй. Иймд эдгээр үйлдлийг нэгтгэж шалгуулмаар байна гэв.
Хохирогч Б.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Г- нь Ё- гэдэг хүнийг дахин шалгуулмаар байна гэж хэлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлтээ гаргаад шалгуулах боломжтой байсан. Бидэнд хэцүү байна. Би хохирол төлбөрөө барагдуулмаар байна. 2018 оны 08 дугаар сард мэдүүлэг өгөхдөө илүү гарсан зардлаа нэхэмжлэхгүй, 1.000.000 төгрөгөө авмаар байна гэж хэлсэн гэв.
Хохирогч Н.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шүүгдэгч өмнөх шүүх хуралд би ганцаараа залилангийн гэмт хэрэг үйлдсэн, би хоолойгоо өөрчилж хүмүүстэй утсаар ярьсан гэж мэдүүлж байсан. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд өөр хүн байгаа гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Би 1.500.000 төгрөгөө барагдуулах хүсэлттэй байна гэв.
Хохирогч О.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 3.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би Наагий гэдэг хүнийг хайж олсон. Хэрэв Ж.Г- өөр хүмүүстэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн бол шалгуулах хүсэлттэй байна. Өөр хамтарсан этгээд байгаа бол бидний хохирол төлбөрийг барагдуулах боломжтой байх гэж бодож байна гэв.
Хохирогч Д.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Хамтарч үйлдсэн хүн байдаг бол шалгуулмаар байна. Ж.Г- ганцаараа тийм их мөнгийг зарцуулсан гэж бодохгүй байна гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Д.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хороололын дэлгүүрээс 79.000 төгрөгөөр худалдаж авсан ягаан өнгийн арьсан цүнх байсан бөгөөд дотор нь 2015 онд Багануур дүүргийн МАМИ-д байдаг гар утасны дэлгүүрээс 195.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөн Хаан банкны карт, эрчим хүчний тэргүүний тэмдэг, Улаанбаатар “Эрдэм-Оюу” дээд сургууль төгссөн ромбо, Доймандын нүүрний тос 60.000 төгрөг, Солонгос үсний хавчаар 38.000 төгрөг, гэсэн үнэртэй ус 20.000 төгрөг, нарны шил 35.000 төгрөг, нүдний дусаагуур 15.000, нүүр гарын алчуур 5.000 төгрөг, ариун цэврийн хэрэгсэл 3.500 төгрөгөөр тус тус худалдаж авч байсан. Эдгээр эд зүйлээ уулзалтанд зориулж аваад нэг хоног хэрэглэсэн. Мөн гэрийн төмөр хаалганы түлхүүр байсан бөгөөд би гэрийнхээ цоожийг эвдэж өөр цоож шинээр хийлгэсэн зардал 50.000 төгрөг болсон. Би Багануураас Налайхад ирэхдээ 40.000 төгрөгөнд шатахуун хийж ирсэн тул миний алдсан эд зүйл болон бусад холбогдох хохирлыг барагдуулж өгнө үү. …Надад нийт 300.000 гаруй төгрөгний хохирол учирсан. Би тухайн үед гар утсаа буцааж авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 21-22-р хуудас, 4-р хавтас 210-211-р хуудас/,
Хохирогч Ж.Н-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Багануур дүүргийн 10 жилийн ангийнхны 30 жилийн уулзалт болоод би Улаанбаатар хот ирээд 10 цагт Чингисийн талбай дээр очсон. 15 цагт Налайх дүүргийн 6-р хороо Тэрэлжид байх “...” амралтын газарт очсон. Ангийнханаараа нийт 6 байшин авч Д.Э- бид хоёр нэг байшинд орсон. Бид нар амралт дээрээ 21 цагт хүлээн авалтанд орсон. Бид гарахдаа хаагаад гарсан вакум цонх нь нээгдчихсэн миний болон Энхтуяагийн цүнхтэй эд зүйлс алдагдсан байсан. …Би цахим иргэний үнэмлэх сэргээлгэхэд 28.300 төгрөг, жолоочийн үнэмлэх сэргээлгэхэд 12.500 төгрөг, Хаан банкны виза карт сэргээлгэхэд 3.000 төгрөг болсон. Мөн цэвэр мөнгөн сүлжмэл Монгол гар хийцийн мөнгөн бүс 460.000 төгрөгөөр авч байсан. Ганц, хоёр удаа зүүж байсан тул энэ үнээр нь үнэлнэ. Нүдний шил /харааны/ 22.000 төгрөг, нарны шил 10.000 төгрөг, бүргэд хаалганы дотор, гадна гэрийн цоожоо эвдүүлж солиулахад 50.000 төгрөг болсон. Ягаан өнгийн лакан гар цүнх 70.000 төгрөг, пудр, уруулын будаг нийлээд 15.000 төгрөг зэрэг үнэтэй эд зүйлс алдагдсан. Би алдсан эд зүйлсээ нэхэмжилнэ…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 24-25-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 7-10-р хуудас/,
Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 11-13-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: хохирлын 150.000 төгрөг болон “Самсунг Эс 2” маркийн гар утас зэргийг хохирогч Д.Э-, Ж.Н- нарт хүлээлгэн өгөв. /хх-ийн 1-р хавтас 14-15-р хуудас/,
Эд зүйлийн үнэлгээнд: хохирогч Ж.Н-гийн эд зүйл 610.000 төгрөг, Д.Э-гийн эд зүйл 388.500 төгрөг /хх-ийн 1-р хавтас 47-48-р хуудас/,
Хохирогч Н.Ж-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр бид хоёр өөрийн эзэмшлийн “Тоёота Аллион” маркийн 13-74 УБҮ улсын дугаартай автомашиныг зараад, дахиж машин худалдаж авах санаатай “Үнэгүй.мн” сайтаас машины зар үзэж байхад 90333323 гэсэн дугаарын хэрэглэгч “хөх өнгийн Тоёота Аллион маркийн автомашин зарна” гэсэн зарын дагуу тухайн гар утас руу залгахад эрэгтэй хүн аваад “тухайн автомашин Замын-Үүд дэх гааль дээр байгаа, нэг хүн авахаар яриад урьдчилгаанд 1.500.000 төгрөг өгчихсөн байгаа” гэхээр нь “та хэдэд зарах гэж байгаа юм бэ” гэхэд “урьдчилгаа өгсөн хүнд 8.000.000 төгрөгөөр зарахаар ярьж тохирсон” гэхээр нь “манайх 8.100.000 төгрөгөөр авъя” гэхэд “тэгвэл надад урьдчилгаа өгсөн хүний данс руу 1.500.000 төгрөгийг нь шилжүүлээд бид нар Цогтбаатарын хамаатан байна, таны авах гэж байсан автомашиныг зарахаа больчихлоо, таны өгсөн урьдчилгаа мөнгийг чинь шилжүүлье гэж яриад тухайн хүнээс дансыг нь аваад 1.500.000 төгрөгийг нь өгчих, гар угасны дугаар нь 80520144 гэж байгаа” гэхээр нь 80520144 гэсэн дугаар руу нөхөр Цэрэгнямын 89075419 гэсэн дугаараас залгаад “Цогтбаяр ахын дүү нь байна, бид машинаа зарахаа болилоо, таны шилжүүлсэн урьдчилгаа мөнгийг чинь эргүүлж өгөх гэсэн юм, дансаа өгчих” гэхэд “та нар ямар тоглоомтой юм, би Улаанбаатар хотоос наад автомашиныг чинь авах гээд гарчихсан байхад” гэж уурлаж байснаа 5005485096 гэсэн дансны дугаар хэлээд хүлээн авагч нь Мандхай гэж хэлсэн. Ингээд нөхрийн хамт гэртээ байхдаа интернэт банкаар 21 цагийн үед 5005485096 гэсэн данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлээд дараа нь машин зарна гэсэн Цогтбаатар буюу 90333323 гэссэн дугаар руу залгаж “нөгөө мөнгийг шилжүүлчихлээ, бид нар хэзээ машинаа очиж авах вэ, манай найз Замын-Үүдэд байдаг юм. Маргааш өглөө явуулъя” гэхэд зөвшөөрсөн. Маргааш өглөө нь буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр найз Төгөлдөрт 90333323 гэсэн дугаарыг өгөөд “Цогтбаатар гэдэг хүнтэй очиж уулзаад машинаа авчих, бид хоёр урьдчилгаа 1.500.000 төгрөгийг өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг нь чамайг очиж уулзсаны дараа шилжүүлье, сайн үзэж хараарай” гэж хэлсэн. Удалгүй Төгөлдөр залгаад “найз нь 90333323 гэсэн дугаар руу залгасан боловч утас нь холбогдохгүй байна, гэр нь хаана байдаг юм” гэхээр нь “энэ дугаараас өөр зүйл мэдэхгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэр өдөр 90333323 дугаар нь огт холбогдоогүй бөгөөд найз Төгөлдөрөөр Замын-Үүдийн гааль дээр хөх өнгөтэй Тоёота Аллион маркийн автомашин байгаа эсэх талаар лавлаж асуулгахад “гааль дээр ийм машин байхгүй байна” гэж хэлэхээр нь 90333323 гэсэн дугаартай үл таних хүнд залилан мэхлүүлсэн болохоо мэдсэн. …Надад 1.500.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 86-р хуудас, 4-р хавтас 198-199-р хуудас/,
Гэрч Л.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой өөрийн эзэмшлийн “Тоёота аллион” маркийн машинаа зарчихаад зөрүүлж шинэ машин авахаар эхнэр Жавзандуламын хамт интернэт орж машин үзсэн. Үнэгүй.мн дээр 2009 онд үйлдвэрлэсэн 2016 онд Монголд орж ирсэн Замын-Үүдийн гааль дээр байгаа Тоёота аллион маркийн хөх өнгийн машины зар байхаар нь зарын доор байсан 90333323 дугаар руу залгаад “машин худалдаж авах гэсэн юм, хаана байгаа машин бэ” гэхэд “Замын-Үүдийн гааль дээр байгаа, эхнэрийн бие муудаад гадагшаа эмчлүүлэхээр явах гээд хямдхан зарах гэж байгаа юм, сая хүн авна гээд 1.500.000 төгрөг шилжүүлчихсэн байгаа” гэхээр нь “надад машинаа зарчих тэр хүний чинь мөнгийг би өгье, тэр хүнээс 100.000 төгрөгөөр илүү авъя” гэхэд “тэг тэг, түрүүн авна гээд 1.500.000 төгрөг өгсөн Мандах гэх хүний дансны дугаар 5005485096” гэж хэлээд “80520144 гэсэн дугаар руу залгаад Цогтбаатар ахын дүү нь байна, машинаа зарахаа больчихлоо, таны мөнгийг эргүүлээд дансаар шилжүүлчихье гэж хэл” гэхээр нь тэр дугаар руу залгахад “ямар тоглоомтой юм бэ” гэсэн. Тэгээд би өөрийнхөө данснаас Мандах гэх хүний 5005485096 дугаарын данс руу 1.500.000 төгрөг интернэт банкаар шилжүүлсэн. Цогтбаатар гэх хүн рүү залгаад “мөнгийг нь шилжүүлчихлээ, маргааш өглөө Замын-Үүдэд байдаг найзаараа дамжуулаад машинаа шилжүүлээд авчихъя, тэгээд үлдсэн мөнгийг нь шилжүүлчихье” гэж хэлсэн. Маргааш өглөө нь манай найз Төгөлдөр машин зарсан Цогтбаатар гэх хүнтэй Замын-Үүдийн Хаан банкны үүдэн дээр уулзахаар тохирсон боловч Цогтбаатар гэх хүн нь ирээгүй. Гар утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Би найз Төгөлдөрөөр Замын-Үүдийн гааль дээр хөх өнгийн 2009 оны орж ирсэн Тоёота аллион маркийн автомашин байгаа эсэхийг асуулгахад гааль дээр ямар ч тийм машин орж ирээгүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 125-125-р хуудас/,
Хохирогч Н.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн “Тоёота Альфарт” маркийн машиныг найз Баагийгийн дүүд зарсан. Тэгээд машин авах санаатай 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой 17 цагийн үед интернэтээс машин хараад сууж байтал “Тоёота Аллион” маркийн 2008 оны хар өнгөтэй автомашиныг “хямд зарна” гэсэн зарыг олж хараад зар дээр тавигдсан 90333323 гэсэн дугаар руу өөрийн дүү Эрдэмтөгсийн 88132494 гэсэн дугаараас залгаж ямар автомашин байгаа талаар тодруулж асуухад “2008 оны Аллион маркийн автомашин байгаа, мөнгөний хэрэг гарсан учраас хямдхан зарна” гэхээр нь хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа талаар тодруулахад “8.000.000 төгрөгөөр зарна” гэсэн. Надад хямдхан санагдаад авахаар ярьж тохироод өөрийн 5017291722 гэсэн данснаас мобайл банкаар 1.000.000 төгрөгийг тухайн өгсөн 5005485096 гэсэн данс руу шилжүүлсэн. Надаас мөнгө авсан хүн дансны дугаар өгөхдөө “манай эхнэрийн данс байгаа юм” гэж хэлсэн. Мөнгө шилжүүлсэний дараа “та маргааш Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ирээд машинаа аваарай” гэхээр нь “надад наана чинь таньж мэдэх хүн байхгүй” гэхэд “буудалд хоночих, Замын-Үүдийн товчооны хажууд буудал байгаа, тэнд очиж хоноорой” гэхээр нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой найз Мийгаагийн xaмт замын машинд суугаад 2016 оны 12 дугаар сарын 01-ний үүрээр Замын-Үүд суманд очсон. Зочид буудалд орж байрлаад өглөө 09 цагийн үед 90333323 гэсэн дугаар руу залгахад rap утас нь холбогдох боломжгүй байсан. Тухайн өдрөө 15 цаг хүртэл залгаад гар утас нь холбогдох боломжгүй болохоор нь Замын-Үүдийн гааль дээр очоод Аллион маркийн автомашин гааль дээр ирсэн байгаа эсэхийг лавлаж асуухад тухайн ажилтан “сүүлийн 4-5 cap машин буугаагүй, машин буухаа больчихсон” гэж хэлэхээр нь залилан мэхлүүлсэн байж магадгүй гээд Замын-Үүд сумын Цагдаагийн газар очиж үнэн учраа хэлж мөнгө шилжүүлсэн дансны дугаарыг шалгуулахад “Улаанбаатар хотод байдаг хүний данс байна” гэж хэлсэн. Ингээд залилан мэхлүүлсэн гэдгээ мэдээд Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу буцаж ирээд 5005485096 данс эзэмшигчийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Орос гуравдугаар сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах хүнсний дэлгүүрээс олж уулзах үед 5005485096 данс эзэмшигч тухайн дэлгүүрийн худалдагч Мандхай гэдэг хүн байсан. Би “2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр таны данс руу мөнгө шилжүүлсэн” гэж асуухад худалдагч эмэгтэй “манай энэ хавьд байдаг манай дэлгүүрээр үйлчлүүлдэг залуу ааваас мөнгө ирж байгаа юм, надад карт байхгүй дансаа өгчих” гээд миний дансыг авч ашигласан, та 1.500.000 төгрөг шилжүүлсэн үү” гэхээр нь “үгүй, би 1.000.000 төгрөгийг өөрийн данснаас мобайл банкаар 99253038 гэсэн дугаараас шилжүүлсэн” гэхэд дансаа шалгаж үзээд “мөн байна” гэж хэлсэн. …Би машин авна гээд урьдчилгаанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 88-89-р хуудас, 4-р хавтас 204-205-р хуудас/,
Гэрч Ч.М-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны хажуу талд байрлах хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед манай дэлгүүрээр үйлчлүүлдэг зүс таних залуу орж ирээд “эгчээ байрны эзэн түрээсийн мөнгөө нэхээд байна, аав руу ярьсан чинь мөнгө явуулъя гэж байна, надад данс байхгүй, та дансны дугаараа өгчих, таны данс руу мөнгө хийлгэе” гэхээр нь зөвшөөрөөд дансаа өгсөн. Удалгүй нөгөө залуу залгаад “таны дансанд мөнгө орсон уу” гэхээр нь “дөнгөж саяхан 1.000.000 төгрөг орж ирлээ, чи чинь саятан болчихлоо” гэхэд “би очоод таны картыг чинь авъя” гэхээр нь зөвшөөрсөн. Удалгүй орж ирээд миний картыг авч яваад 1.000.000 төгрөгөө авчихаад миний картыг авчирч өгсөн. Дахин миний дансанд 1.500.000 төгрөг орж ирэхээр нь гайхаад байж байтал нөгөө залуу дахиад залгаад “таны дансанд 1.500.000 төгрөг орсон уу, манай аав юм захиад мөнгө шилжүүлсэн байна” гэхээр нь “тийм, дөнгөж саяхан 1.000.000 төгрөг орж ирсэн байна” гэхэд “за” гэж хэлээд удалгүй дэлгүүрт орж ирсэн. Миний виза картыг авч яваад мөнгөө авчихаад авчирч өгсөн. Миний картыг ашигласан залуу тэрнээс хойш дахиж манай дэлгүүрт орж ирээгүй. 10 орчим хоногийн дараа манай ажил дээр үл таних залуу ирээд “чамайг Мандхай гэдэг үү, хэд хоногийн өмнө таны дансанд 1.000.000 төгрөг орсон байх ёстой, энэ тухай явж байна” гэхээр нь “энэ хавьд байдаг манай дэлгүүрээр орж ирдэг залуу аав байрны мөнгө шилжүүлнэ, та дансаа өгчих гэхээр нь би дансаа ашиглуулсан шүү дээ, ямар хүн байсан бэ” гэхэд “машин зарна гэж зар тавьсан байхаар нь урьдчилгаанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн чинь залилуулчихлаа, намайг машинаа Замын-Үүдээс ирж ав гэж хэлээд алга болчихсон. Би Замын-Үүдэд хоёр хоног хүлээгээд утас нь холбогдохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандсан боловч Улаанбаатар хотод болсон үйл явдал байна гэж хэлээд таны дансыг шүүж өгсөн юм. Тэгээд танаас тодруулах гэж ирлээ” гэж хэлсэн. ...Би Цагдаагийн байгууллагад өргөдөл өгвөл та надад туслаарай гэж хэлээд надад өөрийнхөө 99253038, 99998133 гэсэн хоёр дугаарыг үлдээгээд явсан. Миний дансыг ашигласан залууг би огт танихгүй. Нэрийг нь ч мэдэхгүй манай дэлгүүрээр орж гардаг болоод 7-8 cap болсон байх…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 90-91-р хуудас/,
Ч.М-гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 1-р хавтас 94-96-р хуудас/,
Хохирогч А.Т-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үнэгүй.мн сайт руу ороод машин авах гээд үзэж байтал цагаан өнгийн “Тоёота примо” маркийн машиныг “8.000.000 төгрөгөөр зарна” гэсэн зарлал байсан. Би зарлал дээр бичсэн 90444464 дугаарын утас руу ярихад эрэгтэй хүн авахаар нь уг машины талаар асуухад “Замын-Үүдийн гаалийн хашаанд одоо буусан байгаа, уг машины зургийг цаанаас ачуулахаасаа өмнө авсан зураг нь юм” гэхээр нь “машиныг үзье” гэхэд “эхлээд урьдчилгаа мөнгөө өгчих, тэгээд маргааш Замын-Үүдийн гааль дээр ирээд хашаанаас нь ав” гэхээр нь “урьдчилгаанд 2.000.000 төгрөг шилжүүлье болох уу” гэхэд “тэг” гэж хэлсэн. Би өөрийнхөө мобайл банкаар 2.000.000 төгрөгийг 5020693493 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед машин 250.000 төгрөгөөр хөлслөөд, авах машинаа бариулахаар нэг хүнийг 2 өдрийн 200.000 төгрөгөөр бодож тохиролцож аваад бид гурав хамт явсан. Машинд 385.000 төгрөгөөр шатахуун хийгээд, замдаа хоолонд 40.000 төгрөгөөр ороод Замын-Үүдэд өглөө 10 цагийн үед ирсэн. Надтай ярьсан утас руу залгахад утсаа авахгүй байсан учир гаалийн хашаа руу нь очиж машиныг харахаар очтол гаалийн хашаанд машин буухаа болиод 2-3 жил болж байгаа талаар мэдсэн. Би мөнгө шилжүүлсэн хүн нь хэн байсныг мэдэх гээд өөрийнхөө мобайл банкаар 5000 төгрөг шилжүүлж, овог нэрийг хартал Жумдаан овогтой Мягмарсүрэн гэх нэр гарч ирсэн. Замын-Үүдээр уг хүнийг хайхад байхгүй, олохгүй байсан учир Улаанбаатар хот руу буцаж ирсэн. Энэ хооронд мөнгө шилжүүлсэн хүнийхээ утас руу нь залгахад утас нь холбогдохгүй болчихоор нь залилуулсан байна гэж үзээд Цагдаагийн байгууллагад өргөдлөө гаргасан. …Би Примо маркийн машин худалдаж авна гээд урьдчилгаанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 180-182-р хуудас, 4-р хавтас 208-209-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 1-р хавтас 195-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 196-р хуудас/,
Хохирогч С.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …Эхнэр Батгэрэл бид хоёр Үнэгүй.мн сайтаар машин үзэж байхад 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг 30 минутанд тавигдсан зарын дагуу цагаан өнгийн улсын дугааргүй, шинээр орж ирсэн 2008 оны Примо маркийн автомашиныг яаралтай хямд зарна гэсэн зар байсан. Зар дээр бичигдсэн 90333323, 90444464 гэсэн хоёр дугаар байхаар нь 90444464 гэсэн дугаар руу өөрийн 88181078 гэсэн дугаараас залгаад “зарын дагуу ярьж байна. Примо ямар үнэтэй вэ” гэхэд эрэгтэй хүн аваад “8.000.000 төгрөг” гэж хэлсэн. Удалгүй тэр залуу /Г-/ буцааж залгаад “би машинаа зарчихлаа” гэж ярьсан. 30 минутын дараа дахин залгаад “миний машиныг авах гэж байсан хүн авахаа больчихлоо, чи авах уу” гэхээр нь “наад машин чинь ямар хямдхан юм бэ, яагаад ийм үнэтэй байгаа юм бэ” гэхэд “манай гэр бүлийн хүн гадаад руу яаралтай хагалгаанд явах болоод мөнгөний хэрэг болсон тул аргагүй эрхэнд зарахаар болж байгаа юм. Би Замын-Үүдэд гаалийн байцаагч хийдэг тул өөрөө энэ машиныг оруулж ирсэн” гэхээр нь “машиныг чинь авъя” гэхэд “би таны руу дансаа явуулчихъя, та мөнгөө хийнэ” гэхээр нь “та дансаа над руу явуулчих, би маргааш данс руу чинь хийнэ” гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед над руу машин зарна гэсэн залуу /Г-/ залгаад “та мөнгөө шилжүүлэх үү” гээд 5019477512 дугаартай Чулуунхүүгийн Сандагдорж гэсэн данс явуулсан. Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны ATM- ээс 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би утас руу залгасан чинь утсаа авахгүй байж байгаад утсаа авсан. Би тэр залууд /Г-/ “та мөнгөө aвсан уу” гэхэд “мөнгөө авчихлаа, эхнэр том хүүтэйгээ урагшаа хагалгаанд явуулчихлаа, завгүй байлаа” гэхээр нь “машин хаана байгаа юм бэ” гэхэд “Замын-Үүдийн Эмч-2-т машин буусан байгаа, ирээд машинаа авна биз дээ” гэхээр нь “танай гэр хаана байдаг юм бэ” гэхэд гэж асуухад “манай гэр Замын-Үүдын Хаан банкны хажууд гаалийн байцаагч нарын байранд байдаг. Та ирээд утсаар ярьж байгаад машинаа ав” гэж хэлсэн. Би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Арвайхээр сумаас Улаанбаатар хот руу жижиг машинд суугаад гарсан. Арвайхээр сумаас гараад 60км яваад 90444464 гэсэн дугаар руу залгасан чинь холбогдохгүй байсан ба Улаанбаатар хот руу ортлоо дугаар руу нь залгахад холбогдохгүй байсан. Улаанбаатар хотод ирээд Вокзалаас жижиг тэргэнд суугаад Замын-Үүд явсан. Өглөө 08 цагийн үед Замын-Үүд орж Эмчийн-2 дээр очоод утас руу нь залгасан чинь холбогдохгүй байхаар нь гаалийн машин буулгадаг газар дээр нь очоод хүмүүсээс асуусан чинь “Примо маркийн машин буугаагүй, тийм машин байхгүй” гэж хэлэхээр нь би залилуулснаа мэдсэн. Замын-Үүдийн цагдаа дээр очоод энэ талаар хэлэхэд “та 3 дахь хохирогч нь болоод байна. Өмнө нь бас хүмүүс ирээд явсан. 90444464 гэсэн дугаараас машин хямд зарна гэж залилан мэхлээд байгаа” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 232-233-р хуудас/,
Ч.С-ийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 1-р хавтас 248-250-р хуудас, 2-р хавтас 203-204-р хуудас/,
С.Г-ын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-р хавтас 6-р хуудас/,
Хохирогч Р.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 40 минутын орчим гэрээсээ Unaa.mn сайт руу ороод машин хайж байтал 9.000.000 төгрөгөөр Тоёота примо маркийн улсын дугаар аваагүй автомашиныг зарна гэсэн байхаар нь 90444464 дугаарын утас руу залгахад эрэгтэй хүн авсан. Би “яагаад иймд хямд зарж байгаа юм бэ” гэхэд “би сайт дээр бүх юмыг нь тавьсан байгаа, сайтаас хар” гээд утсаа салгасан. Би машиныг сайтаас дахин харахад шинэ, үнэлгээ их өндөртэй байхаар нь буцааж залгахад яриад байсан. Тэгээд би эхнэр Дүйцмаагийн 94997278 дугаараас 90444464 дугаарын утас руу “найдвартай машин бол би авах гэсэн юм, урьдчилгаа өгье” гэж мессэж бичсэн. Тэгээд “хаана үзэх вэ” гэхэд “Замын-Үүдэд байна, ирж үз” гэж хэлсэн. 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 133-55 тоот гэрээсээ би өөрийн 5018518245 дугаарын дансны мобайл банкаараа Баяртулга гэх хүний 5166224878 дугаарын данс руу 1.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Нөгөө залуу /Г-/ залгаад “Урьдчилгаа мөнгийг чинь авсан, таныг ирнэ гээд хүлээж байна, зараа устгая” гээд Замын-Үүд явах унаа зааж өгөхөөр нь 12 цагийн үед Замын-Үүд явсан. Очоод 90444464 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байхаар нь буцаад Улаанбаатар хотод ирсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 83-р хуудас/,
Р.Ц-ын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-р хавтас 55-р хуудас/,
Хохирогч Т.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Үнэгүй.мн сайтаас хямдхан машин зарна гэсэн зарын дагуу 90444464 гэсэн дугаар руу залгаж асуухад “9.000.000 төгрөгийн Тоёота примо машиныг урьдчилгаа 2.000.000 төгрөг өгөөд Замын-Үүдэд очиж машинаа авахдаа үлдэгдэл мөнгөө аваад ирээрэй, манай эхнэр хагалгаанд орохоор болж яаралтай мөнгөний хэрэг гарсан тул хямдхан зарж байгаа юм” гэхээр нь 2.000.000 төгрөгийг 5166224878 гэсэн данс руу эхнэр Доржсүрэн овогтой Баярмаагийн Хаан банкны данснаас шилжүүлээд орой нь Замын-Үүд орж машинаа авах гэтэл 90444464 гэсэн дугаар нь холбогдохгүй болсон. …Би Примо маркийн машин худалдаж авна гэж урьдчилгаанд 2.000.000 төгрөг өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 83-р хуудас, 4-р хавтас 202-203-р хуудас/,
Хохирогч О.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үнэгүй.мн сайтад Ниссан Наваара маркийн автомашины сэлбэг авна гэх зар тавьсан. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед миний 98114430 дугаар руу 80520144 дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад “би танд тус болох гэсэн юм. Замын-Үүдэд гаалийн хашаанд Ниссан Наваара маркийн автомашин байгаа. Би гадна кузовыг нь авсан. Одоогоорр сэлбэг нь зарагдаагүй байгаа байх, та 90333339 гэсэн дугаар руу яриад мэдэж болно” гэсэн. Би тэр өдөр 90333339 гэсэн дугаар руу залгаад сэлбэг байгаа эсэхийг асуухад “машины сэлбэг байгаа, кузовыг нь Болдоо гэх хүн худалдаж авсан. Одоо үлдсэн сэлбэгийг нь бөөнд нь 2.500.000 төгрөгөөр худалдах болно” гэхээр нь “одоогоор бэлэн мөнгө алга сэлбэгээ ачуулаад явуулчих, дараа нь би мөнгийг маш хурдан өгнө” гэхэд “сэлбэгний хувьд асуудал байхгүй, би одоо эндээс өөрийн таньдаг машин дээр ачуулаад явуулах болно. Та түүнийг очихоор ачилтын хөлс гэж 100.000 төгрөг нэмж өгөөрэй” гэсэн. Тэр сэлбэг нь хямдхан санагдсан болохоор худалдаж авахаар болсон. Надад мөнгө байхгүй байсан болохоор Ховд аймагт байх найз С.Ширбазараас мөнгө асуухад “одоогоор бэлэн 1.000.000 төгрөг байна. Үдээс хойш үлдсэн мөнгийг нь олоод өгч болно” гэхээр нь би нөгөө сэлбэг захих гэж байгаа хүнтэй дахиж холбогдоод “одоогоор 1.000.000 төгрөг бэлэн байна. Ачаа ирсний дараа үлдсэн 1.500.000 төгрөгийг шилжүүлж болох уу” гэхэд “тэгээ болно” гэж хэлээд бид хоорондоо тохирсон. Орой 18 цагийн үед найз Ширбазар Ховд аймаг дахь Хаан банкнаас 1.000.000 төгрөгийг тухайн сэлбэг зарах гэж байгаа хүний /Г-/ өгсөн Б.Төгөлдөр гэх хүний 5035319384 тоот данс руу шилжүүлсэн. Ширбазар мөнгө шилжүүлсэн талаар надад хэлэхээр нь би мөнгө нь дансанд нь орсон гэж сэлбэг зарах гэж байгаа хүнд /Г-/ хэлсэн. Би 30 минутын дараа сэлбэг зарах гэж байгаа хүний /Г-/ 90333393 дугаар руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан. …Надад 1.000.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 158-160-р хуудас, 4-р хавтас 200-201-р хуудас/,
Хохирогч Б.З-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Үнэгүй.мн сайтад машины сэлбэг авахаар зар тавьсан. Зарын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байхад миний 94040335 гэсэн дугаар руу 95484745 гэсэн дугаараас эрэгтэй хүн залгаад “өөрийн чинь дугаарыг зараас хараад залгаж байна. Би чамтай адилхан машинтай зовлон нэгтэй юм байна, сэлбэг олддоггүй, би Замын-Үүдээс кузов авсан, тэр машины мотор хроп нь гааль дээрээ үлдсэн. Тэр хүний дугаарыг авах уу, юмыг яаж мэдхэв байж магадгүй” гэхээр нь “за тэгье, авъя” гэж хэлсэн. Над руу залгасан үл таних залуу /Г-/ Замын-Үүдийн гаалийн даргынх нь дугаар гээд 90666626 гэсэн дугаарыг өгсөн. Би тэр дугаар руу нь залгаад учрыг хэлэхэд “аан Болдоогоос дугаар авсан уу, машины мотор, хроп байгаа. Ах нь энд гаалийн дарга хийдэг юм, механикаараа орой сэлбэгийг чинь суудлаар /вагоны/ ачуулчихъя” гэхээр нь “би очоод авчихмаар байна” гэхэд “би гаалийн дарга хүн, худлаа ярихгүй, надад мөнгө хэрэгтэй учраас зарах гээд байгаа юм биш. Ингээд хэвтэж байхаар зарчихая гэж бодож байна. Таарахгүй бол буцааж явуулаад мөнгөө ав аа” гэхээр нь дансаар 400.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 14.54 цагт Хаан банкны 5820140176 дугаартай данс руу шилжүүлсэн. Маргааш өглөө нь залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь гаалийн тээш рүү залгаад асуухад “тийм ачаа ирээгүй байна” гэсэн. …Би 400.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Хохирлоо барагдуулах хүсэлттэй байна…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 108-109-р хуудас, 4-р хавтас 190-191-р хуудас/,
Б.З-ын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-р хавтас 105-р хуудас/,
Хохирогч О.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Үнэгүй.мн сайтаас 90444464 гэсэн дугаартай хямдхан машин зарна гэсэн зар байсан. Би зар дээр байсан 90444464 гэсэн дугаар руу залгаад асуухад “Тоёота Примо маркийн машиныг 8.000.000 төгрөгөөр зарна” гэхээр нь “машин чинь хаана байна” гэхэд “Замын-Үүдэд байгаа, эхлээд урьдчилгаанд 3.000.000 төгрөгийг 5019477512 гэсэн данс руу хийчих” гэж хэлсэн. Би хямдхан машин олдохоор нь гялс мөнгөө шилжүүлээд Замын-Үүд рүү эхнэр Уянгаагийн хамт явсан. Замын-Үүд дээр очоод 90444464 дугаар руу залгахад “өглөө 07.00 цагт Замын-Үүдийн төв хаан банкны урд уулзая” гэхээр нь бид хоёр очоод дахиад залгасан чинь “хуралд орчихлоо, гараад яръя” гэсэн. 12.00 цагийн үед дахин залгахад “ачиж буулгахын нэг дээр хүрээд ир” гэхээр нь тэнд очоод хүлээсэн чинь утас нь холбогдохгүй болсон. …Би 2016 оны 12 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед 3.000.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 185-р хуудас/,
Гэрч Н.У-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нөхөр О.Б- бид хоёр машин авах гэж байсан. Тэрээр Үнэгүй.мн сайтаас зар харлаа гээд манай ажил дээр ирж надаас карт аваад машин авна гээд гарсан. Номын сангийн АТМ-аас 3.000.000 төгрөг шилжүүлээд буцаагаад надад картыг минь өгсөн. Ажил тараад бид хоёр орой 22.00 цагийн үед вокзалаас жижиг тэргэнд суугаад Замын-Үүд рүү явсан. Замын-Үүдэд очоод төв Хаан банкны дээр өглөөний 07.00 цагт хүлээж байхдаа 90444464 гэсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Дахиад залгахад утас нь холбогдоод “хуралд орлоо, тараад ачиж буулгахын 1 дээр хүрээд ир” гэхээр нь нөхөр бид хоёр очсон. Тэгснээ “би Хариер маркийн машинтай очиж байна, байж бай” гэсэн. Түүнээс хойш утас нь холбогдоогүй. Би Чулуунхүүгийн Сандагдорж гэсэн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 186-р хуудас/,
Хохирогч О.Б-ын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-р хавтас 215-р хуудас/,
Хохирогч Д.Б-ы мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Да хүрээ зах дээр машин зараад зогсож байгаад Үнэгүй.мн сайтаас “Тоёота примо маркийн машин хямдхан зарна” гэсэн зар харсан. Зарын дагуу 90444464 дугаар руу ярихад “би Замын-Үүдийн гаальд ажилладаг юм. Би энэ машиныг уг нь өөрөө унах гэж оруулж ирсэн. Гэтэл эхнэрийн бие муудаад байгаа учраас хямдхан зарах шаардлагатай болоод байна. Энэ машин одоо Замын-Үүдийн гаалийн хашаанд байгаа. Уг машиныг 8.000.000 төгрөгөөр зарна, авахыг хүсэж байвал урьдчилгаа 3.000.000 төгрөг миний дансанд хий. Тэгвэл би зараа устгаад өөрт чинь өгөхөөр тохирч болно” гэхээр нь саналыг хүлээн зөвшөөрөөд Мягмарсүрэн гэх хүний Хаан банкны дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр машин зарах гэж байгаа хүнтэй /Г-/ утсаар яриад мөнгийг нь шилжүүлсэн. Би тэр өдрийнхөө орой Улаанбаатар хотоос гараад Налайх дүүрэг орж явах үедээ утсаар нь ярих гэтэл түүний 90444464 дугаар холбогдох боломжгүй байсан. …Би Замын-Үүдийн гаалийн жижүүр рүү залгаж уг машиныг болон Мягмарсүрэн гэх хүн ажилладаг эсэхийг асуухад “тийм хүн манай байгууллагад ажилладаггүй, манай гааль дээр 2016 оны 07 дугаар сараас хойш ямар ч машин буугаагүй, машин буухаа больсон. Улаанбаатар хотын гааль дээр буух болсон” гэж хэлсэн. …Би Примо маркийн машин авна гэж урьдчилгаанд 3.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 18-20-р хуудас, 4-р хавтас 194-195-р хуудас/,
Хохирогч Д.Б-ы Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 3-р хавтас 2-р хуудас/,
Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 63А байрны 34 дүгээр тоотод зар үзэж байгаад Тоёота кровн маркийн автомашин зарна гэсэн зарын дагуу 90666626 гэсэн дугаарын утас руу залгаж асуухад “би Замын-Үүдийн Гаалийн дарга Цогтбаатар гэдэг хүн байна, би хүүхэддээ бэлэглэх гэж авсан автомашин боловч манай эхнэр ходоодны хорт хавдар өвчтэй болчихоод яаралтай хагалгаанд орох хэрэгтэй болсон тул авсан үнээсээ хямдхан зарах гэж байна” гэхээр нь сонирхоод лавлаж асуухад “би нэг хүнд зарах гээд урьдчилгаанд 2.000.000 төгрөг авсан байгаа, чи тэр хүнээс илүү мөнгөөр авна гэвэл ав, тэр хүн түрүүн яриад Налайх дээр явж байна гэж байсан, би одоо буцааж болно” гэхээр нь 10.000.000 төгрөгөөр зарах гэж байсан автомашиныг 12.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Гэтэл нөгөө залуу /Г-/ “би анхны авах гэж байсан хүнээс урьдчилгаанд 2.000.000 төгрөг авсан байсан, чи мөнгөө тэр хүний данс руу шилжүүлчих, Замын-Үүдэд одоо ажиллаж байгаа банк байхгүй, надад мобайл банк байхгүй, чи тэр хүнтэй яриад шилжүүлчих” гэсэн. Би 95484745 гэсэн дугаар руу залгаад хэлэхэд “та нар эрт хэлэхгүй” гэж уурлаж байгаад 5926010091 дугаартай Х.Ханддорж гэсэн хүний Хаан банкны дансны дугаар өгсөн. Би тухайн данс руу мөнгө шилжүүлчихээд 90666626 гэсэн дугаар руу залгаж хэлхэд “чи өглөө ирээд автомашинаа авчих, би утсаа унтраачихдаг, ахын дүү Сайншанд дээрээс гарахдаа над руу залгаарай” гэж хэлсэн. Би такси бариад нэг найзыгаа дагуулаад Замын-Үүд явсан. Маргааш нь Замын-Үүд дээр очоод залгахад 90666626 гэсэн дугаар холбогдох боломжгүй болсон байсан. Би Замын-Үүдийн гаалын ажилтантай уулзахад “манайд Цогтбаатар гэдэг хүн ажиллаж байгаад 1 сарын өмнө ажлаа өгсөн” гэхээр нь Цогтбаатар гэдэг хүний дугаарыг аваад 99990306 гэсэн дугаар руу залгаж Цогтбаатартай ярихад “би ажиллахаа болиод cap болж байна. Би гадаад улсад явж байна. Ямар ч автомашин зарна гэж хүнтэй яриагүй” гэхээр нь утсаа тасалсан. Замын-Үүдийн цагдаад хандахад “та Чингэлтэй дүүргийн цагдаад ханд” гэж хэлсэн. …Би Кроун маркийн машиныг авна гэж урьдчилгаанд 2.000.000 төгрөг өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 45-46, 214-р хуудас, 4-р хавтас 192-193-р хуудас/,
Гэрч О.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Миний нэрийг барьж залилан хийж байсныг сүүлд мэдсэн. Би энэ талаар юу ч мэдээгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 73-р хуудас/,
Хохирогч Д.Ч-ы мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Үнэгүй.мн сайт дээр “автомашин хямдхан зарна, би Замын-Үүдийн гаальд ажилладаг хүн байна, авах хүн 90666626 гэсэн дугаараар ярина уу” гэж бичсэн байсны дагуу 90666626 гэсэн дугаар руу залгахад эрэгтэй хүн /Г-/ аваад “би Замын-Үүдийн гааль дээр ажилладаг, хураагдсан автомашинууд байгаа юм, Старикс маркийн автомашиныг 11.000.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би авахаар болсон. Нөгөө эрэгтэй хүн /Г-/ “автомашин авах гэж байгаа хүмүүс авна гээд худлаа хэлээд байдаг юм. Тийм учраас та урьдчилгаа хэдэн төгрөг хийх хэрэгтэй байна. Та урьдчилгаанд 2 000.000 төгрөг данс руу хий” гэхээр нь “надад бэлэн 1.300.000 төгрөг байна” гээд шилжүүлэхэд “та маргааш өглөө Замын-Үүд дээр ирээд автомашинаа ав” гэж хэлсэн. Би хотоос такситай тохиролцоод маргааш өглөө нь Замын-Үүд дээр очоод залгахад утас нь холбогдох боломжгүй байхаар нь гаальд ажилладаг Батчулуун гэдэг хүнтэй уулзахад “би биш, манай дээр ийм хэрэг гараад байгаа. Наад асуудлаа цагдаад өг” гэж хэлсэн. …Би данс руу 1.300.000 төгрөг шилжүүлсэн. Замын-Үүд явсан 300.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөгний хохирол учирсан. …Би машин авна гээд урьдчилгаанд 1.300.000 төгрөг шилжүүлсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 48-р хуудас, 4-р хавтас 206-207-р хуудас/,
Хохирогч Б.Л-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны намар интернэт зард “5 тонны Голд маркийн автомашины дан кабин байвал худалдаж авна” гээд зар тавиад 88307657 гэсэн утасныхаа дугаарыг бичээд үлдээсэн. 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 15 цагийн үед нөхөр Болдбаатарын 88307657 дугаар руу 80520144 дугаараас залгаад “танайх зар тавьсан байна. Би танайхтай адил автомашинтай юм. Мотор нь эвдэрчихээд хүнээс мотор авсан чинь танай машины кабин үлдсэн. Та энэ дугаар руу залгаад асуучих гээд 90666626 гэсэн дугаар өгсөн. Би уг дугаар руу залгаад “танд кабин байгаа юм уу, зарах уу” гэхэд “кабин байгаа” гэхээр нь “хэдээр зарах юм” гэхэд “1.000.000 төгрөгөөр зарна” гэхээр нь авахаар тохиролцсон. Тэр хүн /Г-/ над руу залгаад “моторгүй автомашинаа нийтэд нь 4.000.000 төгрөгөнд авах уу” гэхээр нь авахаар болж тохиролцоод “урьдчилгаа хэдийг өгөх юм” гэхээр нь “1.000.000 төгрөг л бэлэн байна. Та харин дансаа өгчих” гэхэд үдээс хойш 5023300900 гэсэн тоот дансыг 17 цагийн үед өгсөн. Данс эзэмшигчийн нэрийг нь асуухад Ёндон гэж хэлсэн. Орой ажлаа тараад 22 цагийн үед гэртээ байхдаа өөрийн мобайл банкаар 1.000.000 төгрөг шилжүүлээд 90666626 дугаарт шилжүүлсэн гэж хэлсэн. Маргааш нь очоод утас руу нь залгасан чинь дуудаж байгаад салгачихсан. Тэгээд би кабин ч үгүй, мөнгө ч үгүй болсон. …1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 110, 206-р хуудас, 4-р хавтас 5, 188-189-р хуудас/,
Хохирогч Б.Л-гийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-р хавтас 12-р хуудас/,
Хохирогч П.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед фэйсбүүkийн автомашины авто сэлбэг зардаг зар руу ороход “гахай Пажеро маркийн автомашины мотор авна” гэсэн зар тавьж, rap утасныхаа дугаарыг бичиж үлдээсэн. Миний гap утас руу эрэгтэй хүн /Г-/ залгаад “Замын-Үүдийн гааль дээрээс уг автомашины гүүзүү авсан юм. Тэнд мотор, кроп нь байгаа. Гаалийн байцаагч Ёндон гэх хүнтэй холбогд, 90666626 дугаарын утас руу залга” гээд дугаарыг нь өгсөн. Би 90666626 дугаарын утас руу залгаад “Ёндон гэх хүн мөн үү, танд гахай Пажеро автомашины мотор байгаа юм уу” гэхэд “байгаа, миний данс руу мөнгийг нь хийчих, би маргааш вагоны тээшинд тавиад явуучихъя. Чи маргааш Улаанбаатар хотын вокзалаас тосоод авчих” гэсэн. Би маргааш өглөө нь 09 цаг 30 минутын үед Хаан банкнаас Ё- гэх хүний 5023300900 дугаарын данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн. Орой нь Улаанбаатар хот руу явж, вокзал дээр очиж тээшнээс явуулсан гэхээр нь мотороо авах гэтэл явуулаагүй байсан. …Хаан банкны дансаар 600.000 төгрөг шилжүүлсэн. Улаанбаатар хот руу явахдаа ирж очихын 100.000 төгрөгөөр бензин хийсэн. Надад нийт 700.000 төгрөгийн бодит хохирол учирсан. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 151-152-р хуудас, 4-р хавтас 214-р хуудас/,
Н.Ё-гийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 3-р хавтас 163-167-р хуудас, 4-р хавтас 13-р хуудас/,
Хохирогч Т.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Үнэгүй.мн сайтанд тавигдсан 2008 онд орж ирсэн Примо маркийн автомашиныг 9.000.000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу Батаа овогтой Дашням гэх хүнтэй 90444464 дугаараар холбогдоход өөрийгөө Б.Д- гэж хэлээд “эхнэр яаралтай хагалгаанд орох гээд мөнгөний хэрэгцээ гарсан. Урдчилгаанд 4.500.000 төгрөгийг 5429198985 гэсэн дугаартай Хаан банкны данс руу хий” гэхээр нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Xаан банкны салбарын ATM-аас 4.500.000 төгрөг шилжүүлсэн. Утсаар нь дахин холбогдоод мөнгө хийсэн талаар хэлэхэд “Замын-Үүд дээр ирэхдээ үлдсэн мөнгөө аваад ир” гэхээр нь үлдсэн мөнгөө аваад Замын-Үүд дээр очтол байхгүй байсан. …Би 4.500.000 төгрөгийг машины урьдчилгаанд өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 52, 196-197-р хуудас/,
Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 12.00 цагийн Чингэлтэй дүүргийн автобусны буудлын орчмоос сансарын Баянцээл худалдааны төв хүртэл 19-20 орчим насны 165см өндөртэй туранхай залуу /Г-/ таксигаар хүргүүлэхдээ “ахаа таны картаар мөнгө шилжүүлж авах гэсэн юм. Манай аав Дорноговь аймгаас мөнгө шилжүүлж авна гээд байгаа юм, та дансныхаа дугаарыг өгчих” гэж хэлсэн. Тэгснээ аав руугаа залгаад “дансны дугаар явуулчих” гээд байсан. Тэгээд миний картыг авна гэхээр нь “тийм зүйл байхгүй, би өөрөө авна” гэхэд “та картаа кодтойгоо өгчих барьцаанд нь 20.000 төгрөг өгнө” гэхээр нь “за тэгвэл хурдлаарай” гэж хэлсэн. Би 90333313 гэсэн дугаарыг нь авч үлдээд зогсож байтал утсаа авахгүй болчихсон. Орой нь 90444464 дугаараас залгаад “ахаа нөгөө хүүхэд байна, таны данснаас мөнгө гүйцэт гарахгүй байна, маргааш өглөө гүйцээж аваад картыг чинь өгье” гэж хэлээд сураггүй болсон. 2 хоногийн дараа дахин залгаад “ахаа би картыг чинь өгөх гэсэн юм” гэхээр нь “би хотын төвд ажилтай явж байна” гэхэд “за дараа өгье” гэж хэлсэн. Утаснууд нь холбогдохгүй болчихоор нь картаа хаалгаад дахиж карт захиалан авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 53-54, 154-157 -р хуудас/,
Т.Х-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-р хавтас 57-р хуудас/,
Б.Д-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-р хавтас 168-р хуудас/,
Хохирогч Э.О-ий мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод автомашин худалдаж авахаар ирсэн. Интернэтээр 90333323 дугаарын утасны дугаартай Тоёота примо маркийн машин зарна гэсэн зарыг уншаад уг дугаар руу залгахад эрэгтэй хүн /Г-/ аваад би хүүдээ унуулахаар 2017 онд үйлдвэрлэсэн цагаан өнгийн Тоёота примо маркийн машин 2017 оны 02 дугаар сард японоос оруулж ирсэн. Мөнгөний хэрэг гараад 9.000.000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Машиныг нь үзэх гэсэн чинь Замын-Үүдийн Гаалийн шар байрны гадаа байгаа ирж үзэж болно. Хэсэг хугацааны дараа дахин залгаад “машиныг нь авъя” гэхэд “дөнгөж сая хүн авахаар болчихлоо” гэхээр нь “үгүй, би авмаар байна. 9.500.000 төгрөг өгье” гэхэд “сая миний данс руу 3.000.000 төгрөг хийчихсэн тэгэхээр чи 5429198985 дугаарын данс руу 3.000.0000 төгрөг хийчихээд Замын-Үүд суманд ирээд машинаа ав” гэхээр нь гар утасныхаа мобайл банкны үйлчилгээг ашиглаад өөрийн 5552041758 дугаарын данснаас 3.000.000 төгрөгийг 5429198985 дугаарын данс руу шилжүүлсэн. Оройдоо Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу замын унаагаар гараад шөнөдөө очоод зар дээр байсан 90333323 дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. …Надад 3,000,000 төгрөгний хохирол учирсан…гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 150-150-р хуудас/,
Хохирогч Б.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Миний Ланд Прадо-7070 маркийн автомашины кроп эвдэрсэн тул төрсөн ах Гантөмөр нь Үнэгүй.мн сайтанд “Прадо-7070 маркийн автомашины кроп худалдаж авна” гэсэн зар байхаар нь 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ах Гантөмөрийн 96601242 дугаарын утас руу 99331594 дугаарын утаснаас эрэгтэй хүн /Г-/ яриад “би Замын цагдаагийн ажилтан Болдоо гэж хүн байна. Манай найз Замын-Үүдийн гаалийн дарга Тэмүүжинд наад машины чинь кроп байсан. Чи 94191451 гэсэн дугаар руу залгаад кропоо захиалаад авчих” гэж хэлсэн. Би тухайн үед ахтайгаа хамт явж байсан бөгөөд ах 94191451 дугаарын утас руу нь залгахад эрэгтэй хүн утсыг аваад “одоо яаралтай мөнгөө шилжүүлчих юм бол 16 цаг гэхэд кропыг чинь шилжүүлчихнэ” гэхээр нь итгээд Монголын үндэсний телевизийн замын эсрэг талд байрлах PC интернэтийн газар орж интернэт банкаар данс руу нь 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш 1 цагийн дараа 94191451 дугаарын утаснаас яриад “кропыг чинь ачуулчихлаа” гэхээр нь “баярлалаа” гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь кропоо авахаар утас руу нь залгахад холбогдох боломжгүй болсон байсан. …Би 500.000 төгрөгөө нэхэмжилнэ…гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 13-14-р хуудас, 7-р хавтас 11-р хуудас/
Б.Г-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-р хавтас 33-р хуудас/,
Хохирогч Ч.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Ниссан Патролын группт “ТБ 45 мотор авна” гэсэн зар тавьсаны дагуу 99331594 дугаараас “Болдоо гэж хүн байна, Замын цагдаад ажилладаг юм. Замын-Үүдийн гаалийн байцаагч Энх-Амгалан гэж хүнээс би кузовыг нь авсан. Бусад бүх юм нь тэр хүнд үлдсэн, би чамд тус болох гээд ярьж байна, утсыг нь өгье” гээд 91775677 гэсэн дугаар өгсөн. Би тэр дугаар руу нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ярихад “надад мотор байх нь байна. Гэхдээ би танихгүй хүнтэй юм ярихгүй” гэхээр нь би эргээд Болдоо гэж хүн рүү залгаад “танихгүй хүнтэй юм ярихгүй гээд байна” гэхэд “наадах чинь Гаалийн дарга хүн байгаа юм, би өөрөө яриад хэлээдэхье, айх хэрэггүй гээд хэлчихье” гэсэн. Удалгүй над руу эргэж залгаад “би ярьчихлаа, манай ахтай найз гээд хэлчихсэн шүү, чи одоо яриад холбогдоорой” гэхээр нь Энх-Амгалан рүү ярихад “би уг нь ченжид өгмөөргүй байна” гээд дансны дугаараа явуулсан. Замын-Үүд рүү гаалийн хүнээс ярьж асуухад “манайд саяхан Энх-Амгалан гэж хүн ажилд орсон” гэхээр нь би итгээд тухайн дансанд нь моторны үнэ болох 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлчихээд утсаар нь яриад “мөнгө орсон уу” гэхэд “шалгах боломжгүй байна” гэсэн. Дараа нь над руу яриад “мөнгө орчихсон байна, би удахгүй ачуулчихаад жолоочийнх нь утасны дугаарыг өгье” гэж хэлсэн. Түүнээс хойш утас нь холбогдох боломжгүй болсон. …Би 2.500.000 төгрөгөө олж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 16, 128-р хуудас/,
Ч.Б-гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-р хавтас 38-р хуудас/,
Хохирогч О.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын эхээр Үнэгүй.мн сайтанд “Бэмби Х-5 маркийн автомашины копут, толь авна” гэсэн зар оруулаад өөрийн 99072259 дугаарыг бичсэн. 2016 оны 07 дугаар сарын 15-ны орой 17 цагийн үед 99331594 дугаарын утаснаас эрэгтэй хүн /Г-/ яриад “таны захиалсан машины сэлбэг байгаа, 300.000 төгрөг, зардлын 80.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй. Замын-Үүдээс ачуулна” гэхээр нь “Замын-Үүдээс энэ хүртэл 80.000 төгрөг байдаггүй юм, ачааны хөлсөнд 50.000 төгрөг шилжүүлчихье” гэхэд “тэг, тэг” гэсэн. Утсаар ярьснаас хойш 30 орчим минутын дараа нөгөө хүний данс руу Орхон аймгаас Хаан банкны Экпсрэсс банкнаас 350.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчихээд утсаар ярьж хэлэхэд “та утас, регистрийн дугаараа явуулчих” гэж хэлсэн. Би 3 хоног Замын-Үүдийн вагон тосож, ачаагаа хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд нөгөө хүн рүү залгасан чинь холбогдох боломжгүй болчихсон байсан. …Надад өөрийгөө Ганбаяр гэж танилцуулсан хүн 5028328138 дугаартай Тэмүүжин гэсэн дансны дугаар өгсөн. Тэмүүжинг Замын-Үүдийн гаалийн даргаар ажилладаг гэж хэлж байсан. Ганбаяр гэж яриад байсан эрэгтэй “та хүмүүст битгий олон юм яриарай, Гаалийн даргаар ажилладаг хүн болохоор гаалиар нууцаар оруулж ирсэн машин байгаа юм” гэсэн утгатай зүйл яриад байсан. …Сэлбэг авахаар залилуулсан 350.000 төгрөгөө нэхэмжилнэ …гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 18-19-р хуудас/,
Гэрч И.Т-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороонд байрлах “Баян арвижих” дэлгүүрт үйл ажиллагаагаа явуулж байхад өмнө нь манай дэлгүүрээр үйлчлүүлдэг зүс таних залуу, үл таних эмэгтэйн хамт 15-16 цагийн үед орж ирээд “ах дансны дугаараа өгөөч, таны данс руу мөнгө хийлгээд авах гэсэн юм. Би өөрийн бичиг баримт болон виза картаа гэртээ мартсан байна. Яаралтай мөнгө дансаар шилжүүлж авах хэрэгтэй байна, мөнгө хийхээр эргээд би тань дээр ороод ирнэ” гээд миний дансны дугаарыг, нэртэй хамт аваад гарсан. 30 минутын дараа би эхнэрээ дэлгүүртээ үлдээгээд барааны мөнгө шилжүүлэхээр нь Богд Ар хотхонд байрлах Хаан банкны салбар дээр очиход миний дансанд мөнгө байгаагүй учраас бэлэн мөнгө АТМ рүү хийж дансандаа оруулаад дансаа шалгатал миний барааны мөнгөнөөс гадна 350.000 төгрөг миний дансанд орсон байсан. Би тэр 350.000 төгрөгийг нь аваад дэлгүүртэй очих гээд явж байтал нөгөө зүс таних залуу, үл таних залуугийн хамт намайг тосоод ирэхээр нь 350.000 төгрөгийг өгөхөд “баярлалаа” гэж хэлээд явсан. 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 14-15 цагийн үед нөгөө зүс таних залуу /Г-/ манай дэлгүүрт орж ирээд “ахаа таны данс руу дахин мөнгө шилжүүлсэн байна, та аваад өгөөч” гэсэн. Би дэлгүүрээ ззэнгүй орхих боломжгүй байсан учраас пин кодыг хэлээд өөрийн виза картыг өгч явуулсан. 20 минутын дараа зүс таних залуу /Г-/ дэлгүүрт ирээд “баярлалаа” гээд миний картыг 10.000 төгрөгийн хамт өгөөд явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 59-р хуудас/,
И.Т-гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-р хавтас 66-р хуудас/,
Сэжигтэн Н.Ё-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 20-ны өглөө ажил дээр гараатай байхад 20 гаран насны залуу /Г-/ орж ирээд “оюутан” гэж танилцуулаад “би ааваасаа сургалтын төлбөрөө авах гэсэн юм, би бүх бичиг баримтаа алдчихсан юм, та надад туслаач” гэхээр нь “аав чинь хаана байдаг юм” гэхэд “аав Замын-Үүдэнд амьдардаг. Тэндээс мөнгө явуулна гэсэн юм” гэхээр нь “чи аавыгаа надтай яриул” гэж хэлсэн. Г- гараад хэсэг хугацааны дараа орж ирээд “тантай аав яръя гэж байна, та утасныхаа дугаарыг өгчих” гэхээр нь 99463796 дугаараа өгсөн. Миний дугаарт 90666626 гэсэн дугаараас над руу эрэгтэй хүн яриад “би ажлаасаа оройхон тарна, та дансаа өгчих. Би орой таны данс руу хүүгийнхээ сургалтын мөнгө болох нэг сая төгрөгийг шилжүүлье” гэхээр нь “хэдэн цагт юм” гэхэд “араваас хойш” гэхээр нь “би тийм орой авч өгч чадахгүй, авах бол өглөө ирээд ав” гэхэд “за тэгье, та дансаа хүүд өгчих” гэхээр нь би өөрийн 5023300900 тоот Хаан банкны дансны дугаараа Г-т өгсөн. Орой гэрт байхад 22 цагийн үед нөгөө дугаараас залгаад “та боломжтой бол одоо дансанд чинь орсон мөнгийг аваад өгөөч” гэхээр нь “өглөө эрт хүрээд ирээ, өглөө 8 цаг гэхэд би ажилдаа очно” гэж хэлсэн. Маргааш өглөө ажил дээр Г- орж ирэхээр нь АТМ-ээс өөрийн виза картаар 1.000.000 төгрөгийг уншуулаад, за мөнгөө ав” гээд тэр залуугаар мөнгөө авахуулсан. Г- мөнгөө аваад надад “баярлалаа” гээд 20.000 төгрөг өгсөн. Тэр өдрийн үдээс өмнө зааландаа зогсож байтал ойролцоогоор 40 орчим насны цайвар царайтай эмэгтэй ирээд “би ойрхон 7 дугаар эмнэлэгт хэвтэж байгаа юм. Бичиг баримт, утас, цүнхээ алдчихсан юм. Би таны данс руу мөнгө хийгээд авъя” гэхээр нь “за тэг дээ” гээд өөрийн 5023300900 тоот дансаа өгсөн. Тэр эмэгтэй гараад буцаж орж ирээд “за данс руу чинь 600.000 төгрөг орчихлоо” гэсэн. Би теллерээс дансны дугаараа хэлээд мөнгийг нь авч өгсөн чинь “баярлалаа” гэж хэлээд явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 101-103, 186-188-р хуудас/,
Гэрч Ж.М-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн дүү Сайнхүүгийн эзэмшлийн Верна Аксент маркийн автомашинтай халтуур хийж байсан. 16 цаг өнгөрч байхад 3, 4-р хороололын эцэс орчмоос 20-25 насны эрэгтэй хүн гар өргөн суугаад хуучнаар “Од” кино театр орчимд хүргүүлсэн. Тэрээр машинд сууж явахдаа өөрийнхөө гар утсаар хоёр хүнтэй “Хаан банкны дансныхаа дугаарыг өгч байгаач, би хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм” гэж ярихад нөгөө хоёр хүн нь түүнд данс байхгүй, эсвэл карт байхгүй гэж хэлсэн юм шиг байгаа юм. Шинэ жил болж байгаа болохоор түүнийг бага хэмжээний мөнгө шилжүүлж авах гэж байгаа юм байна гэж бодоод “дүү ахынхаа картаар мөнгө шилжүүлж авч болно” гэхэд миний саналыг хүлээж аваад миний эзэмшдэг 5020693493 тоот Хаан банкны дансыг тэмдэглэж аваад, мөн мессэжээр хэн нэгэн хүнд өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед 90444464 гэх дугаараас нөгөө залуу /Г-/ яриад “ахаа таны дансанд 3.000.000 төгрөг орсон байна. Та хаана байна, хаана уулзах вэ” гэж ярихаар нь түүнтэй Богд Ар хороололын Хаан банкны ATM дээр уулзсан. Би дансаа шалгаж үзтэл 3.000.000 төгрөг орсон байсан. Нөгөө эрэгтэй /Г-/ 2.900.000 төгрөг гаргуулж аваад “дүү нь бага зэрэг ажилтай байна” гээд надаас салаад явсан. Үүнээс хойш 23 цагийн үед дахин 90444464 дугаараас нөгөө эрэгтэй /Г-/ дахин залгаад “ахаа дахин 2.800.000 төгрөг орсон байна, авах хэрэгтэй байна. Энэ мөнгийг аваад би таныг хөлсөлж Багануур явах болно” гэхээр нь түүнтэй Ардын эрх сонины байрны Хаан банкинд уулзсан. Тэндээс миний машинаар 13-р хороололд байх экспресс Хаан банк орж анх орсон 3.000.000 төгрөгнөөс үлдсэн 100.000 төгрөг дээр нэмж орсон 2.800.000 төгрөгтэй нийт 2.900.000 төгрөг авсан. Машинд явж байхдаа “Багануур дүүргээс Тоёота Примо маркийн автомашин авах гэж байна. Тиймээс таныг авч явна. Би таныг 200.000 төгрөгөөр хөлсөлж авч явна” гэсэн. Дараа нь “ахаа одоо цаг орой болж харанхуй болсон байна. Маргааш өглөө эрт явсан нь дээр байх” гэснээ “ахаа дахин 2.000.000 төгрөг удахгүй орох ёстой юм” гэхээр нь “ах нь дахин дахин ирж амжихгүй байх, тиймээс чи миний картыг авч байгаад эргүүлж өгөөрэй” гээд түүнд Хаан банкныхаа виза картыг өгсөн. Багануур явахаар ярина гэсэн болохоор хүлээж байгаад түүний утас руу нь залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 188-190-р хуудас, 3-р хавтас 21-23-р хуудас/,
Ж.М-гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 1-р хавтас 194-р хуудас, 3-р хавтас 6-р хуудас/,
Гэрч Г.М-ий мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 80520144 дугаарыг 2016 оны 07 дугаар сард урамшууллын үнэгүй дугаар өгч байна гэхээр нь авсан. Би маргааш нь дугаараа гэрт орхиод ажилдаа явсан байхад ээж Гүнжинлхам утас авч ашиглах гэж байгаад гээчихсэн байсан. Энэ утасны дугаарын талаар намайг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Сонгинохайрхан Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсүүдээс дуудаж байцаалт мэдүүлэг авсан. Би энэ дугаарыг огт ашиглаагүй. Манай ээж цүнхнээсээ мөнгө төгрөгөө алдахад хамт алга болсон байсан. Би 2016 оны 10 дугаар сард энэ дугаарыг Юнителд хандаж хаалгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 112-113-р хуудас/,
Гэрч Р.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …Гэрт юнителийн дугаарын үүр байхаар нь авч ашиглахаар Теди төв орж утас авах гэсэн боловч сонирхсон утас өндөр үнэтэй байхаар нь утас авахаа болиод Бөмбөгөр худалдааны төв орж үнэртэй ус авах гээд цүнхээ онгойлгоход түрийвчтэй мөнгө, уг сим картын хамт алга болсон. …Хүү Мөнх-Эрдэнийг энэ дугаараас болж бүх Дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудаж мэдүүлэг авсан. Энэ дугаарыг 2016 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр дуудагдаж очоод дараа нь шууд хаалгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 114-115-р хуудас/,
Гэрч Р.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2016 оны 08 дугаар сард байр түрээслэх зар тавьсан ба Г- зарын дагуу ирж уулзаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах 41 дүгээр байранд 1 өрөө байрыг сарын 500.000 төгрөгөөр түрээслэж суусан. Тухайн үед эхнэр гэх Доржсүрэнгийн Эрдэнэцэцэгийн нэрээр гэрээ байгуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байрны мөнгө өгөх ёстой байсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл чимээгүй байхаар нь очиход хаалга эвдээд юмаа аваад нүүсэн байсан. Түүнээс хойш сураггүй болсон. Гар утас руу нь удаа дараа залгасан боловч авахгүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 116-117-р хуудас/,
Гэрч Ө.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 94-61 УБГ улсын дугаартай саарал өнгийн “Аксент” маркийн машиныг 2016 оны хавар Да хүрээ захаас худалдаж авсан. Үүнээс хойш ямар ч хүнд дамжуулаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 122-р хуудас/,
Гэрч Г.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Нөхөр Наранбаатар миний Хаан банкны виза картыг аваад явсан. Удалгүй миний гар утсанд 5.000.000 төгрөг орж ирлээ гэсэн мессэж ирэхээр нь нөхөртөө “энэ юун мөнгө ороод ирэв” гэхэд “хүн гуйсан юм хайраа” гэж хэлсэн. Тэгснээ миний данснаас 5.000.000 төгрөг 2 удаа хуваагдаад гарсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 235-р хуудас/,
Г.Э-гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-р хавтас 3-5, 200-р хуудас/,
Гэрч Н.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн: … Би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед өөрийн эзэмшлийн 77-21 УБВ улсын дугаартай машинтай Зурагтын хуучин эцэст таксид явж байгаад замын баруун талд үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөөд Дэнжийн 1000 орно гээд машинд суусан. Дэнжийн 1000-ын Хаан банкны зогсоол дээр ирсэн ба “хүлээнэ” гээд 5-6 минут болсон. Залуу нь утсаар хүнтэй ярьж байснаа энэ банк их оочертой байна. 7-н буудлын Хаан банкны ATM орох болсон. Долоон буудлын ATM ороод залуу нь картаа уншуулж байгаад машинд орж ирээд “би картаа залигуулчихлаа буцаад Дэнжийн 1000 орьё” гэсэн. Залуу нь машинд хүнтэй утсаар яриад “ахаа та над руу мөнгө шилжүүлчих, Би буцаагаад явуулна” гээд ярьж байснаа “за за больё” гэснээ надаас “Хаан банкны карт байна уу” гэхээр нь “байна” гэсэн. Би өөрийнхөө картыг алга болгосон байсан учраас надад манай эхнэр Энхжингийн гарт байсан. Би эхнэртэйгээ ярьж дансны дугаарыг нь авсан. Буцаад 7-н буудлын Хаан банкны ATM дээр очоод залуу нь миний картыг аваад буусан. Тэгсэн манай эхнэрийн дансанд 5.000.000 төгрөг ороход эхнэр над руу залгаад “хайраа юун 5.000.000 төгрөг бэ” гэж асуухаар нь “хүний мөнгө байгаа юм” гээд утсаа тасалсан. Тэр залуу 7-н буудлын АТМ-ээс 2.800.000 төгрөг бэлэн авсан. Би тухайн үед хэдэн төгрөг авсныг нь мэдээгүй. Тэгснээ “2.200.000 төгрөг чиний картанд байгаа, энэ мөнийг яаж авах вэ” гэж асуухаар нь “өөр АТМ-ээс авчих” гэхэд “Зурагт руу явна” гээд хамт явсан. Тэр залуу намайг хаана байдаг талаар асуухаар нь “Баянхошууны баруун салаанд байдаг” гэхэд “оочер нь хир байдаг юм бэ” гэхээр нь “гайгүй байдаг” гэхэд “тэгвэл Баянхошуу явъя” гээд хамт явсан. Баянхошууны Сувдан төвийн ATM дээр очиход их хүмүүс байсан. Би тэр хоёрыг машиндаа үлдээгээд картаа аваад буусан. Тэнд оочер их байсан. Үл таних бүдүүн ах зогсож байхаар нь “ахаа та наад хийх гэж байгаа бэлэн мөнгөө надад өгчих, би таны данс руу 2.190.000 төгрөг хийчихий” гэхэд ах зөвшөөрөөд надад 2.190.000 төгрөг бэлэн өгсөн. Би тэр ахын дансанд эхлээд 2.090.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөг нэмж хийсэн. Миний дансанд 10.000 төгрөг үлдсэн. Тэр залуу /Г-/ надад “чиний дансанд 2.200.000 төгрөг байгаа, чи 2.190.000 төгрөгийг надад аваад өг, 10.000 төгрөгийг нь чи ав” гэж хэлсэн. Би АТМ-ээс мөнгийг нь аваад тэр хоёрт өгсөн ба бид буцаад Зурагтын шинэ эцсийн буудал дээр ирээд “таксины мөнгө 15.000 төгрөг гарсан байна” гэхэд залуу нь Г- буухдаа “за за” гээд надад 50.000 төгрөг өгөхөөр нь “яах юм бэ” гэхэд хамт явсан эмэгтэй нь “зүгээр ээ” гээд машинаас буусан. Би шууд гэр рүүгээ явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 236-р хуудас/,
Гэрч П.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би Хаан банкны 5007400165 дугаартай данс эзэмшдэг. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 6897 УБЧ дугаартай машинаар халтуур хийгээд 3-4 дүгээр хороололын орчим явж байхад үл таних 165-170 орчим насны эрэгтэй хүн /Г-/ ганцаараа суугаад “хөгшөөн данстай юу” гэхээр нь “байгаа” гэхэд “20.000 төгрөг өгье, дансаа өгөөч, найз нь хүнээс мөнгө шилжүүлээд авъя” гэхээр нь итгээд дансны дугаараа өгсөн. Миний дансаар мөнгө шилжүүлж аваад надад 20.000 төгрөг өгөөд явсан. Дараа нь би дансандаа мөнгө хийгээд авах гэтэл хаагдсан байхаар нь Цагдаагийн газарт очиж уулзаад дансаа нээлгэсэн. Би тэр хүнийг бусдаас залилангийн гэмт хэргээр мөнгө шилжүүлэн авсан гэж ойлгоогүй болохоор тусалсан…гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 78-р хуудас/,
М.Ш-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-р хавтас 201-202-р хуудас/,
Д.Д-гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 3-р хавтас 49-р хуудас/,
Шүүгдэгч Ж.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 дугаар сарын эхээр шиг санаж байна. Найз Батнямтай үерхдэг байсан А- гэх охинтой таарч А-ийн найзыг нь хайх санаатай Тэрэлж рүү явсан. Би найз Нямка руу залгаад “найз нь машинд чинь бензин хийе” гээд дагуулж явсан. А-ийн найзыг нь хайж нийт 3 амралтын газраар орсон. Тухайн үед нэг амралтын газрын нэр хэлж байсан. Одоо санахгүй байна. 3 дахь амралтын газар руу ороод явж байхад нэг байшингийн гэрэл нь асаалттай цонх нь онгорхой орон дээр хоёр цүнх харагдахаар нь би цонхоор ороод хоёр цүнхийг авч машиндаа суусан. Тухайн үед А- надтай хамт явж байсан ба тэрээр намайг байшин руу ороход надаас зайтай найзыгаа хайгаад л явж байсан. Цүнхэн дотор мөнгөн бүс, Эс-2 маркийн гар утас, нүүрний будаг зэрэг эд зүйлс байсан. Мөнгө бүсийг Урт цагаан дээр хүнд 180.000 төгрөгөөр зараад А-д 150.000 төгрөгийг өгч, 30.000 төгрөгийг нь би өөрөө авсан. Одоо Гэрлээгийн хайж явсан хүний нэрийг санахгүй байна. Гэрэлээгийн гэр нь Шар хадаар байдаг. Цүнхэнд байсан бусад эд зүйлсийг буцаж явахдаа гүүр давахын наана хаячихсан. 2016 оны 02 дугаар сард найз А-ээр дамжуулж Мягмарбаатартай танилцсан. Тэр үед надад мөнгөний хэрэг гараад Мягмарбаатараас анх 100.000 төгрөг зээлэх талаар асуухад тэрээр надад зөвшөөрч зээл өгөхдөө виза картаа өгч пин кодыг нь хэлсэн. Би картнаас мөнгө аваад буцаагаад картыг нь өгсөн. Машинд суугаад явж байтал Мягмарбаатар эмэгтэй хүнтэй мөнгө авах талаар утсаар яриад яваад байсан. Тэгж байснаа “Сандэй” худалдааны төвийн ойролцоо очоод “би дүүгээ гаргачихъя, чи өгөөд явуулчих” гэж нөгөө эмэгтэйдээ хэлж байсан. Утсаа таслаад намайг “чи ийшээ ороод энэ утасны дугаар руу залгаж байгаад 400.000 төгрөг, виза карт аваад гараад ир” гэхээр нь тэр газар руу нь орж танихгүй эмэгтэй хүнээс 400.000 төгрөг, виза карт аваад Мягмарбаатарт авчирч өгсөн. Маргааш нь Мягмарбаатараас хэрхэн мөнгө олдог талаар нь асуухад “сайтаар орж сэлбэг авна гэсэн хүмүүс рүү амыг нь дагуулж хоёр хүн болж ярьж байгаад мөнгийг нь залилж авдаг юм” гэж хэлсэн. Тэрээр миний хажууд утсаар “зарын дагуу ярьж байна” гээд ярьж байсан. Энэ маягаар 2016 оны 05 дугаар cap хүртэл явсан. Би Мягмарбаатарыг хэрхэн худлаа ярьж мөнгө авч байгааг нь хардаг байсан. …2016 оны 08 дугаар сараас эхлэн түүний арга барилаар Үнэгүй.мн сайт руу орж автомашины сэлбэг авна гэсэн хүмүүстэй холбогдож, автомашины сэлбэг зарах гэж байгаа мэтээр ярьж, төлбөрийг нь эхэлж авна гэж хэлж мөнгийг нь залилан авдаг байсан. 2016 оны 08 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл “сэлбэг авна” гэсэн хүмүүсээс мөнгийг нь залилж авсан. 2016 оны 11 дүгээр сард сайтаар сэлбэг авах асуудал өөрчлөгдөж нуугдмал болж “автомашин зарна” гэсэн зарыг Үнэгүй.мн сайтад оруулж хүмүүсээс урьдчилгаа мөнгийг нь авч залилдаг болсон. Үнэгүй.мн сайтад би 90333323, 90444464, 90666656, 90777727 гэсэн дугаар дээр “автомашин зарна” гэсэн зар тавьдаг байсан. Зар дээр “Тоёота примо” “Тоёота Алион”, “Приус-30”, “200 кроун” маркийн автомашин зарна гэж ээлжлэн тавьдаг байсан. Авахаар болохоор нь дансны дугаараа өгч урьдчилгаа мөнгийг нь дансаар авдаг байсан. Өөрийн нэр дээрх данс биш, танихгүй хүмүүсийн картыг мөнгө өгөөд худалдаж авдаг, эсхүл хүмүүсийн картыг гуйж данс руу нь мөнгө хийлгэж авдаг байсан. …Үнэгүй.мн сайтанд Тоёота Примо маркийн машиныг 8.000.000-9.000.000 төгрөгөөр зарна гэсэн зар байрлуулахад надад олон хүн залилуулж мөнгөө шилжүүлсэн. Би таксины болон харуул хамгаалалтын ажилтануудын картыг ашиглаж “машин зарна, сэлбэг зарна” гэж нийт 40 гаран хүн залилсан. …2016 оны 10 дугаар сарын 10-ны үеэр Үнэгүй.мн сайтанд нэг хүн Nissan Navara маркийн автомашины сэлбэг худалдаж авна гэсэн зар тавьсан байхаар нь зараас дугаарыг нь аваад өөрийн 80520144 гэх дугаараас залгаад “би таны машинтай адилхан Nissan Navara маркийн автомашинтай юм. Би машинаа унагаагаад кузов хайж байгаад Замын-Үүдээс хямдхан кузов олж авсан. Уг машин нь орж ирсэн маш цэмбэгэр байсан. Тэр хүнд кузовоос бусад бүх сэлбэг нь үлдсэн. Тэрээр маш хямдхан зарж байна лээ. Танд дугаар нь хэрэгтэй бол надаас аваарай” гэхэд нөгөө хүн маш дуртайгаар хүлээж аваад “та дугаарыг нь над руу мессэжээр явуулаач” гэхээр нь 90333393 гэх дугаарыг өгсөн. Энэ дугаар нь бас миний өөрийн ашиглаж барьж байсан дугаар юм. Гэтэл нөгөө сэлбэг хайж байгаа хүн маань миний 90333393 дугаар руу тэр дороо залгаад “танд Nissan Navara маркийн автомашины сэлбэг байгаа юм уу, би хүнээс таны дугаарыг авсан” гэхэд “миний дугаарыг хэнээс авсан юм бэ, би танихгүй хүнтэй наймаа хийхгүй, миний дугаарыг өгсөн хүнийг надтай яриул” гээд утсаа тасалсан. Гэтэл нөгөө хүн миний 80520144 дугаар руу буцааж залгаад “нөгөө хүн чинь танихгүй хүнтэй наймаа хийхгүй гэнээ, та надад туслаач, хэлээд өгөөч” гэхээр нь “за би яриад манай найз байгаа юм гэж хэлээд өгье” гэсэн. Хэсэг хугацааны дараа би буцааж 80520144 дугаараасаа залгаад “би манай найз байгаа юм гээд хэлсэн, одоо тантай наймаа хийх байх” гэж хэлсэн. Нөгөө хүн 90333393 дугаар руу дахин залгасан. Би мөн л дуу хоолойгоо өөрчилж түүнтэй ярьсан. Тухайн үед би нэг нэр зохиож хэлээд, тэрний найз байсан юм уу, би Замын-Үүдийн гаальд ажилладаг юм. Энэ машин манай гааль дээр хураагдсан юм. Би худалдаж аваад задлаж зарж байгаа юм. Ирэх 7 хоногоос шалгалт ирэх гээд байгаа учраас хурдан зарж алга болгох хэрэгтэй байна. Ганцхан кузовыг нь зарсан бусад сэлбэг нь байгаа. Би энэ сэлбэгний үнийг сайн мэдэхгүй байна. Чи үнээ хэлээд ав” гэж хэлсэн. Бид харилцан тохирч 2.500.000 төгрөгөөр өгч, авах болсон. Би урдчилгаанд 1.000.000 төгрөг хүлээж аваад сэлбэг эзэндээ очсон хойно үлдсэн 1.500.000 төгрөгийг авах болсон. Тухайн үед би уг сэлбэгийг танидаг жолоочоороо өгөөд явуулна гэж хэлсэн. Харин та тээврийн хөлс 100.000 төгрөгийг жолоочид өгөөрэй гэж хэлсэн. Би урьдчилгаа 1.000.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авсан. Би Хаан банкны дансыг сууж явсан таксины жолооч, эсвэл PC тоглоомын газарт тоглож байгаа залуучуудаас “Хаан банкны карт байна уу, сургалтын төлбөр шилжүүлэн авах гэсэн юм, шагналд нь 20.000 төгрөг өгнө” гэж итгүүлж хүмүүсийн картыг дамжуулан авдаг байсан. Картыг нь дансны болон нууц дугаартай нь аваад мөнгөө авдаг байсан. Яг хэний ямар хүний дансаар дамжуулан авсан талаар санахгүй байна. …Би Үнэгүй.мн сайтад Тоёота примо автомашин яаралтай хямд зарна 90444464 дугаартай зар байршуулдаг байсан. Хүмүүстэй утсаар ярихдаа “манай эхнэр хагалгаанд орох шаардлагатай байгаа юм, яаралтай мөнгөний хэрэг гараад би Замын-Үүдэд байгаа Тоёота примо загварын машинаа хямдхан зарж байгаа юм, та эхлээд урьдчилгаа мөнгөө хийчих” гээд Хаан банкны данс олоод 3.000.000 төгрөг данс руугаа хийлгүүлж авсан. Би 5019477512 дансаар 3.000.000 төгрөг авсан нь үнэн. Би мөнгө орсон эсэхийг шалгаж үзээд хариу барина гэж хэлээд утсаа салгаад дахин асаагаагүй. Тухайн үед надад 3.000.000 төгрөг өгсөн хүн Замын-Үүдэд ирээд үлдэгдэл 5.000.000 төгрөгийг өгөхөөр тохирсон байсан. Тухайн үед би таксины жолооч ахын Хаан банкны дансны дугаарыг аваад мөнгийг хийлгэж авсан. Жолооч ахыг өөртөө итгүүлэхийн тулд Багануураас хямдхан Тоёота Примо маркийн автомашин авах ажил байгаа, ахыгаа 200.000 төгрөгөөр түрээслээд авч явна гэж итгүүлээд картыг нь авсан. …Үнэгүй.мн сайтад орж ирсэн Тоёота кроун автомашин зарна гэсэн зар байрлуулаад 90666626 дугаарыг бичсэн. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр миний тухайн үедээ 90666626 дугаарын утас руу нэг дугаараас залгаад Тоёота кроун маркийн автомашин сонирхож байгаа талаар ярихаар нь би өөрийгөө “Замын-Үүдийн гаалийн дарга Цогтбаатар гэж хүн байна, хүүдээ бэлэглэх гэж авсан боловч манай гэр бүлийн хүн хагалгаанд орох болчихоод хагалгааны мөнгө нь дутаад байгаа учир орж ирсэн үнээр нь буцаагаад зарж байгаа юм, яаралтай мөнгөний хэрэг болоод байна” гэхэд “авъя” гэхээр нь “нэг хүн авах гээд надад 2.000.000 төгрөг өгчихсөн байгаа, та уг хүний худалдаж авах гэж байгаа 10.000.000 төгрөгнөөс арай илүү үнээр авна гэвэл танд өглөө” гэхэд “12.000.000 төгрөгөөр авъя” гэхээр нь үнээ тохиролцонгуутаа өөрийнхөө нөгөө дугаар болох 95484745 дугаарыг өгөөд энэ хүнтэй ярьж байгаад урьдчилгаа 2.000.000 төгрөгийг нь буцаагаад өгчих” гэхэд “за тэгье” гээд утсаа тасалсан. Тэгээд миний 95484745 дугаар руу нөгөө хүн тэр дороо залгаад “дансныхаа дугаарыг өгчих Цогтбаатарын төрлийн хүмүүс байна, бид нар өөрсдөө авахаар болчихлоо, уучлаарай буцаагаад мөнгийг чинь өгье” гэхээр нь “та нар одоо хаашаа юм бэ, хүнээр тоглож байгаа юм шиг, хурдан мөнгө буцааж хий” гэж хэлээд өөр хүний Хаан банкны дансны дугаар өгөөд 2.000.000 төгрөг авсан. Би мөнгөө аваад утсаа унтраасан. Мөн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр энэ аргаар Старикс маркийн автомашин зарна гэж хүнээс 1.300.000 төгрөг авсан. …2016 оны 10 дугаар сард Толгойтод гэрийн хаягтай Лийнээ гэх хүн интернэтэд том машины кабин худалдаж авна гэсэн зарыг байрлуулсан байхаар нь 90666626 дугаараас залгаад “би Замын-Үүдийн гаалийн дарга нь байгаа юм. Надад наадах шиг машин байгаа. Би энэ машиныхаа мотор кропыг зарсан. Харин кабин нь үлдсэн байгаа тул хямдхан авбал ав” гэхэд Лийнээ “за тэгье” гэхээр нь “миний данс руу 1.000.000 төгрөгийг хийчих, би Улаанбаатар хот руу машинд ачиж өгөөд явуулъя” гэж хэлсэн. Би тухайн үед Баянгол дүүргийн Модны 2-ын тэнд байдаг Хаан банкны хамгаалагч Ё- дээр очоод “манай аав Замын-Үүдээс сургалтын төлбөр над руу явуулах гэж байгаа юм. Би өөрөө бичиг баримтаа алга болгосон. Би танд шагналд нь 20.000 төгрөгийг өгье, та дансны дугаараа өгчих” гэж гуйгаад тэр ахын дансыг машины кабин авах Лийнээд өгсөн. Лийнээ тэр оройноо Ё-гийн Хаан банкны 5023300900 данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би орой нь хамгаалагч Ё- руу ярихад “орой болсон байна, маргааш ирээд ав” гэж хэлсэн. Би маргааш Ё-гийн ажил дээр 09 цагийн үед очиход Лийнээгийн шилжүүлсэн 1.000.000 төгрөг орсон байсан. Ё-гийн картаар ажлынх нь АТМ-ээс 1.000.000 төгрөгийг гаргуулж авахуулаад Ё-д 20.000 төгрөг өгсөн. …2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөн адил зараас Цэндбаяр “Пажеро машины мотор худалдаж авна” гэсэн зар байрлуулсан байхаар нь Цэндбаяр руу өөр дугаараас залгаад “би бас машинаа унагаасан юм. Яг ийм машины мотор зарах хүний утасны дугаарыг би мэднэ” гэж хэлээд өөрийнхөө барьж байсан 90666626 дугаарыг өгөөд “энэ дугаар руу ярь” гэж хэлсэн. Удаагүй Цэндбаяр 90666626 дугаар руу ярихаар нь би өөр бүдүүн хоолойгоор Цэндбаяртай “Пажеро машины моторыг 600.000 төгрөгөөр зарна, дансанд мөнгөө хийчих, би Замын-Үүдийн гаалийн дарга юм” гээд Цэндбаярт Хаан банкны Ё-гийн дансыг өгөхөд тэрээр Ё-гийн 5023300900 данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн байсныг би тухайн өдрөө Ё- гэх хамгаалагч дээр очиж 20.000 төгрөгийг өгөөд 600.000 төгрөгийг картнаас нь авсан. …Би 1950-аас хүмүүсийн хаясан гээсэн бичиг баримтыг 10.000-20.000 төгрөгөөр худалдаж аваад Мобиком, Скайтел компаниас дугаар худалдаж авч ашигладаг байсан. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Үнэгүй.мн, Унаа.мн сайтад Тоёота примо маркийн 2008 оных Монголд орж ирсэн, дугаар аваагүй, гааль төлөгдсөн маш яаралтай хямд 9.000.000 төгрөгөөр зарна гэсэн зарыг тавьсан. Эрэгтэй хүн над руу залгаад “наад машиныг чинь сонирхох гэсэн юм, хаана байгаа юм бэ, яаж уулзаж авах вэ” гэхээр нь “Замын-Үүдэд байгаа машин, би энд ажиллаж амьдардаг хүн, хүмүүс яагаад ингэж хямдхан зарж байгаа юм бэ гэж гайхаж байх шиг байна, манай гэр бүлийн хүн хагалгаанд орох гээд урагшаа явчихсан тул хагалгааны төлбөр шилжүүлэх гэсэн юм, хүүхэддээ авч өгсөн машинаа буцаагаад орж ирсэн үнээрээ өгч байгаа юм. Маргааш гэхэд мөнгө нь яаралтай хэрэг болоод байна. Дөнгөж сая нэг залуу миний дансны дугаарыг авсан. Урьдчилгаа мөнгө хийчихье гэж хэлсэн” гэхэд тэр хүн “би авмаар байна, урьдчилгааг одоо хийчихье, хэдийг хийх вэ” гэхээр нь “талыг нь хийчих” гэж хэлсэн. Тэгээд Замын-Үүд дээр ирээд тал мөнгөө өгөөд машинаа авахаар тохирсон. Би тухайн үед таксины жолоочийн дансыг өгсөн. 1 цаг гарангийн дараа “данс руу чинь 4.500.000 төгрөг хийчихлээ” гэхээр нь би утсаа унтраачихсан. Энэ үйлдэлд 90444464, 90333323 гэсэн дугаарыг ашигласан. …Би утсаараа Үнэгүй.мн сайт руу ороод “Ланд Прада 70 маркийн автомашины кроп авна” гэсэн зар байхаар нь зарын дагуу залгасан. Тэр хүн ямар утасны дугаартай байсныг одоо санахгүй байна. Эрэгтэй хүн байх шиг байсан. Би тэр хүн рүү 99331594 дугаараас залгаад “би адилхан ийм Прадо машинтай юм, тус болдог юм уу гээд тань руу залгаж байна. Өмнө нь тавьсан зараа устгах гээд ороход таны зар байсан. Би хэдэн сарын өмнө машинаа унагаачихаад кузовыг нь хайж байгаад сая Замын-Үүдээс олж авсан. Тэр зарж байгаа хүн нь хувь хүн байна лээ, хямдхан ч зарж байна лээ, утасных нь дугаарыг аваад та залгаад үзэхгүй юу, ингэж л тус болох гэсэн юм” гэж хэлээд өөрийнхөө давхар барьж байсан 95191451 дугаарыг өгөхөд “баярлалаа” гээд утсаа салгасан. Удалгүй миний нөгөө барьж байсан 95191451 дугаарын утас руу залгаж сэлбэг асуухаар нь “Би Замын-Үүдийн гаалийн дарга байна. Манай гаальд хураагдсан машин байгаа. Наад кузов авсан залууд чинь кузовыг нь өгчихөөд үлдэгдэл сэлбэгийг нь ченжид зарах гэж байгаа юм” гэхэд “кропыг нь би авчихъя” гээд гуйгаад байхаар нь “за, ав ав” гээд Төмөр замын 58 дугаар байрны ард байдаг ТҮЦ-ний худалдагч залуугийн /Тэмүүжин/ дансыг өгсөн. Би Тэмүүжинд “карт руу чинь хүнээр мөнгө хийлгээд авчихъя, 10.000-20.000 төгрөг өгье” гэж хэлээд дансных нь дугаарыг карт, нууц дугаартай нь авсан. Тэр хүн Ланд Прада 70 машины жолооч кроп авахаар 500.000 төгрөг шилжүүлсэн. …2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр түрээслэж байсан байрандаа байж байгаад Үнэгүй.мн сайт руу ороход “Ниссан Патрол машины кроп авна” гэсэн зар байхаар нь зарын дагуу дугаар руу нь 99331594 дугаараас залгаад “Замын цагдаагийн газрын ажилтан Болдоо гэж хүн байна. Замын-Үүдийн гаалийн байцаагч Энх-Амгалан гэж хүнээс би кузовыг нь авсан юм, тэнд сэлбэг нь үлдсэн зараа устгах гэж байгаад таны зарыг хараад тус больё гэж бодлоо. Та наад хүнтэйгээ ярихдаа манай найз гэж хэлээрэй, тэгэхгүй бол зарахгүй байж магадгүй” гээд 91775677 гэсэн дугаарыг өгсөн. Нөгөө хүн миний өгсөн дугаар руу залгахаар нь “танихгүй хүнтэй ярихгүй, би зар өгөөгүй байхад хаанаас дугаар авчихдаг юм бэ, миний дугаар авсан хүнээ надтай яриулчих” гээд жаахан үнэд орж худлаа ярихад нөгөө хүн нь миний 9933-тай дугаар руу залгаад “зарахгүй гэж байна, та хэлээд өгөөч” гэхээр нь хэсэг байж байгаад “за, би хэлчлээ манай найз байгаа юм, хамт ажилладаг хүн” гэж хэлээрэй гэсэн. Дахиад залгахаар нь кропоо зарахаар болоод “данс руу мөнгөө хийчих, тэгэх юм бол тээшээр сэлбэгийг чинь явуулчихъя, овог нэр регистрийн дугаараа мессэжээр явуулаарай” гээд дансны дугаар өгсөн. Тэр үед би 3, 4-р хороололд такси бариад явж байсан болохоор таксины жолоочийг “данс байгаа юу мөнгө шилжүүлээд авах гэсэн юм, 20.000 төгрөг өгье” гэж хэлээд дансны дугаарыг нь аваад явуулсан. Нөгөө хүн 2.500.000 төгрөгийг шилжүүлэхээр нь такситайгаа Чингэлтэй дүүрэг 17-ийн МТ колонкийн ард байдаг Хаан банкны экспресс банк орж мөнгийг нь аваад таксины жолоочид картаа ашиглуулсан гэж 20.000 төгрөг өгч үлдсэн мөнгийг өөрөө авсан. Би Үнэгүй.мн сайт руу ороход “Бэмби Х-5 машины сэлбэг авна” гэсэн байхаар нь зарын дагуу 9933-тай дугаараас залгаад “цагдаад ажилладаг Ганбаяр гэж хүн байна. Үнэгүй.мн сайтаас зараа устгах гээд орсон чинь таны зар байхаар нь тус болох гэж залгаж байна. Энэ дугаар руу залгаад асуучих” гээд 95191451 дугаарыг өгсөн. Нөгөө хүн 9519-тэй дугаар руу залгахаар нь “Замын-Үүдийн гаалийн дарга Тэмүүжин гэж хүн байна, таны сэлбэг байгаа, мөнгөө шилжүүлчих юм бол вагонд ачуулчихъя” гэхэд Бэмби х-5 машины копуд, толь, хаалга зэрэг зүйл авна гээд байсан шиг санагдаж байна. Би “тэр сэлбэгүүд нь байгаа 300.000 ачааныхаа мөнгөтэй нэмээд явуулчих” гэхэд “байгаа нь энэ байна” гээд 350.000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлэхээр нь Тэмүүжин дээр очоод “картаа өгч байгаа ч мөнгө шилжүүлсэн байгаа авчихаад өгье” гээд картыг нь аваад 10.000 төгрөгтэй картыг нь буцаагаад өгсөн. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр интернэтээс зар харж байгаад Баясгалан гэх хүнтэй өөрийн худалдаж авсан дугаараас залгаад худлаа хэлээд мөнгө шилжүүлж авсан. …2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр зарын дагуу Болдбаатар гэх хүнтэй холбогдоод утсаар ярьж худлаа хэлж мөнгө авсан. Мөнгө авахдаа Манхатген зочид буудлын хажууд байдаг түц ажиллуулдаг залуугийн дансаар дамжуулж авсан. Надад өөрийн гэсэн банкны виза карт байдаг, гэхдээ өөрийнхөө дансаар аваагүй, танихгүй хүний дансаар дамжуулж мөнгө авч байсан. Тухайн үед би хэн нэгэн хүнтэй хамт байгаагүй, ганцаараа байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 46, 154-155-р хуудас, 2-р хавтас 66-67, 166-168, 234-р хуудас, 3-р хавтас 29-30, 115-116, 233-234-р хуудас, 4-р хавтас 75-76, 112-113, 241-р хуудас, 5-р хавтас 80, 114-116, 136-138-р хуудас, 7-р хавтас 13-14-р хуудас/,
Эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /хх-ийн 4-р хавтас 125-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрч Ж.Ж-ы мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 26-28, 123-124-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 32, 128-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 65, 107, 158, 204-р хуудас, 2-р хавтас 91, 130, 235-р хуудас, 4-р хавтас 181-р хуудас, 6-р хавтас 117-р хуудас/, гэрч Д.Тунгалагсайханы мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 118-119-р хуудас/, гэрч Х.Сэлэнгийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 141-143-р хуудас/, гэрч Ж.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 144-146-р хуудас, 6-р хавтас 129-р хуудас/, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 4-р хавтас 101-104-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
1. Хулгайлах гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Г- нь Д.А-тэй бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” амралтын газарт хохирогч Ж.Н-, Д.Э- нарын байрлаж буй байшинд 03 цагийн орчим хууль бусаар нэвтэрч гар цүнх, мөнгөн бүс, нарны шил, уруулын будаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, хохирогч Ж.Н-д 610.000 төгрөг, Д.Э-д 388.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Э-гийн …2016 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 02 цагийн үед бид 3 амралтын байшингийнхаа хаалгыг түгжээд арын 8 дугаар байшинд орж найрлаж байгаад 05 цагт байрандаа орж ирэхэд миний цунх алга болсон байсан. Миний цүнхэнд гэртээ гар утас 195.000 төгрөгөөр худалдаж авч байсан гадуураа ягаан өнгийн байсан. Мөн Хаан банкны карт, эрчим хүчний тэргүүний тэмдэг, Улаанбаатар “Эрдэм-Оюу” дээд сургууль төгссөн ромбо, нүүрний тос 60.000 төгрөг, Солонгос үсний хавчаар 38.000 төгрөг, үнэртэй ус 20.000 төгрөг, нарны шил 35.000 төгрөг, нүдний дусаагуур 15.000, нүүр гарын алчуур 5.000 төгрөг, ариун цэврийн хэрэгсэл 3.500 төгрөгөөр тус тус худалдаж авч байсан. Мөн гэрийн төмөр хаалганы түлхүүр байсан бөгөөд би гэрийнхээ цоожийг эвдэж өөр цоож шинээр хийлгэсэн зардал 50.000 төгрөг болсон. Би Багануураас Налайхад ирэхдээ 40.000 төгрөгөнд шатахуун хийж ирсэн тул миний алдсан эд зүйл болон бусад холбогдох хохирлыг барагдуулж өгнө үү. …Надад нийт 300.000 гаруй төгрөгийн хохирол учирсан. Би тухайн үед гар утсаа буцааж авсан. …гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 21-22-р хуудас/,
Хохирогч Ж.Н-гийн …Амралтын байшинд очтол вакум цонх нь нээгдчихсэн миний болон Энхтуяагийн цүнхтэй эд зүйлс алдагдсан байсан. …Би цахим иргэний үнэмлэх сэргээлгэхэд 28.300 төгрөг, жолоочийн үнэмлэх сэргээлгэхэд 12.500 төгрөг, Хаан банкны виза карт сэргээлгэхэд 3.000 төгрөг болсон. Мөн цэвэр мөнгөн сүлжмэл Монгол гар хийцийн мөнгөн бүс 460.000 төгрөгөөр авч байсан. Нүдний шил 22.000 төгрөг, нарны шил 10.000 төгрөг, бүргэд хаалганы дотор, гадна гэрийн цоожоо эвдүүлж солиулахад 50.000 төгрөг болсон. Ягаан өнгийн лакан гар цүнх 70.000 төгрөг, пудр, уруулын будаг нийлээд 15.000 төгрөг зэрэг үнэтэй эд зүйлс алдагдсан. Би алдсан эд зүйлсээ нэхэмжилнэ…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 24-25-р хуудас/,
Мөрдөн байцаалтад Б.Н-ын сэжигтнээр өгсөн: “...тэр хоёрыг машинд орж ирэхээр нь та хоёр яг яах гээд юу хийх гээд яваад байгаа юм бэ гэсэн чинь тэр хоёр хүнд юм өгөх гээд хайгаад яваад байна гэхээр нь би тэгээд тэр хүн чинь хаана байгаа юм гэсэн чинь энэ амралтуудаар байгаа гэхээр нь би эхнэр хүүхэд 2-лаа байгаа би харимаар байна цаг шөнийн 03 цаг өнгөрч байна гэж хэлсэн чинь одоо удахгүй 20, 30 минут болох байх гээд 100 ламын агуйгаар дээшээ салаад уул руу байдаг амралтын чигтээ явсан. Тэгээд амралтын гадаа очоод намайг зогсож бай гэж хэлээд тэр хоёр амралт руу ороод бараг 1 цаг орчим болсон байх нэлээн удсан тухайн үед би тэр хоёрыг хүлээгээд унтчихсан байсан. Тэгсэн гэнэт машины хаалга онгойлгож орж ирээд за болчихлоо явъя гэж хэлэхээр нь би машинаа бариад хот руу орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 43 дугаар тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 7-10-р хуудас/,
Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 11-13-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: хохирлын 150.000 төгрөг болон “Самсунг Эс 2” маркийн гар утас зэргийг хохирогч Д.Э-, Ж.Н- нарт хүлээлгэн өгөв. /хх-ийн 1-р хавтас 14-15-р хуудас/,
Эд зүйлийн үнэлгээнд: хохирогч Ж.Н-д 610.000 төгрөг, Д.Э-д 388.500 төгрөг /хх-ийн 1-р хавтас 47-48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна:
2. Залилах гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Г- нь 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарын хооронд цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” “Унаа.мн” “Фэйсбүүк” зэрэг вэб сайтад “автомашин болон сэлбэг зарна” гэж автомашины зураг бүхий зар тавьж, “автомашин болон сэлбэг худалдаж авах урьдчилгаа мөнгөө шилжүүл” гэж нь:
- хохирогч О.Б-аас 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 350.000 төгрөг,
- хохирогч Б.Г-ээс 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг,
- хохирогч Ч.Б-гаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2.500.000 төгрөг,
- хохирогч О.Х-аас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг,
- хохирогч Б.Э-аас 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг,
- хохирогч П.Ц-аас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 600.000 төгрөг,
- хохирогч Б.Л-гээс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг,
- хохирогч Д.Ч-аас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.300.000 төгрөг,
- хохирогч Б.З-аас 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 400.000 төгрөг,
- хохирогч Н.Ж-аас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг,
- хохирогч Н.Д-гаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг,
- хохирогч О.Б-аас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг,
- хохирогч С.Г-аас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 8.000.000 төгрөг,
- хохирогч Д.Б-аас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг,
- хохирогч А.Т-ээс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг,
- хохирогч Р.Ц-ас 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг,
- хохирогч Т.Б-аас 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг,
- хохирогч Т.Х-ас 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 4.500.000 төгрөг,
- хохирогч Э.О-эс 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 39.650.000 төгрөгийг бусдын банкан дахь харилцах дансаар шилжүүлэн авч, хохирогч нарыг төөрөгдөлд оруулан, бодит байдлыг нууж, их хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хохирогч О.Б-ын …Би 2016 оны 07 дугаар сарын эхээр Үнэгүй.мн сайтанд “Бэмби Х-5 маркийн автомашины копут, толь авна” гэсэн зар оруулаад өөрийн 99072259 дугаарыг бичсэн. 2016 оны 07 дугаар сарын 15-ны орой 17 цагийн үед 99331594 дугаарын утаснаас эрэгтэй хүн /Г-/ яриад “таны захиалсан машины сэлбэг байгаа, 300.000 төгрөг, зардлын 80.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй. Замын-Үүдээс ачуулна” гэхээр нь “Замын-Үүдээс энэ хүртэл 80.000 төгрөг байдаггүй юм, ачааны хөлсөнд 50.000 төгрөг шилжүүлчихье” гэхэд “тэг, тэг” гэхээр нь Хаан банкны Экпсрэсс банкнаас 350.000 төгрөгийг шилжүүлсэн. Би 3 хоног Замын-Үүдийн вагон тосож, ачаагаа хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд нөгөө хүн рүү залгасан чинь холбогдох боломжгүй болчихсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 18-19-р хуудас/,
Гэрч И.Т-гийн …2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороонд байрлах “Баян арвижих” дэлгүүрт үйл ажиллагаагаа явуулж байхад өмнө нь манай дэлгүүрээр үйлчлүүлдэг зүс таних залуу, үл таних эмэгтэйн хамт 15-16 цагийн үед орж мрээд “ах дансны дугаараа өгөөч, таны данс руу мөнгө хийлгээд авах гэсэн юм. Би өөрийн бичиг баримтьн болон виза картаа гэртээ мартсан байна. Яаралтай мөнгө дансаар шилжүүлж авах хэрэгтэй байна, мөнгө хийхээр эргээд би тань дээр ороод ирнэ” гээд миний дансны дугаарыг, нэртэй хамт аваад гарсан. 30 ммнутын дараа би эхнэрээ дэлгүүртээ үлдээгээд барааны мөнгө шилжүүлэхээр нь Богд Ар хотхонд байрлах Хаан банкны салбар дээр очиход миний дансанд мөнгө байгаагүй учраас бэлэн мөнгө АТМ рүү хийж дансандаа оруулаад дансаа шалгатал миний барааны мөнгөнөөс гадна 350.000 төгрөг миний дансанд орсон байсан. Би тэр 350.000 төгрөгийг нь аваад дэлгүүртэй очих гээд явж байтал нөгөө зүс таних залуу, үл таних залуугийн хамт намайг тосоод ирэхээр нь 350.000 төгрөгийг өгөхөд “баярлалаа” гэж хэлээд явсан. 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 14-15 цагийн үед нөгөө зүс таних залуу /Г-/ манай дэлгүүрт орж ирээд “ахаа таны данс руу дахин мөнгө шилжүүлсэн байна, та аваад өгөөч” гэсэн. Би дэлгүүрээ ззэнгүй орхих боломжгүй байсан учраас пин кодыг хэлээд өөрийн виза картыг өгч явуулсан. 20 минутын дараа зүс таних залуу /Г-/ дэлгүүрт ирээд “баярлалаа” гээд миний картыг 10.000 төгрөгийн хамт өгөөд явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 59-р хуудас/,
И.Т-гийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-р хавтас 66-р хуудас/,
Хохирогч Б.Г-ийн …Миний Ланд Прадо-7070 маркийн автомашины кроп эвдэрсэн тул төрсөн ах Гантөмөр нь Үнэгүй.мн сайтанд “Прадо-7070 маркийн автомашины кроп худалдаж авна” гэсэн зар байхаар нь 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ах Гантөмөрийн 96601242 дугаарын утас руу 99331594 дугаарын утаснаас эрэгтэй хүн /Г-/ яриад “би Замын цагдаагийн ажилтан Болдоо гэж хүн байна. Манай найз Замын-Үүдийн гаалийн дарга Тэмүүжинд наад машины чинь кроп байсан. Чи 94191451 гэсэн дугаар руу залгаад кропоо захиалаад авчих” гэж хэлсэн. Би тухайн үед ахтайгаа хамт явж байсан бөгөөд ах 94191451 дугаарын утас руу нь залгахад эрэгтэй хүн утсыг аваад “одоо яаралтай мөнгөө шилжүүлчих юм бол 16 цаг гэхэд кропыг чинь шилжүүлчихнэ” гэхээр нь итгээд интернэтийн газар орж интернэт банкаар данс руу нь 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш өглөө нь кропоо авахаар утас руу нь залгахад холбогдох боломжгүй болсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 13-14-р хуудас, 7-р хавтас 11-р хуудас/
Б.Г-ийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-р хавтас 33-р хуудас/,
Хохирогч Ч.Б-гийн …Би Ниссан Патролын группт “ТБ 45 мотор авна” гэсэн зар тавьсаны дагуу 99331594 дугаараас “Болдоо гэж хүн байна, Замын цагдаад ажилладаг юм. Замын-Үүдийн гаалийн байцаагч Энх-Амгалан гэж хүнээс би кузовыг нь авсан. Бусад бүх юм нь тэр хүнд үлдсэн, би чамд тус болох гээд ярьж байна, утсыг нь өгье” гээд 91775677 дугаар өгсөн. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ярихад “надад мотор байх нь байна. Гэхдээ би танихгүй хүнтэй юм ярихгүй” гэхээр нь би эргээд Болдоо гэж хүн рүү залгаад “танихгүй хүнтэй юм ярихгүй гээд байна” гэхэд “наадах чинь Гаалийн дарга хүн байгаа юм, би өөрөө яриад хэлээдэхье, айх хэрэггүй гээд хэлчихье” гэсэн. Удалгүй над руу эргэж залгаад “би ярьчихлаа, манай ахтай найз гээд хэлчихсэн шүү, чи одоо яриад холбогдоорой” гэхээр нь Энх-Амгалан рүү ярихад “би уг нь ченжид өгмөөргүй байна” гээд дансны дугаараа явуулсан. Замын-Үүд рүү гаалийн хүнээс ярьж асуухад “манайд саяхан Энх-Амгалан гэж хүн ажилд орсон” гэхээр нь би итгээд тухайн дансанд нь моторны үнэ болох 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш утас нь холбогдох боломжгүй болсон…гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 16, 128-р хуудас/,
Ч.Б-гийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-р хавтас 38-р хуудас/,
Хохирогч О.Х-ын …2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үнэгүй.мн сайтад Ниссан Наваара маркийн автомашины сэлбэг авна гэх зар тавьсан. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед миний 98114430 дугаар руу 80520144 дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад “би танд тус болох гэсэн юм. Замын-Үүдэд гаалийн хашаанд Ниссан Наваара маркийн автомашин байгаа. Би гадна кузовыг нь авсан. Одоогоорр сэлбэг нь зарагдаагүй байгаа байх, та 90333339 гэсэн дугаар руу яриад мэдэж болно” гэсэн. Би тэр өдөр 90333339 гэсэн дугаар руу залгаад сэлбэг байгаа эсэхийг асуухад “машины сэлбэг байгаа, кузовыг нь Болдоо гэх хүн худалдаж авсан. Одоо үлдсэн сэлбэгийг нь бөөнд нь 2.500.000 төгрөгөөр худалдах болно” гэхээр нь “одоогоор бэлэн мөнгө алга сэлбэгээ ачуулаад явуулчих, дараа нь би мөнгийг маш хурдан өгнө” гэхэд “сэлбэгний хувьд асуудал байхгүй, би одоо эндээс өөрийн таньдаг машин дээр ачуулаад явуулах болно. Та түүнийг очихоор ачилтын хөлс гэж 100.000 төгрөг нэмж өгөөрэй” гэсэн. Тэр сэлбэг нь хямдхан санагдсан болохоор худалдаж авахаар болсон. Надад мөнгө байхгүй байсан болохоор Ховд аймагт байх найз С.Ширбазараас мөнгө асуухад “одоогоор бэлэн 1.000.000 төгрөг байна. Үдээс хойш үлдсэн мөнгийг нь олоод өгч болно” гэхээр нь би нөгөө сэлбэг захих гэж байгаа хүнтэй дахиж холбогдоод “одоогоор 1.000.000 төгрөг бэлэн байна. Ачаа ирсний дараа үлдсэн 1.500.000 төгрөгийг шилжүүлж болох уу” гэхэд “тэгээ болно” гэж хэлээд бид хоорондоо тохирсон. Орой 18 цагийн үед найз Ширбазар Ховд аймаг дахь Хаан банкнаас 1.000.000 төгрөгийг тухайн сэлбэг зарах гэж байгаа хүний /Г-/ өгсөн Б.Төгөлдөр гэх хүний 5035319384 тоот данс руу шилжүүлсэн. …Надад 1.000.000 төгрөгийн хохирол учирсан…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 158-160-р хуудас, 4-р хавтас 200-201-р хуудас/,
Хохирогч Б.Э-ын …2016 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед зар үзэж байгаад Тоёота кровн маркийн автомашин зарна гэсэн зарын дагуу 90666626 дугаарын утас руу залгаж асуухад “би Замын-Үүдийн Гаалийн дарга Цогтбаатар гэдэг хүн байна, би хүүхэддээ бэлэглэх гэж авсан автомашин боловч манай эхнэр ходоодны хорт хавдар өвчтэй болчихоод яаралтай хагалгаанд орох хэрэгтэй болсон тул авсан үнээсээ хямдхан зарах гэж байна” гэхээр нь сонирхоод лавлаж асуухад “би нэг хүнд зарах гээд урьдчилгаанд 2.000.000 төгрөг авсан байгаа, чи тэр хүнээс илүү мөнгөөр авна гэвэл ав, тэр хүн түрүүн яриад Налайх дээр явж байна гэж байсан, би одоо буцааж болно” гэхээр нь 10.000.000 төгрөгөөр зарах гэж байсан автомашиныг 12.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Гэтэл нөгөө залуу /Г-/ “би анхны авах гэж байсан хүнээс урьдчилгаанд 2.000.000 төгрөг авсан байсан, чи мөнгөө тэр хүний данс руу шилжүүлчих, Замын-Үүдэд одоо ажиллаж байгаа банк байхгүй, надад мобайл банк байхгүй, чи тэр хүнтэй яриад шилжүүлчих” гэсэн. Би 95484745 дугаар руу залгаад хэлэхэд “та нар эрт хэлэхгүй” гэж уурлаж байгаад 5926010091 дугаартай Х.Ханддорж гэсэн хүний Хаан банкны дансны дугаар өгөхөөр нь мөнгөө шилжүүлсэн. …Би Замын-Үүдийн гаалын ажилтантай уулзахад “манайд Цогтбаатар гэдэг хүн ажиллаж байгаад 1 сарын өмнө ажлаа өгсөн” гэхээр нь Цогтбаатар гэдэг хүний дугаарыг аваад 99990306 дугаар руу залгаж Цогтбаатартай ярихад “би ажиллахаа болиод cap болж байна. Би гадаад улсад явж байна. Ямар ч автомашин зарна гэж хүнтэй яриагүй” гэхээр нь утсаа тасалсан. …Би Кроун маркийн машиныг авна гэж урьдчилгаанд 2.000.000 төгрөг өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 45-46, 214-р хуудас, 4-р хавтас 192-193-р хуудас/,
Гэрч О.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Миний нэрийг барьж залилан хийж байсныг сүүлд мэдсэн. Би энэ талаар юу ч мэдээгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 73-р хуудас/,
Хохирогч П.Ц-ын …2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед фэйсбүүkийн автомашины авто сэлбэг зардаг зар руу ороход “гахай Пажеро маркийн автомашины мотор авна” гэсэн зар тавьж, rap утасныхаа дугаарыг бичиж үлдээсэн. Миний гap утас руу нэг хүн /Г-/ залгаад “Замын-Үүдийн гааль дээрээс уг автомашины гүүзүү авсан юм. Тэнд мотор, кроп нь байгаа. Гаалийн байраагч Ёндон гэх хүнтэй холбогд, 90666626 дугаарын утас руу залга” гээд дугаарыг нь өгсөн. Би 90666626 дугаарын утас руу залгаад “Ёндон гэх хүн мөн үү, танд гахай Пажеро автомашины мотор байгаа юм уу” гэхэд “байгаа, миний данс руу мөнгийг нь хийчих, би маргааш вагоны тээшинд тавиад явуулчихъя. Чи маргааш Улаанбаатар хотын вокзалаас тосоод авчих” гэсэн. Би маргааш өглөө 09 цаг 30 минутын үед Хаан банкнаас Ё- гэх хүний 5023300900 дугаарын данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн. Улаанбаатар хот руу явахдаа ирж очихын 100.000 төгрөгөөр бензин хийсэн. Надад нийт 700.000 төгрөгийн бодит хохирол учирсан. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 151-152-р хуудас, 4-р хавтас 214-р хуудас/,
Н.Ё-гийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 3-р хавтас 163-167-р хуудас, 4-р хавтас 13-р хуудас/,
Хохирлын баримт /хх-ийн 3-р хавтас 165-р хуудас/,
Хохирогч Б.Л-гийн …Би 2016 оны намар интернэт зард “5 тонны Голд маркийн автомашины дан кабин байвал худалдаж авна” гээд зар тавиад 88307657 гэсэн утасныхаа дугаарыг бичээд үлдээсэн. 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 15 цагийн үед нөхөр Болдбаатарын 88307657 дугаар руу 80520144 дугаараас залгаад “танайх зар тавьсан байна. Би танайхтай адил автомашинтай юм. Мотор нь эвдэрчихээд хүнээс мотор авсан чинь танай машины кабин үлдсэн. Та энэ дугаар руу залгаад асуучих гээд 90666626 гэсэн дугаар өгсөн. Би уг дугаар руу залгаад “танд кабин байгаа юм уу, зарах уу” гэхэд “кабин байгаа” гэхээр нь “хэдээр зарах юм” гэхэд “1.000.000 төгрөгөөр зарна” гэхээр нь авахаар тохиролцсон. Тэр хүн /Г-/ над руу залгаад “моторгүй автомашинаа нийтэд нь 4.000.000 төгрөгөнд авах уу” гэхээр нь авахаар болж тохиролцоод “урьдчилгаа хэдийг өгөх юм” гэхээр нь “1.000.000 төгрөг л бэлэн байна. Та харин дансаа өгчих” гэхэд үдээс хойш 5023300900 гэсэн тоот дансыг 17 цагийн үед өгсөн. Данс эзэмшигчийн нэрийг нь асуухад Ёндон гэж хэлсэн. Орой ажлаа тараад 22 цагийн үед мобайл банкаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн. …1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 110, 206-р хуудас, 4-р хавтас 5, 188-189-р хуудас/,
Хохирогч Б.Л-гийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-р хавтас 12-р хуудас/,
Хохирогч Д.Ч-ы …2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Үнэгүй.мн сайт дээр “автомашин хямдхан зарна, би Замын-Үүдийн гаальд ажилладаг хүн байна, авах хүн 90666626 гэсэн дугаараар ярина уу” гэж бичсэн байсны дагуу 90666626 гэсэн дугаар руу залгахад эрэгтэй хүн /Г-/ аваад “би Замын-Үүдийн гааль дээр ажилладаг, хураагдсан автомашинууд байгаа юм, Старикс маркийн автомашиныг 11.000.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би авахаар болсон. Нөгөө эрэгтэй хүн /Г-/ “автомашин авах гэж байгаа хүмүүс авна гээд худлаа хэлээд байдаг юм. Тийм учраас та урьдчилгаа хэдэн төгрөг хийх хэрэгтэй байна. Та урьдчилгаанд 2 000.000 төгрөг данс руу хий” гэхээр нь “надад бэлэн 1.300.000 төгрөг байна” гээд шилжүүлсэн. …Утас нь холбогдох боломжгүй байхаар нь гаальд ажилладаг Батчулуун гэдэг хүнтэй уулзахад “би биш, манай дээр ийм хэрэг гараад байгаа. Наад асуудлаа цагдаад өг” гэж хэлсэн. …Би машин авна гээд урьдчилгаанд 1.300.000 төгрөг шилжүүлсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 48-р хуудас, 4-р хавтас 206-207-р хуудас/,
Хохирогч Б.З-ын …Би Үнэгүй.мн сайтад машины сэлбэг авахаар зар тавьсан. Зарын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байхад миний 94040335 гэсэн дугаар руу 95484745 гэсэн дугаараас эрэгтэй хүн залгаад “өөрийн чинь дугаарыг зараас хараад залгаж байна. Би чамтай адилхан машинтай зовлон нэгтэй юм байна, сэлбэг олддоггүй, би Замын-Үүдээс кузов авсан, тэр машины мотор кроп нь гааль дээрээ үлдсэн. Тэр хүний дугаарыг авах уу, юмыг яаж мэдхэв байж магадгүй” гэхээр нь “за тэгье, авъя” гэж хэлсэн. Над руу залгасан үл таних залуу /Г-/ Замын-Үүдийн гаалийн даргынх нь дугаар гээд 90666626 гэсэн дугаарыг өгсөн. Би тэр дугаар руу нь залгаад учрыг хэлэхэд “аан Болдоогоос дугаар авсан уу, машины мотор, хроп байгаа. Ах нь энд гаалийн дарга хийдэг юм, механикаараа орой сэлбэгийг чинь суудлаар /вагоны/ ачуулчихъя” гэхээр нь “би очоод авчихмаар байна” гэхэд “би гаалийн дарга хүн, худлаа ярихгүй, надад мөнгө хэрэгтэй учраас зарах гээд байгаа юм биш. Ингээд хэвтэж байхаар зарчихая гэж бодож байна. Таарахгүй бол буцааж явуулаад мөнгөө ав аа” гэхээр нь дансаар 400.000 төгрөгийг Хаан банкны 5820140176 дугаартай данс руу шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 108-109-р хуудас, 4-р хавтас 190-191-р хуудас/,
Б.З-ын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-р хавтас 105-р хуудас/,
Хохирогч Н.Ж-ын …2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас машины зар үзэж байхад 90333323 гэсэн дугаарын хэрэглэгч “хөх өнгийн Тоёота Аллион маркийн автомашин зарна” гэсэн зарын дагуу тухайн гар утас руу залгахад эрэгтэй хүн аваад “тухайн автомашин Замын-Үүд дэх гааль дээр байгаа, нэг хүн авахаар яриад урьдчилгаанд 1.500.000 төгрөг өгчихсөн байгаа” гэхээр нь “та хэдэд зарах гэж байгаа юм бэ” гэхэд “урьдчилгаа өгсөн хүнд 8.000.000 төгрөгөөр зарахаар ярьж тохирсон” гэхээр нь “манайх 8.100.000 төгрөгөөр авъя” гэхэд “тэгвэл надад урьдчилгаа өгсөн хүний данс руу 1.500.000 төгрөгийг нь шилжүүлээд бид нар Цогтбаатарын хамаатан байна, таны авах гэж байсан автомашиныг зарахаа больчихлоо, таны өгсөн урьдчилгаа мөнгийг чинь шилжүүлье гэж яриад тухайн хүнээс дансыг нь аваад 1.500.000 төгрөгийг нь өгчих, гар утасны дугаар нь 80520144 гэж байгаа” гэхээр нь 80520144 гэсэн дугаар руу нөхөр Цэрэгнямын 89075419 гэсэн дугаараас залгаад “Цогтбаяр ахын дүү нь байна, бид машинаа зарахаа болилоо таны шилжүүлсэн урьдчилгаа мөнгийг чинь эргүүлж өгөх гэсэн юм, дансаа өгчих” гэхэд “та нар ямар тоглоомтой юм, би Улаанбаатар хотоос наад автомашиныг чинь авах гээд гарчихсан байхад” гэж уурлаж байснаа 5005485096 гэсэн дансны дугаар хэлээд хүлээн авагч нь Мандхай гэж хэлсэн. Ингээд нөхрийн хамт гэртээ байхдаа интернэт банкаар 21 цагийн үед 5005485096 гэсэн данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. …Надад 1.500.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 86-р хуудас, 4-р хавтас 198-199-р хуудас/,
Гэрч Л.Ц-ын …Үнэгүй.мн дээр 2009 онд үйлдвэрлэсэн 2016 онд Монголд орж ирсэн Замын-Үүдийн гааль дээр байгаа Тоёота аллион маркийн хөх өнгийн машины зар байхаар нь зарын доор байсан 90333323 дугаар руу залгаад “машин худалдаж авах гэсэн юм, хаана байгаа машин бэ” гэхэд “Замын-Үүдийн гааль дээр байгаа, эхнэрийн бие муудаад гадагшаа эмчлүүлэхээр явах гээд хямдхан зарах гэж байгаа юм, сая хүн авна гээд 1.500.000 төгрөг шилжүүлчихсэн байгаа” гэхээр нь “надад машинаа зарчих тэр хүний чинь мөнгийг би өгье, тэр хүнээс 100.000 төгрөгөөр илүү авъя” гэхэд “тэг тэг, түрүүн авна гээд 1.500.000 төгрөг өгсөн Мандах гэх хүний дансны дугаар 5005485096” гэж хэлээд “80520144 гэсэн дугаар руу залгаад Цогтбаатар ахын дүү нь байна, машинаа зарахаа больчихлоо, таны мөнгийг эргүүлээд дансаар шилжүүлчихье гэж хэл” гэхээр нь тэр дугаар руу залгахад “ямар тоглоомтой юм бэ” гэсэн. Тэгээд би өөрийнхөө данснаас Мандах гэх хүний 5005485096 дугаарын данс руу 1.500.000 төгрөг интернэт банкаар шилжүүлсэн. Цогтбаатар гэх хүн рүү залгаад “мөнгийг нь шилжүүлчихлээ, маргааш өглөө Замын-Үүдэд байдаг найзаараа дамжуулаад машинаа шилжүүлээд авчихъя, тэгээд үлдсэн мөнгийг нь шилжүүлчихье” гэж хэлсэн. Маргааш өглөө нь манай найз Төгөлдөр машин зарсан Цогбаатар гэх хүнтэй Замын-Үүдийн Хаан банкны үүдэн дээр уулзахаар тохирсон боловч Цогтбаатар гэх хүн нь ирээгүй. Гар утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Би найз Төгөлдөрөөр Замын-Үүдийн гааль дээр хөх өнгийн 2009 оны орж ирсэн Тоёота аллион маркийн автомашин байгаа эсэхийг асуулгахад гааль дээр ямар ч тийм машин орж ирээгүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 125-125-р хуудас/,
Хохирогч Н.Д-гийн …2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой 17 цагийн үед интернэтээс машин хараад сууж байтал “Тоёота Аллион” маркийн 2008 оны хар өнгөтэй автомашиныг “хямд зарна” гэсэн зарыг олж хараад зар дээр тавигдсан 90333323 гэсэн дугаар руу өөрийн дүү Эрдэмтөгсийн 88132494 гэсэн дугаараас залгаж ямар автомашин байгаа талаар тодруулж асуухад “2008 оны Аллион маркийн автомашин байгаа, мөнгөний хэрэг гарсан учраас хямдхан зарна” гэхээр нь хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа талаар тодруулахад “8.000.000 төгрөгөөр зарна” гэсэн. Надад хямдхан санагдаад авахаар ярьж тохироод өөрийн 5017291722 гэсэн данснаас мобайл банкаар 1.000.000 төгрөгийг тухайн өгсөн 5005485096 гэсэн данс руу шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 88-89-р хуудас, 4-р хавтас 204-205-р хуудас/,
Гэрч Ч.М-гийн …2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед манай дэлгүүрээр үйлчлүүлдэг зүс таних залуу орж ирээд “эгчээ байрны эзэн түрээсийн мөнгөө нэхээд байна, аав руу ярьсан чинь мөнгө явуулъя гэж байна, надад данс байхгүй, та дансны дугаараа өгчих, таны данс руу мөнгө хийлгэе” гэхээр нь зөвшөөрөөд дансаа өгсөн. Удалгүй орж ирээд миний картыг авч яваад 1.000.000 төгрөгөө авчихаад миний картыг авчирч өгсөн. Дахин миний дансанд 1.500.000 төгрөг орж ирсэн. Нөгөө залуу дахиад залгаад “таны дансанд 1.500.000 төгрөг орсон уу, манай аав юм захиад мөнгө шилжүүлсэн байна” гээд миний виза картыг авч яваад мөнгөө авчихаад авчирч өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 90-91-р хуудас/,
Ч.М-гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 1-р хавтас 94-96-р хуудас/,
Хохирогч О.Б-ын …Би 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Үнэгүй.мн сайтаас 90444464 гэсэн дугаартай хямдхан машин зарна гэсэн зар байсан. Би зар дээр байсан 90444464 гэсэн дугаар руу залгаад асуухад “Тоёота Примо маркийн машиныг 8.000.000 төгрөгөөр зарна” гэхээр нь “машин чинь хаана байна” гэхэд “Замын-Үүдэд байгаа, эхлээд урьдчилгаанд 3.000.000 төгрөгийг 5019477512 гэсэн данс руу хийчих” гэж хэлсэн. …Би 2016 оны 12 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед 3.000.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 185-р хуудас/,
Гэрч Н.У-ын …2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нөхөр О.Б- бид хоёр машин авах гэж байсан. Тэрээр Үнэгүй.мн сайтаас зар харлаа гээд манай ажил дээр ирж надаас карт аваад машин авна гээд гарсан. Номын сангийн АТМ-аас 3.000.000 төгрөг шилжүүлээд буцаагаад надад картыг минь өгсөн. Замын-Үүдэд очоод 90444464 гэсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Чулуунхүүгийн Сандагдорж гэсэн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 186-р хуудас/,
Хохирогч О.Б-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-р хавтас 215-р хуудас/,
Хохирогч С.Г-ын …Эхнэр Батгэрэл бид хоёр Үнэгүй.мн сайтаар машин үзэж байхад 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг 30 минутанд тавигдсан зарын дагуу цагаан өнгийн улсын дугааргүй, шинээр орж ирсэн 2008 оны Примо маркийн автомашиныг яаралтай хямд зарна гэсэн зар байсан. Зар дээр бичигдсэн 90333323, 90444464 гэсэн хоёр дугаар байхаар нь 90444464 гэсэн дугаар руу өөрийн 88181078 гэсэн дугаараас залгаад “зарын дагуу ярьж байна. Примо ямар үнэтэй вэ” гэхэд эрэгтэй хүн аваад “8.000.000 төгрөг” гэж хэлсэн. Удалгүй тэр залуу /Г-/ буцааж залгаад “би машинаа зарчихлаа” гэж ярьсан. 30 минутын дараа дахин залгаад “миний машиныг авах гэж байсан хүн авахаа больчихлоо, чи авах уу” гэхээр нь “наад машин чинь ямар хямдхан юм бэ, яагаад ийм үнэтэй байгаа юм бэ” гэхэд “манай гэр бүлийн хүн гадаад руу яаралтай хагалгаанд явах болоод мөнгөний хэрэг болсон тул аргагүй эрхэнд зарахаар болж байгаа юм. Би Замын-Үүдэд гаалийн байцаагч хийдэг тул өөрөө энэ машиныг оруулж ирсэн” гэхээр нь “машиныг чинь авъя” гэхэд “би таны руу дансаа явуулчихъя, та мөнгөө хийнэ” гэхээр нь “та дансаа над руу явуулчих, би маргааш данс руу чинь хийнэ” гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед над руу машин зарна гэсэн залуу /Г-/ залгаад “та мөнгөө шилжүүлэх үү” гээд 5019477512 дугаартай Чулуунхүүгийн Сандагдорж гэсэн данс явуулахаар нь 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 232-233-р хуудас/,
Ч.С-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 1-р хавтас 248-250-р хуудас, 2-р хавтас 203-204-р хуудас/,
С.Г-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-р хавтас 6-р хуудас/,
Хохирогч Д.Б-ы …2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Да хүрээ зах дээр машин зараад зогсож байгаад Үнэгүй.мн сайтаас “Тоёота примо маркийн машин хямдхан зарна” гэсэн зар харсан. Зарын дагуу 90444464 дугаар руу ярихад “би Замын-Үүдийн гаальд ажилладаг юм. Би энэ машиныг уг нь өөрөө унах гэж оруулж ирсэн. Гэтэл эхнэрийн бие муудаад байгаа учраас хямдхан зарах шаардлагатай болоод байна. Энэ машин одоо Замын-Үүдийн гаалийн хашаанд байгаа. Уг машиныг 8.000.000 төгрөгөөр зарна, авахыг хүсэж байвал урьдчилгаа 3.000.000 төгрөг миний дансанд хий. Тэгвэл би зараа устгаад өөрт чинь өгөхөөр тохирч болно” гэхээр нь саналыг хүлээн зөвшөөрөөд Мягмарсүрэн гэх хүний Хаан банкны дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр машин зарах гэж байгаа хүнтэй /Г-/ утсаар яриад мөнгийг нь шилжүүлсэн. …Би Замын-Үүдийн гаалийн жижүүр рүү залгаж уг машиныг болон Мягмарсүрэн гэх хүн ажилладаг эсэхийг асуухад “тийм хүн манай байгууллагад ажилладаггүй, манай гааль дээр 2016 оны 07 дугаар сараас хойш ямар ч машин буугаагүй, машин буухаа больсон. Улаанбаатар хотын гааль дээр буух болсон” гэж хэлсэн. …Би Примо маркийн машин авна гэж урьдчилгаанд 3.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 18-20-р хуудас, 4-р хавтас 194-195-р хуудас/,
Хохирогч Д.Б-ы Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 3-р хавтас 2-р хуудас/,
Хохирогч А.Т-ийн …Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үнэгүй.мн сайт руу ороод машин авах гээд үзэж байтал цагаан өнгийн “Тоёота примо” маркийн машиныг “8.000.000 төгрөгөөр зарна” гэсэн зарлал байсан. Би зарлал дээр бичсэн 90444464 дугаарын утас руу ярихад эрэгтэй хүн авахаар нь уг машины талаар асуухад “Замын-Үүдийн гаалийн хашаанд одоо буусан байгаа, уг машины зургийг цаанаас ачуулахаасаа өмнө авсан зураг нь юм” гэхээр нь “машиныг үзье” гэхэд “эхлээд урьдчилгаа мөнгөө өгчих, тэгээд маргааш Замын-Үүдийн гааль дээр ирээд хашаанаас нь ав” гэхээр нь “урьдчилгаанд 2.000.000 төгрөг шилжүүлье болох уу” гэхэд “тэг” гэж хэлсэн. Би мобайл банкаар 2.000.000 төгрөгийг 5020693493 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 180-182-р хуудас, 4-р хавтас 208-209-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 1-р хавтас 195-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 196-р хуудас/,
Хохирогч Р.Ц-ын …2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 40 минутын орчим Unaa.mn сайт руу ороод машин хайж байтал 9.000.000 төгрөгөөр Тоёота примо маркийн улсын дугаар аваагүй автомашиныг зарна гэсэн байхаар нь 90444464 дугаарын утас руу залгахад эрэгтэй хүн авсан. Би “яагаад иймд хямд зарж байгаа юм бэ” гэхэд “би сайт дээр бүх юмыг нь тавьсан байгаа, сайтаас хар” гээд утсаа салгасан. Би эхнэр Дүйцмаагийн 94997278 дугаараас 90444464 дугаарын утас руу “найдвартай машин бол би авах гэсэн юм, урьдчилгаа өгье” гэж мессэж бичсэн. Тэгээд “хаана үзэх вэ” гэхэд “Замын-Үүдэд байна, ирж үз” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 5018518245 дугаарын дансны мобайл банкаараа Баяртулга гэх хүний 5166224878 дугаарын данс руу 1.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 2.000.000 төгрөг шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 83-р хуудас/,
Р.Ц-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-р хавтас 55-р хуудас/,
Хохирогч Т.Б-ын …2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Үнэгүй.мн сайтаас хямдхан машин зарна гэсэн зарын дагуу 90444464 гэсэн дугаар руу залгаж машин асуухад “9.000.000 төгрөгийн Тоёота примо машиныг урьдчилгаа 2.000.000 төгрөг өгөөд Замын-Үүдэд очиж машинаа авахдаа үлдэгдэл мөнгөө аваад ирээрэй, манай эхнэр хагалгаанд орохоор болж яаралтай мөнгөний хэрэг гарсан тул хямдхан зарж байгаа юм” гэхээр нь 2.000.000 төгрөгийг 5166224878 гэсэн данс руу эхнэр Доржсүрэн овогтой Баярмаагийн Хаан банкны данснаас шилжүүлсэн. …Би Примо маркийн машин худалдаж авна гэж урьдчилгаанд 2.000.000 төгрөг өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 83-р хуудас, 4-р хавтас 202-203-р хуудас/,
Хохирогч Т.Х-ын …2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Үнэгүй.мн сайтанд тавигдсан 2008 онд орж ирсэн Примо маркийн автомашиныг 9.000.000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу Батаа овогтой Дашням гэх хүнтэй 90444464 дугаараар холбогдоход өөрийгөө Б.Д- гэж хэлээд “эхнэр яаралтай хагалгаанд орох гээд мөнгөний хэрэгцээ гарсан. Урьдчилгаанд 4.500.000 төгрөгийг 5429198985 дугаартай Хаан банкны данс руу хий” гэхээр нь ATM-аас 4.500.000 төгрөг шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 52, 196-197-р хуудас/,
Гэрч Б.Д-ын …Би 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 12.00 цагийн Чингэлтэй дүүргийн автобусны буудлын орчмоос сансарын Баянцээл худалдааны төв хүртэл 19-20 орчим насны 165см өндөртэй туранхай залуу /Г-/ таксигаар хүргүүлэхдээ “ахаа таны картаар мөнгө шилжүүлж авах гэсэн юм. Манай аав Дорноговь аймгаас мөнгө шилжүүлж авна гээд байгаа юм, та дансныхаа дугаарыг өгчих” гэж хэлсэн. Тэгснээ аав руугаа залгаад “дансны дугаар явуулчих” гээд байсан. Тэгээд миний картыг авна гэхээр нь “тийм зүйл байхгүй, би өөрөө авна” гэхэд “та картаа кодтойгоо өгчих барьцаанд нь 20.000 төгрөг өгнө” гэхээр нь “за тэгвэл хурдлаарай” гэж хэлсэн. Би 90333313 дугаарыг нь авч үлдээд зогсож байтал утсаа авахгүй болчихсон. Орой нь 90444464 дугаараас залгаад “ахаа нөгөө хүүхэд байна, таны данснаас мөнгө гүйцэт гарахгүй байна, маргааш өглөө гүйцээж аваад картыг чинь өгье” гэж хэлээд сураггүй болсон. 2 хоногийн дараа дахин залгаад “ахаа би картыг чинь өгөх гэсэн юм” гэхээр нь “би хотын төвд ажилтай явж байна” гэхэд “за дараа өгье” гэж хэлсэн. Утаснууд нь холбогдохгүй болчихоор нь картаа хаалгаад дахиж карт захиалан авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 53-54, 154-157 -р хуудас/,
Т.Х-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-р хавтас 57-р хуудас/,
Б.Д-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-р хавтас 168-р хуудас/,
Хохирогч Э.О-ий …Би 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод автомашин худалдаж авах ажлаар орж ирсэн. Интернэтээр 90333323 дугаарын утасны дугаартай Тоёота примо маркийн машин зарна гэсэн зарыг уншаад уг дугаар руу залгахад эрэгтэй хүн /Г-/ аваад “би хүүдээ унуулахаар 2017 онд үйлдвэрлэсэн цагаан өнгийн Тоёота примо маркийн машин 2017 оны 02 дугаар сард японоос оруулж ирсэн. Мөнгөний хэрэг гараад 9.000.000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Машиныг нь үзэх гэсэн чинь Замын-Үүдийн Гаалийн шар байрны гадаа байгаа ирж үзэж болно. Хэсэг хугацааны дараа дахин залгаад “машиныг нь авъя” гэхэд “дөнгөж сая хүн авахаар болчихлоо” гэхээр нь “үгүй, би авмаар байна. 9.500.000 төгрөг өгье” гэхэд “сая миний данс руу 3.000.000 төгрөг хийчихсэн тэгэхээр чи 5429198985 дугаарын данс руу 3.000.000 төгрөг хийчихээд Замын-Үүд суманд ирээд машинаа ав” гэхээр нь өөрийн мобайл банкаар 5552041758 дугаарын данснаас 3.000.000 төгрөгийг 5429198985 дугаарын данс руу шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 150-150-р хуудас/,
Сэжигтэн Н.Ё-гийн …2016 оны 10 дугаар сарын 20-ны өглөө ажил дээр гараатай байхад 20 гаран насны залуу /Г-/ орж ирээд “оюутан” гэж танилцуулаад “би ааваасаа сургалтын төлбөрөө авах гэсэн юм, би бүх бичиг баримтаа алдчихсан юм, та надад туслаач” гэхээр нь “аав чинь хаана байдаг юм” гэхэд “аав Замын-Үүдэнд амьдардаг. Тэндээс мөнгө явуулна гэсэн юм” гэхээр нь “чи аавыгаа надтай яриул” гэж хэлсэн. Г- гараад хэсэг хугацааны дараа орж ирээд “тантай аав яръя гэж байна, та утасныхаа дугаарыг өгчих” гэхээр нь 99463796 дугаараа өгсөн. Миний дугаарт 90666626 гэсэн дугаараас над руу эрэгтэй хүн яриад “би ажлаасаа оройхон тарна, та дансаа өгчих. Би орой таны данс руу хүүгийнхээ сургалтын мөнгө болох нэг сая төгрөгийг шилжүүлье” гэхээр нь “хэдэн цагт юм” гэхэд “араваас хойш” гэхээр нь “би тийм орой авч өгч чадахгүй, авах бол өглөө ирээд ав” гэхэд “за тэгье, та дансаа хүүд өгчих” гэхээр нь би өөрийн 5023300900 тоот Хаан банкны дансны дугаараа Г-т өгсөн. Орой гэрт байхад 22 цагийн үед нөгөө дугаараас залгаад “та боломжтой бол одоо дансанд чинь орсон мөнгийг аваад өгөөч” гэхээр нь “өглөө эрт хүрээд ирээ, өглөө 8 цаг гэхэд би ажилдаа очно” гэж хэлсэн. Маргааш өглөө ажил дээр Г- орж ирэхээр нь АТМ-ээс өөрийн виза картаар 1.000.000 төгрөгийг уншуулаад, за мөнгөө ав” гээд тэр залуугаар мөнгөө авахуулсан. Г- мөнгөө аваад надад “баярлалаа” гээд 20.000 төгрөг өгсөн. Тэр өдрийн үдээс өмнө зааландаа зогсож байтал ойролцоогоор 40 орчим насны цайвар царайтай эмэгтэй ирээд “би ойрхон 7 дугаар эмнэлэгт хэвтэж байгаа юм. Бичиг баримт, утас, цүнхээ алдчихсан юм. Би таны данс руу мөнгө хийгээд авъя” гэхээр нь “за тэг дээ” гээд өөрийн 5023300900 тоот дансаа өгсөн. Тэр эмэгтэй гараад буцаж орж ирээд “за данс руу чинь 600.000 төгрөг орчихлоо” гэсэн. Би теллерээс дансны дугаараа хэлээд мөнгийг нь авч өгсөн чинь “баярлалаа” гэж хэлээд явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 101-103, 186-188-р хуудас/,
Гэрч Ж.М-гийн …Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн дүү Сайнхүүгийн эзэмшлийн Верна Аксент маркийн автомашинтай халтуур хийж байсан. 16 цаг өнгөрч байхад 3, 4-р хороололын эцэс орчмоос 20-25 насны эрэгтэй хүн гар өргөн суугаад хуучнаар “Од” кино театр орчимд хүргүүлсэн. Тэрээр машинд сууж явахдаа өөрийнхөө гар утсаар хоёр хүнтэй “Хаан банкны дансныхаа дугаарыг өгч байгаач, би хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм” гэж ярихад нөгөө хоёр хүн нь түүнд данс байхгүй, эсвэл карт байхгүй гэж хэлсэн юм шиг байгаа юм. Шинэ жил болж байгаа болохоор түүнийг бага хэмжээний мөнгө шилжүүлж авах гэж байгаа юм байна гэж бодоод “дүү ахынхаа картаар мөнгө шилжүүлж авч болно” гэхэд миний саналыг хүлээж аваад миний эзэмшдэг 5020693493 тоот Хаан банкны дансыг тэмдэглэж аваад, мөн мессэжээр хэн нэгэн хүнд өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед 90444464 гэх дугаараас нөгөө залуу /Г-/ яриад “ахаа таны дансанд 3.000.000 төгрөг орсон байна. Та хаана байна, хаана уулзах вэ” гэж ярихаар нь түүнтэй Богд Ар хороололын Хаан банкны ATM дээр уулзсан. Би дансаа шалгаж үзтэл 3.000.000 төгрөг орсон байсан. Нөгөө эрэгтэй /Г-/ 2.900.000 төгрөг гаргуулж аваад “дүү нь бага зэрэг ажилтай байна” гээд надаас салаад явсан. Үүнээс хойш 23 цагийн үед дахин 90444464 дугаараас нөгөө эрэгтэй /Г-/ дахин залгаад “ахаа дахин 2.800.000 төгрөг орсон байна, авах хэрэгтэй байна. Энэ мөнгийг аваад би таныг хөлсөлж Багануур явах болно” гэхээр нь түүнтэй Ардын эрх сонины байрны Хаан банкинд уулзсан. Тэндээс миний машинаар 13-р хороололд байх экспресс Хаан банк орж анх орсон 3.000.000 төгрөгнөөс үлдсэн 100.000 төгрөг дээр нэмж орсон 2.800.000 төгрөгтэй нийт 2.900.000 төгрөг авсан. Машинд явж байхдаа “Багануур дүүргээс Тоёота Примо маркийн автомашин авах гэж байна. Тиймээс таныг авч явна. Би таныг 200.000 төгрөгөөр хөлсөлж авч явна” гэсэн. Дараа нь “ахаа одоо цаг орой болж харанхуй болсон байна. Маргааш өглөө эрт явсан нь дээр байх” гэснээ “ахаа дахин 2.000.000 төгрөг удахгүй орох ёстой юм” гэхээр нь “ах нь дахин дахин ирж амжихгүй байх, тиймээс чи миний картыг авч байгаад эргүүлж өгөөрэй” гээд түүнд Хаан банкныхаа виза картыг өгсөн. Багануур явахаар ярина гэсэн болохоор хүлээж байгаад түүний утас руу нь залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 188-190-р хуудас, 3-р хавтас 21-23-р хуудас/,
Ж.М-гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 1-р хавтас 194-р хуудас, 3-р хавтас 6-р хуудас/,
Гэрч Г.М-ий …Би 80520144 дугаарыг 2016 оны 07 дугаар сард урамшуулалын үнэгүй дугаар өгч байна гэхээр нь авсан. Би маргааш нь дугаараа гэрт орхиод ажилдаа явсан байхад ээж Гүнжинлхам утас авч ашиглах гэж байгаад гээчихсэн байсан. Энэ утасны дугаарын талаар намайг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Сонгинохайрхан Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсүүдээс дуудаж байцаалт мэдүүлэг авсан. Би энэ дугаарыг огт ашиглаагүй. Манай ээж цүнхнээсээ мөнгө төгрөгөө алдахад хамт алга болсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 112-113-р хуудас/,
Гэрч Р.Г-ын …Гэрт юнителийн дугаарын үүр байхаар нь авч ашиглахаар Теди төв орж утас авах гэсэн боловч сонирхсон утас өндөр үнэтэй байхаар нь утас авахаа болиод Бөмбөгөр худалдааны төв орж үнэртэй ус авах гээд цүнхээ онгойлгоход түрийвчтэй мөнгө, уг сим картын хамт алга болсон. …Хүү Мөнх-Эрдэнийг энэ дугаараас болж бүх Дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудаж мэдүүлэг авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 114-115-р хуудас/,
Гэрч Р.Ц-гийн …2016 оны 08 дугаар сард байр түрээслэх зар тавьсан ба Г- зарын дагуу ирж уулзаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах 41 дүгээр байранд 1 өрөө байрыг сарын 500.000 төгрөгөөр түрээслэж суусан. Тухайн үед эхнэр гэх Доржсүрэнгийн Эрдэнэцэцэгийн нэрээр гэрээ байгуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байрны мөнгө өгөх ёстой байсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл чимээгүй байхаар нь очиход хаалга эвдээд юмаа аваад нүүсэн байсан. Түүнээс хойш сураггүй болсон…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 116-117-р хуудас/,
Гэрч Ө.Ц-гийн …Би 94-61 УБГ улсын дугаартай саарал өнгийн “Аксент” маркийн машиныг 2016 оны хавар Да хүрээ захаас худалдаж авсан. Үүнээс хойш ямар ч хүнд дамжуулаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 122-р хуудас/,
Гэрч Г.Э-гийн …Нөхөр Наранбаатар миний Хаан банкны виза картыг аваад явсан. Удалгүй миний гар утсанд 5.000.000 төгрөг орж ирлээ гэсэн мессэж ирэхээр нь нөхөртөө “энэ юун мөнгө ороод ирэв” гэхэд “хүн гуйсан юм хайраа” гэж хэлсэн. Тэгснээ миний данснаас 5.000.000 төгрөг 2 удаа хуваагдаад гарсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 235-р хуудас/,
Г.Э-гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-р хавтас 3-5, 200-р хуудас/,
Гэрч Н.Н-ын … Би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед өөрийн эзэмшлийн 77-21 УБВ улсын дугаартай машинтай Зурагтын хуучин эцэст таксид явж байгаад замын баруун талд үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөөд Дэнжийн 1000 орно гээд машинд суусан. Дэнжийн 1000-ын Хаан банкны зогсоол дээр ирсэн ба тэр хоёр ээд “хүлээнэ” гээд 5-6 минут болсон. Залуу нь утсаар хүнтэй ярьж байснаа энэ банк их оочертой байна. 7-н буудлын Хаан банкны ATM орох болсон. 7-н буудлын ATM ороод залуу нь картаа уншүулж байгаад машинд орж ирээд “би картаа зальгуулчихлаа буцаад Дэнжийн 1000 орьё” гэсэн. Залуу нь машинд хүнтэй утсаар яриад “ахаа та над руу мөнгө шилжүүлчих, Би буцаагаад явуулна” гээд ярьж байснаа “за за больё” гэснээ надаас “Хаан банкны карт байна уу” гэхээр нь “байна” гэсэн. Би өөрийнхөө картыг алга болгосон байсан учраас надад манай эхнэр Энхжингийн гарт байсан. Би эхнэртэйгээ ярьж дансны дугаарыг нь авсан. Буцаад 7-н буудлын Хаан банкны ATM дээр очоод залуу нь миний картыг аваад буусан. Тэгсэн манай эхнэрийн дансанд 5.000.000 төгрөг орсон. Тэр залуу 7-н буудлын АТМ-ээс 2.800.000 төгрөг бэлэн авсан. Тэгснээ “2.200.000 төгрөг чиний картанд байгаа, энэ мөнийг яаж авах вэ” гэж асуухаар нь “өөр АТМ-ээс авчих” гэхэд “Зурагт руу явна” гээд хамт явсан. Тэр залуу намайг хаана байдаг талаар асуухаар нь “Баянхошууны баруун салаанд байдаг” гэхэд “оочер нь хир байдаг юм бэ” гэхээр нь “гайгүй байдаг” гэхэд “тэгвэл Баянхошуу явъя” гээд хамт явсан. Баянхошууны Сувдан төвийн ATM дээр очиход их хүмүүс байсан. Би тэр хоёрыг машиндаа үлдээгээд картаа аваад буусан. Үл таних бүдүүн ах зогсож байхаар нь “ахаа та наад хийх гэж байгаа бэлэн мөнгөө надад өгчих, би таны данс руу 2.190.000 төгрөг хийчихий” гэхэд ах зөвшөөрөөд надад 2.190.000 төгрөг бэлэн өгсөн. Би тэр ахын дансанд эхлээд 2.090.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөг нэмж хийсэн. Миний дансанд 10.000 төгрөг үлдсэн. Тэр залуу /Г-/ надад “чиний дансанд 2.200.000 төгрөг байгаа, чи 2.190.000 төгрөгийг надад аваад өг, 10.000 төгрөгийг нь чи ав” гэж хэлсэн. Бид буцаад Зурагтын шинэ эцсийн буудал дээр ирээд “таксины мөнгө 15.000 төгрөг гарсан байна” гэхэд залуу нь Г- буухдаа “за за” гээд надад 50.000 төгрөгөөр нь “яах юм бэ” гэхэд хамт явсан эмэгтэй нь “зүгээр ээ” гээд машинаас буусан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 236-р хуудас/,
Гэрч П.Э-гийн …Би Хаан банкны 5007400165 дугаартай данс эзэмшдэг. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Приус-20 маркийн 6897 УБЧ дугаартай машинаар халтуур хийгээд 3-4 дүгээр хороололын орчим явж байхад үл таних 165-170 орчим насны эрэгтэй хүн /Г-/ ганцаараа суугаад “хөгшөөн данстай юу” гэхээр нь “байгаа” гэхэд “20.000 төгрөг өгье, дансаа өгөөч, найз нь хүнээс мөнгө шилжүүлээд авъя” гэхээр нь итгээд дансны дугаараа өгсөн. Миний дансаар мөнгө шилжүүлж аваад надад 20.000 төгрөг өгөөд явсан. …Би тэр хүнийг бусдаас залилангийн гэмт хэргээр мөнгө шилжүүлэн авсан гэж ойлгоогүй болохоор тусалсан…гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 78-р хуудас/,
М.Ш-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-р хавтас 201-202-р хуудас/,
Д.Д-гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 3-р хавтас 49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Г-ыг бусадтай бүлэглэн, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” мөн “бусдыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Ж.Г-ыг залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж мэтгэлцэв.
2015 онд Улсын Их хурлаас батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.
2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх” гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн харицлага хүндэрч, тухайн гэмт хэрэг нь гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч, оногдуулвал зохих эрүүгийн хариуцлага нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байхаар хуульчлагдсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэрэгт шинээр тооцсон байна.
Шүүгдэгч Ж.Г-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэрэгт шинээр тооцсон хүндрүүлэх нөхцөл байдлаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг “хуулийн үндэслэл бүхий” гэж хүлээн авсан болно.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч Ж.Г-ыг гэм буруутай” гэсэн хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Ж.Г- нь гэм буруугийн талаар маргаагүй боловч “хохирогч Ж.Н-, Д.Э- нарын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг Б.Н-тай хамтарч үйлдсэн тул түүнийг шалгуулмаар байна. Түүнчлэн Наагий болон түүний найз охины үйлдлийг шалгуулмаар байна. Мөн гэрч Мягмарсүрэн болон Пирамид пабын зөөгчийн дансаар мөнгө авсан үйлдлээ нэгтгэж шалгуулмаар байна гэх хүсэлт гаргасан боловч прокуророос Б.Н-т холбогдох хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-ийн 5-р хавтас 64-65-р хуудас/, түүнчлэн Нийслэлийн дүүргүүд болон аймгийн Цагдаагийн хэлтсүүдээс “Ж-ы Г-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэрэг байхгүй” гэсэн албан бичиг хэрэгт авагдсан байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ж.Г- нь бусадтай бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан мөн хохирогч нарыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар залилан мэхлэж, их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдож байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Г-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний… эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор зохицуулсан.
Шүүгдэгч Ж.Г-ын гэмт үйлдлийн улмаас:
- хохирогч Ж.Н-д 610.000 төгрөгийн,
- хохирогч Д.Э-д 388.500 төгрөгийн,
- хохирогч О.Б-д 350.000 төгрөгийн,
- хохирогч Б.Г-т 500.000 төгрөгийн,
- хохирогч Ч.Б-д 2.500.000 төгрөгийн,
- хохирогч О.Х-т 1.000.000 төгрөгийн,
- хохирогч Б.Э-т 2.000.000 төгрөгийн,
- хохирогч П.Ц-т 600.000 төгрөгийн,
- хохирогч Б.Л-д 1.000.000 төгрөгийн,
- хохирогч Д.Ч-д 1.300.000 төгрөгийн,
- хохирогч Б.З-т 400.000 төгрөгийн,
- хохирогч Н.Ж-д 1.500.000 төгрөгийн,
- хохирогч Н.Д-д1.000.000 төгрөгийн,
- хохирогч О.Б-т 3.000.000 төгрөгийн,
- хохирогч С.Г-ад 8.000.000 төгрөгийн,
- хохирогч Д.Б-д 3.000.000 төгрөгийн,
- хохирогч А.Т-т 2.000.000 төгрөгийн,
- хохирогч Р.Ц-д 2.000.000 төгрөгийн,
- хохирогч Т.Б-д 2.000.000 төгрөгийн,
- хохирогч Т.Х-д 4.500.000 төгрөгийн,
- хохирогч Э.О-д 3.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Д.Э-д 388.500 төгрөгийн хохирол учирснаас “Самсунг Эс-2” маркийн гар утсыг /хх-ийн 1-р хавтас 14-р хуудас/, хохирогч Ж.Н-д 610.000 төгрөгийн хохирол учирснаас 150.000 төгрөг /хх-ийн 1-р хавтас 15-р хуудас/ хүлээлгэн өгсөн байх тул хасч тооцон, шүүгдэгч Ж.Г-аас нийт 40.398.500 төгрөг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Г-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн “бусдыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар залилан мэхлэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож шүүх шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Ж.Г-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 6 жил хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн санал болгосон хорих ялын хэмжээг багасгаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал гаргав
Шүүхээс шүүгдэгч Ж.Г-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 7 жил хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 ширхэг Сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ж.Г-ын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 544 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 22-нь өдрийн тогтоолоор /хх-ийн 7-р хавтас 100-102-р хуудас/ Д.А-д холбогдох эрүүгийн 1707000000158 дугаартай хэргийг тусгаарласан болохыг дурдах нь зүйтэй.