| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2026/05151/И |
| Дугаар | 192/ШШ2026/06316 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2026/06316
| 2026 06 03 | 192/ШШ2026/06316 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Л.*******, Ц.******* нарт холбогдох 18,737,254.39 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нар нь 2026.07.15-2026.09.15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 4,700,000 төгрөг, үлдэх 4,637,254.39 төгрөгийг 2026.10.15-ны өдөр тус тус төлж барагдуулах, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох
-арлын ZVW301086865 дугаартай, 7434 УКУ улсын дугаартай, TOYOTA PRIUS-XW30 маркийн, 2009 онд үйлдвэрлэгдсэн, гэрчилгээний 05531799 дугаартай тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321,836 /251,636+70,200/ төгрөгөөс 160,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 160,918 төгрөг, хариуцагч Л.*******, Ц.******* нараас 160,918 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ