Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 783

 

   Ц.Мөнхзул, Б.Одончимэг, Д.Цогбадрах, Ж.Мөнхтуяа,

 Ж.Барсболд нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор А.Дэлгэрмөнх,

хохирогч Ж.Алтанцацрал, Т.Тэргэл, Б.Наранхишигт нарын өмгөөлөгч В.Батжаргал,

шүүгдэгч Ц.Мөнхзул, Б.Одончимэг, Д.Цогбадрах, Ж.Мөнхтуяа, Ж.Барсболд нарын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч С.Оюунчимэг, Ү.Түмэнжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 94 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Насанжаргалын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.Мөнхзул, Б.Одончимэг, Д.Цогбадрах, Ж.Мөнхтуяа, Ж.Барсболд нарт холбогдох эрүүгийн 201525022609 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хадан хушуу овогт Цэрэнжавын Мөнхзул, 1983 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 42 дугаар байр 53 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ХМ83102969/,

2. Боржигон овогт Баттөмөрийн Одончимэг, 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дүгээр хороо, Залуус хороолол 48а-881 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХЗ82103003/,

3. Шарайд овогт Долгоржавын Цогбадрах, 1981 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дүгээр хороо, Залуус хороолол 48а-881 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЖЯ81012017/,

4. Чингисжин овогт Жаргалсайханы Мөнхтуяа, 1971 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 8-27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЦВ71080403/,

5. Боди овогт Жанчивын Барсболд, 1976 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 42 дугаар байр 53 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЧО76012619/,

Ж.Барсболд нь Ц.Мөнхзул, Б.Одончимэг нартай бүлэглэн, согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь гурван сайхан” караоке бааранд хохирогч Ж.Алтанцацрал, Т.Тэргэл, Б.Наранхишигт нарыг үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлан танхайрсан,  

Ц.Мөнхзул, Б.Одончимэг нар нь Ж.Барсболдтой бүлэглэн, согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь гурван сайхан” караоке бааранд хохирогч Ж.Алтанцацрал, Т.Тэргэл, Б.Наранхишигт нарыг үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлан танхайрсан,  

Ц.Мөнхзул, Б.Одончимэг нар нь согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь гурван сайхан” караоке бааранд дуудлагаар хэргийн газарт очсон нийгмийн хэв журмыг хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Г.Жамсранжавын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн,  

Д.Цогбадрах нь согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь гурван сайхан” караоке бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлан хохирогч Ж.Алтанцацрал, Б.Наранхишигт нарыг хана мөргүүлж, улмаар зэвсгийн чанартайгаар пивоны шил ашиглан хохирогч Д.Доржпаламын толгойн тус газар нь цохиж танхайрсан,

Мөн дуудлагаар хэргийн газарт очсон нийгмийн хэв журмыг хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Г.Жамсранжавын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн,

Ж.Мөнхтуяа нь согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь гурван сайхан” караоке бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчин хохирогч Т.Тэргэлийг догшин авирлан зодож танхайрсан,  

Мөн дуудлагаар хэргийн газарт очсон нийгмийн хэв журмыг хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Г.Жамсранжавын тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн, нүүрэн тус газар нь цохиж, хөнгөн гэмтэл учруулан эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Барсболд, Ц.Мөнхзул, Б.Одончимэг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Д.Цогбадрахын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар, Ж.Мөнхтуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Цогбадрах нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

1. Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй талаар:

Ж.Барсболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон атлаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга сэдэлт, санаа зорилго зэрэг зүйл тусгагдаагүй байна. Мөн Д.Цогбадрах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан “хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх хүндрүүлэх үндсэн шинжийн аль хэсгийг зөрчөөд байгаа нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Ц.Мөнхзул, Б.Одончимэг, Ж.Барсболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Ж.Мөнхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэдий ч танхайрах гэмт хэргийн үндсэн шинжийн аль хэсгийг зөрчөөд байгаа нь ойлгомжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангаж чадаагүй байна.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Түмэнжаргалын “...Ц.Мөнхзул, Б.Одончимэг нар нь цагдаагийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээгүй, энэ хоёр хүн тэнд байгаагүй, өөр хүн байсан...” гэх мэдүүлэг, “...Ц.Мөнхзулын дээр гурван эмэгтэй нийлж зодож байхад нь Ж.Барсболд нь очиж салгасан, Ж.Барсболд цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн зүйл огт болоогүй...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд Ц.Мөнхзул, Б.Одончимэг, Ж.Барсболд нарын үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлагыг нэг бүрчлэн нарийвчлан тогтоож ирүүлээгүй байна.

Түүнчлэн Ц.Мөнхзулыг хохирогчоор тогтоогоод мэдүүлэг авсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан байхад мөрдөн байцаалтын шатанд “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр Ж.Алтанцацрал, Т.Тэргэл, Б.Наранхишигт нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, мөн сэжигтэн, яллагдагч нарын удаа дараа гаргаж өгсөн хүсэлтүүдийг авч хэлэлцэлгүй орхигдуулах зэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьсан, нөгөөтэйгүүр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “...мөрдөн байцаагч, прокурор нь...хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагчийг... яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэснийг, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчсөн байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

   Улсын яллагч Ш.Насанжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 94 тоот шүүхийн тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар “Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэх заалтыг зөрчсөн учир уг тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Үүнд:

1. Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй талаар авч үзэхэд шүүгдэгч тус бүрийн үйлдсэн хэргийн товч агуулга, арга сэдэлт, санаа зорилго зэргийг нэг бүрчлэн тусган өгсөн. Эрүүгийн хуульд заасан зүйл тус бүрээр нь хуулийн уг хэллэгээр бичсэн.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн талаар авч үзэхэд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ц.Мөнхзул, Ж.Барсболд, Б.Одончимэг нарын үйлдсэн хэрэг нь нотлогдсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заагдсан бүхий л ажиллагааг хийсэн. Тухайлбал хохирогч Ж.Алтанцацрал, Б.Наранхишигт, Т.Тэргэл, Г.Жамсранжав нарын мэдүүлэг болон зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тогтоогдсон тогтоол болон камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, сиди, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээч эмчийн дүгнэлтүүд зэргийг дурдаж болно. Түүнчлэн Ц.Мөнхзулыг, Ж.Алтанцацрал, Т.Тэргэл, Б.Наранхишигт нар зодсон гэх үйлдлийг шалгаад прокурорын эрх хэмжээний хүрээнд зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонд шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн мөрдөн байцаалт болон прокурорын шатанд сэжигтэн, яллагдагч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч шат шатанд нь хариуг өгч холбогдох арга хэмжээг авч байсан болох нь хэрэгт тусгагдсан байгаа.

Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

 Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ш.Насанжаргалын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ хэрэг өмнө нь шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байсан. Нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцлуулж, бэхжүүлж авсан. Анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг оролцуулан, хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон сиди-ний бичлэгийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлаад хэргийг тал бүрээс нь нягталж, эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Мөнхзул, Б.Одончимэг, Д.Цогбадрах, Ж.Мөнхтуяа, Ж.Барсболд нарын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолыг дэмжиж байна. Эхний яллах дүгнэлтэд Д.Цогбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгосон. Гэтэл дараагийн яллах дүгнэлтэд Д.Цогбадрахыг хохирогч нарыг хана мөргүүлж, тэдний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж нэмж ялласан. Ингэхдээ ял нэмж сонсгож мэдүүлэг аваагүй бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлд заасныг зөрчиж байна. Ц.Мөнхзулыг нэг эмэгтэй үсдээд, дээрээс нь 2 эмэгтэй зодож байсан гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан. Мөн Ц.Мөнхзулын биед шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл учирсан. Тэгэхээр Ц.Мөнхзул нь хохирогчоор тогтоогдсон тул түүнийг зодсон хүмүүсийг шалгаж өгнө үү. Хэрэг хэдийд гарсан нь тодорхой биш, гэмт хэрэг гарах болсон шалтгааныг тодруулах шаардлагатай. Д.Цогбадрах нь хоёр чих хатуу тул өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэсэн хүсэлтийг хүлээж аваагүй. Иймд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч Ж.Алтанцацрал, Т.Тэргэл, Б.Наранхишигт нарын өмгөөлөгч В.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоолын 2 дахь хэсэг буюу “Ж.Алтанцацрал, Т.Тэргэл, Б.Наранхишигт нарын холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй” гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримтаар авагдсан сиди-ний бичлэг болон гэрч Г.Жамсранжав, иргэний нэхэмжлэгч Золбоо нарын мэдүүлгээр шүүхийн тогтоолд дурдсан үндэслэл нь үгүйсгэгдэнэ. Нөгөө талаар Т.Тэргэл, Ж.Алтанцацрал, Б.Наранхишигт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл 99.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаад прокурорын тогтоолоор үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон. Энэ тогтоолыг Ц.Мөнхзул, түүний өмгөөлөгч А.Гантуяа нарт мэдэгдсэн ба уг тогтоолд гомдол гаргах эрхээ эдлээгүй. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.  

ХЯНАВАЛ:

  Шүүгдэгч Ц.Мөнхзул, Б.Одончимэг, Д.Цогбадрах, Ж.Мөнхтуяа, Ж.Барсболд нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 94 дүгээр шүүхийн тогтоол нь үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд Ц.Мөнхзул, Б.Одончимэг, Д.Цогбадрах, Ж.Мөнхтуяа, Ж.Барсболд нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогоогүй байна. Тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр болон  гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийвчлан зөв тогтоох хэрэгтэй.

 Түүнчлэн прокурорын хяналтын шатанд Ж.Барсболдын үйлдлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгосон /хх 2-н 55/ атлаа яллах дүгнэлтдээ оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй ба “үүнийг анхан шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан” гэж прокурор тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай.

 Иймд анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан үндэслэлүүдийг бүрэн гүйцэд шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул улсын яллагч Ш.Насанжаргалын бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.