| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0298/Э |
| Дугаар | 309 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 309
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөнг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, иргэний нэхэмжлэгч *******, *******, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М.Ц-т холбогдох эрүүгийн 18 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 19 оны дугаар сарын 14-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3-25 насны 3 хүүхдүүдийн хамт амьдрах, , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖЮ регистрийн дугаартай, Х овогт М.Ц-р.
Шүүгдэгч М.Ц-р нь согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-нд шилжих шөнө 00 цаг 35 минутын орчим Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын эзэмшлийн “*******” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах “” сургуулийн хойд талын төв зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 2.7-/а/-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” мөн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч ******* жолоодож явсан ******* ******* улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******, ******* нарын биед хөнгөн, ******* биед хүндэвтэр хохирол, хохирогч ******* эзэмшлийн “*******” маркийн тээврийн хэрэгсэлд 3.235.000 төгрөгийн шууд хохирол, 496.700 төгрөгийн шууд бус нийт 3.731.700 төгрөгийн, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт 3.050.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТО*******ХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Ц-р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 09 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод 1 дүгээр эмнэлэгт эмчлүүлэхээр очсон боловч тухайн эмнэлгийн тоног төхөөрөмж ажиллахгүй байсан тул хувийн эмнэлэгт үзүүлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймагт буцаж ирсэн. Шүүгдэгчээс эмчилгээний зардалд нийт 2.500.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 09 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө гэртээ найзуудтайгаа шагналаа угааж байгаад гэрт нь хүргэж өгөхөөр зам дээрээс маркийн таксинд суусан. Тухайн такси 50-аас 60 метр явж байтал өөдөөс хурдтай машин ирдээд бидний сууж явсан машиныг мөргөсны улмаас миний биед хөнгөн хохирол учирсан. Иймд шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны цалин, хөлс болох 657134 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнийн 00 цаг 35 минутын орчимд ...Хэрлэн сумын 10 дугаар багийн нутагт байрлах 101 дүгээр байрны урд талын зам дээрээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс гар өргөөд миний машинд суусан. Улмаар хөдлөөд 40-50 метр орчим явж байхад “” сургуулийн хойд талаас гэнэт ******* ******* улсын дугаартай хар өнгийн “” маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирэхээр нь тормоз дараад зогссон чинь миний тээврийн хэрэгслийн урд талаас хүчтэй мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажлын манаач ******* ******* улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсон, одоо гараашид байгаа гэхээр нь би очиж үзэхэд тээврийн хэрэгслийн урд талын хэсэг хугарч эвдэрсэн байдалтай байсан. Жолооч М.Ц-т хандаж уг тээврийн хэрэгслийг ажлын 5 хоногийн дотор бүрэн бүтэн болгох үүрэг өгсөн. Улмаар М.Ц-р уг тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн болгож хүлээлгэн өгсөн тул манай талаас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6/
-Зам тээврийн ослын акт, схем, зураглал /хх-ийн 8-9/
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12, 13-15/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19, 20, 23/
-Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33/
-Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажилагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36/
-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43/
-Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Н.Уянгын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 691 тоот дүгнэлт /хх-ийн 43/, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 684 тоот дүгнэлт /хх-ийн 56/, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 683 тоот дүгнэлт /хх-ийн 65/,
- Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 48 тоотын дүгнэлтийн хэсэгт: “1. Жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. 2. Хэргийн материалд авагдсан зам тээврийн ослын бүдүүвч зэрэгт *******-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр тогтоогдоогүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 3. *******-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд замын цагдаагийн тасгийн зохиуцуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн бүтэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна. 4. Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас жолооч овогт нь // дугаараар лавлагааг шүүж үзэхэд В ангиллын 186652 дугаарын эрхийн үнэмлэхтэй байх бөгөөд жолооны эрхийн үнэмлэх хүчинтэй байна. 5. Жолооч М.Ц-р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 2.7 “а”-д зааснаар жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй...тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.2 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 6. Хэргийн материалд авагдсан зам тээврийн ослын бүдүүвч зурагт Лексус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр тогтоогдоогүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. 7. Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас жолооч овогт М.Ц-р нь / / дугаараар лавлагааг шүүж үзэхэд ВСД ангиллын 391 дугаарын эрхийн үнэмлэхтэй байх бөгөөд жолооны эрхийн үнэмлэх хүчинтэй байна. 8. Лексус маркийн ******* ******* маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд замын цагдаагийн тасгийн зохиуцуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна. 9.Жолооч М.Ц-р нь согтуураалах ундаа хэрэглэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзлээ...” гэх дүгнэлт /хх-ийн 83-84/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч М.Ц-р нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 00 цаг 35 минутын орчим Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын эзэмшлийн “” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах “” сургуулийн хойд талын төв зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 2.7-/а/-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” мөн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч ******* жолоодож явсан ******* ******* улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******, ******* нарын биед хөнгөн, хохирогч ******* биед хүндэвтэр хохирол, хохирогч ******* эзэмшлийн “” маркийн тээврийн хэрэгсэлд 3.235.000 төгрөгийн шууд хохирол, 496.700 төгрөгийн шууд бус нийт 3.731.700 төгрөгийн, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт 3.050.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би... “” ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байр руу хөдлөөд хоёр найз руугаа явж байхад Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” сургуулийн хойд талын төв зам дээр миний гар утас дуугарахаар нь утсаа авах зуур эсрэг урсгалд ороод, эсрэг урсгалд явж байсан саарал өнгийн тээврийн хэрэгслийг урд талаас нь мөргөөд замаа чөлөөлөх санаатай хашлага даваад зогссон... би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/, хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...40-50 метр орчим явж байхад “” сургуулийн хойд талаас гэнэт ******* ******* улсын дугаартай хар өнгийн “” маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирэхээр нь тормоз дараад зогссон чинь миний тээврийн хэрэгслийн урд талаас хүчтэй мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...урд талаас тод гэрэлтэй машин урсгал сөрөөд бид нарын сууж явсан тээврийн хэрэгслийн урдаас хурдтай ирээд урд талаас мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...100 метр орчим явж байхад “” сургуулийн хойд талын “Петровис” шатахуун түгээх станцын уулзвар дээрээс хурц гэрэлтэй тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд ирж байгаа харагдахаар нь би дотроо зам тээврийн осол болох юм шиг санагдаад хажууд сууж байсан тэвэрч авах үед уг урсгал сөрөөд явж байсан тээврийн хэрэгсэл манай тээврийн хэрэгслийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 691 тоотын дүгнэлтийн хэсэгт: “1. ******* биед бүсэлхий 1-р нугаламын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, цээж, хэвлийн, баруун зүүн цавь, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон бүсэлхий 1-р нугаламын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар цээж, хэвлий, баруун зүүн цавь, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 48/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 48 тоот дүгнэлт /хх-ийн 83-84/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч ******* биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч М.Ц-р согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7, 8.2, 9.2-д заасан заалтыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.
Шүүгдэгч М.Ц-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний биед хүндэвтэр хохирол, хоёр хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 зургаан сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх санал, мөн шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан гэм хорын нотлох баримтаас үзэхэд иргэний нэхэмжлэгч ******* нь нийт 3109192 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байх ба үүнээс нэхэмжлэх үндэстэй нэхэмжлэлийн шаардлага хангасан, нотлох баримттай 1268192 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс “Сонгдо” эмнэлэгт үзүүлсэн 616000+25000=641000 төгрөгийн баримт давхардсан байх тул дээрх 641000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч ******* нь шүүгдэгч М.Ц-аас 1 /нэг/ сарын цалин 657134 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ******* нь 1 /нэг/ цалин буюу олох ёстой байсан орлого 1200000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа ба иргэний нэхэмжлэгч ******* нь шүүхэд “Тэнгэр эе констракшин” ХХК-ний цалингийн тодорхойлолтыг ирүүлснээс өөр баримтыг шүүхэд ирүүлээгүй, иргэний нэхэмжлэгч ******* нь нэг ч баримт гаргаж өгөөгүй тул энэ талаархи холбогдох нотлох баримт, тухайлбал, гэрээ, тушаал, цалингийн түүвэр, нийгмийн даатгал төлсөн гэх мэт нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг иргэний нэхэмжлэгч *******, ******* нарт мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч , иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй /хохирогч т 5700000 төгрөг, иргэний нэхэмжлэгч 3050000 төгрөг өгсөн/ болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн ЖЮ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М.Ц-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний биед хүндэвтэр, хоёр хүний биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Ц-ын оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.Ц-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч М.Ц-р нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогч , иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй /хохирогч т 5700000 төгрөг, иргэний нэхэмжлэгч 3050000 төгрөг өгсөн/ болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Ц-аас гэх хорын хохиролд 1268192 /нэг сая хоёр зуун жаран найман мянга нэг зуун ерөн хоёр/ төгрөгийг гаргуулан, иргэний нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 641000 /зургаан зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин иргэний нэхэмжлэгч ******* нь цалин буюу олох байсан орлого 1200000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч ******* нь цалин буюу олох ёстой байсан орлого 657134 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдсүгэй.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн Ж регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар /иргэний нэхэмжлэгч нь тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах/ тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР