Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2026/00434

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ************** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох

“Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч  

Хариуцагч *******

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие .:............ .............. онд танилцсан бөгөөд ..... оноос хамтран амьдарч бидний дундаас хүү .........төрсөн. Энэ хугацаанд бид гэрлэлтээ батлуулж байгаагүй ч хүүгээ аав ................нь овоглуулах хүсэлт гарган гэрчилгээг нь авч байсан. Удалгүй бидний харилцаа хөндийрч таарч тохиргүй болсон тул хүүгээ.... настай байхаас нь эхлэн бид тусдаа амьдарч байна. Хүү маань миний асрамжид байдаг бөгөөд .............. нь биднийг эргэн тойрч байгаагүй ба Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэжээн тэтгэх сурган хүмүүжүүлэх үүргээ огт биелүүлээгүй байна. Миний бие өөрийн гэсэн ажил төрөл, орон байртай, хүүгээ тэжээгээд явах бололцоотой хэдий ч хуулийн дагуу эцэг, эх хоёрын хэн нэг нь үр хүүхдээ тэжээн тэтгэх ёстой учир шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд шүүхэд ....оны ....Дүгээр сарын ....ний өдөр төрсөн хүү Хассааныг миний асрамжид үлдээж, эцэг *******оос хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.  

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... онд танилцаад....ны ... дүгээр сарын..-ны өдөр хүү ..... төрсөн. ..... онд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж хоёр тийш болсон. Хүү Хасаан тэрнээс хойш цуг хүмүүжин амьдарч байна. Хүүхдээ асрамждаа үлдээгээд тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна.

 

Хариуцагч.......шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ..........нд таарч тохирохгүй салсан. Хүүхэд маань салсан цагаас хойш ээжтэйгээ цуг амьдарсан. Хүүхэдтэй хааяа уулзаж баймаар байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн. Үүнд: 

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагч нь хариу тайлбараас өөр бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.******* холбогдуулан “хүүхдийн асрамж тогтолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан болно.

 

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч ........нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ........хариуцагч ******* нар нь .... оноос хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас ... оны... дүгээр сарын ..ний өдөр хүү ......төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ....... нь ... оны ... дүгээр сарын ....-ний өдөр төрсөн хүү ...... өөрийн асрамжид үлдээх санал гаргасныг хариуцагч ......... нь хүлээн зөвшөөрч байх тул хүү ........ эх ..... асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэн бүр журамт үүрэгтэй, хүүхдийн төрсөн эцэг гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрдөг, мөн хүүхдийн асрамжийн талаар талууд болон хуульд зааснаар хүүхдэд тэтгэлэг төлөхийг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөн, маргаангүй байдлыг харгалзан хүү ******* эх П.******* асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдэд тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж байхаар шийдвэрлэлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг эцэг *******, эх нарт даалгах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлснөөр эцгийн үүрэг дуусгавар болохгүй ба хүүхдийн тэтгэлэг гэдэг нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдах буюу амин чухал хэрэгцээт зүйлд зориулагдаж байгаа мөнгөн тэтгэмж юм. Иймд эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэж, хүмүүжүүлэх журамт үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү ............-ыг эх ...............асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 01 сарын 11-ний өдөр төрсөн хүү ...нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, .... нас /суралцаж буй бол ....нас хүртэл/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг *******оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх П.......даалгасугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг эх П........., эцэг Б..........нарт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .........төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б............улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.............олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ХОСБАЯР