Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Уртнасан,  

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Д.Халзан,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Сувдмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранцэцэг, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тугтан овгийн*******, Пэлжээ овгийн******* нарт холбогдох эрүүгийн 1734005440041 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Өлгий суманд 1986 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хүний мал малладаг, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум, 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ОИ86052336 дугаарын регистртэй, Тугтан овгийн*******

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг 1 дүгээр хэсэг 122 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, МЮ78071512 дугаарын регистртэй, Пэлжээ овгийн*******

 

Холбогдсон хэргийн талаар

                                 /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч******* нь Төв аймгийн Жаргалант сумын нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул чиглэлийн асфальтан зам дээр 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Х.Портер маркийн 66-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 6.3 дахь заалтыг зөрчиж, зам чөлөөлөөгүй, ослын тэмдэгийг дүрмэнд заасан хэмжээнд тавиагүйгээс зам тээврийн осол гарч, ослын улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт,

Яллагдагч ******* нь МАН TGА18430 маркийн 26-46 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15.1, 9.2 дахь заалтыг тус тус зөрчсний улмаас зам дээр зогсож байсан яллагдагч*******гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж, Х.Портер маркийн 66-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Ж.Чимэдрэгзэнгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нараас

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч*******гийн:

2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хот руу мах ачаад гарсан. Дархан Эрдэнэтийн зам өнгөрөөд мотор цохиод машин зогссон. Аваарын гэрэл 2 талдаа тавиад иргээд харахад осол болчихсон байсан. Миний машин тавьсан газраас одоо эргээд харахад буруу газар дээр тавьсан юм шиг харагдаад байгаа. Тухайн үед мөрдөн байцаагч нь надад хэлж байсан. Осолын тэмдэг тавьсан байхад намайг буруутай гэж үзээд байгаа. Би өөрөөнхөө хийх ёстой зүйлээ хийсэн хойноос ирж осол гаргасан жолооч буруутай гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ийн:

Орос улсаас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу явж байгаад орой Жаргалант сумаас салдаг өнгөрөөд явж байтал урд саарал зүйл байсан. Тэгээд очоод зогсоож чадалгүй мөргөсөж осол гаргасан. Тэр үед тэр саарал зүйлийг машины хучлага л байна гэж харсан. Осол гарангуут гараад замын машин зогсоогоод эмнэлэг цагдаа дуудсан. 1 орчим цаг өнгөрөөд цагдаа, дараа нь эмнэлэгийн машин ирсэн. Хохирогч осол болсоны дараа амьд байсан яасан бэ гэж асуухад гайгүй гэж байсан гэв.

 

1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранцэцэгийн:

Би сургуулийн тэтгэлэг аваад гадаад улс руу явах гэж байсан. Миний аав сургалтыг төлбөр төлнө гээд малын мах аваад хот руу гарсан. Тухайн хэрэг нь 1 цаг болж байхад гарсан гэж дуулсан. Надад болон манай гэрийнханд тухайн өдрийн үүрийн 4 цагт мэдэгдсэн. Бид хэргийн газар дээр очиход өглөө 09 цаг болсон байсан. Ямар байдалтай байсан талаар бидэнд цагдаагийнхан харуулаагүй. Тухайн хэрэг гарсаны дараа 1 цаг гаран манай аав ёолж хэвтсэн гэж байсан. Тэр үед яагаад эмнэлэгийн тусламж үзүүлж болоогүй юм. Жаргалант суманд очоод задланд орчихоод ороох цагаан даавуу авч гэсэн боловч бидэнд мөнгө төгрөг байгаагүй. Тэгэхэд тэнд осол гаргасан жолооч яаж байна яасан гэж нэг удаа ирээгүй тэрүүгээр л яваад байсан. Дараа нь ажил явдал дээр ирээд мөнгө өгсөн тэр үед бид нар авч чадаагүй. Бид нартай утсаар холбогдсон гэж хэлж байна. Ажил явдалаас хойш бидэнтэй нэг ч удаа холбогдоогүй. Миний аавыг босгоод ир  чадахгүй бол хохирол мөнгөө төл. Би 4 дүү, хөгжлийн бэрхшээлтэй ээжтэйгээ үлдэж байна. Цаашид яаж амьдрахаа мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэр яаж гарах нь хамаагүй аль буруутай хүнээс нь хохиролоо гаргуулж авмаар байна. Бид 20.189.818 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

 

1.4. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Эрдэнэчимэгийн:

Энэ хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс мөнгөө гаргуулна. Энэ машин миний нэр дээр байгаа. Энэ машинаар Орос улсаас монгол руу тээвэр хийдэг. Машин Орос улс руу орохдоо техникийн бүрэн бүтэн байдалтай байж ордог учраас ямар ч асуудалгүй машин байсан. Баярмөнхтэй итгэмжлэл хийж тээвэрт явуулдаг 1 бүтэн яваад ирэхэд 400.000 төгрөг өгдөг. Итгэмжлэлээ монгол наториатаар хийлгэдэг. Би энэ хүнийг ажиллуулаад 1 жил 6 сар болж байсан. Одоо машин Сэлэнгэ аймагт байгаа бидний амьдралыг тэтгэдэг байсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд

2.1.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дүгэржавын:

“...Би талийгаачийн төрсөн ах нь байгаа юм. Талийгаач нь Пүрэвсүрэнгийн хамт мал хийгээд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас орой харуй бүрий болсон хойно Пүрэвсүрэнгийн Портер маркийн цэнхэр өнгийн машинтай Улаанбаатар хот орохоор явсан юм. Тэгээд талийгаач шөнө 01 цагийн орчим машины мотор зуурсан гэж Пүрэвсүрэнгийн хамаатан Цэндээ гэдэг хүнд утсаар хэлсэн гэсэн. Тэгээд их удалгүй осолд орсон гэж сонссон. Талийгаач бол их л сайн хүн ажил төрлөө хийгээд л явдаг хүн байгаа юм. Талийгаачид архаг хууч өвчин байхгүй. Сууж явсан машин нь Өвгөнхүү гэдэг хүний машин байгаа юм. Бидний хувьд гомдолтой байна. Үнэн зөвийг тогтоож өгнө үү...” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранцэцэгийн:

“...Өмнө нь хууль ёсны төлөөлөгчөө тогтоогдсон Дүгэржав нь ажил ихтэй тул ойр ойрхон цагдаагаар ирж чадахгүй болохоор миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон оролцож байна. Миний хувьд гомдолтой байна. оршуулгын зардал, малчины зээл буюу 6.500.000 төгрөгний зээлийг төлүүлмээр байна. Сургалтын төлбөр болох 2.195.000 төгрөг төгрөгийг мөн нэхэмжилж байна...” /хх-ийн 132-133 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгийн:

“...Миний машинд учирсан хохирол болон Ирээдүйд Баярмөнх буруутай гэж гараад би өмнөөс нь хохирол барагдуулахаар бол тэр хохирлоо Баярмөнхөөс нэхэмжилнэ...” /хх-ийн 135 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.Өвгөнхүүгийн:

“...Пүрэвсүрэн нь манай аавын эгч Нямсүрэнгийн охинтой нь суусан юм. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна...” /хх-ийн 137 дугаар хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний хариуцагч Г.Эрдэнэчимэгийн:

“...26-46 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин юм. Уг машиныг 2014 оноос хойш Баярмөнх жолоодож байгаа. Уг машиныг жолоодон олон улсын тээвэр хийлгэснийхээ төлөө би цалин өгдөг. Албан ёсны гэрээ гэвэл Орос хэл дээр хийж өгсөн жолоо барихыг зөвшөөрсөн итгэмжлэл байгаа. Би уг машиныг огт өөрөө жолоодож үзээгүй. Баярмөнх бид хоёрыг хувьд садан төрлийн холбоо байхгүй. Би машинаа өгдөг харин Баярмөнх миний машиныг бариад тээвэр хийж надаас цалин авдаг хүн байгаа юм...” /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний хариуцагч Д.Өвгөнхүүгийн:

“...66-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин юм. Би уг машиныг аваад жил хагас болж байгаа орж ирсэн машин байгаа юм. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...” /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Өвгөнхүүгийн:

“...Манай хүргэн ах Пүрэвсүрэн хамаатан Чимэдрэгзэн нар миний 66-39 СЭҮ улсын дугаартай Портер маркийн машиныг аваад Улаанбаатар хот руу мах ачаад явсан юм. Тэгээд манайхан луу яг хэн ярьсны мэдэхгүй, осолд орсон гэж байсан. 66-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би худалдаж аваад жил хагас болж байна. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...” /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

2.5. Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн гэрч Ч.Наранцэцэгийн:

“...Би талийгаач Чимэдрэгзэнгийн төрсөн охин нь байгаа юм. Талийгаач нь нутгийн хүн Пүрэвсүрэнгийн хамт түүний дүүгийн машинтай Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас Улаанбаатар хот орох гээд явж байсан юм. Надтай хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр утсаар ярихдаа Улаанбаатар хот орох талаараа ярьж байсан...” /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

2.6. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Гантулгын:

“...Би Пүрэвсүрэнтэй холын хамаатан. Хүргэн ах болох хүн байгаа юм. Би Чимэдрэгзэнтэй найзууд байгаа юм. Садан төрлийн холбоотой. Над руу талийгаач осол болох шөнө 00 цаг 20 минутын орчим өөрийнхөө 98822266 гэсэн дугаараасаа миний 95749532 дугаар руу залгаж машины мотор зуурсан явахгүй байна гэж байсан. Тэгэхээр нь би ажилтай байсан тул Цэндээ буюу Цэнд-Аюуш руу залга гэж хэлсэн. Тэгээд удалгүй осол болсон гэсэн би ослын талаар сайн мэдэхгүй байна...” /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

2.7. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Г.Даваанямын:

“...Би Пүрэвсүрэнгийн төрсөн ах нь байгаа юм. Пүрэвсүрэн нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь тааруу байгаа, ухаан санаа орж гараад байж байгаа. Над руу Цэндээ залгаж ослын талаар хэлэхээр нь би шууд явж очсон. Уг тээврийн хэрэгсэл нь Өвгөнхүү гэх хүний нэр дээр байдаг...” /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

2.8. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтэд:

“...*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” /хх-ийн 58 дугаар хуудас/,

 

2.9. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтэд:

“...Ж.Чимэдрэгзэнгийн биед хүзүүний 1, 2-р нугаламын хугарал, нугас татагдалт, булчин зөөлөн эд дахь цус хуралт, зулуйн хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, ерөнхий биеийн доргилт, элэг, дэлүү, бөөрний холбоос хальсан дахь цус хуралт,  зүүн чамархайд зулгаралт, шарх, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Талийгаач Ж.Чимэдрэгзэнгийн биед учирсан хүзүүний 1, 2-р нугаламын хугарал, нугас татагдалт, булчин зөөлөн эд дахь цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн чамархайн зулгаралт, шарх, элэг, дэлүү, бөөрний холбоос хальсан дахь цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Талийгаач Ж.Чимэдрэгзэнгийн биед учирсан хүзүүний 1, 2-р нугаламын хугарал, нугас татагдалт, булчин зөөлөн эд дахь цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь доргилтын улмаас толгой өөрийн жингээр савагдах үед үүссэн байх боломжтой. Талийгаач нь хүзүүны нугаламын хугарал, нугас татагдалд, булчин зөөлөн эдэд цус хуралт, аалзан хальсан доорх цус хуралт гэмлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.

Талийгаачий үхлийн шалтгаан болох архаг өвчин тогтоогдсонгүй.

Талийгаач нь уушигны артерын даралт ихсэлт, артерийн судасны хатуурал, архаг пиелонефрит зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал, нойр булчирхайн үрэвсэл, ходоодны салстын улайлт өөрчлөлттэй байна.

Талийгаачийн цусанд спиртын агууламж илрээгүй байна...” /хх-ийн 60-63 дугаар хуудас/,

 

2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 299 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн “Жанчив Чимэдрэгзэн эр /47 нас 2017 оны 12 дугаар сарын 14, Жаргалант сум” гэж хаягласан цус, ходоодны шингэнд спиртын агууламж илрээгүй байна...” /хх-ийн 64 дүгээр хуудас/

 

2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 300 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн Ж.Чимэдрэгзэнгийн гэх цусанд АВО системээр А/2/ дугаар бүлгийн харъяалалтай байна...” /хх-ийн 65 дугаар хуудас/,

 

2.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 486 дугаартай дүгнэлтэд:

“...Г.Пүрэвсүрэнгийн биед тархи доргилт, духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /хх-ийн 68-75 дугаар хуудас/,

 

2.13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 765 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.

Баярмөнхөөс авсан цус “Төв цагдаа” гэсэн хаягтай цусанд спиртийг агууламж илрээгүй байна...” /хх-ийн 77 дугаар хуудас/,

 

2.14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 766 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.

“Пүрэвсүрэн 31/эр гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрээгүй байна...” /хх-ийн 79 дүгээр хуудас/,

 

2.15. Төв аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн Техникийн шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтэд:

“...Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 26-46 СЭҮ улсын дугаартай МАН TGA18430 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. МАН TGA18430 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн, мөн дүрмийн 15.1 “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийн дараах байдлыг асааж явна. а/Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлт шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлт шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах, буюу зогсоно гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн гэж үзэв.

66-39 СЭҮ улсын дугаартай Хюньдай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Пүрэвсүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв.

66-39 СЭҮ улсын дугаартай юньдай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Пүрэвсүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 “жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. Мөн дүрмийн 6.3. Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлууна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв.

Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 26-46 СЭҮ улсын дугаартай МАН TGA18430 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. МАН TGA18430 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн, мөн дүрмийн 15.1 “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийн дараах байдлыг асааж явна. а/Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлт шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлт шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах, буюу зогсоно гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн, 66-39 СЭҮ улсын дугаартай юньдай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Пүрэвсүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 “жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. Мөн дүрмийн 6.3. Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлууна гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол хэрэг харах шалтгаан нөхцөл болсон гэж үзэв.

Хэрэгт авагдсан материалаас үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй...” /хх-ийн 80-81 дүгээр хуудас/

 

 2.16. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч *******ийн:

“...Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Оросоос Монголын хилээр 19 цагт орж ирээд Улаанбаатар хот орох гээд Гандугарын Эрдэнэчимэг гэх хүний эзэмшлийн 26-46 СЭҮ улсын дугаартай цагаан өнгийн MAN маркийн тээврийн хэрэгсэлтэй MCS ХХК-ны пивийг ачаад явж байгаад Төв аймгийн Жаргалант сумын салдаг уулзвар өнгөрөөд жижиг гүвээ өгсөөд гарч ирэхэд өөдөөс их хурц гэрэлтэй машин зөрсөн юм. Тэгээд л өнгөртөл нэг машин урд талд зогсож байсан. Тэгээд би зүүн гар тийшээ дарж тормоз гишгээд амжилгүй зүүн хойд талаас нь би машиныхаа баруун урд тал хэсгээр мөргөөд асфальтан замын зүүн талд зогссон. Тэгээд би зам чөлөөлөөд баруун тал руу нь машинаа шахаж тавиад буугаад нөгөө Портер машин руу очиход дотор нь хоёр хүн байсан. Жолоочийн арын суудал дээр нэг залуу сууж байсан, харин зорчигчийн сандал дээр нэг ах сууж байсан. Тэгээд тэр хоёр залуу надаас юу болов гэж асуусан. Надад хэлэхдээ маслын улаан гэрэл асаад зогсчихсон байсан юм гэж надад хэлж байсан. Тэгээд би замын машин зогсоогоод 102 гэж цагдаа руу залгасан. Талийгаач ёолоод нэг цаг гаруй амьд байсан, сүүлдээ чимээгүй болсон. Ослын тэмдгийг харж амжаагүй, машиныг дөхөж ирээд л харсан. Би яг миллээ харж байсан, 67-той л явж байсан. Миний хувьд хамгаалах бүстэй байсан. Нөгөө машины хүмүүс хамгаалах бүсгүй байсан. Өөдөөс гэрэл гялбачихсан байсан болохоор надад юу ч харагдаагүй. Миний биед гэмтэл учраагүй... ...тухайн үед нөхцөл байдалд надад машин урд талд харагдаагүй. Мөн нөгөө талын жолооч худлаа мэдүүлэг өгөөд байна. тухайлбал машиндаа байгаагүй гээд яриад байгаа намайг осол гарсны дараа яваад очиход машиныхаа жолооч талын суудал дээр суучихсан байсан, мөн намайг очих үед аваарын гэрлээ асааж байсан. Мөн тэр жолооч архи уучихсан байсан, тэр талаар түргэний жолооч болон эмч нар хэлж байсан...” /хх-ийн 43-45, 92-94 дүгээр хуудас/,

 

2.17. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч*******гийн:

“...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би Өвгөнхүүгийн Портер маркийн машинтай талийгаач Чимэдрэгзэнгийн хамт Улаанбаатар хот орж мах өгөх гээд оройхон гараад явж байгаад Төв аймгийн Жаргалант сумын салдаг дээр ирээд хар замд нийлээд явж байгаад нэг их явалгүй мотор дуугараад машин унтарсан. Тэгээд асаах гэсэн чинь асахгүй байхаар нь би ослын дохиогоо дарчихаад буугаад аваарын гурвалжин тэмдэг ар талдаа 10-15 орчим метрийн зайд тавьчихаад буцаад машиныхаа буруу талаар яваад урд талдаа тавьчихаад буцаад машин руугаа явж байсан. Тэгээд юу болсоны мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэгт байсан. Миний машин унтраад л нэг их удаагүй, Чимэдрэгзэн ах утсаар яриад хүн дуудна гээд би тэр хооронд нь ослын гурвалжин тэмдэгээ тавих хооронд осол болсон. Миний бодлоор 10-20 минут орчим л болсон байх. Гэрэл дохио бүрэн асаж байсан би аваарын гэрлээ дарчихаад харахад лав асаж байсан. Машин шууд унтраад зогссон. Зам чөлөөлөх гэсэн унтарчихаад асахгүй байсан. Түрэх гэтэл дийлэхгүй байсан... ...би машинд суусан эсэхээ санахгүй байна. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би угаасаа архи уудаггүй...” /хх-ийн 41-42, 98-99 дугаар хуудас/,

 

            Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дугаар хуудас/,

3.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан  газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-16 дугаар хуудас/,

3.3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

3.4. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-28 дугаар хуудас/,

3.5. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Эрдэнэчимэгийн эзэмшлийн 26-46 СЭҮ улсын дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 53-56 дугаар хуудас/,

3.6. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Өвгөнхүүгийн эзэмшлийн 66-39 СЭҮ улсын дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

3.7. Талийгаач Ж.Чимэдрэгзэнгийн нас барсны гэрчилгээний хуулбар, мөрдөн байцаалтад гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 116-117, 118 дугаар хуудас/

3.8. Шүүгдэгч *******ийн ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт,  /хх-ийн 100, 110, 111 дүгээр хуудас/

3.9. Шүүгдэгч*******гийн ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт,  /хх-ийн 101, 102, 103 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр зүйлийн а-д заасан “...хэрэв жолооч нүд гялбан зорчих баримтаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн ...өөдөөс их хурц гэрэлтэй машин зөрсөн юм. Тэгээд л өнгөртөл нэг машин урд талд зогсож байсан. Тэгээд би зүүн гар тийш дарж тормос гишгээд амжилгүй зүүн хойд талаас нь би машиныхаа баруун урд тал хэсгээр мөргөөд асфальтан замын зүүн талд зогссон... /хх-ийн 44 дүгээр хуудас/ гэх,

яллагдагчаар өгсөн ...Би өмнө нь гэрчээр өгсөн тэр мэдүүлэгт болсон асуудал үнэн зөв байгаа гэхдээ зарим буюу гэрлийн гялбаанд орсон гэж мэдүүлсэн нь тухайн үедээ би айж сандраад тэгээд хэлчихсэн байсан... /хх-ийн ийн 94 дүгээр хуудас/ гэх,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн ... гэрлийн гялбаанд орсон гэж мэдүүлсэн нь тухайн үедээ би айж сандраад тэгээд хэлчихсэн байсан... гэх мэдүүлгүүдийг тус тус мэдүүлсэн байна.

Улсын яллагч шүүгдэгч *******ийг Төв аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай ...******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр зүйлийн а-д заасан “...хэрэв жолооч нүд гялбан зорчих баримтаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг, 

Мөн Төв аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00000029 дугаартай ...******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр зүйлийн а-д заасан “...хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн талаар гаргасан дүгнэлтүүдийг үндэслэн Замын хөдөлгөөний дүрмийн 15.1, 9.2 гэх заалтыг зөрчсөн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шинжээчид шүүгдэгч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн ...өөдөөс их хурц гэрэлтэй машин зөрсөн юм. Тэгээд л өнгөртөл нэг машин урд талд зогсож байсан. Тэгээд би зүүн гар тийш дарж тормос гишгээд амжилгүй зүүн хойд талаас нь би машиныхаа баруун урд тал хэсгээр мөргөөд асфальтан замын зүүн талд зогссон... гэх мэдүүлгийг нь үндэслэн Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан нь,

Улсын яллагч гэрчээр өгсөн мэдүүлэг, дээрх шинжээчдийн 07, 00000029 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч *******ийг Замын хөдөлгөөний дүрмийн 15.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдэж байгаа нь түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг нь өөрийнх нь эсрэг эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэн журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Тэгээд ч шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн ...өөдөөс их хурц гэрэлтэй машин зөрсөн... ...өнгөртөл нэг машин урд талд зогсож байсан... ...зүүн гар тийш дарж тормос гишгээд амжилгүй зүүн хойд талаас нь би машиныхаа баруун урд тал хэсгээр мөргөөд асфальтан замын зүүн талд зогссон...,

яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн ...гэрлийн гялбаанд орсон гэж мэдүүлсэн нь тухайн үедээ би айж сандраад тэгээд хэлчихсэн байсан... гэх мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээ төрүүлж байх тул шүүх хэрэгт авагдсан дээрх мэдүүлгүүдийг хооронд нь мөн бусад нотлох баримттай харьцуулж, эх сурвалжийг шалгаад шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч *******ийг Замын хөдөлгөөний дүрмийн 15.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж буруутгаж байгааг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзлээ.

 

Мөн шүүх хавтас хэрэгт авагдсан Төв аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай, мөн тасгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00000029 дугаар дүгнэлтүүдээс шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох зүйтэй гэж үзсэн ба дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтээс 2 дахь, 5 дахь хариултын ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалтыг зөрчсөн гэснийг зөвшөөрөхгүй, үнэлээгүй болно.  

Харин 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00000029 дугаар дүгнэлтийг өмнөх дүгнэлтээс илтэд зөрүүтэй, шинжээч нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч******* нь Төв аймгийн Жаргалант сумын нутаг болох Улаанбаатар хотоос Дархан-Уул чиглэлийн асфальтан зам дээр 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “HYUNDAI PORTER” маркийн 66-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 6.3 дахь заалтыг зөрчиж, ...зам чөлөөлөөгүй, ослын тэмдэгийг дүрмэнд заасан хэмжээнд тавиагүйгээс...,

 

Шүүгдэгч ******* нь Төв аймгийн Жаргалант сумын нутаг болох Улаанбаатар хотоос Дархан-Уул чиглэлийн асфальтан зам дээр 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “МАН TGА18430” маркийн 26-46 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчиж, ...хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс... тус тус зам тээврийн осол гарч, ослын улмаас нэг хүний амь нас хохирсон болох нь

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дүгэржавын ...осолд орсон гэж сонссон... ...сууж явсан машин нь Өвгөнхүү гэдэг хүний машин байгаа юм... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранцэцэгийн ...Миний хувьд гомдолтой байна. оршуулгын зардал, малчины зээл буюу 6.500.000 төгрөгний зээлийг төлүүлмээр байна. Сургалтын төлбөр болох 2.195.000 төгрөг төгрөгийг мөн нэхэмжилж байна... /хх-ийн 132-133 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгийн ...Миний машинд учирсан хохирол болон Ирээдүйд Баярмөнх буруутай гэж гараад би өмнөөс нь хохирол барагдуулахаар бол тэр хохирлоо Баярмөнхөөс нэхэмжилнэ... /хх-ийн 135 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Д.Өвгөнхүүгийн ...Пүрэвсүрэн нь манай аавын эгч Нямсүрэнгийн охинтой нь суусан юм. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна... /хх-ийн 137 дугаар хуудас/,

гэрч Ч.Наранцэцэгийн ...Талийгаач нь нутгийн хүн Пүрэвсүрэнгийн хамт түүний дүүгийн машинтай Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас Улаанбаатар хот орох гээд явж байсан юм. Надтай хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр утсаар ярихдаа Улаанбаатар хот орох талаараа ярьж байсан... /хх-ийн 46-47 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Төв аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн Техникийн шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай 26-46 СЭҮ улсын дугаартай МАН TGA18430 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь ...Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”... гэсэн заалтыг,

66-39 СЭҮ улсын дугаартай Хюньдай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан******* нь ...Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 “жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө”...,

мөн дүрмийн 6.3 дахь хэсэгт заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлууна”... гэсэн заалтыг тус тус зөрчсөн талаарх дүгнэлт,

шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай “...*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” талаарх,

шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаартай “...Ж.Чимэдрэгзэнгийн биед хүзүүний 1, 2-р нугаламын хугарал, нугас татагдалт, булчин зөөлөн эд дахь цус хуралт, зулуйн хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, ерөнхий биеийн доргилт, элэг, дэлүү, бөөрний холбоос хальсан дахь цус хуралт,  зүүн чамархайд зулгаралт, шарх, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... ...Талийгаач нь хүзүүны нугаламын хугарал, нугас татагдалд, булчин зөөлөн эдэд цус хуралт, аалзан хальсан доорх цус хуралт гэмлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан... талаарх,

шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 486 дугаартай “...Г.Пүрэвсүрэнгийн биед тархи доргилт, духанд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан  газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-16 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-28 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Эрдэнэчимэгийн эзэмшлийн 26-46 СЭҮ улсын дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 53-56 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Өвгөнхүүгийн эзэмшлийн 66-39 СЭҮ улсын дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 83-84 дүгээр хуудас/, талийгаач Ж.Чимэдрэгзэнгийн нас барсны гэрчилгээний хуулбар, мөрдөн байцаалтад гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 116-117, 118 дугаар хуудас/ болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Д.Халзан нар ... Манай үйлчлүүлэгч ослын зогсолтын тэмдэгийг дүрэмд заасны дагуу тавьсан, ямар ч гэм буруугүй гэж үзэж байна. Иймд цагаатгаж өгнө үү... гэх мэдүүлэг, дүгнэлтийг,

 

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нар ...прокурор нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулсанаа нотлож чадахгүй байна... ...улсын яллагч яллахдаа ганц яллагдагчийн мэдүүлгээр яллаж байна. Гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байгаа учир аштигтайгаар шийдэж, цагаатгаж өгнө үү... гэх мэдүүлэг, дүгнэлтийг гаргаж мэтгэлцэж байгаа хэдий ч дээрх мэдүүлэг, дүгнэлтүүд нь шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр няцаагдан үгүйсгэгдэж байна.  

 

Шүүх шүүгдэгч*******, ******* нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч*******, ******* нарт ял шийтгэлийг оногдуулахдаа тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэнийг,

 

Мөн шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр ажил төрлийг нь эрхлүүлж талийгаачийн нэр дээр авсан малчны зээлийг түргэн шуурхай төлж барагдуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ...шүүгдэгч нарт гомдолтой байгаа хэдий ч эдгээр хүмүүст хорихоос өөр төрлийн ял шийтгэн, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж, ажил төрлийг нь хийлгэн бид хохирол төлбөрөө хурдан түргэн төлүүлж авмаар байна... гэх хүсэлтийг тус тус харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой байх тул тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан малчны зээлийн эргэн төлөлттэй холбоотой 6.452.489 /зургаан сая дөрвөн зуун тавин хоёр мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийн хор уршгийг шүүхээс хугацаа тогтоон, уг тогтоосон хугацаанд арилгах талаар давхар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь тус тус зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч*******, ******* нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулж байгаа тул уг ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолно.

 

Шүүгдэгч*******, ******* нар цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранцэцэгт малчны зээлийн төлбөр 6.452.489 /зургаан сая дөрвөн зуун тавин хоёр мянга дөрвөн зуун наян ес/ төгрөг буюу шүүгдэгч******* 3.226.245 /гурван сая хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун дөчин тав/ төгрөг, шүүгдэгч ******* 3.226.245 /гурван сая хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун дөчин тав/ төгрөг тус тус төлөхийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч*******гийн жолоочийн 918742 дугаартай В ангилалын үнэмлэхийг, шүүгдэгч *******ийн жолоочийн 179970 дугаартай В, С, Е ангилалын үнэмлэхийг тус тус тээврийн хэрэгсэл жолоодо эрхийг хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг,

 

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Эрдэнэчимэгийн эзэмшлийн “MAN TGA18430” маркийн 26-46 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01368186 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Г.Эрдэнэчимэгт,

 

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Өвгөнхүүгийн эзэмшлийн “HYUNDAI PORTER” маркийн 66-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01213712 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Д.Өвгөнхүүд тус тус буцаан олгохыг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранцэцэг, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг талаар оршуулгын зардалд 8.160.729 /найман сая нэг зуун жаран мянга долоон зуун хорин ес/ төгрөг, 49 хоногийн цайллагын зардалд 4.240.000 /дөрвөн сая хоёр зуун дөчин мянга/ төгрөг, шатахууны болон унааны зардалд 1.336.600 /нэг сая гурван зуун гучин зургаан мянга зургаан зуу/ төгрөг, малчны зээлийн төлбөрийн зардалд 6.452.489 /зургаан сая дөрвөн зуун тавин хоёр мянга дөрвөн зуун наян ес/ төгрөг, бүгд 20.189.818 /хорин сая нэг наян есөн мянга найман зуун арван найм/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын баримтыг гаргаж, нэхэмжилдэг ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас малчны зээлийн 6.452.489 /зургаан сая дөрвөн зуун тавин хоёр мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг шүүгдэгч*******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, үлдэх оршуулгын зардал 8.160.729 /найман сая нэг зуун жаран мянга долоон зуун хорин ес/ төгрөг, 49 хоногийн цайллагын зардал 4.240.000 /дөрвөн сая хоёр зуун дөчин мянга/ төгрөг, шатахууны болон унааны зардал 1.336.600 /нэг сая гурван зуун гучин зургаан мянга зургаан зуу/ төгрөг бүгд 13.737.329 /арван гурван сая долоон гучин долоон мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг хувь тэнцүүлэн иргэний хариуцагч Г.Эрдэнэчимэгээс 6.868.665 /зургаан сая найман зуун жаран найман мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг, иргэний хариуцагч Д.Өвгөнхүүгээс 6.868.665 /зургаан сая найман зуун жаран найман мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранцэцэгт олгохыг,

 

Харин иргэний хариуцагч Г.Эрдэнэчимэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6.868.665 /зургаан сая найман зуун жаран найман мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг, иргэний хариуцагч Д.Өвгөнхүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6.868.665 /зургаан сая найман зуун жаран найман мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранцэцэгт төлсөн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Г.Эрдэнэчимэг нь шүүгдэгч *******өөс, иргэний хариуцагч Д.Өвгөнхүү нь шүүгдэгч*******гээс тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

 

Мөн иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд буюу “MAN TGA18430” маркийн 26-46 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 6.303.000 /зургаан сая гурван зуун гурван мянга/ төгрөгийг шүүгдэгч *******өөс,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Өвгөнхүү нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд буюу “HYUNDAI PORTER” маркийн 66-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2.260.000 /хоёр сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг шүүгдэгч*******гээс тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

 

Харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранцэцэгийн сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.  

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

      хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4., 36.6., 36.7., 36.8.,

         36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

                    1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

                              удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тугтан овгийн*******, Пэлжээ овгийн******* нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тугтан овгийн*******, Пэлжээ овгийн******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Тугтан овгийн*******, Пэлжээ овгийн******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрт гэмт хэргийн хор уршиг болох малчны зээлийн 6.452.489 /зургаан сая дөрвөн зуун тавин хоёр мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг (тус бүрийн 3.226.245 /гурван сая хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун дөчин тав/ төгрөг) төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлж, хохирлоо нөхөн төлөх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тугтан овгийн*******, Пэлжээ овгийн******* нарт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Тугтан овгийн*******, Пэлжээ овгийн******* нар цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор 6.452.489 /зургаан сая дөрвөн зуун тавин хоёр мянга дөрвөн зуун наян ес/ төгрөг буюу шүүгдэгч******* 3.226.245 /гурван сая хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун дөчин тав/ төгрөг, шүүгдэгч ******* 3.226.245 /гурван сая хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун дөчин тав/ төгрөг тус тус төлөхийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч*******гийн жолоочийн 918742 дугаартай В ангилалын үнэмлэхийг, шүүгдэгч *******ийн жолоочийн 179970 дугаартай В, С, Е ангилалын үнэмлэхийг тус тус тээврийн хэрэгсэл жолоодо эрхийг хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг,

 

иргэний нэхэмжлэг, хариуцагч Г.Эрдэнэчимэгийн эзэмшлийн “MAN TGA18430” маркийн 26-46 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01368186 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Г.Эрдэнэчимэгт,

 

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Өвгөнхүүгийн эзэмшлийн “HYUNDAI PORTER” маркийн 66-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01213712 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Д.Өвгөнхүүд тус тус буцаан олгосугай.

 

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 13.737.329 /арван гурван сая долоон гучин долоон мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг хувь тэнцүүлэн иргэний хариуцагч Г.Эрдэнэчимэгээс 6.868.665 /зургаан сая найман зуун жаран найман мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг, иргэний хариуцагч Д.Өвгөнхүүгээс 6.868.665 /зургаан сая найман зуун жаран найман мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ОИ92070103 дугаарын регистртэй, Борлууд овгийн Чимэдрэгзэнгийн Наранцэцэгт олгосугай.

 

7. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Г.Эрдэнэчимэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6.868.665 /зургаан сая найман зуун жаран найман мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг, иргэний хариуцагч Д.Өвгөнхүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6.868.665 /зургаан сая найман зуун жаран найман мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранцэцэгт төлсөн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Г.Эрдэнэчимэг нь шүүгдэгч *******өөс, иргэний хариуцагч Д.Өвгөнхүү нь шүүгдэгч*******гээс тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд буюу “MAN TGA18430” маркийн 26-46 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 6.303.000 /зургаан сая гурван зуун гурван мянга/ төгрөгийг шүүгдэгч *******өөс,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Өвгөнхүү нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд буюу “HYUNDAI PORTER” маркийн 66-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2.260.000 /хоёр сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг шүүгдэгч*******гээс тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ОИ92070103 дугаарын регистртэй, Борлууд овгийн Чимэдрэгзэнгийн Наранцэцэгийн шүүхийн шатанд нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Тугтан овгийн*******, Пэлжээ овгийн******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэл шүүгдэгч Тугтан овгийн*******, Пэлжээ овгийн******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН