| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2026/02930/И |
| Дугаар | 197/ШШ2026/08756 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2026/08756
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* /РД:*******/, ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ,, т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн *******, Зайсан гудамж 15г байрны******* тоот хаягтай, 147 мкв талбайтай, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025.05.09-ний өдрийн 25/1-2 тогтоол, 2025.06.06-ны өдрийн 25/6-2-6 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эхний болон 2 дахь дуудлага худалдааг хүчин төгөлдөр бусад тооцуулах” агуулгатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., өмгөөлөгч Д.Гулдарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., гуравдагч этгээд М., өмгөөлөгч Ч.Атарболд, нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ...төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэгч Д.******* шүүхэд гомдол гаргаж, ажиллагаа түдгэлзүүлсэн захирамж гарсан байхад дуудлага худалдааг явуулж хууль зөрчсөн, анхны болон 2 дахь дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдээгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгч нарт хүргүүлээгүй, дуудлага худалдаа явуулахаас өмнө 14 хоногийн өмнө нийтэд мэдээлээгүй, өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах эрхээр хангаагүй, өмчлөгчийг дуудлага худалдаанд орох эрхээр хангаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 2 сар өнгөрсөн бол дахиж үнэлгээ хийгээгүй зэргийг зөрчсөн тул 2025 оны 05 сарын 09-ны өдрийн 25/1-2 тоот тогтоол, 2025 оны 06 сарын 06-ны өдрийн 25/6-2-6 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож эхний болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгч нарыг хуульд заасан эрхээр хангаж, ажиллагааны талаар талуудад мэдэгдсэн, талууд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, дуудлага худалдаа явагдаж, ялагч тодорч, төлбөр төлөгдсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.
Гуравдагч этгээд хариуцагч талын тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно.
2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
Төлбөр төлөгч Д.*******, Т.******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн *******, Зайсангийн тойруу гудамж, 15г байрны******* тоот орон сууцыг Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025.05.09-ний өдрийн 25/1-2 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор 2025.05.23-ны өдрийн 11 цагийн 00 минутад анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар, мөн 2025.06.06-ны өдрийн 25/6-2-6 тоот хоёрдох албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор 2025.06.20-ны өдрийн 11 цагийн 00 минутад хоёрдох дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тус тус тогтоожээ.
Дээрх тогтоолд зааснаар 2025.06.20-ны өдөр анхны болон хоёрдох албадан дуудлага худалдаа явуулж, төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тэдгээрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн *******, Зайсангийн тойруу гудамж, 15г байрны******* тоот орон сууцыг тус худалдаанд оролцсон М. ялагчаар тодорч, 2025.06.19-ний өдөр 39,000,000 төгрөг, 2025.07.03-ны өдөр 358,000,000 төгрөгийг т төлсөн байна.
Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний төрөлд “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал нь дээрх ажиллагаанаас “худалдан борлуулах” ажиллагаанд гомдол гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай олж мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргаж болно” гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нар нь 2025.05.09, 2025.06.06-ны өдрийн дуудлага худалдаа явуулах тогтоолоор гүйцэтгэсэн ажиллагааны талаар хэзээ мэдсэн эсэх нь тодорхойгүй, тухайн ажиллагааны талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч мөн ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй, эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэрүүд хэрэгт авагдаагүй байх ба тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд гомдол гаргаагүй гэж үзэхээр байна.
Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2025.05.09-ний өдрийн 25/1-2 анхны албадан дуудлага явуулах тухай, 2025.06.06-ны өдрийн 25/6-2-6 тоот хоёрдох албадан дуудлага худалдаа явуулах тогтоолууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1-д заасантай нийцсэн, хүчин төгөлдөр болсон байх тул тус тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Тус шүүхийн шүүгчийн 2025.06.18-ны өдрийн 33530 тоот захирамжаар үнэлгээ хүчингүй болгох тухай Д.*******ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 2025.06.19-ний өдрийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байх ба түдгэлзүүлсэн хугацаанд албадан дуудлага худалдаа явуулсан талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон хэдий ч энэ талаарх гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасан хугацаанд гаргаагүй байна.
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2026.01.09-ний өдрийн 197/ШЗ2026/05519 тоот захирамжаар шийдвэрлэсэн тул энэ талаар гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч тал нь дээрх ажиллагаа хүчингүй болгуулах шаардлага үндэслэлээ бичгийн баримтаар нотлоогүй бөгөөд тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж зааснаар хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3,.44.4-д зааснаар хариуцагч т холбогдох “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн *******, Зайсан гудамж 15г байрны******* тоот хаягтай, 147 мкв талбайтай, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025.05.09-ний өдрийн 25/1-2 тогтоол, 2025.06.06-ны өдрийн 25/6-2-6 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эхний болон хоёрдахь дуудлага худалдааг хүчин төгөлдөр бусад тооцуулах” агуулгатай нэхэмжлэгч Д.*******, Т.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН