Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 311

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б. даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт *******-д холбогдох эрүүгийн 1 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 1976 оны 05 дугаар сарын -ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой радио мэргэжилтэй, ангийн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдрах, , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Л регистрийн дугаартай, З овогт *******

 Шүүгдэгч *******М овогтой Н-х нь ... дугаартай тушаал, мөн ... арга хэмжээний заавар” зэргийг зөрчиж Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутагт байрлах ... гэх газарт 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн ... үйлдэгдсэний улмаас ... орлогч *******ын *******хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:   “... Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... ажилладаг байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ... *******-х надад аймгийн ... ирнэ. Тэднийг угтаж авах, хооллох ар талын асуудлыг дарга ******* та хариуцаарай гэсэн үүрэг өгсөн.  Тэр өдөр удалгүй 12 цагийн орчим аймгийн ... нь өөрийн ажлын газрын 8-9 хүний хамт анги дээр ирсэн. Тэднийг ирэхэд ... угтаж аваад байгууллагаа танилцуулсны дараа ... буудалд оруулан хооллож ундалсан. Тэгээд  Н-аас өгсөн үүргийн дагуу ... зүүн тийш байдаг ... шорооны дэргэд байрлах ... очиж ... хийлгэсэн. ... хийж байх явцад ... Н нь ... аюулгүй байдлыг зөрчиж, ... шалгах ажиллагаа хийлгүй шууд ... хүмүүс дотроос хамгийн урд захад зогсож байсан намайг ... болгоомжгүйгээр ... миний биед гэмтэл учруулсан юм. Н мэдэлгүй шууд газарт унахад тэнд байсан хүмүүс юу болов гэж байсан. ... намайг үзээд буудагдсан байна гэж хэлсэн. Тэр үед миний ... цээжин хэсгээс цус гарч байсан. Тэгээд шууд Н, , жолооч   ... тэдний нэг эрэгтэй ажилтан нар манай ангийн машинаар намайг аваад эмнэлгийн хүлээн авах тасагт авч ирээд яаралтай хагалгаанд орж цус алдалтыг зогсоогоод бууны сумыг авч чадаагүй учир тэр шөнөдөө аймгийн түргэн тусламжийн машинаар Улаанбаатар хот явсан ба Хэнтий аймагт ирэхэд ... машин өөдөөс ирж намайг аваад 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ... очиж орой 17 цагийн үед нарийн мэс заслын хагалгаанд орж ... авахуулсан. Улмаар эмнэлэгт 1 сар хэвтэн эмчлүүлээд харьяаллын дагуу Дорнод аймгийн БОЭТ-д ирж дахин хэвтэн эмчлүүлсэн боловч уг гэмтлийн улмаас их бие бэлхүүснээс доош хэсэг мэдээгүй болж бусдын асрамжид сувилуулж байна. Би эмчлүүлж байх хугацаандаа өөрийн хүсэлтээр ... тэтгэврээ тогтоолгон ажлаа өгч тэтгэвэрт гарсан. ... ******* нь ... явцдаа ... гэмтээсэн болохоор эмнэлэг рүү явж байх замдаа “... өөрийгөө ... Мөн намайг эхний хагалнаас гараад Улаанбаатар хот руу явах гэж байхад миний хэвтэж байсан өрөөнд ... Н орж ирээд “...” гэж цаасан дээр бичээд надад харуулсан уншуулсан. Ингээд ... өгч шалгуулсан юм. Мөн намайг Улаанбаатар хот руу хагалгаанд орохоор явахад ... Н нь ... ыг хамт явуулсан бөгөөд хагалгаанд орсны дараа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-97/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Н-х манай байгууллагын ажилчдад ... хийлгэнэ гээд ... зүүн тийш ... овоолсон чулууны ... талд байдаг талбай руу авч очсон. Тэгэхэд манай байгууллагын ажилтан эгч хамт явалгүй ... үлдсэн бөгөөд бусад нь очсон. Харин ... Н,  , жолооч нь гэх залуу, өөр нэг орлогч дарга нь, нэг эмэгтэй алба хаагч зэрэг 5 хүн ... очсон улмаар ... манай ажилчдыг нэг нэг удаа ... Дараа нь тус ... талд баруун дээш харж байрлуулсан ... Тэгэхдээ ... Н  авч ... байсан. Биднээс эхний 5-6 хүн ... дуусаад байж байтал гэнэт ... хийж байсан хүмүүсээс ертөнцийн зүгээр баруун хойш 4-5 метр зайд халаасандаа гараа хийгээд зогсож байсан тус ... очоод хартал ... эмнэлэг рү авч явъя гэхэд жолооч нь машинаа асаагаад ирэхээр нь би ... ыг өргөлцөөд машинд оруулж өөрөө суугаад эмнэлэг рүү хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/   

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... газарт унах үед ... Н-ын гарт байсан. ... бөгөөд би түрүүлж хараад ... хэлэхэд “айн” гэж хэлээд эргэж хараад руу гүйхдээ ... ад өгч байсан. Тийм болохоор ... санамсаргүйгээр ... ыг...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117/

...шинжээчийн дүгнэлтэд: “...зориулалттай ... эзэмших эрхгүй, ... арга барил эзэмшээгүй Дорнод аймгийн ... ажилчдаар ... хийлгэсэн нь тус хэрэг үүсэх үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. ... *******-х нь Дорнод аймгийн ... хийлгэсэн нь ... тушаалыг зөрчсөн байна.

Мөн ... *******-х нь ... явцдаа  өөрөө ... аюулгүй ажиллагааг сахиж ажиллаагүй нь ...  батлагдсан ... арга хэмжээний заавар”-ыг зөрчсөн байна гэх дүгнэлт /хх-ийн 139-141/

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 82-85/

-Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-88/

-Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 118-119/, 

-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 120-121/, 

-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 122-124/,

-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 125-126/

-Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 378 тоот дүгнэлт /хх-ийн 145-146/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5080 тоот дүгнэлт /хх-ийн 131-132/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч *******-х нь ...ажиллаж байхдаа ... хэрэглэлд тавих хяналтыг ... мөн ... арга хэмжээний заавар” зэргийг зөрчиж  Дорнод аймгийн ... 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн ... байгаад ... үйлдэгдсэний улмаас ... *******ын ... хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******-хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч ******* /хх-ийн 118-119/,  гэрч /хх-ийн 120-121/, /хх-ийн 122-124/, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 125-126/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 378 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. *******ын биед цээж хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоод нойр булчирхай сээрний 10-р нугалам нугас гэмтээсэн буудагдсан шарх, доод мөчдийн саажил аарцгийн мэдээгүйжил, цээжний хөндийн цусан хураа гадны биет гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь ... удаагийн ... үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 145-146/, ... шинжээчийн дүгнэлт /хх-ийн 139-141/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч С.ын биед учирсан хүнд хохирол нь шүүгдэгч *******-ын  ... аюулгүйн арга хэмжээний заавар” зэргийг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг  байлдааны зэвсэг, галт хэрэглэлтэй харьцах журмыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх санал гаргаж байхаас гадна шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо  нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдюэрлэв.

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ... буцаан олгож, шүүгдэгч *******-ын Л регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт *******-ыг ... журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар шүүгдэгч *******-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,  7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч *******-х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдсугай.

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ... буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн Л регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР