Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 208/МА2022/00032

 

 

 

 

 

2022 оны 08 сарын ******* өдөр

Дугаар 208/МА2022/00032

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 372 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******,

 

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 8867 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг ******* ******* ХХК-аас ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгч *******ийг ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай

 

Сөрөг нэхэмжлэл: Дархан-Уул аймаг, Дархан сум ******* дугаар баг, 9 давхар орон сууцны ******* тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай, түрээсийн төлбөр 170,000 төгрөг, байр ашиглалтын зардал 453,574 төгрөг, нийт 653,574 төгрөг болон 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 20 сарын хугацаанд тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 3,400,000 төгрөг нийт 4,023,574 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ:

1.Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 8867 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг ******* ******* ХХК-аас ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгч *******ийг ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай

2. ... маргааны зүйл болж буй орон сууцанд 1993 оноос хойш 3-27 жил амьдарч, эзэмшиж байгаа иргэд нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар тэргүүн ээлжинд худалдаж авах, орон сууц хөлслөх гэрээг эхний ээлжинд байгуулах эрхтэй байтал эдгээр иргэдэд тухайн орон сууцыг хувьчлах, худалдахдаа Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-д заасан худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх боломж олголгүй гуравдагч этгээдэд худалдсан байх тул дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Маргааны зүйл болж буй орон сууцны эзэмшигчид нь тухайн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан талаар тухайн үед нь мэдээгүй бөгөөд энэ талаар өмчлөгчид нь эзэмшигч этгээдүүдэд мэдэгдээгүй болно. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасан үндэслэлээр өөрсдийн эзэмшилд авч 3-27 жил тасралтгүй эзэмшсэн болох нь зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлд дурдсан нэр бүхий этгээдүүдийг Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн техникийн төв 9 давхар байрны шударга эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК хариу тайлбартаа:

1. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2..******* ******* ХХК нь маргааны зүйл болоод байгаа буюу өөрийн өмчлөлийн ******* айлын орон сууцыг хөлслөгч буюу нэхэмжлэгч нарт болон бусад этгээдэд худалдахгүй бөгөөд уг орон сууц нь насжилт ихтэйгээс шалтгаалан цаашид хүн амьдрах хэвийн нөхцөлгүй болсон тул орон сууц хөлслөгч нарыг орон сууцыг чөлөөлөн өгмөгц тус орон сууцанд их хэмжээний засвар үйлчилгээ хийнэ. Тавдугаарт ******* ******* ХХК, ******* тав трейд ХХК, "******* ******* ХХК гэх компаниуд нь сүүлийн 10 гаруй жил оршин суугч бидэнтэй хийсэн түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, нотариатаар батлуулаагүй хэт нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн хууль зөрчиж хийсэн гэрээ байсан юм гэжээ. Орон сууц хөлслөх гэрээний харилцааг Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан байдаг бөгөөд хуулийн энэ зохицуулалтад орон сууц хөлслөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлэх хуулийн заалт огт байхгүй бөгөөд харин гэрээг нотариатаар гэрчлүүлэх эсэх нь талуудын хүсэл зоригоос шалтгаалдаг. Мөн нэхэмжлэгч нар тус орон сууцыг ******* ******* ХХК болон бусад хуулийн этгээдтэй Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулан тус орон сууцанд оршин сууж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

1.Тус орон сууцны ******* тоотыг чөлөөлж өгөхийг даалгах.

2.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж зааснаар ******* ******* ХХК-ийн өмчлөх эрх баталгаажсан тул манай компани нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутагт байрлах 8867 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 9 давхар орон сууц, 2 давхар үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006690 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000428403 дугаартай гэрчилгээ олгосон үл хөдлөх хөрөнгийн буюу тус орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Иймд манай компани хуулиар олгогдсон өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, захиран зарцуулах, үр шимийг нь хүртэх үүднээс Иргэний хуулийн 302 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг бусдад хөлслүүлдэг. Орон сууц хөлслүүлэх явцад дор дурдсан нэр бүхий иргэд гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй манай компанийг хохироож байна. Үүнд:

...орон сууцны ******* тоотыг чөлөөлж өгөх нэхэмжлэлийг *******т холбогдуулан гаргаж байна. Мөн түрээсийн төлбөр 170,000 төгрөг, байр ашиглалтын зардал 453,574 төгрөг буюу нийт 623,574 төгрөг, *******т Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дугаар баг, 9 давхар орон сууцны ******* тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* орон сууц чөлөөлж өгөөгүй 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 20 сарын хугацаанд тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 3,400,000 төгрөг, нийт 4,023,574 төгрөг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

1.Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2. ...Нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан үндэслэлээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, маргаан бүхий 9 давхар ******* айлын орон сууцны цахилгаан, дулаан, усны хэрэглээг хязгаарлахгүй байх, орон сууцнаас албадан гаргах ямар нэгэн үйл ажиллагааг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаанд явуулахгүй байхыг ******* ******* ХХК-д даалгасан байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, шүүхийг үл хүндэтгэн зарим айлуудыг эзэнгүй байхад нь хөндлөнгийн гэрчгүйгээр, ямар нэгэн акт, бичиг баримт үйлдэхгүйгээр, баримтжуулахгүйгээр битүүмжилсэн явдалд гомдолтой байна. Энэ байдлаас болж зарим хүмүүс гэртээ эргээд орж чадахгүй, ус тогийг залгаж өгөхгүй байна. Иймд хариуцагч ******* ******* ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 372 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 183 дугаар зүйлийн 183.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 8867 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг ******* ******* ХХК-аас ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгч *******ийг ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 9 давхар ******* айлын орон сууцны ******* тоот орон сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, *******ээс 3,400,000 төгрөг гаргуулж ******* ******* ХХК-д олгож, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 623,574 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200+79,328 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ээс 139,550 төгрөг гаргуулж хариуцагч ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа миний бие 00372 дугаартай шүүхийн шийдвэр нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болоод хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 00372 дугаартай шийдвэрийг гардан авсан бөгөөд энэ өдрийг хүртэл *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан болсон талаар огт мэдээгүй, ямар нэгэн байдлаар огт мэдэгдээгүй шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын эзгүйд явуулсан байна.

Миний бие уг шийдвэрийг Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан явуулсныг гардан аваад маш их гайхаж хэргийн материалтай өөрийн биеэр ирж танилцахад шүүгчийн туслах уг хэрэгт надад шүүх хуралдааны товийг мэдэгдсэн талаар хуурамч баримт бүрдүүлэн хийж, шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн тэмдэглэл хийсэн байна.

*******ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэг нь 38 иргэний нэгдэж гаргасан нэхэмжлэлтэй ******* ******* ХХК буюу нэг хариуцагчид холбогдох хэрэг бөгөөд уг хэргийг шүүгч Ц.Ариунзул хүлээж аваад нэхэмжлэгч тус бүрээр 38 хэрэг болгон тусгаарлаж салгасан бөгөөд миний бие Б.Түвшинтулга, *******, Н.Жаргалсайхан, Ж.Уранцэцэг, Ш.Дархисүрэн, А.Туяацэцэг, Э.Золбоо, С.Эрдэнэбаяр, Н.Мөнхсайхан нарын 9 нэхэмжлэгчээс итгэмжлэл авч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцааж шийдвэрлэсэн байсан. Энэхүү захирамжид миний бие гомдол гаргасныг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 сарын 24-ний өдийн 27 тоот Шүүхийн тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Шүүхийн 27 тоот тогтоолыг гомдолдоо хавсаргасан болно.

Учир нь *******ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгчийн туслах Г.Уянга нь Б.Түвшинтулгын хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа надад шүүх хуралдааны товийг мэдэгдсэн гэх мессеж, утасны дуудлагуудыг хуулбарлаж *******ийн хэрэгт хавсаргаж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байсныг миний бие өөрийн биеэр ирж үзэж илрүүлэн шүүгчийн туслах Г.Уянгыг дуудан ирүүлж надад шүүх хуралдааны товийг огт мэдэгдээгүй байж Б.Түвшинтулгын нэхэмжлэлтэй хэргээс яагаад хуурамч баримт бүрдүүлж хийсэн талаар асуухад Г.Уянга нь Миний буруу би андуураад өмгөөлөгч Ц.Монголд мэдэгдсэн байна уучлаарай гэж буруугаа хүлээсэн болно.

Энэ байдлыг нотлох баримт хавтаст хэргийн 78 дугаар талд авагдсан байна. Уг баримт нь 2022 оны 05 сарын 11-ний өдөр үйлдэгдсэн Утсаар ярьсан тэмдэглэл гэх нэртэй байх бөгөөд өмгөөлөгч Ц.Монгол нь *******ийн хэрэгт би өмгөөлөгчөөр оролцохгүй шүү, андуураад бичсэн байна, ******* надтай гэрээ байгуулаагүй, өмгөөлөгчөөр оролцуулахаар надтай яриагүй шүү гэсэн утгатай бичигдсэн байна.

Хавтаст хэргийн 77-р талд утасны дуудлага хийсэн хуулбар байх бөгөөд уг дуудлага нь ямар дугаар луу залгасан нь тодорхойгүй байх бөгөөд хэргийн 76-р талд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн Утсаар ярьсан тэмдэглэлд З.Энхтуяа миний 99374434 дугаарын утсаар 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 18 цаг 02 минутад залгаж шүүх хуралдаан хойшилсон гэхэд миний үйлчлүүлэгч нар гомдолтой байгаа, шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргана гэж хэлсэн. Миний зүгээс гараа гэмтээгээд өвчтэй байгаа шүүх хуралд очиж чадахгүй, 2 сар гараа эмчлүүлнэ гэж эмч хэлсэн. Эмнэлгийн бичиг хүсэлтээ шүүхийн мейлээр хүргүүлсэн байгаа гээд уцаарлангүй байдалтайгаар хэлээд утсаа салгав гэсэн тэмдэглэл үйлдсэн нь ор үндэсгүй хуурамч тэмдэглэл үйлдсэн байна. Шүүгчийн туслах Г.Уянга бидний хооронд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дээрх тэмдэглэлд дурдсан утасны яриа огт болоогүй, харин Б.Түвшинтулгын нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааны өмнө З.Энхтуяа миний бие гараа гэмтээсэн эмчийн магадлагаатай байгаа шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ эмнэлгийн магадлагааны хамт шүүхийн мейлээр явуулсан тухай утсаар ярьж байсан. Гэтэл шүүгчийн туслах Г.Уянга нь энэ яриаг ашиглан хуурамч тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан байгаад маш их гомдолтой байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч ******* нь Б.Баттулга гэдэг этгээдэд урьд нь итгэмжлэл олгосон байх бөгөөд түүнээс хойш З.Энхтуяа надад итгэмжлэл олгосон болно. Энэ тохиолдолд шүүхээс энэ хоёр итгэмжлэлийн аль нь хүчинтэй эсвэл хоёулаа шүүх хуралд оролцох эсэх талаар *******ээс тодруулж асуух байсан. Гэтэл шүүх хуралдааны тов зарлагдсан талаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, З.Энхтуяа нарын хэнийг нь шүүхэд төлөөлүүлэх талаар *******ээс асууж тодруулаагүй харин *******ийн өмгөөлөгч биш этгээд болох Ц.Монгол өмгөөлөгчид мэдэгдсэн байгаа нь дээр дурдсан баримтаас харагдаж байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг бүдүүлгээр зөрчсөн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн зэрэг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаан өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас өмнө тогтоосон товыг мэдэгдсэн, тэмдэглэл үйлдсэн байсан. Нэгэнт нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг хянан шийдвэрлэсэн. Тов мэдэгдсэн тэмдэглэлд З.Энхтуяад гэж бичихийг Б.Баттулгад гэж техникийн шинжтэй алдаа гаргасан нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэл байхгүй. Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 8867 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг ******* ******* ХХК-аас ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, уг байрны ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* ******* ХХК хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, Дархан-Уул аймаг, Дархан сум ******* дугаар баг, 9 давхар орон сууцны ******* тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай, түрээсийн төлбөр 170,000 төгрөг, байр ашиглалтын зардал 453,574 төгрөг, нийт 653,574 төгрөг болон 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 20 сарын хугацаанд тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 3,400,000 төгрөг нийт 4,023,574 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг ******* уг байрыг шударгаар эзэмшээд олон жил амьдарч байгаа, уг байрыг нэн тэргүүн ээлжид хувьчилж авах эрхтэй, шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан арга хэмжээ авагдсан тул төлбөрийг төлөх ёсгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1.2-д заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан ажиллагаа болжээ.

Шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01047 тоот захирамжаар 05 дугаар сарын 04-ний өдөр хийхээр товлож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгатай утсаар нь холбогдох гэсэн боловч утсаа аваагүй тул зурвас илгээсэн талаар дурьдаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяад ажлынх нь хаягаар мэдэгдэх хуудас илгээв гэсэн тэмдэглэл хийсэн нь хавтаст хэргийн 52 дахь талд авагдсан баримт №9-д бичигдсэн байх боловч З.Энхтуяад мэдэгдэх хуудсыг яаж хэрхэн хүргүүлсэн нь баталгаажаагүй байна.

Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймаг руу шуудангаар хүргүүлсэн гэх боловч шуудангийн дардас дарагдаагүй, түүнчлэн хавтаст хэргийн 54 дүгээр талд итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн 99374434 дугаарын утсанд илгээсэн зурвасны хуулбар байх бөгөөд уг зурвасанд 05 сарын 04-ний өдөр Түвшинтулгын нэхэмжлэлтэй хурал хийгдэх талаар мэдэгдсэн байгаа нь ойлгомжгүй, түүнд *******ийн нэхэмжлэлтэй хурал явагдах талаар мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагт хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямыг оролцуулан явуулахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн 05 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж хангахгүй орхисон бөгөөд шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг хүртэл хойшлуулахдаа өмгөөлөгч Ц.Монголын хүсэлтээр гэсэн боловч уг хүсэлт нь хэрэгт авагдаагүй байна.

2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагт зарласан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяад 05 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 02 минутанд түүний 99374434 дугаарын утсан холбогдож мэдэгдсэн нь Сэлэнгэ аймгаас 100 км алслагдсан Дархан-Уул аймагт оршин суух этгээдэд боломжит хугацаанд мэдэгдэлгүй шүүх хуралдааныг явуулсан баримт тогтоогдож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, мэтгэлцэх болон талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн анхан шатны шүүх түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, түүнийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай давж заалдсан гомдол нь үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 372 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 372 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ