| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 143/2020/00447/И |
| Дугаар | 203/МА2022/00026 |
| Огноо | 2022-07-29 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 203/МА2022/00026
2022 оны 07 сарын 29 өдөр Дугаар 203/МА2022/00026 Даланзадгад сум
Х.*******ын нэхэмжлэлтэй
Х.*******т холбогдох иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 143/ШШ2022/00210 дугаар шийдвэртэй,
Эзэмшигчээр тогтоолгох, бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, А.Батмандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
2009 онд С.*******аас Өмнөговь аймгийн *******,******* байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30 000 000 төгрөгөөр /газрын нэгж талбарын дугаар *******/, мөн 2009 онд зочид буудал барих зорилгоор Өмнөговь аймгийн *******, хүнсний 1-р дэлгүүрийн урд байрлах 300 м.кв А.*******ы эзэмшлийн газрыг 100 000 000 төгрөгөөр /газрын нэгж талбарын дугаар *******/ тус тус худалдан авсан газруудын эзэмшигч нь Х.******* болохыг тогтоож, бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг даалгах тухай.
1.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл:
Нэхэмжлэгч Х.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх энэ газрыг ямар үндэслэлээр хэзээ, хэнээс яах гэж худалдаж авч байсан бэ гэдгээ би хүсэлтдээ тодорхой дурдсан.
С.*******аас худалдаж авсан газрыг агуулахын зориулалтаар худалдаж авсан, одоо ******* ХХК-ийн агуулах зоорь хэлбэрээр ашиглаж байгаа.
А.*******аас худалдаж авсан газар дээрээ зочид буудал барих зорилготой байсан бөгөөд 2011 оноос зочид буудал, рестораны үйл ажиллагаа явуулж байна. Тухайн газруудыг Х.******* буцаан шилжүүлэхээр тохирсон ба 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хүү Д.д өгсөн итгэмжлэлд Өмнөговь, байрлах тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 300м2 газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэж заасан байгаа ч Х.******* тухайн газрыг шилжүүлж өгөлгүй өнөөдрийг хүрч байна. гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Х.*******ын гаргасан 2 газрын эзэмшигчээр тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нотлох баримт үндэслэл байхгүй. Нэхэмжлэлд дурдсан шиг 2009 онд эдгээр газруудыг Х.******* худалдан аваагүй.
Маргаан бүхий газрын жинхэнэ эзэмшигч нь Х.******* болохыг захиргааны хэргийн шүүх урьд тогтоосон гэжээ.
3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 онд С.*******аас Өмнөговь аймгийн *******, 14-р байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30 000 000 төгрөгөөр /газрын нэгж талбарын дугаар *******/, мөн 2009 онд зочид буудал барих зорилгоор Өмнөговь аймгийн *******, хүнсний 1-р дэлгүүрийн урд байрлах 300 м.кв А.*******ы эзэмшлийн газрыг 100 000 000 төгрөгөөр /газрын нэгж талбарын дугаар *******/ тус тус худалдан авсан газруудын эзэмшигч нь Х.******* болохыг тогтоож, дээрх нэгж талбарын дугаартай газруудын бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгосугай,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо: Иргэн Хүүгийн *******ын хамгийн сүүлд өөрчлөлт оруулсан шаардлагын хүрээнд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар маргааныг хэлэлцэж шийдвэрлэсэн 210 дугаартай шийдвэр нь Иргэний хууль болон бусад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шударга ёс, хууль ёсны байх зарчмыг зөрчсөн.
4.1. Х.******* нь дурдагдсан хоёр газрын хууль ёсны эзэмшигч болох нь улсын улсын бүртгэлийн гэрчилгээ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, газрын хувийн хэрэгт авагдсан гэрээ, гэрчилгээний хуулбар, өмнөх эзэмшигчдийн хүсэлт, сумын болон аймгийн Засаг даргын захирамж зэргээр баттай тогтоогддог. Энэ бүхэн хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Гэтэл энэ бүх нотлох баримтуудыг үгүйсгэж Х.*******ын асуулгасан гэрчүүдийн мэдүүлэг, С.*******ын бичсэн гэх тайлбарт үндэслэн газруудыг Х.*******ын эзэмшил гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан, иргэний өмчийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр юм.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг нь дангаараа үйл баримтыг хөдөлбөргүй нотлох баримт болдоггүй. Монгол Улсын шүүх зөвхөн гэрчийн мэдүүлгээр бусдын өмчийн эрхэд халдаж зорилгоо гүйцэлдүүлэх боломж олгож болохгүй.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 366 дугаартай магадлалд Х.Цэцэгмаа, Х.Ургамалцэцэг, Х.Отгонбаяр нар нь нэхэмжлэгч Х.*******тай садан төрлийн холбоотой тул тэдний мэдүүлгийг дангаар нь үнэнд тооцож шийдвэрийн үндэслэл болгох нь учир дутагдалтай гэж дүгнэсэн байдлыг анхаарч үзээгүй байна.
4.3. Иргэний болон захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөр өөр боловч нэг улсын шүүх нэг асуудлаар өөр өөр шийдвэр гаргаж болохгүй.
Захиргааны хэргийн шүүхээс Даланзадгад сум, 3-р баг хуучнаар хүнсний 1-р дэлгүүрийн урд байрлалтай, үйлчилгээний сууцны зориулалттай 300 м2 газар нь Х.*******ын эзэмшил мөн болохыг тогтоож түүний өмчийн эрхэд хууль бусаар халдсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон.
4.4 Ганцхан тохиолдолд маргаан бүхий газруудыг Х.*******ын эзэмшил гэж үзэх боломжтой. Энэ нь 2009 онд С.*******, А.******* нараас шилжүүлэн авсан хэлцэл хүчингүй болсон, хүчин төгөлдөр болсон бөгөөд С.*******, А.******* болон тэдний өвлөгч Х.*******т ахин шилжүүлсэн тохиолдолд боломжтой. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хэлцэл хүчинтэй эсэх талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй.
4.5. 2009 оноос хойш даруй 13 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд тухайн газрууд Х.*******ын эзэмшилд байсаар байсан. Өнгөрсөн урт хугацаанд хэн нэгнээс газрын эрхийн талаарх шаардлага гаргаж байгаагүй.
4.6. Анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс газрын эрх шилжүүлэх гэрээнд Х.******* гарын үсэг зураагүй байна гэж бичээд агуулгын хувьд хэлцлийг хүчингүйд тооцсон шинжтэй дүгнэлт бичсэн байдаг. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэт нэг талыг баримтлан маргааныг шийдвэрлэж байгаа явдал юм.
Шүүгч шүүх хуралдаанд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлахдаа Х.*******ын нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлгүүдэд үндэслэн уг дүгнэлтэд хүрсэн талаар хэлсэн.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар бол шүүхээс ямар шийдвэр хүсч байгаа, ямар хүсэл зоригтойгоор мэтгэлцэж байгаагаа илэрхийлэх хүсэл зоригийн илэрхийлэл болохоос нотлох баримт биш гэдгийг анхаараагүй.
Нэхэмжлэлээр үйл баримтыг нотолж болдог бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт гэх бүлэг байх шаардлагагүй биз ээ.
4.7. Маргаан бүхий газруудыг Х.******* нь Х.*******тай хамтран бизнес эрхлэх зорилгоор худалдан авсан, тэр цагаас хойш Х.******* ашиглаж байгаа, Х.******* ашиглахгүй байгаа тул Х.******* газрын эзэмшигч мөн гэж дүгнэлт хийж буруугаар тайлбарласан байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт ...хууль ёсоор мэдэлдээ авах гэх үг байгаа. Энэ нь газар эзэмших эрхийн хувьд Газрын тухай хуульд заасан журмын дагуу эзэмшил үүснэ гэж ойлгоно.
Газрын хувийн хэрэг, гэрээ, гэрчилгээнд Х.*******ын нэр түүний оролцоо нэгээхэн ч байхгүй.
Х.******* тухайн газруудын эзэмшигч мөн болохыг бусдын өмнө нотлоход гэрээ, захирамж, гэрчилгээ байхад хангалттай байтал Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд заавал тухайн үеийн орлого нотлох шаардлага гарна гэж би тооцоолсонгүй. Тооцох ч боломжгүй юм.
4.8. Өмгөөлөгч А.Зүмбэрэлийн зүгээс газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээ нь ямар нэгэн хамааралгүй, газрын гэрчилгээ Х.*******ын нэр дээр бичигдсэн байх нь эзэмшигч нь Х.******* гэж ойлгох утга илэрхийлэхгүй гэх утга зүй, үндэслэлгүй тайлбарыг байнга хэлдэг боловч үүнийгээ ямар нэгэн хууль зүйн үндэслэл, онолоор тайлбарладаггүй.
4.9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр шүүгчийн зүгээс өмгөөлөгч А.Батмандахад хандан Газрын тухай хууль хамаатан садан, ах дүү нарын хооронд өөрөөр хэрэгжих тухай зохицуулалт байхгүй шүү гэж хэлж байсныг нэхэмжлэгч тал нэхэн санавал зохино.
4.10. Хариуцагч Х.******* нь улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үүрэггүй, бүртгэлийн байгууллагын албан тушаалтан биш. Иймд бүртгэлд өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах, мэтгэлцэх оролцогч биш. Энэ талаар удаа дараагийн тайлбарт бичсэн.
4.11. Алс хол хүний нутагт мэс заслын ширээн дээр үхэл амьдрал шийдэгдэж байсан Х.*******ын газрын эрхийг эзгүйд нь шилжүүлэн авах захирамж гаргуулсан. Уг захирамж нь үнэнд гүйцэгдэж Улсын дээд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон.
4.12. Газруудыг би худалдан авсан, миний газар, би шударга хүн, ахад маань энэ газруудыг худалдан авах хөрөнгө мөнгө байгаагүй гэж чангаар хэлж яваа нь шударга үйлдэл биш.
Х.******* нь 2009 оны үед тэрбум төгрөг бариад явахгүй ч гэлээ 200 сая төгрөг гаргаад газар худалдаад авчих боломж чадалтай явсан гэдгийг Өмнөговийн ард түмэн мэднэ.
Хууль ганцаараа шударга ёсыг тогтоодоггүй. Хуулийг иргэд, хууль сахиулагчид, шүүгчид хуулийг зөв хэлбэрэлтгүй хэрэглэж байж шударга ёс тогтдог.
Олон удаа, бусдаас чангаар Би шударга" гэж хэлсэн талд маргааныг шийдвэрлээд явбал цаашдаа шүүх хуралдаан гэрчүүдийн чуулган, уран яруу илтгэлийн тайз болж хувирна.
Ахан дүүсийн хооронд үүссэн маргаан тул асуудлыг эвээр шийдвэрлэхийг эрмэлзэж, энэ бүхний сүүлд эвлэрэх орон зай үлдээх гэж хичээж шүүх хуралдаанд хэлэх үг, үйлдэл бүрээ хянаж ирсэн. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс надад хандсан элдэв заналхийлэл хэрээс хэтэрсэн.
Х.*******аас ямар нэгэн байдлаар ухрах заавар ирээгүй тохиолдолд хэний ч өмнө, ямар ч нөхцөлд буулт хийхгүй болохыг нэхэмжлэгч талд мэдэгдэж байна.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 он 05 дугаар capын 10-ны өдрийн 210 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр газрын хэн нь эзэмшигч нь вэ гэдэг маргаан иргэний хэргийн шүүх болон захиргааны хэргийн шүүх дамнаад 3 жил үргэлжилж, гурван шатны шүүх дамжаад энэ газрын эзэмшигч нь Х.******* мөн, 2016 онд хууль бусаар Хан Уул говь дисковери ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн нь буруу гэсэн шийдвэр захиргааны хэргийн шүүхээс гарч шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байгаа зүйлийг иргэний хэргийн шүүх дээр давхар шийдэгдээд явж байгаа маргаан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал олон удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байсан.
Ерөнхий агуулгын хувьд маргаан бүхий хоёр газар миний эзэмшлийнх, 2009 онд Б.******* талийгаач А.******* гэж хоёр хүнээс тус тусаас нь би өөрөө худалдаж авсан гэх агуулгатай тайлбар хэлж, шаардлагаа өөрийн эгч, дүү гурван хүний мэдүүлэг, талийгаач А.*******ы охин болон Б.******* нараас тайлбар мэдүүлгээр нотолно гэж үздэг.
Манай зүгээс татгалзлаа нотлохдоо тухайн газрын харилцаа, төрийн үйл ажиллагаатай холбоотой учраас 2009 онд хэнээс хэний нэр дээр ямар зарчмаар шилжиж орж ирсэн тухай газрын тухайн үеийн гэрчилгээний хуулбар, газар эзэмшигчтэй байгуулж байсан гэрээ, талийгаач А.******* тухайн үед Х.******* гэх хүнд газар эзэмших эрхээ шилжүүлж байна гэдгээ 2009 онд төрийн өмнө илэрхийлж бичиж байсан гар бичмэл, захиргааны хэргийн шүүхийн гурван шатны шүүхийн шийдвэр зэрэг бүхий л бичгийн нотлох баримтууд, улсын бүртгэлтэй холбоотой баримтуудаа гаргаж өгдөг.
Анхан шатны шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед маргаан бүхий хоёр газрын эзэмшигчээр Х.*******ыг тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах гэсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талаас гаргадаг.
Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага буюу улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэх нэхэмжлэлийн шаардлагын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талд улсын бүртгэлтэй холбоотой асуудал нь захиргааны хэргийн шүүх дээр шийдвэрлэгддэг. Улсын бүртгэлд ямар нэгэн үйлдэл хийх талаар бид нар хүсэлт тавих эрхтэй болохоос биш улсын бүртгэлийн ажлыг дур мэдэн хийдэг хүмүүс биш. Тийм учраас хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүхэд биш захиргааны хэргийн шүүхэд гаргах ёстой гэсэн байдлаар зөндөө тайлбарладаг.
Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага буюу хоёр газрын эзэмшигчээр Х.*******ыг тогтоолгох талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар энэ газрын гэрчилгээ ямар ч үр ашиггүй, ямар ч хүний нэр дээр, хэний ч нэр бичээтэй байж болно. Хамгийн гол нь анх худалдаж авсан хүн хэн бэ гэх асуудал яригдана гэж тайлбарладаг. Гэтэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин, газрын харилцаа, иргэний өмчийн харилцааг зохицуулж буй хууль, журмаараа газар төрийн болон улсын өмч байдаг. Иргэд хоорондоо тодорхой хугацаанд нөхцөл болзолтойгоор эзэмших эрхээ шилжүүлэх хоёр төрлийн хэлцэл гэрээний үндсэн дээр газар дээр үйл ажиллагаа явуулах эрхээ олж авдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс нэр гаргаж өгдөггүй буюу А.*******аас Х.*******т газар шилжүүлээгүй гэдэг боловч Х.******* руу эрх шилжүүлсэн гэх хүсэл зоригийн илэрхийлэл юу ч байхгүй.
Тийм учраас давж заалдах гомдлын үндэслэлдээ нотлох баримтыг хэт нэг талыг барьж үнэлсэн буюу зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэж өмчийн эрхэд халдаж байгаа нь хууль бус гэж үзэж байна.
Анхан шатны шүүх шийдвэртээ Х.*******ын нэхэмжлэл, тайлбар, Хан Уул говь дисковери ХХК-ийн нэхэмжлэл, тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч талын шаардлага нотлогдож байна гэж үздэг боловч энэ нь бичгийн нотлох баримт болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, үйл баримтаар нотлогдож тогтоогдсон зүйл байхгүй.
Харин хариуцагчийн татгалзал нь илүү бодитой байгаа буюу газар эзэмших хувийн хэрэг болон бичгийн нотлох баримтаар 10 гаруй жилийн өмнө хийгдсэн бүхий л баримтуудаар нотлогдоно. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй явсаар өнөөдрийг хүрсэн.
2009 онд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа юм уу гэхээр үгүй гэдэг. Хэрвээ нэхэмжлэгч талаас тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байгаа бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр байна. Тухайн хэлцэл хүчин төгөлдөр бол хариуцагчийн эзэмшил байна гэж үзнэ гэв.
6. Нэхэмжлэгч талыг төлөөлж өмгөөлөгч А.Зүмбэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210 дугаар шийдвэрийг шударга ёсны зарчмыг зөрчлөө гэдэг байдлаар гомдол гаргадаг.
Бид нарын шийдвэрлүүлэх асуудал нь хэн хэн нарын хооронд бодит хэлцэл нь хийгдсэн бэ? хэн нь энэ газрын хууль ёсны эзэмшигч, өмчлөгч байхаар этгээд вэ? тэрийгээ л тогтоолгоё гэж байгаа. Бид нар бүртгэлтэй холбоотой асуудлаар маргахгүй.
Харин хууль бусаар буруу бүртгэгдсэн учраас өмчлөгчөөр тогтоолгоё гэдэг шаардлага гаргадаг болохоос бүртгэл дээр хэн ч юу ч хэлж болохгүй, энэ бол хууль ёсны буюу шударга өмчлөгч гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оноож хэлсэн тайлбар байхгүй.
Гол нь бүртгэл хийгдэх болсон суурь хэлцлийг хэн хэний хооронд гэрээ байгуулагдсан юм бэ гээд хүсэл зоригийг нь тайлбарлаад үзэхэд тухайн газрын анхны эзэмшигч, өмчлөгч нар нь Х.*******тай 100.000.000, 30.000.000 төгрөгийн гэрээ байгуулаад энэ газрыг авсан гэдэг. Х.*******тай хүсэл зориг нэгдээд Иргэний хуулийн 39, 40, 195 дугаар зүйлүүдэд зааснаар бодит хэлцэл хийгдсэн.
Гэтэл Х.******* нь тухайн үед газрыг ийм ийм хүмүүсээс худалдаж авсан гэж шууд амаар тайлбар хийдэг. Хэрэгт хууль сануулаад гэрчээр тайлбар өгсөн гэрч нарын мэдүүлэгтэй зөрөөд өөрийнхөө шаардлага, тайлбарыг нотолж чадахгүй ийм нөхцөл байдалд орсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд талуудын хэрэгт авагдсан баримттай нийцсэн тайлбар нь өөрөө нотлох баримт гээд заасан байхад ганцхан гэрч нарын мэдүүлэгт үндэслээд хэргийг шийдвэрлэсэн гээд гомдол гаргаад байгаа нь ойлгомжгүй. Мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримттай яах аргагүй таардаг. Мөн Х.******* нь тухайн газруудыг анхны өмчлөгч, эзэмшигчээс нь худалдаж авсан гэдэг нь өөр баримтуудтай харьцуулахгүйгээр таардаг. Хууль сануулж авсан гэрч нарын мэдүүлгийг нотлох баримт гэж үнэлэхгүй юм бол өөрөөр тухайн үед хэлцэл хэн хэний хооронд хийгдсэн юм бэ гэдгийг нотлох баримт байхгүй. Үүнийг үгүйсгээгүй байж би газрын гэрээ хийсэн, анхны бүртгэл нь над дээр гарсан учраас гэж тайлбарладаг. Бүртгэлийн асуудлыг аваад үзвэл шинжээчийн дүгнэлтүүд захиргааны хэргийн шүүх дээр яригдаж байсан. Өөрөө ч мэдээгүй, энэ газрын эзэмшигчээр бүртгэгдсэн асуудал байдаг.
Хэлцэл хүчинтэй эсэх талаар шаардлага гаргаагүй гэдэг. Бид нар газрын үүргийн хэрэгцээг шаардах буюу гэрээний нэг тал нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулаад, түүний үр дагаврыг арилгуулахаар үүргийн эрх зүйн талаар шаардлага гараагүй. Эд юмсын эрх зүй буюу 106 дугаар зүйлд зааснаар өмчлөл, эзэмшилтэй холбоотой, хуулиар үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага хэрэгжүүлээд байгааг гомдол гаргагч тал ойлгоогүй байх шиг байна.
Яагаад хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй гэхээр нэгдүгээрт Х.******* нь өөрийгөө өмчлөгч гэж үзэж байгаа учраас өмчлөгчийн шаардлагыг хэрэгжүүлсэн, хоёрдугаарт Х.******* Х.*******тай ямар нэгэн хэлцэл хийгээгүй. Х.******* болон А.*******, Б.******* нарын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэхгүй. Хэлцэл хийсэн гэдэг хүмүүс нь бид нар Х.*******тай хийгээгүй Х.*******тай хийсэн гэж хэлдэг.
Бодит хэлцэл нь Х.*******тай хийгдээд байтал хууль бусаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй ч юм уу хууль зөрчсөн нийтээр тогтоосон зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн. Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар анхнаасаа хэлцэл хүчин төгөлдөр бус юм бол түүнийг бид нар хүчин төгөлдөр бусад тооцох шаардлага гаргах боломжгүй. Хүчин төгөлдөр бус хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл нь шүүхэд заавал шаардлага гаргах замаар тооцно. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй бол ямар нэгэн үндэслэлгүй тайлбар хийсэн гэж гомдолдоо дурдаад байгаа учраас энэ хэлцлийн үүсэх үр дагаврыг ялгаж тайлбарлаж өгөхгүй бол ойлгомжгүй байдаг.
Х.******* 2009 онд маргаан бүхий хоёр газрыг худалдаж авсан бол энэ хугацаанд Х.*******ын зуун хувь эзэмшлээр Хан Уул говь дисковери ХХК-ийн өргөтгөлийн, барилгын зориулалтаар буюу агуулахын зориулалтаар ашиглаад байхад газраа авъя гэж шаардлага гаргахгүй байгаа юм.
Бодитоор энэ хэлцэл Х.*******, А.*******, Б.******* нарын хооронд хийгдсэн болохоос Х.******* болон бусад этгээдийн хооронд хийгдээгүй. Эдийн юмсыг шилжүүлэх хэлцэл нь бодитойгоор хийгдээгүй гэж үзэж байна.
Үүргийн хэлцэл хийгдсэнээр эд юмсын хэлцэл заавал дагаад явж байх шаардлагагүй. Бид хоёр тохиролцсон. Би өмчлөгч нь гээд хүний шилжүүлж аваагүй эд хөрөнгөө бусдад миний өмч гэж ярих нь гуравдагч этгээд буюу хөндлөнгийн хүн харахад Х.******* нь тухайн газрыг эзэмшээд, ашиглаж байхад миний газар гээд бусдад зарах ямар ч боломжгүй. Ингээд аваад үзэхээр хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдвол зохих этгээд нь Х.******* байна.
Түүнийгээ тогтоолгоё оо гээд процессын хувьд эхлээд энэ шаардлагыг гаргаж байсан. Дундуур нь ач холбогдолтой үйл явдал тогтоолгоё гэхээр давж заалдах шатны шүүхээс ач холбогдолтой үйл явдал тогтоолгохоор иргэний хэрэг үүсгээгүй буюу үүсгэсэн маргааны хувьд процессын алдаа гарсан гэж үздэг. Тэгэхээр анхны байдал дээрээ оруулаад буцаад өмчлөгчөөр тогтоолгоё гэж шаардлага гаргадаг. Яагаад ач холбогдолтой үйл явдал тогтоолгохоор шаардлага гаргасан бэ гэхээр нэгт тухайн газар Х.******* өөрийнх нь эзэмшил буюу өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байсан учраас зайлшгүй өмчлөгчөөр тогтоолгох шаардлагагүй. Харин маргаж байгаа учраас ач холбогдолтойгоор энэ газрыг ингэж худалдаж авсан гэдгээ тогтоолгочихъё гэсэн чинь дундуур нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гараад зөвхөн бүртгэлтэй холбоотой болон энэ хүнд бүртгэлтэй байхад дараагийн бүртгэл нь энэ хүнээс нөлөөлөлгүйгээр хийгдсэн байна гэдэг байдлаар хүчингүй болсон асуудал. Захиргааны шүүх энэ хүн хууль ёсны өмчлөгч юм байна гэсэн ганц ч үг, өгүүлбэртэй дүгнэлт хийх эрх хэмжээ байхгүй. Бүртгэлийн асуудал өөрчлөгдсөн учраас сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөд анхны байдалд буюу тухайн газруудыг Иргэний хуулийн 106.2 дахь хэсэгт заасан агуулгаар нь өмчлөгчөөр тогтоолгоё гэсэн шаардлага гарсан. Энэ дээр процессын алдаа гаргаагүй гэж бодож байна.
Хариуцагчийн гурав дахь гомдол нь Улсын бүртгэлийн ерөнхий газар нь энэ шаардлагад хариу өгөөгүй байна гэдгээ агуулгаар нь гаргаад байх шиг байна.
Шүүхийн шийдвэр болгон заавал үр дагавар үүсгэдэг. Өмчлөгчөөр тогтоосон бол өмчлөгчөөр тогтоолгосонтой холбоотой буруу бүртгэл хийгдсэнийг даалгах эрх хэмжээ нь шүүхэд байгаа учраас тэр агуулгаараа шийдэх ёстой. Үр дагаврыг нь арилгана гээд шүүхэд тайлбарлаж ярьсан. Энэ асуудлаар заавал Улсын бүртгэлийн газрыг оруулж ирээд хариу авч байгаад асуудлыг шийднэ гэх асуудал яригдахгүй. Энэ талаарх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Х.******* 2009 онд 200.000.000 төгрөгтэй байсныг Өмнөговийн ард түмэн мэднэ гэж гомдол гаргасан. Сая маргаан бүхий газрыг худалдаж авсан гээд амаар тайлбарладаг. Энэ нь бусад баримттай буюу худалдсан гээд байгаа А.*******, Б.*******тай таарахгүй байна. А.*******ы охин Энхчимэг, Б.******* нарын өгсөн мэдүүлгийнх нь хүрээ Х.*******ын худалдаж авсан үйл баримттай таараад байдаг. Шүүх шударга ёсыг тогтоох ба хуулийг нэг мөр ойлгож хэрэглэхэд бусдын эд хөрөнгийг завших, бусдын эд хөрөнгийг үндэсгүйгээр олж авах энэ нөхцөл байдлыг өөгшүүлж болохгүй. Энэ маргаан дээр хугацааны асуудал яригдахгүй. Худалдаж авсан нь хэн бэ гээд харахаар Х.*******ын авсан байдал нь хэрэгт авагдсан баримтуудад илүү нийцсэн учраас анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Тиймээс гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.
2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Х.*******т холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Х.*******т хадгалуулсан газрыг хууль бус эзэмшлээс гаргаж миний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, өөрчилж байсан ба хамгийн сүүлд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт тус тус зааснаар Өмнөговь аймгийн *******, 14-р байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүр байрлах 320м.кв газрын, Өмнөговь аймгийн *******, хүнсний 1-р дэлгүүрийн урд байрлах 300 м.кв газрын эзэмшигчээр Х.*******ыг тогтоож, шийдвэрийн үр дагаврыг арилгах үүднээс бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг даалгах гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. /1хх-01, 05, 138, 2хх-102 дугаар хуудас/
3. Нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар 2009 онд Өмнөговь аймгийн *******, хүнсний 1-р дэлгүүрийн урд байрлах 300 м.кв газрыг А.*******аас 200,000,000 төгрөгөөр зочид буудал барих зориулалтаар худалдан авсан, уг газар дээр одоо Хан-Уул зочид буудал байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг 14-р байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт С.*******аас 30,000,000 төгрөгөөр худалдан авч одоо Хан Уул дисковери ХХК агуулахын хэлбэрээр ашиглаж байгаа, тухайн үед С.*******, А.******* нарт бэлэн мөнгийг өөрөө өгч би өөрөө бизнесийн болон хувийн ажил ихтэй тул ийм асуудал болно гэж бодоогүй ах дүүгийн цэвэр итгэлцлийн асуудал байсан учир тухайн газрыг өөрийн ах Х.*******ын нэр дээр шилжүүлээд өгөөч гэсэн байсан, газрыг *******ын нэр дээр бүртгүүлсэн, энэ газрыг ямар үндэслэлээр хэзээ хэнээс яах гэж худалдан авснаа л тогтоолгох гэсэн юм гэх нэхэмжлэлийн үндэслэлийн тайлбар, маргааны зүйл өөрчлөгдөөгүй нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбаруудаар тогтоогдож байна./1хх-176, 226 дугаар хуудас/
Иймд шүүхийг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 76 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 76.1.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.
Хариуцагч татгалзаж, татгалзлаа маргаан бүхий газрын талаар 2009 онд эдгээр газруудыг ******* худалдаж аваагүй, газрын эзэмшигчээр Х.******* бүртгэгдсэн гэсэн агуулгаар тайлбарласан байна. /1хх-26-27, 2хх-43, 116 дугаар хуудас/
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоон, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх боловч хариуцагчийн хүлээх үүргийн талаар бодитой бус дүгнэлт хийсэн байна.
Иймд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримт, маргаж мэтгэлцсэн үйл баримтын хэмжээнд дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих зарчимд нийцнэ гэж үзлээ.
6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй маргаагүй үйл баримтын талаар:
6.а. С.*******ын эзэмшлийнх байсан гэх одоо Өмнөговь аймгийн *******, 14 дүгээр байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүр байрлаж буй нэгж талбарын ******* дугаартай, 320м2 талбай бүхий газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 275 дугаар захирамжаар,
А.*******ы эзэмшлийнх байсан гэх одоо Өмнөговь аймгийн *******, 1 дүгээр сургуулийн зүүн талд байрлах зочид буудал, зоогийн газрын зориулалтаар баригдсан 6 давхар барилгын Хан- Уул говь дисковери ХХК-ий зоогийн газрын үйл ажиллагаа явуулж буй газрын зарим хэсэг болох нэгж талбарын ******* дугаартай, 300м2 талбай бүхий газрыг, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 567 дугаар захирамжаар тус тус Х.*******т эзэмшүүлсэн нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1хх-58, 82 дугаар хуудас/
Нэхэмжлэгч Х.******* нь өөрийн төрсөн ах Х.*******т газар эзэмшүүлэх эрх олгосон Засаг даргын шийдвэрт маргадаггүй.
6.б. Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Х.*******, энэ хэрэгт хамтран нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байсан Х.Алтанцэцэг болон захиргааны хэргийн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгч байсан Х.Цэцэгмаа, Х.Ургамалцэцэг, Х.Отгонбаяр нар нь нэг эцэг, эхийн хүүхдүүд байна. /1хх-162-163, 166-167, 168-170 дугаар хуудас/
Энэ хэргийг өмнө нь шийдвэрлэж байсан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 203/Ма2021/00017 дугаартай магадлалд Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаагийн Х.Цэцэгмаа, Х.Ургамалцэцэг, Х.Отгонбаяр нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл-ийг шүүх гэрчийн мэдүүлэг гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг зөрчсөн гэж дүгнэж байжээ.
Дээрх гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлийн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болдоггүй, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа эсэхийг хянах ёстой. Дан ганц гэрчийн мэдүүлэг л яваад байгаа. Тэгээд хамаатан садан хүмүүсийн мэдүүлэг л байгаа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэх хэсэг дээрээ бичсэн байгаа. Хамаатан садан хүмүүс ашиг сонирхол нэгтэй хүмүүс дороо нэгдээд нэг агуулга бүхий мэдүүлэг өгөөд байна. Үүнийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарч үзэх ёстой гэж дүгнэсэн байгаа гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагджээ. /2хх-139 дугаар хуудас/
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр Хавтаст хэргийн хүрээнд н.Отгонбаяр, н.Цэцэгмаа гэх гурван хүн гэрчээр мэдүүлэг өгдөг. Энэ хүмүүс тантай ямар холбоотой вэ? гэж нэхэмжлэгчээс асуусан ба асуултад нэхэмжлэгч Х.******* нь Отгонбаяр нь миний дүү, Цэцэгмаа нь миний эгч гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг гэж үзэх боломжгүй боловч талууд уг тэмдэглэлийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй, маргаанд хамааралгүй талаар маргаан үүсгээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-д зааснаар уг мэдүүлгийн тэмдэглэл нь нотолгооны хэрэгслийн нэг төрөлд хамаарах тул түүнийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бичмэл нотлох баримтаар үнэлэх боломжтой.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тухайн газрыг ямар зорилгоор худалдан авсан бэ гэсэн асуултад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Зочид буудал барих зорилготойгоор гэж хариулсан байх энэ нь нэхэмжлэгчийн ах дүүсээрээ ярилцаад аймагт зочид буудал барих зорилгоор авч, зочид буудал баригдаж үйл ажиллагаа явуулж байгаа гэх тайлбарын үндэслэлийг няцаагаагүй гэх, нэхэмжлэгчийг мөн дээрх бичмэл нотлох баримтаар өөрийн тайлбарыг давхар нотолж байна гэж үзэх үндэслэл болж байна. /2хх-137 дугаар хуудас/
6.в. Хариуцагч Х.******* нь нэгж талбарын ******* дугаартай, 320м2 талбай бүхий газар дээр баригдсан, одоо Хан-Уул дисковери ХХК агуулахын зориулалтаар ашиглаж байгаа 100м2 талбайтай дэлгүүрийн зориулалттай барилгын хууль ёсны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн Ү-1105001043 дугаарт бүртгэгдэж эд хөрөнгө өмчлөх эрхийн, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй. /2хх-59 дүгээр хуудас/
Харин нэхэмжлэгч Х.*******ын уг барилгын доорх газрын эзэмшигчээр тогтоолгохоор гаргасан шаардлага нь өөрийн эрх ашиг хөндөгдөх эсэх талаар хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 2 жил гаруй хугацаанд ямар нэгэн тайлбар, шаардлага гаргаж байгаагүй тул шүүхийг энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
7. Нэхэмжлэгч Х.*******ын газрын эзэмшигчээр тогтоолгох шаардлагын талаар:
7.а. Нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ маргаж буй 2 газрын анхны эзэмшигч С.*******, А.******* нартай тухайн үед худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж, газар эзэмших эрхийг шилжүүлэхээр үнийг тохирч, үнийг төлсөн тул уг газруудын эзэмшигч болно гэсэн агуулгаар зааж, харин өөрийн хувийн ажил ихтэй, ажил маань суурьшин ажилладаггүй учир итгэлцэл өгч өөрийн ахын нэр дээр шилжүүлээд өгөөч гэж тэр хүмүүст гуйсны үндсэн дээр ах Х.*******т газрыг өөрийн нэр дээр бүртгүүлэх эрхийг олгосон байсан гэж тайлбарласан.
Талуудын мэтгэлцээнээс 2009 онд газар эзэмших, шилжүүлэх гэрээний гол нөхцөлийг Х.*******, Х.******* нарын хэн нь тохирч худалдан авагч тал болсон, Х.*******т Х.******* газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн эсэх нь маргааны зүйл нь болжээ гэж дүгнэхээр байна.
7.б. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж зааснаар мөн хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх тухай зохицуулалтыг маргаанд хамааралтай гэж үзнэ.
Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох эд хөрөнгийн үнийг тохирсон байх нь гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь газар эзэмших эрхийн үнийг С.*******тай 30,000,000 төгрөг, А.*******тай 200,000,000 төгрөгөөр тохиролцож төлсөн гэдэгт буюу эд хөрөнгийн үнийн хэмжээний талаар зөрүүтэй тайлбарладаггүй.
Иймд С.*******, А.******* нарын бусадтай /Х.*******тай/ байгуулсан тохиролцоог /гэрээ/ хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэсэнтэй нийцнэ гэж үзнэ.
7.в. Харин худалдагч нарт уг үнийг Х.*******, Х.******* нар нь хэн хэн нь би төлсөн гэж маргадаг.
Энэ талаар хэрэгт авагдсан баримтуудаас судалж үзвэл, Х.******* нь С.*******, А.******* нарт хэлэлцэн тохирсон 30,000,000 болон 100,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарласан байна.
Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу С.******* болон А.*******ы охин нараас шүүх гэрчийн гэрчийн мэдүүлэг авчээ. /2хх-70, 94, 101 дүгээр хуудас/
С.*******ын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд ...тоосгон дэлгүүрийг газрын хамт 2009 оны 5 дугаар сард Х.*******т худалдсан, *******аас 30,000,000 төгрөгийг бэлэн авсан шиг санагдаж байна, Би *******ыг гуйж байж байшингаа зарсан, ******* өөр газар ажилладаг буцах гэж байсан учраас ...ах *******т бичиг баримт шилжүүлчих гэсний дагуу Х.*******т шилжүүлсэн... /2хх-94 дүгээр хуудас/,
ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд 2009 онд сар өдрийг сайн мэдэхгүй байна. Манай аав ******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багт хүнсний 1-р дэлгүүрийн урд байрлах газраа Х.*******т 100,000,000 төгрөгөөр худалдсан. Би тухайн үед 23 настай байсан. Би уг газрыг худалдаагүй аав маань бусдад худалдсаныг мэдэж байна гэсэн мэдээлэл авагджээ. /2хх-101 дүгээр хуудас/
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ийн гэрчээр мэдүүлэг өгч байсан тэмдэглэл нь энэ хэргийн хувьд бичмэл нотлох баримт болно. Уг нотлох баримтад Уг газрыг 100 сая төгрөгөөр худалдсан, эхлээд 50 сая төгрөгийг, дараа нь Хан уул зочид буудал баригдсаны дараа 50 сая төгрөгийг авсан. Мөнгийг би өөрөө очиж бэлнээр авсан тул мэдэж байгаа гэх мэдээлэл авагдсан байх бөгөөд уг ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Энхбат нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон тухай бичигдсэн байна. /1хх-15 дугаар хуудас/
Хариуцагч талаас уг нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах, гэрчийг худал мэдүүлсэн гэж Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон эсэх тухай маргаагүй байна.
7.г. Хариуцагч Х.*******ыг төлөөлж итгэмжлэлээр оролцсон Б.Энхбат нь анхан шатны 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд худалдсан болон бэлэглэснийг сайн хараагүй, гэрээний үнийн дүн нь нэхэмжлэлд бичигдсэн үнийн дүнтэй ойролцоо байсан болов уу, та нарын 2009 оны хэдэн төгрөгөөр ямар хэлцэл хийсэн, яаж авсан талаар ямар ч ач холбогдолгүй зүйл гэж /1хх-174-175 дугаар хуудас/,
2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд ...2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрчилгээ гарахын өмнө талийгаач А.*******тай хэлцэл байгуулж, нийт газрын үнийг 100, 000,000 төгрөгөөр тохиролцсон байгаа, Үлдэгдэл мөнгийг нэлээн удаан хугацаанд суваргаж өгсөн гэж ярьдаг. 2010 он нэлээн гарсны дараа талийгаач нас барахаас өмнөхөн Х.******* гуай өөрөө Солонгос улсаас ирж бид 2 таарсан. Тэгэхэд хамгийн сүүлчийн тооцоогоо дуусгасан байсан гэсэн байдаг. С.*******аас авсан газар дээр бол тухайн үедээ гэрээнд заасан огноондоо бид нар хэлцлээ хийгээд, одоо энэ нь 10 гаруй жилийн өмнөх асуудал болж байгаа тул мөнгийг хэрхэн өгсөн гэдгээ санахгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан өөрөөсөө төлж барагдуулсан. гэж улмаар гэрч нарын мэдүүлгийн талаар Энхчимэгийн мэдүүлэг дээр яригдаад байгаа мөнгө авсан, өгсөн, Х.*******аас газрын төлбөрийг авч *******аас Х.*******т газрыг шилжүүлэх хэлцэл хийгдсэн гэдгийг манай зүгээс няцааж байгаа. Тийм зүйл болоогүй., *******ын мэдүүлэг өөрөө нотлогдож байгаа зүйл байхгүй. *******ад өгсөнтэй холбоотой санхүүгийн баримт байхгүй гэж нэхэмжлэгч талын асуултад хариулж байсан тусгагджээ. /2хх-135-136 дугаар хуудас/
Талуудын шүүхэд гаргасан дээрх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Х.******* нь С.*******, А.******* нартай худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар тохирч, хэлэлцсэн тохирсон үнийг төлсөн гэж үзэх нөхцөл байдал нь Х.*******ын тайлбартай нийцэж байна гэж үзэхээр байна./магадлалын хянавал хэсгийн 3 дахь заалт/
7.д. Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн би бизнесийн болон хувийн ажил ихтэй болохоор, бас ажил маань суурьшин ажилладаггүй учраас итгэлцэл өгч ахын нэр дээр шилжүүлсэн гэх агуулгаар гаргасан тайлбарыг няцаасан тайлбар, нотлох баримтыг гаргаагүй байх тул хариуцагч Х.******* нь маргаан бүхий газруудын эзэмшигчээр бүртгүүлсэн газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр авсан нь нэхэмжлэгч Х.*******тай хийсэн хэлцлийн үндсэн дээр үүссэн гэж үзэх тул түүнийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.
Хэрэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 366 дугаар магадлал авагдсан. Талууд маргааны хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байна.
7.е. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт ...хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөөр гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь маргааны зүйл болох газруудын эзэмших эрхийг бодит байдал дээр өөрөө худалдан авч хууль ёсны эзэмшигч болсон баримтаа гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Х.******* нь газрыг бодиттойгоор мэдэлдээ олж авсан шударга эзэмшигч болох нь ...тогтоогдож байх ... гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцсэн гэж үзнэ.
8. Нэхэмжлэгчийн Бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг даалгах тухай шаардлагын талаар:
8.а. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3."газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;, 5 дугаар зүйлийн 5.1.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн, 6 дугаар зүйлийн 6.1.Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана, 32 дугаар зүйлийн 32.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.5.Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна гэж, газар эзэмшигчийн эрхийг мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4.газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх; гэж тус тус заасан.
Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж зааснаар Газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны а/156 дугаар тушаалаар "Газар эзэмших тухай хүсэлт"-ийн загварыг хоёрдугаар, "Хүсэлт хүлээн авсан тухай тодорхойлолт"-ын загварыг дөрөвдүгээр, "Хариу өгөх мэдэгдэл"-ийн загварыг тавдугаар, "Газар өмчлөх, эзэмших, ашиглах тухай хүсэлт бүртгэх маягт"-ийн загварыг долоодугаар, "Газар эзэмших эрх шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл"-ийн загварыг наймдугаар хавсралтаар тус тус баталжээ.
8.б. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчоор оролцоогүй Улсын бүртгэлийн байгууллагад дээрх нэгж талбарын дугаартай газруудын бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгэхийг даалгаж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзнэ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д зааснаар газар эзэмших, ашиглах эрх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэг төрөл бөгөөд Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана, 28 дугаар зүйлийн 28.1.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулж, цахимаар мэдүүлэх ба мэдүүлгийн үнэн зөвийг хариуцна: 28.1.7.газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэрээ; гэж зааснаас үзвэл Газрын албанд иргэн мэдүүлэг гаргах, Газрын алба мэдүүлгийг нягталж, цахим санд бүртгэх, мөн Улсын бүртгэлийн байгууллага газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаарыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулах ажиллагаа явагдана.
Х.******* нь хоёр шаардлагаа Х.*******т холбогдуулан гаргасан тул Х.******* нь А.*******, С.******* нараас Х.*******тай хийсэн хэлцлийн үндсэн дээр худалдах худалдан авах гэрээний дагуу олж авсан газар эзэмших эрхээ Х.*******т буцаан шилжүүлэх тухай мэдүүлэг гаргах /эрх шилжүүлэх гэрээ байгуулах/ үүрэгтэй байна.
9. Давж заалдах гомдлын тухайд:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэх журмыг зөрчөөгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан байх тул гэрчүүдийн мэдүүлгийг дангаар нь үнэн зөвд тооцсон, тайлбар нотлох баримт биш болохыг анхаараагүй зэрэг асуудлаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн нь 2009 онд газруудыг анх худалдан авч худалдагч болсон нь маргааны зүйл болсон байхад худалдан авч үнийг төлсөн гэх үндэслэлээ Х.******* тухайн газруудын эзэмшигч мөн болохыг бусдын өмнө нотлоход гэрээ, захирамж, гэрчилгээ байхад хангалттай байтал Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд заавал тухайн үеийн орлого нотлох шаардлага гарна гэж би тооцоолсонгүй. Тооцох ч боломжгүй юм гэж гомдолдоо, мөн тус шүүх хуралдаанд Санхүүгийн баримт манай талаас гаргаж өгөөгүй. Учир нь 10 гаруй жилийн өмнө болсон зүйл. 10 гаруй жилийн дараа маргаан болно гээд алга дарам цаас хадгалж чадсангүй гэж тайлбарласан.
Иймд худалдах, худалдан авах гэрээгээр газар эзэмших эрхийг Х.******* нь бодиттой шилжүүлэн авсан гэж үзэх боломжгүй тул гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 143/ШШ2022/00210 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.3, 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар Х.******* нь Өмнөговь аймгийн *******, 14 дүгээр байрны зүүн хойно байрлах нэгж талбарын ******* дугаартай, 320м2 талбай бүхий газрыг, Өмнөговь аймгийн *******, 1 дүгээр сургуулийн зүүн талд байрлах нэгж талбарын ******* дугаартай, 300м2 талбай бүхий газрыг тус тус хууль ёсоор эзэмших эрхтэй болохыг тогтоож, дээрх газруудыг Х.*******ын нэр дээр шилжүүлж, бүртгэлийг өөрчлүүлэхийг Х.*******т даалгасугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдол гаргахдаа 2220600809109 дугаар төлбөрийн даалгавраар Голомт банк дахь МТА-ы 1165117377 тоот харилцах дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Л.НЯМДОРЖ