Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2018/0584

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 14 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0584

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдснэ төлөлөөгч Б.Ц, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0558 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Д.Н, Б.Ц нарын давж заалдах гомдлоор, “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

“Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 1-/1011 дүгээр албан бичгээр ирүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан комиссын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, хуулийн дагуу захиргааны акт /лиценз/ гаргахыг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0558 дугаар шийдвэрээр:

“Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдох 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 1-4/1011 дүгээр албан бичгээр ирүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан комиссын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, хуулийн дагуу захиргааны акт /лиценз/ гаргахыг даалгахыг /1. Галт зэвсгийн тухай хууль /шинэ/ батлагдан гарахаас өмнө хуулийн дагуу 2012 онд ан агнах зориулалтаар зохих зөвшөөрлөөр оруулж ирсэн 93 ширхэг галт зэвсгүүдийг /одоо спорт-сургалтын зориулалтаар борлуулж байгаа/ ан агнах зориулалтаар худалдан борлуулах хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. ОХУ-ын Молот-Оружие үйлдвэртэй 2013 онд хэрэгжүүлэхээр байгуулсан 496/60615883/е0242 тоот гэрээг үндэслэн Эдийн засгийн хөгжлийн яамнаас олгосон Вепрь загварын галт зэвсгүүдийг улсын хилээр оруулах лицензийг шинэчлэн 2017 оны квотын Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг импортлох лицензийг нөхөн авах/ хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Б.Ц нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0558 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Б.Ц нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН