Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Н.Гансүх, түүний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Наранцэцэгийн Гансүхэд холбогдох эрүүгийн 1734003710176 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Сэргэлэн суманд 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 31 настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Нарлаг 21-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НС86091671 дугаарын регистртэй, Боржигин овгийн Наранцэцэгийн Гансүх

 

Холбогдсон хэргийн талаар

                             /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Н.Гансүх нь 2017 оны 06 дугаар сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас тус сумын иргэн Т.Жавзангийн эзэмшлийн худгын насосыг Верна маркийн 77-18 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Н.Гансүхийн:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлгээс зөрүүгүй, тэгээд ч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тал дээр маргахгүй байна гэв.

 

Хоёр. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Т.Жавзангийн:

“...Би 2011 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Америкийн нэгдсэн улсын Мянганы сорилтын сангийн хот орчмын бэлчээрийн төслийн нутаг гэж баригдсан худгыг 15 жилийн гэрээ байгуулан 2 хүргэнтэйгээ 2023 он хүртэл эзэмшлээд өөрийн болгох гэрээ хийж авсан. Тэгээд миний хариуцсан худгаас айлууд малаа усалдаг байсан юм. Тэгээд 2017 оны 07 дугаар сард тухайн худгын бүргэд хаалгыг эвдэж ороод ус татдаг насосыг нь хулгайлаад аваад явчихсан байсан. Хулгайд алдагдсан насосыг 1.600.000 төгрөгөөр үнэлж байна. Хулгайд алдсан насосоо олоод авчих юм бол гомдол санал байхгүй...” /хх-ийн 19 дүгээр  хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн хохирогч Т.Жавзангийн:

“...Би эд зүйлээ алдахаасаа өмнө 2017 оны 06 дугаар сарын эхээр очсон. Тэр үед бүх зүйл хэвийн байсан ба худгын хаалга эвдэрсэн байсан. Гэхдээ насос  байсан. 2017 оны 07 дугаар сарын 2-3-ны үед очиход эд зүйл алга болсон байсан. Би худгынхаа насосыг бүрэн бүтэн хүлээж авсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

2.3. Иргэний нэхэмжлэгч У.Төрмөнхийн:

...дээрх тээврийн хэрэгсэл нь миний унаа байгаа юм. Би одоогоос 3 жилийн өмнө Г.Ариунсайхан гэх хүнээс 2 сая төгрөгөөр бэлнээр худалдан авч байсан юм. Одоогоор нэрээ шилжүүлж авч чадаагүй байгаа ба тухайн үед нотариатаар орж байсан юм. Г.Ариунсайхан нь гэрээгээр 3 жил Солонгос улс руу гарсан сураг байсан... /хх-ийн 56 дугар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч Н.Гансүхийн:

“...Би 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн өмнөхөн Налайх дүүргээс өглөө 11 цагийн үед ганцаараа Верна маркийн 77-18 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хоолт гэх газар руу хаягдал төмөр түүхээр явсан ба овоолсон байсан арматурын төмөр болон төмөр замын тайрсан төмөр зэргийг аваад буцаж Налайх дүүрэг очсон. Тэгээд 1-2 хоногийн дараа дахин Хоолт гэх газар очиж хаягдал төмөр түүгээд буцаж Налайх дүүрэг орох замдаа 15 цагийн үед Хоолтын давааны Ламын амралтын урд талын амаар дээш өгсөөд засмал замаас 2 гаруй км зайд улаан өнгийн тоосгон худаг байсан ба намайг очиход хаалга нь эвдэрсэн байсан. Дотор ороход усны мотор байсныг сугалж аваад гэртээ авч ирсэн. Би Налайх дүүрэгт явуулын төмөр худалдан авч байсан хүнд хаягдал төмөрнүүдээ тушаадаг байсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би худгын моторыг зарж үрээгүй ямар нэг байдлаар эвдсэн гэмтээсэн асуудал байхгүй. Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байгаа...” /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн яллагдагч Н.Гансүхийн:

“...Хулгай хийхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь Ундрахын Төрмөнхийн нэр дээр байдаг. Уг машин нь манай ээжийн хамгийн бага дүү Ганхуягийн дагавар хүүхэд болох Төрмөнхийн нэр дээр байдаг. Би эхний мэдүүлэгээ өгөхдөө л манай ээжийн бага дүү болох Ганхуяг ахын хүүхдийн машин гэж мэдүүлж байсан. Төрмөнх нь одоо Шарын гол руу ажилд явчихсан байгаа болохоор холбоор барих утас нь холбогдохгүй байгаа...” /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

            Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3, 15 дугаар хуудас/,

3.2. Хохирогч Б.Уртнасангийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10 дугаар хуудас/,

3.3. Хохирогч Т.Жавзангийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25 дугаар хуудас/,

3.4. Хохирогч Т.Жавзангийн алдсан гэх эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт / хх-ийн 16-17 дугаар хуудас/,

3.5. Хохирогч Б.Уртнасангийн хохирол

3.5. Шүүгдэгч Н.Гансүхийн ял шалгах хуудас, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35, 36, 37, 38 дугаар хуудас зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Н.Гансүх нь 2017 оны 06 дугаар сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас иргэн Т.Жавзангийн эзэмшлийн худгын насосыг “Верна аксент” маркийн 77-18 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч Т.Жавзангийн ... 2017 оны 06 дугаар сарын эхээр... ...бүх зүйл хэвийн байсан ба худгын хаалга эвдэрсэн байсан... ...2017 оны 07 дугаар сард очиход ус татдаг насосыг нь хулгайлаад аваад явчихсан байсан...,

иргэний нэхэмжлэгч У.Төрмөнхийн ...дээрх тээврийн хэрэгсэл нь миний унаа байгаа юм. Би одоогоос 3 жилийн өмнө Г.Ариунсайхан гэх хүнээс 2 сая төгрөгөөр бэлнээр худалдан авч байсан... ...одоогоор нэрээ шилжүүлж авч чадаагүй... ...Г.Ариунсайхан нь гэрээгээр 3 жил Солонгос улс руу гарсан сураг байсан...,

яллагдагч Н.Гансүхийн ...15 цагийн үед Хоолтын давааны Ламын амралтын урд талын амаар дээш өгсөөд засмал замаас 2 гаруй км зайд улаан өнгийн тоосгон худаг байсан ба намайг очиход хаалга нь эвдэрсэн байсан... ...усны мотор байсныг сугалж аваад гэртээ авч ирсэн..., ...Хулгай хийхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь Ундрахын Төрмөнхийн нэр дээр байдаг... ...Төрмөнх нь одоо Шарын гол руу ажилд явчихсан байгаа... гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Т.Жавзангийн алдсан гэх эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Н.Гансүхийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгаа боловч түүнд оногдуулах ял нь хүндэрч эрх зүйн байдал дордохоор байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг баримтлан түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан буюу шүүхэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр нь шүүгдэгч Н.Гансүхийг машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг орон байран, агуулах саванд нэвтэрч хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Н.Гансүхэд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Харин шүүгдэгч Н.Гансүхийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь эзэмшлийнх биш гэдэг нь иргэний нэхэмжлэгч У.Төрмөнхийн ...дээрх тээврийн хэрэгсэл нь миний унаа байгаа юм. Би одоогоос 3 жилийн өмнө Г.Ариунсайхан гэх хүнээс 2 сая төгрөгөөр бэлнээр худалдан авч байсан... ...одоогоор нэрээ шилжүүлж авч чадаагүй... ...Г.Ариунсайхан нь гэрээгээр 3 жил Солонгос улс руу гарсан сураг байсан..., шүүгдэгч Н.Гансүхийн ...хулгай хийхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь Ундрахын Төрмөнхийн нэр дээр байдаг... гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийг үнэ болох 600.000 төгрөгийг шүүгдэгч Н.Гансүхээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Гансүх цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,

Мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Hyundai Accent Verna” маркийн 77-18 УНИ улсын дугаартай 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч УХ96111075 дугаарын регистртэй, Олхон овгийн Ундрахын Төрмөнхөд олгохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7.,

36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

зүйлийн  1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овгийн Наранцэцэгийн Гансүхийг машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг орон байран, агуулах саванд нэвтэрч хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Боржигин овгийн Наранцэцэгийн Гансүхийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигин овгийн Наранцэцэгийн Гансүхийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Боржигин овгийн Наранцэцэгийн Гансүх эсийхэн овгийн цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,

Мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Hyundai Accent Verna” маркийн 77-18 УНИ улсын дугаартай 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч УХ96111075 дугаарын регистртэй, Олхон овгийн Ундрахын Төрмөнхөд олгохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигин овгийн Наранцэцэгийн Гансүхээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг тус тус баримлан шүүгдэгч Боржигин овгийн Наранцэцэгийн Гансүхийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Төв аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигин овгийн Наранцэцэгийн Гансүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл шүүгдэгч Боржигин овгийн Наранцэцэгийн Гансүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН