Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2026/00059

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

            Нэхэмжлэгч: **** хот, **** дүүрэг, **** тоотод байрлах, **** регистрийн дугаартай, **** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: **** аймаг **** сум, **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, **** холбогдох

            “269,451.34 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн **** нь “****” банк бус санхүүгийн байгууллагтай 2021 оны 08-р сарын 27-ны едөр *** дугаар “Цахим зээлийн эрхийн гэрээ”-г цахимаар байгуулан, улмаар 2021 оны 11-р сарын 26-ны өдөр 37843 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 110,000 /нэг зуун арван мянга/ төгрөгийн цахим зээл авч, 2025.10.20-ны едөр 180,000 төгрөгийн зээл сунгалтын төлбер шилжүүлж үлдэгдэл зээлийнхээ эргэн төлөлтийг хийгээгүй байна.

Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны Ерөнхийлегч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан **** дугаар тушаалаар баталсан “Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлалын дагуу бодсон.

Зээлдэгч **** гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 53 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор Цахим зээлийн гэрээнии 6.4 дэх заалт: “Зээлдэгчийг зээл авах бүрт **** аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бүх зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн **** аппликөйшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөхийг **** ББСБ ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно” гэх заалтыг зөрчсөн учир “Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт”-ын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

Нэхэмжлэгч **** ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч **** нь зээлийн эргэн төлөлтөө бүрэн төлж барагдуулсан учир танай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч **** ББСБ ХХК нь хариуцагч **** холбогдуулан “269,451.34 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

            Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

            Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,734 төгрөгийн 50 хувь буюу 4,367 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 4,367 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч **** ББСБ ХХК /*****/-д олгох нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

     ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **** ББСБ ХХК нь хариуцагч **** холбогдуулан 269,451.34 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,734 төгрөгийн 50 хувь буюу 4,367 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 4,367 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч **** ББСБ ХХК /РД: ****/-д олгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

         ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА