| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 138/2021/00710/И |
| Дугаар | 201/МА2022/00029 |
| Огноо | 2022-09-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 201/МА2022/00029
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч *******ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 138/ШШ2022/00445 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дор дурдсанаар өөрчлөлт оруулсугай. Үүнд:
3 дахь заалтыг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* дугаар байрны ******* тоот 44,43 м2 орон сууцыг өөрийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
4 дэх заалтыг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 1******* дугаар зүйлийн 1*******.3-т зааснаар хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлага болох Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* дугаар байрны ******* тоот 44,43 м2 орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгч *******, хүү ******* нарын өмчлөлд үлдээж, байрны үнэ болох 60,0 сая төгрөгөөс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг болох 20,0 сая төгрөгийг нэхэмжлэгч *******эс гаргуулж, хариуцагч *******т олгож, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 37,0 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
5 дахь заалтын ... хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг тус тус ... гэснийг хүчингүй болгосугай. гэж,
6 дахь заалтын ... 70 200 төгрөгийг ... гэснийг ... 442 950 төгрөгийг ... гэж, ... 35 100 төгрөгийг ... гэснийг ... 257 950 төгрөгийг ... гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 053 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
З.ЭНХЦЭЦЭГ