| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 309/2025/01988/И |
| Дугаар | 309/ШШ2026/00469 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2026/00469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-нд холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт *******,*******,*******төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.*******/цахимаар/
Хариуцагчийн төлөөлөгч М.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт *******,*******,*******төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт *******,*******,*******төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******-ийн төлөөлөгч М.*******нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд:
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-р тал/ ******* захирлын олгосон итгэмжлэл /хх 6-р тал/, ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх 7-р тал/, 19 оны 05 сарын 14-ний өдрийн дугаартай зээлийн болон барьцааны гэрээний хуулбар /хх 8-9-р тал/, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ....-ий өдрийн ..... дугаар захирамж, Уулзалтын тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн иргрэний хэргийн анхан шатны шүүхийн ......-ний өдрийн 31 дугаар шүүгчийн захирамж зэргийг тус тус шүүхэд бичгийн баримтаар өгсөн.
4. Хариуцагчаас хариу тайлбараас өөр нэмж гаргасан нотлох баримт байхгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-иас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт *******,*******,*******төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж хариуцагч *******-иас *******,*******,*******төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******”-т олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “******* хариуцагч ******* нар нь 19 оны 05 сарын 14-ний өдөр ЗГ4715110468 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан ..төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн хүү 16.8 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч биелүүлж мөнгийг зээлүүлсэн, харин хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч ******* төлөөлөгчи нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаар Жижиг дунд үйлдвэрийн газрыг нэрлэн заасан ба зээлийн гэрээний талууд болох нь 19 оны 05 сарын 14-ний өдрийн ЗГ4715110468 дугаартай цалингийн зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байна.
Хариуцагч нь зээлдэгч ба зээлийн гэрээ байгуулж, зээлийн харилцаанд орсон тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй юм.
Иймд хариуцагч зээлийн гэрээний үүрэгт ,,төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт *******,*******,*******төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 259,537 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, *******, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-иас “Зээлийн гэрээ”-ний үүрэгт *******,*******,*******төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрээр тогтооосон *******,*******,*******төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй ....... сумын 1 дүгээр багТ байршилтай газруудыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай,
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-иас ..........төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсуг ай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР