| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0291/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/288 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хохирогч С.Одончимэг,
Шүүгдэгч Т.Үүрдмөнх нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ү-д холбогдох эрүүгийн 1838004660370 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Ү.
Шүүгдэгч Т.Ү нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны орой хамтран амьдрагч С.О-г хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Ү нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны орой хамтран амьдрагч С.О-г хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Ү-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орой би гадуур архи ууж явж байгаад Мөрөн сумын 5 дугаар багийн 10-13 тоотод байрлах ээж Д-н гэрт ирсэн. Хамтран амьдрагч О байсан. ...О миний дэргэд өөр хүн рүү яриад унасан. Тэгэхээр нь би чи хэнтэй яриад байгаа юм бэ гээд уурлаад түүнтэй маргалдсан. Би маргалдаж байхдаа түүнийг гараараа түлхэж унагаагаад гараараа дээрээс нь 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг,
Хохирогч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед Мөрөн сумын 5 дугаар багийн 10-13 тоотод Ү-н ээжийнд байж байсан чинь гаднаас Ү согтуу орж ирээд хэрүүл өдөөд байсан. Би тэр үед дуу гарахгүй байсан. Тэгсэн чинь миний гар утас дуугарсан чинь чам руу шөнө хэн залгадаг юм гэж хэлээд миний утсыг шүүрч аваад намайг гэрийн баруун талын орон дээр унагаад толгой тархи руу гараараа цохиж хөлөөрөө өшиглөөд байхаар нь би ээжийг нь саатуулж байгаач гээд гэрээс гараад явж байтал араас ирээд миний хоолойг хувцасны захаар боогоод намайг дахиад гэр рүүгээ оруулсан. ...Би гэрээс гарч гүйгээд Аажаа гэдэг айлын гадаа сууж байсан чинь Ү ирж сураад буцаад явсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн үед С.О уйлсан манай гэрт орж ирсэн. Юу болсон юм бэ гэж асуусан чинь Ү намайг зодоод алах гэж байна. Намайг хүнтэй хардаад байдаг юм гэж хэлсэн. О-н зүүн талын шанаа, нүд, хацар нь хөхөрсөн харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 273 дугаартай:
Эрүүгийн 1838004660370 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Т.Ү нь урьд ял шийтгэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх-ийн 50-61 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ү нь хохирогч С.О-тэй эвлэрсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-ийн 62 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838004660370 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Ү-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ү-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Ү нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838004660370 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН