Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2019/00027

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: *******8/*******019/000*******9

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа

Хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 05 дугаар сарын *******3ы өдрийн **************0 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох  Хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваах тухай иргэний хэргийг *******019 оны 06 дугаар сарын 13ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие *******тай *******010 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөг хүртэл хамтран амьдарч ирсэн. *******011 он 06 дугаар сарын 17-нд охин *******г төрүүлсэн. *******015 оны 0******* дугаар сарын 04-нд хүү *******г төрүүлж, охин, хүү хоёртой болж сайхан амьдарч ирсэн. Гэтэл *******015 оноос эхлэн байнга бие, сэтгэл санааны дарамт үзүүлж... үг хэлээр доромжилж, дарамт үзүүлэх болсон. Энэ байдлаас нь болж сүүлдээ хүүхдүүд маань эцгээсээ айж , тайван бус байдаг болж айдас дунд өдөр хоногийг өнгөрөөх боллоо. Иймд *******гаас тусдаа амьдрахаар шийдэж салж байгаа билээ. Гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй тул охин *******, хүү ******* нарт эцгээс нь тэтгэлэг гаргуулах , мөн Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* ******* хороолол, 1 дүгээр гудамж, ******* тоотод хувийн хашаа байшин байдаг. Үүнийхээ зохих хувийг авах, улсын дугаартай жижиг тэрэг, хүүхдээ сургууль очих газар нь зөөдөг тул *******гаас гаргуулж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэрээсээ салах бодол байхгүй. Гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. Энэ талаар эхнэртэйгээ ярилцана. Цагаан нуурт байгаа хашаа, байшин нь бүрэн баригдаагүй, одоо хундаам цутгасан, дээврийн төмөр тавьсан байдалтай байна. Хашааны хаалга хийгээгүй байгаа юм. Мөн улсын дугаартай авто машины төлбөр гүйцэд төлөгдөөгүй тул миний нэр дээр шилжээгүй байгаа тул байшин болон автомашиныг хуваах боломжгүй гэжээ.

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 05 дугаар сарын *******3ы өдрийн **************0 дугаартай шийдвэрээр:

  - Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар *******011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин *******, *******015 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү *******г нарыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.*******-т зааснаар охин *******, хүү ******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны түвшингийн, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******гаар тус тус тэжээн тэтгүүлж,

- Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар *******гаас *******,459,500 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,**************9,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь маркын -7150 улсын дугаартай жижиг тэргийг авах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,*******00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, *******гаас *******,459,500 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 54,30******* төгрөгийг гаргуулан төсвийн орлогод, 70,*******00 төгрөг гаргуулан *******д олгож, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг шүүгчийн *******019 оны 0******* дугаар сарын **************-ны өдрийн 340 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 73,978 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Би нэхэмжлэгч *******тэй *******010 оноос хамтран амьдарч ******* хүүхдийн эх, эцэг болон амьдарч байсан бөгөөд албан ёсоор гэрлэлтээ хуулийн дагуу батлуулаагүй хамтран амьдарч байсан юм. Хамтран амьдрах хугацаандаа миний бие өөрөө хөдөлмөр хийж олсон бүх цалин, орлогоо нэхэмжлэгч *******д шилжүүлэн өгдөг, цалинг компани дансаар шилжүүлдэг бөгөөд банкны виза картыг нэхэмжлэгч эзэмшин бүх мөнгийг хүлээн авч захиран зарцуулдаг байсан юм. Миний бие шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан надаас ******* хүүхдийн тэтгэлэг гаруулахаар тогтоосон заалтыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин Сэлэнгэ аймгийн ******* суманд баригдаж байгаа байшингийн торхыг үнэлсэн үнэлгээнээс тооцон надаас *******.459.500 төгрөгийг гаргуулах гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх П.Лхагвын баригдаж байгаа байшингийн торхыг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэн МУ-ын Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчтэй хариуцагч нь эд хөрөнгө дундаа хамтран, эсхүл хэсгээр өмчлөх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, би тухайн хөрөнгийг түүнтэй дундаа хамтран эсхүл хэсгээр өмчилнө, эзэмшинэ гэж тохиролцсон зүйл огт байхгүй юм. Зохигчид нь хууль ёсны гэр бүл болоогүй, хуульд зааснаар албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байхад гэр бүлийн дундын хөрөнгө гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Тухайн байшин бүхэлдээ Сэлэнгэ-тариа ХХКомпаний техник хэрэгсэл, материал түүхий эдээр тэдний ажиллах хүчээр барьж босгосон ******* нь эзэмшиж өмчлөх эсэх, компани өмчлөх эсэх нь ч тодорхойгүй байгаа юм. П.Лхагвыг Сэлэнгэ-тариа-ХХК-д ажилд орохдоо байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний дагуу намайг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор компаний зүгээс орон сууцны дэмжлэг туслалцаа үзүүлж тухайн байшинг барьсан болох тухай холбогдох нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа юм. Дээрх байдлуудыг нотолсон нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа бөгөөд анхан шатны шүүхээс цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тул Сэлэнгэ аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 05-р сарын *******3-ны өдрийн **************0 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие *******тай *******010 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Шандын 43Б тоотод амьдарч хамтын амьдралаа эхэлж ******* хүүхдийн эцэг эх болсон. Гэр бүлээ батлуулаагүй ч гэсэн эцэг хүний хувьд үр хүүхдээ өсгөж тэжээн тэтгэх үүрэг нь энэ хүнд байгаа. ******* нь *******015 оны 08 дугаар сарын 08-нд Сэлэнгэ тариа ХХК-д жолоочоор ажилд орсон би хөөцөлдөж байгаад Сэлэнгэ аймаг ******* сум ******* ******* дугаар багт гэр бүлийн зориулалтаар Ц.Мөнхтөрөөс худалдан авч Төрийн банкны *******017 оны 11 дүгээр сарын 07 банкны зээл, ХАС банканд байсан хадгаламжаа авч байшинг барьсан.Сэлэнгэ тариа ХХК-ийн хөрөнгө гэдэг нь огт худлаа зүйл юм. Шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч давж заалдах гомдлынхоо үндэслэлийг нэхэмжлэгч Д.Даваасүрэн бид хоёр албан ёсны гэр бүл биш бөгөөд нэхэмжлэгчийн дундын өмч гэж тодорхойлж буй дутуу барьсан байшин нь Сэлэнгэ тариа ХХКийн хөрөнгөөр баригдсан тул компанийн хөрөнгө тул шүүхээс гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж тодорхойлсон нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Зохигчид нь *******010 оноос эхлэн хамтран амьдарч ******* хүүхдийн эх, эцэг болсон боловч гэрлэлтээ иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх ба зохигчдын хооронд *******015 оноос эхлэн таарамжгүй харилцаа үүсч улмаар *******019 оны 01 сараас эхлэн тус тусдаа амьдрах болсон байна.

Ийнхүү тусдаа амьдрах болсноор нэхэмжлэгч ******* нь хариуцагчид холбогдуулан хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч улмаар хүүхдүүддээ хариуцагч *******гаас тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэлэг төлнө, харин Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* хороолол 1 гудамж ******* тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газарт дутуу баригдсан байшингаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг татгалзсан байна.

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.*******.4-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дунд өмчтэй адилтган дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэжээ.

Аливаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрх зүйн үндэслэл хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр үүсдэг бөгөөд хоёр буюу түүнээс дээш этгээд дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болохоор болох Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасан. Хуульд зааснаар гэдэг нь гэрлэлтийн үндсэн дээр үүссэн гэр бүлийн дундын өмчийн эрхэд хамаардаг бол харин гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчийн дундын өмчлөлийн эрх хэлцлийн үндсэн дээр үүсдэг.

Тухайн хэргийн зохигчид гэр бүл болох зорилгоор үр хүүхэд төрүүлэн өсгөж 9 жилийн хугацаанд хамтран амьдарсан боловч гэрлэлтээ зохих байгууллагад бүртгүүлээгүй тул тэдгээрийг хууль зүйн талаас гэрлэгчид гэж үзэхгүй бөгөөд хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгийг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн дундын өмч гэж үзэж зохигчдын маргаан бүхий хөрөнгийн асуудлыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаар зохигчид нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд амьдарч байгаад ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумд Сэлэнгэ Тариа ХХК-д ажилд орсноор гэр бүлийн хамт ******* сумд суурьшихаар болж шилжин очоод гэр бүлийн хамт амьдрах зорилгоор иргэн Ц.Мөнхтөрөөс *******018 онд гэр бүлийн хэрэгцээний 749 м******* талбай бүхий газрыг худалдан авч улмаар тухайн газар дээрээ байшин барьсан бөгөөд Сэлэнгэ Тариа ХХК-ийн зүгээс ажилтандаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс *******д байшин барихад нь тодорхой эд материалын болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Иймд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг 1 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлалтай байшин /дутуу баригдсан/ нь зохигчдын хамтын амьдралтай байх хугацаанд үүссэн хөрөнгө гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар хөрөнгийг өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх, хамтран өмчлөгч нь өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс маргаан бүхий хөрөнгийг хэдийгээр гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө гэж тодорхойлсон боловч зохигчдын хүсэлтээр хөрөнгө үнэлгээний компани маргаан бүхий хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 4.919.000 төгрөг гэж тодорхойлсноор хөрөнгийг хариуцагч *******гийн өмчлөлд үлдээж, хөрөнгийн нэхэмжлэгчид ногдох хэсгийн буюу хөрөнгийн тал үнэ болох *******.459.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.*******-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 05 дугаар сарын *******3-ны өдрийн **************0 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн:

******* дугаар заалтын: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 гэснийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.30******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 17******* дугаар зүйлийн 17*******.*******-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш ******* хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН