| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/02357/И |
| Дугаар | 312/шш2026/00876 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 312/шш2026/00876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************-т холбогдох
64,870,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ .***** нь бетон зуурмагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч ********т 2024 оны 08 сард М300 маркийн бетон зуурмаг нийлүүлж, тээврийн хөлс, помпны төлбөр нийт 101,370.000 төгрөгийн бетон зуурмагийг хүлээлгэн өгсөн.
Дээрх 101,370,000 төгрөгийн төлбөрөөс цементийн мөнгө 36,500,000 төгрөгийг хасаж тооцон улмаар 64,870,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэвч бетон зуурмагийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөлгүй манай компанийг хохироож байна. Бетон зуурмаг нийлүулэх талаар бичгээр гэрээ байгуулаагүй, харин бетон зуурмагийг 2024 оны 08 сарын 12, 22-ны өдрүүдэд бодитоор хүлээлгэн өгч, бараа хүлээлцсэн баримт үйлдэн хариуцагч *******оор гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Хариуцагч ********оос бетоны үнэ 64,870,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй элдэв шалтаг тоочих, утсаа авахгүй байх зэргээр төлбөр төлөхөөс зайлсхийж байх тул хариуцагч ********оос 2024 оны 08 сарын 12, 22-ны өдрүүдэд авсан бетон зуурмагийн төлбөрт 64,870,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *******шүүх хуралдаад болон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Манай компани ********ийн гүйцэтгэж байгаа Оргил апартмент барилгын дотор цахилгаан, холбоо дохиолол, инженерийн ажлыг гүйцэтгэхээр 2024 оны 4 дүгээр сард ярилцаж тохиролцсон байгаа. ******* захирал ажлын хөлсөнд бетон зуурмаг нийлүүлж болно гэсэн аман яриа хэлцэл хийгээд 2024 оны 4 дүгээр сараас барилгын ажил эхлэхэд манай компани дотор цахилгааны ажлуудыг барилга угсралтын ажилтай уялдуулаад хийж гүйцэтгэж байсан. Барилга угсралтын ажил гүйцэтгэж дуустал манайх цахилгааны ажлыг ярьж тохирсны дагуу цахилгааны ажлыг 75 хувьтай хийж гүйцэтгэсэн. **********-иас миний бие хувь хүн ******йн хувьд ямар нэгэн гэрээ хийж бетон зуурмаг хувьдаа авсан зүйл байхгүй. Бетон зуурмагийг авч хэрэглэхдээ цахилгааны ажил гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө авна гэж ярилцсаны үндсэн дээр манайх бетон зуурмагийг авч хэрэглэхдээ цахилгааны ажил гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө авна гэж ярилцаж тохиролцсоны дагуу 68,870,000 төгрөгийн бетон зуурмаг авч барилга руу нийлүүлсэн. Анх тохиролцохдоо нийт үнийн дүнд тааруулаад бетон зуурмаг нийлүүлнэ гэсэн. ***********-ийн захиралтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулъя гэж удаа дараа санал тавьсан боловч гадаадад явж байна гэдэг байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон байна гэж үзэж байна. Манай компани 2013 оноос хойш *******т үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа. ******-ийн барьж байгаа барилгын гадна, дотно цахилгааны, дохиолол хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэсэн, ийм тусгай зөвшөөрөлтэй компани юм. 2024 оны 4 дүгээр сард ******* захиралтай ярьж тохиролцоод ажил эхлээд 2024 оны 11 дүгээр сар хүртэл ажлаа гүйцэтгэсэн. Би бетон зуурмагийг хувьдаа авч ашиглаагүй. Надтай мөнгө төгрөгийн асуудал яриагүй. Шүүхэд дуудагдсан өдрөө 64,870,000 төгрөгийн өртэй байгаагаа мэдсэн. Манайх ажлаа хийж байхдаа ********иас нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй. Нийлүүлсэн бетон зуурмагийг ажлын хөлсөндөө ярьсандаа олгогдож байна гэж ойлгож явсан байгаа гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ***********би ********-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Миний бие тус шүүхэд хянагдаж буй ****** нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2026 оны 03 сарын 10-аас эхлэн явагдаж буй шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд шүүх хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа тул миний эзгүйд хэргийг хэлэлцэж, шүүхийн шийдвэрийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэлэлцүүлэгт зохигчдоос ирүүлсэн нотлох баримт, хариуцагчийн гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
********-ийн захирал ********ын нэхэмжлэлтэй ******гт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 64,870,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******-ийн захирал ****** нэхэмжлэлийн шаардлагаа Хариуцагч ******т 2024 оны 08 сард М300 маркийн бетон зуурмаг нийлүүлж, тээврийн хөлс, помпны төлбөр нийт 101,370.000 төгрөгийн бетон зуурмагийг хүлээлгэн өгсөн.
Дээрх 101,370,000 төгрөгийн төлбөрөөс цементний мөнгө 36,500,000 төгрөгийг хасаж тооцон улмаар 64,870,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэвч бетон зуурмагийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөлгүй манай компанийг хохироож байна. Бетон зуурмаг нийлүүлэх талаар бичгээр гэрээ байгуулаагүй, харин бетон зуурмагийг 2024 оны 08 сарын 12, 22-ны өдрүүдэд бодитоор хүлээлгэн өгч, бараа хүлээлцсэн баримт үйлдэн хариуцагч *******оор гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Хариуцагч *******ос бетоны үнэ 64,870,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй элдэв шалтаг тоочих, утсаа авахгүй байх зэргээр төлбөр төлөхөөс зайлсхийж байх тул хариуцагч ********оос 2024 оны 08 сарын 12, 22-ны өдрүүдэд авсан бетон зуурмагийн төлбөрт 64,870,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлно.
2. Хариуцагч ******* Манай компани *********-ийн гүйцэтгэж байгаа **********арилгын дотор цахилгаан, холбоо дохиолол, инженерийн ажлыг гүйцэтгэхээр 2024 оны 4 дүгээр сард ярилцаж тохиролцсон байгаа. ***** захирал ажлын хөлсөнд бетон зуурмаг нийлүүлж болно гэсэн аман яриа хэлцэл хийгээд 2024 оны 4 дүгээр сараас барилгын ажил эхлэхэд манай компани дотор цахилгааны ажлуудыг барилга угсралтын ажилтай уялдуулаад хийж гүйцэтгэж байсан. Барилга угсралтын ажил гүйцэтгэж дуустал манайх цахилгааны ажлыг ярьж тохирсны дагуу цахилгааны ажлыг 75 хувьтай хийж гүйцэтгэсэн.********иас миний бие хувь хүн ********йн хувьд ямар нэгэн гэрээ хийж бетон зуурмаг хувьдаа авсан зүйл байхгүй. Бетон зуурмагийг авч хэрэглэхдээ цахилгааны ажил гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө авна гэж ярилцсаны үндсэн дээр манайх бетон зуурмагийг авч хэрэглэхдээ цахилгааны ажил гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө авна гэж ярилцаж тохиролцсоны дагуу 64,870,000 төгрөгийн бетон зуурмаг авч барилга руу нийлүүлсэн. Анх тохиролцохдоо нийт үнийн дүнд тааруулаад бетон зуурмаг нийлүүлнэ гэсэн. *******-ийн захиралтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулъя гэж удаа дараа санал тавьсан боловч гадаадад явж байна гэдэг байсан. Манай компани 2013 оноос хойш *******аймагт үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа. *********-ийн барьж байгаа барилгын гадна, дотно цахилгааны, дохиолол хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Шүүхэд дуудагдсан өдрөө 64,870,000 төгрөгийн өртэй байгаагаа мэдсэн. Манайх ажлаа хийж байхдаа ******иас нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй. Нийлүүлсэн бетон зуурмагийг ажлын хөлсөндөө өгч байна гэж ойлгож явсан байгаа гэж няцаана.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан
-12.Aug, бетон м300, Байгаль цахилгааны бартерт 50,220,000,
-22. Aug, бетон м300, Байгаль цахилгааны бартерт 51,150,000 нийт 101,370,000, үлдэгдэл 64,870,000 гэсэн утгатай ******* ХХК ******* гэсэн баримтаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК ******* гэсэн баримтаар тогтоогдож байгаа гэж тайлбарлана.
Шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь 101,370,000 төгрөгийг төлбөрөөс цементийн мөнгө болох 36,500,000 төгрөгийг хасаж тооцон улмаар 64,870,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлана.
Хариуцагч *******ийн Оргил апартмент барилгын дотор цахилгаан, холбоо дохиолол, инженерийн ажлыг гүйцэтгэхээр 2024 оны 4 дүгээр сард ярилцаж тохиролцсон байгаа. ******* захирал ажлын хөлсөнд бетон зуурмаг нийлүүлж болно гэсэн аман яриа хэлцэл хийгээд 2024 оны 4 дүгээр сараас барилгын ажил эхлэхэд манай компани дотор цахилгааны ажлуудыг барилга угсралтын ажилтай уялдуулаад хийж гүйцэтгэж байсан. Барилга угсралтын ажил гүйцэтгэж дуустал манайх цахилгааны ажлыг ярьж тохирсны дагуу цахилгааны ажлыг 75 хувьтай хийж гүйцэтгэсэн. Бетон зуурмагийг авч хэрэглэхдээ цахилгааны ажил гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө авна гэж ярилцсаны үндсэн дээр манайх бетон зуурмагийг авч хэрэглэхдээ цахилгааны ажил гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө авна гэж ярилцаж тохиролцсоны дагуу 64,870,000 төгрөгийн бетон зуурмаг авч барилга руу нийлүүлсэн. Би үнэндээ цахилгааны ажлын бартерт 64,870,000 төгрөгийн бетон авсан гэж гарын үсэг зурсан гэж няцааж байна.
3.Дээрх үйл баримтаар нэхэмжлэлийн шаардлага 64,870,000 төгрөгийн бетон зуурмагийг талууд бие биедээ өгч, авалцсан үйл баримт тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон бетон зуурмагийн үнэ 64,870,000 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж чадаагүй буюу шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж чадаагүй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шаардах эрхээ тодорхойлж байгаа эсэх, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр шаардах эрхээ тодорхойлж эсэх тодорхойгүй байна. Зөвхөн ******* ХХК ******* гэсэн баримтаар шаардах эрхээ тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхийн шийдвэрийг баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч хэлэлцэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Иймд ******* ХХК-ийн захирал *******ын нэхэмжлэлтэй *******оос 64,870,000 гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан *********-ийн захирал *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох 64,870,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *********-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА