Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 110

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр би, Ц.А*******ийн нэхэмжлэлтэй, Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдуулан “Хил хамгаалах Ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/254 дугаар тушаалыг хүчингүй болгуулан ажилдаа эргүүлэн тогтоолгох буюу ажилгүй байсан хугацааны цалин, мөн Улсын хилд 5 жил ажилласаны тэтгэмж болох урамшууллын цалинг нөхөн олгуулах ” тухай захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хороонд байгуулсан гэрээндээ: 

1. Нэхэмжлэгч нь “Хил хамгаалах өрөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/254 тоот тушаалыг хүчингүй болгох, Ц.А*******ийг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин. Мөн хилд ажилласны тэтгэмж болох 5 жилийн урамшууллын цалин зэргийг олгуулж өгнө үү" гэх нэхэмжлэлийн шаардпагынхаа Хилд ажилласны тэтгэмж болох 5 жилийн урамшууллын цалинг олгож өгнө үү гэх шаардлагаасаа ажилласан жил нь 5 жил хүрсэн үедээ дахин шийдүүлэхээр татгалзаж, бусад шаардлагаа дэмжиж байгаагаа үүгээр баталж байна.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “Хилд ажилласны тэтгэмж болох 5 жилийн урамшууллын цалинг олгож өгнө үү" гэх нэхэмжлэлийн шаардлагыг ажилласан жил нь 5 жилд хүрэхгүй байгаа гэх үндэслэлээр татгалзаж, энэхүү шаардпагыг ажилласан жил нь 5 жилд хүрсэн үед нь шийдвэрлэхээр тохиролцож, “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016.05.26-ны өдрийн Б/254 тоот тушаалыг хүчингүй болгох, Ц. А*******ийг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах шаардлагыг зөвшөөрч байгаа болно.

3. Хариуцагч нь Эвлэрлийн гэрээний 1-д заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа  "Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016.05.26-ны өдрийн Б/254 тоот тушаалыг хүчингүй-болгох, Ц. А*******ийг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох үүрэгтэй. 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа “Хилд ажилласны тэтгэмж болох 5 жилийн урамшууллын цалинг олгож өгнө үү” гэх шаардлагаасаа Улсын хилд үүрэг гүйцэтгэсэн хугацаа нь 5 жилд хүрсэн тохиолдолд тэр үедээ шийдвэрлүүлэхийг зөвшөөрч, талууд харилцан тохиролцов” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* нар нь тус шүүхэд хянагдаж байгаа “Хил хамгаалах Ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/254 дугаар тушаалыг хүчингүй болгуулан ажилдаа эргүүлэн тогтоолгох буюу ажилгүй байсан хугацааны цалин, мөн Улсын хилд 5 жил ажилласаны тэтгэмж болох урамшууллын цалинг нөхөн олгуулах” тухай шаардлагатай захиргааны хэргийн талаар харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхэд бичгээр гаргаж, ирүүлсэн байх тул нэхэмжлэгч Ц.А******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ц.А******* болон хариуцагч Хил хамгаалах Ерөнхий газрын даргыг төлөөлөх эрх бүхий этгээд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан талаар тайлбарласан бөгөөд түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ц.А*******ийн нэхэмжлэлтэй, Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Ц.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* нар харилцан тохиролцож, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                        А.НАСАНДЭЛГЭР