2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2026/06396

 

 

 

 

 

 

 

     2026             06              05                                            192/ШШ2026/06396

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***,

 

Хариуцагч: *** нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,580,599.42 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *******, ******* нар нь ******* *******тай 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр MN410034106301859378 тоот посын орлого барьцаалсан зээлийн гэрээ, посын орлого барьцаалсан зээлийн барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. “******* *******” ХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, *******ын ******* *******ны MN920034106300209363 тоот харилцах дансанд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн барьцаанд бизнесийн бараа материал-30,143,670 төгрөг /Жагсаалтаар/. Зээлийн хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дууссан боловч өнөөдрийн байдлаар дараах өр төлбөртэй байна. Үүнд үндсэн зээл 13,752,435.42 төгрөг, үндсэн хүү 4,316,357.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 479,806.60 төгрөг нийт өр төлбөр 18,548,599.42 төгрөг. Хариуцагч нар нийт төлбөрөөс үндсэн зээлд 16,247,564.58 төгрөг, үндсэн хүүнд 4,789,444.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 143,945.94 төгрөг тус тус төлсөн байна. Хариуцагч нар гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс зээлийн эргэн төлөлт 566 хоногоор хугацаа хэтэрсэн болно. Нэхэмжлэгч *******ны зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардаж, холбоо тогтоон сануулсан боловч хариуцагч нь үйл ажиллагааны орлого тасалдах, байрлалаа өөрчлөх зэрэг шалтгаанаар зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон нөхцөл байдалтай байна. Мөн хариуцагч нарын бусад өр төлбөрийн улмаас *******ны дансанд битүүмжлэл тогтоогдсон зэрэг нөхцөл байдал үүсэж, гэрээний зөрчлийг тогтоосон хугацаанд арилгаагүй болно. Иймд хариуцагч нараас дээрх өр төлбөрийг шүүхийн журмаар албадан гаргуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* би ******* *******наас авсан пос барьцаалсан зээлийн үлдэгдэл 18,580,599.42 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,580,599.42 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

Хариуцагч нарын дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 18,580,599.42 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 160,526.5 төгрөг, хариуцагч нараас 160,526.5 төгрөгийг тус тус гаргуулан  “******* *******” ХК-ид буцаан олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,580,599.42 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд MN410034106301859378 барьцааны гэрээнд жагсаалтаар тусгагдсан 30,143,670 төгрөгийн үнэлгээ бүхий бараа материал болон 301,936,488 төгрөгийн посын орлого зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 321,053/250,853+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 160,526.5 төгрөг, хариуцагч нараас 160,526.5 төгрөгийг тус тус гаргуулан “******* *******” ХК-ид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        ***