| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2026/00192/И |
| Дугаар | 312/шш2026/01010 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 312/шш2026/01010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************-д холбогдох түрээсийн төлбөр 2,620,734.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч *****д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орон сууц хөлслөх гэрээний дагуу 2 жилийн гэрээ хийсэн болно. Уг түрээслэгч ********* нь гэрээний заалт 5.2-ыг зөрчсөн тул ******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.11.20-ны өдрийн **********тоотын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2025.12.10-ны орой албадан гаргасан болно. Одоо 2025.12.10-ны өдөр дуустал тухайн хугацааны төлбөр нь 2025.09.22-10.22-ны өдөр хүртэл 600,000 төгрөг, 205.10.22-11.22-ны өдөр хүртэл 600,000 төгрөг, 2025.11.22-12.10-ны өдөр хүртэл 18 хоног ба 360,000 төгрөг нийт 1,560,000 төгрөг. Гэрээний заалтын дагуу СӨХ-ийн төлбөр 203,030.04 төгрөг, байрны төлбөр 129,704.91 төгрөг, нийт 332,734.95 төгрөг.
Гэрээний заалтын дагуу
-цонхны давцан цоолсон /том өрөөний/,
-тагтны цонхны ялаа шумуулны тор урсах 1 нь бүр,
-тогтохгүй хугарсан,
-байр маань тэр чигтэй бясаа шавьжтай болсон
-том өрөөний гэрлийн мантаажны тагыг хугалсан утсыг нь ил задгай орхисон
-ОО өрөөний тушны шүршүүр тогтоогчийг авч хаясан крант душ, угаагуур нь бүгд бариулнаас нь ус гоождог болсон
-угаалтуурт баахан үэгний запас хийж бөглөсөн
-ОО-ын өрөөний үхаалга цөм өшгөлсөн, шилэн гоёл нь хагарсан
-Гадна хаалга хөшиж эвдээд цоожлогдохгүй болсон
-том өрөөний хөшиг авч явсан.
Иймд ОО-ын хаалга 100,000, гадна бүргэд хаалга 300,000 төгрөг, хөшиг 300,000 нийт 700,000
Баримт бичиг өнгөт канон 28,000 нийт төлбөр 2,620,734.95 төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ****** хариу тайлбар ирүүлээгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт *******ийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүргтгэлийн гэрчилгээ, ******д 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон итгэмжлэл, ******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 сарын 29-ний өдрийн ******** дугаартай шүүгчийн захирамж, ******* дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 28-ны өдрийн 1289 дугаартай гүйцэтгэх хуудас, 2023 оны 08 сарын 17-ны өдөр********* нарын байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ, Ус дулааны бодож өгсөн баримт, гүйлгээ хийсэн гэх баримт, Хэрэглэгчийн дансны хуулга, зарлагын баримт, 7 ширхэг фото зураг/ байрны гэх/ баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******д холбогдуулан 2,620,734.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********нэхэмжлэлийн шаардлагаа *тай 2023 онд *******Орон сууц хөлслөх гэрээ байгуулан орон сууцаа хөлслүүлсэн. 2025 оны 10 сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэрээр орон сууцыг албадан чөлүүлсэн. Гэвч Б.Азжаргал нь орон сууцаа хүлээлгэж өгөлгүй, манай орон сууцыг хөлслөх хугацааны дулаан, усны мөнгөө төлөөгүй, эд хогшлыг эвдсэн байсан тул нийт 2,620,734.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлно.
3. Шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдоно.
-*********нар 2023 оны 08 сарын 17-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээг 2025 оны 08 сарын 17-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ.
-******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 сарын 29-ний өдрийн ****** дугаартай Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Нэхэмжлэгч *****ийн Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3,700,000 төгрөг гаргуулах, О******* тоот байрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Азжаргал бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
- ******* дахь сум дундын анхан шатны шүүхийн 2********дугаартай гүйцэтгэх хуудсаар 2***** дугаартай Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг албадан гүйцэтгүүлжээ.
4. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь тухайн асуудлаар буюу *********тоот байртай холбоотой асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэлгүй байна. Тухайн орон сууцыг хүлээж аваагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан чөлөөлүүлж авсан гэж тайлбарлаж, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ашигласан ус, дулааны төлбөр, байрны төлбөрөө нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Учир нь тухайн асуудлыг ******** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 312/ШШ2025/02094 дугаартай Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар шийдвэрлэж, талуудын хооронд 2023 оны 08 сарын 17-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-г дуусгавар болгосон байна.
Иймд нэхэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,882 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 2,620,734.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,882 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА