| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2022/01275/И |
| Дугаар | 312/шш2026/01362 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 312/шш2026/01362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, Тус шүүхийн 106 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********************,
Нэхэмжлэгч: ****************************нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********************-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ********************* талбайтай, 2 өрөө орон сууцыг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч **************
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********,
Хариуцагч ***********,
Хариуцагчийн өмгөөлөгч ************,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд **********
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ********,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *********,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч*****************/,
Гэрч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ..., бид нар ам бүл 4-үүлээ, бидний ам бүлийн 4 гишүүн нөхөр болон эцэг , хүү болон дүү , , нар юм. Бид 4 хамт амьдарч байсан. Бид нэг гэр бүлийн гишүүн бөгөөд 2018 онд *******, 4-р баг 18-р байр, 4 тоотод орших 2 өрөө орон сууцыг бид хамтран худалдаж авсан бөгөөд энэхүү 2 өрөө орон сууц нь бидний гэр бүлийн дундын өмч юм. Өрхийн тэргүүн болох нь 2020 онд нас барсан учраас гэр бүлийн дундын өмчийг тогтоох шаардлагатай болсон. Иймд *******, 4-р баг 18 байр, 4 тоотод орших 2 өрөө орон сууцыг бидний гэр бүлийн дундын өмч буюу талийгаач , , , бидний гэр бүлийн дундын өмч болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...*******ын 4-р баг, 18 байр, 4 тоот, 31.3 м2 талбайтай, 2 өрөө орон сууцанд аав , ээж , эгч бид 4 хамт амьдарч байсан, бид нэг гэр бүлийн гишүүд юм. Аав нь 2020 онд нас барсан, энэ 4-18-4 тоот байрыг аав, ээж хоёр гэрлэлтээ батлуулснаас хойш бий болгосон учир бидний дундын эд хөрөнгө мөн юм. Тийм учраас энэ байрыг бидний дундын өмч болохыг тогтоох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагадаа: гийн нь 1963 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баруун бүрэн суманд ууган хүү болон төрсөн. Хүү маань Эрдэнэт хотын Эрдэнэт хотын Уулын баяжуулах үйлдвэр-ийн хүдрийн ил уурхайд өрмийн машнистаар 30 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Хүү маань тус үйлдвэрт ажиллаж байх хугацаанд буюу 2001 оны 09 дүгээр сард аймаг сум Согоот баг 6-12-24 тоот орон сууцыг хувьчилан авсан. Орон сууцыг хувьчлан авах үедээ эхнэр ийн хамт амьдардаг байсан бөгөөд эхнэр нь хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж, 2007 онд харилцан тохиролцож хамтран өмчлөгчөөс хасуулсан байдаг. тай гэр бүл болохоос өмнө тухайн орон сууцыг худалдаж авсан бөгөөд ын хуваарьт хөрөнгө байсан. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээ байгуулж тус орон сууцаа аймаг сум баг 4 дүгээр хороолол 18-р байрны 04 тоот хаягт байрлах орон сууцаа тай харилцан шилжүүлсэн. Харилцан шилжүүлэн авсан аймаг сум баг 4 дүгээр хороолол 18-р байрны 04 тоот хаягт байрлах орон сууц нь Иргэний хуульд зааснаар ын хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан хуваарьт хөрөнгө юм.
Миний бие Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох, улмаар нотариатаас өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан. аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1124 дугаартай шийдвэрээр намайг хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, аймгийн тойргийн нотариатад гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Ийнхүү миний бие тус шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн төрсөн хүү гийн ын өвлөгдөх хөрөнгөөс өөрт оногдох хэсгээ гаргуулахаар , , нарт холбогдуулан 98,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад , нар нь т холбогдуулан аймаг сум 4-р баг ********-р байр 4 тоот орон сууцыг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн. Иргэний хуулийн 532 дугаар зүйлд өвлөгдсөн эд хөрөнгийг хуваарилах талаар зохицуулсан. Тодруулбал Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532 дахь хэсэгт Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж хуульчилсан. Минйи бие 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох аймаг сум Хүрэн булаг баг 4 дүгээр хороолол 18-р байрны 04 тоот хаягт байрлах орон сууцыг хүү ын хуваарьт хөрөнгө гэж үзэж, хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгож, оногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл , нар тус маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаад байгаа нь ын хууль ёсны өвлөгч миний эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Тодруулбал тухайн орон сууц нь гэр бүлийн дундын эд хөрөнгө үү эсвэл хуваарьт эд хөрөнгө үү гэдэг нь аль нь болох нь тогтоогдсоноор миний бие хэдий хэмжээний хөрөнгө өвлөж авах нь тодорхойлогдох юм. Мөн өвлөж авах хөрөнгийн хэмжээнд маань шууд нөлөөлөх юм.
Хоёрдугаарт нь гэрлэлтээ бүртгүүлэх, албан ёсны гэр бүл болох хүсэлгүй байсан, энэ тухайгаа надад ярьж байсан. Иймд тай гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлж, гарын үсэг зурсан үйлдлийг миний хүү нь өөрөө гарын үсэг зурж, гэрлэлтээ бүртгүүлсэн гэж үзэхгүй байна. Иймд , нарын гэрлэлт хүчин төгөлдөр гэрлэлт гэж үзэхгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.1 дэх хэсэгт Гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэх зарчмыг зөрчсөн байна. нь сайн дураараа гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлгүй байна. Иймд аймаг сум 4-р баг Хүрэн булаг 18 байр, 4 тоот орон сууцыг ын хуваарьт хөрөнгө болохыг тогтоож, , нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагадаа: Миний эцэг болон эх нар нь бага ахуй наснаасаа 10 жилийн нэг ангид суралцаж байгаад дотносож, найзалж нөхөрлөж байгаад улмаар намайг олж, би 1987-05-28-ны өдөр төрсөн. Намайг төрсний дараа 6 настай байхад ээж минь эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байсан. Тухайн үед аав минь хүүгээ мөн болохыг зөвшөөрч, Эрдэнэт хот дахь давж заалдах шатны шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай шүүхийн шийдвэрээр миний төрсөн эцгийг овогтой ыг мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу эхний нэг жил сар бүр тэтгэлэг төлдөг байсан харин дараагийн жилүүдээс эхлээд хааяа боломжтой үедээ тэтгэлэг өгдөг байсан, тэтгэлэг өгөхдөө надтай уулзаж өөрөө өгдөг байсан. Би төрсөн цагаасаа эхлээд ааваараа овоглодог байж байгаад 16 нас хүрээд иргэний үнэмлэх авахдаа ээжээрээ овоглосон. Гэсэн хэдий ч нас биед хүрсэн хойноо аавтайгаа холбоотой байж боломжтой үедээ уулздаг байсан. Ингээд би ажил амьдралын шаардлагаар ахуй амьдралаа дээшлүүлэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд найрамдах Польш улс руу гэр бүлийн хамтаар очсон. Ингээд үүнээс хойш 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсдаа орж ирсэн. Талийгаач эцэг маань бусдын гарт амиа алдаж 2022-03-10-ны өдөр нас барсан. Тухайн үйл явдал болсны дараа миний зүгээс гадаад улсад байсан учир өв хүлээн авах хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлж, холбогдох газарт 1 жилийн дотор хүсэлтээ гаргаж чадаагүй буюу гаргах боломжгүй байсаар өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн байна. Иймд миний бие талийгаач эцгийн хууль ёсны өвлөгч тул түүний өв хөрөнгө болох аймаг сум Хүрэн булаг баг 4-18-4 тоотод байрлах 2 өрөө орон сууцнаас өөрт оногдох хэсгийг өвлөж авах хүсэлтэй байна. Иймд өв хүлээн авах хугацааг сунгаж, Оюундарь овогтой Од намайг талийгаач эцэг болох ын өвлөгдөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, *******ын 4-р баг, 18 байр, 4 тоот, 31.3 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ын нас барсны гэрчилгээний хуулбар, аймаг сум багийн Засаг даргын 2021 оны 03 сарын 16, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, хүн амын бүртгэлийн маягтын хуулбар, орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, , нарын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Нотариатын газарт гаргасан өв хүлээн авах тухай хүсэлт, 2022 оны 05 сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ, , нарын төрсний бүртгэлийн лавлагаа, , нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нар дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Үүнд: ..., бид нар ам бүл дөрвүүлээ, нөхөр буюу аав тай 2006 онд гэр бүл болж, нөхөр маань 2020 оны 3 сарын 10-ны өдөр нас барсан, бид одоо ээж , хүүхдүүд болох , нарын хамт нэг гэр бүлд амьдарч байгаа. Бид 2018 онд *******ын 4-р баг, 18 байр, 4 тоот, 31.3 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг 6-12-24 тоот 29 м2 байраар сольж арилжааны гэрээгээр авсан. Тухайн үед нөхөр болон хүү нарын нэр дээр гэрчилгээг нь гаргуулсан бөгөөд , бидний нэрийг нэмж бүртгүүлээгүй байсан юм. Иймд уг орон сууцыг бидний гэр бүлийн дундын өмч болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч ...талийгаач аав , ээж эгч бид нэг гэр бүлийн гишүүд бөгөөд одоо ч цуг амьдарч байгаа. Энэ байр нь аав, ээж хоёрыг гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө тул уг орон сууцыг гэр бүлийн дундын өмч болохыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Талийгаач , нэхэмжлэгч нар нь 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүү төрсөн, өрхийн тэргүүн нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нас барсан, түүнийг нас барах хүртэл , , , нар нэг гэр бүл болж, *******ын*******,*******, Люкс апартмент 27-р байр, 24 тоотод амьдарч байсан болох нь аймаг сум багийн Засаг даргын 2021 оны 03 сарын 16, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, хүн амын бүртгэлийн маягтын хуулбар, багийн Засаг даргын 2022 оны 08 сарын 30-ны 112 дугаартай тодорхойлолт, , нарын төрсний бүртгэлийн лавлагаа, , нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ын нас барсны гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.2. Нэхэмжлэгч 1999 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн бөгөөд нэхэмжлэгч , талийгаач нар охин ыг бага байхад гэр бүл болж, охиныг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр *******ын Засаг даргын 272 дугаар захирамжаар тэдний хүсэлтээр овог буюу эцгийг аар сольж улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба тэд нэг гэр бүлд амьдарч байсан байна. /1-р хавтас хх170-193/
4.3. Талийгаач өрхийн тэргүүн нь *******ын Согоот баг 12-р байрны 24 тоот орон сууцыг хувьчилж авахаар 2001 оны 05 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Орон сууц хувьчлах товчоонд хүсэлт гаргаж, Орон сууц хувьчлалын товчоо, үйлдвэрийн орон сууц хувьчлалын комиссын 452 дугаар тодорхойлолтоор Хүдрийн ил уурхайн цехийн орон сууцны сангаас өрмийн машинч гийн ад 6-р хороолол 12 дугаар байр 29 м2 талбай бүхий 2 өрөө 24 тоот орон сууцыг Эрдэнэт үйлдвэрийн орон сууц хувьчлах журмын дагуу хувьчлалд багтаан оруулж Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ-г олгохоор тодорхойлж, 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлд мэдүүлж, мөн өдөр улсын бүртгэлийн 2101007550 дугаарт бүртгэгдсэн тухай Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гарчээ. /1-р хавтас хх200-209/
4.4. Улмаар дээрх *******ын Согоот баг 12-р байрны 24 тоот орон сууцаа өөрийн дүү тай 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ-гээр *******ын 4-р баг 18 байр, 4 тоот, 31.3 м2 талбайтай, 2 өрөө орон сууцаар зөрүү өгч сольсон болох нь нэхэмжлэгч , хариуцагч нарын зөрүү өгч байрыг сольсон гэх тайлбар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн: ...байрыг ахтайгаа зөрүү мөнгө өгөөд сольж байсан гэх тайлбаруудаар нотлогдож байна.
4.5. Ингээд *******ын 4-р баг 18 байр, 4 тоот, 31.3 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр талийгаач 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.
4.6. *******ын 4-р баг 18 байр, 4 тоот, 31.3 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг талийгаач ын дүү БНСУ-д ажиллаж хөдөлмөрлөж байхдаа цалин, орлогоо дүү д шилжүүлэн түүний нэр дээр тухайн орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэн авсан, Арилжааны гэрээ-гээр солилцохдоо гэрч , гуравдагч этгээдийн төлөөлөгч нар оролцсон талаар тэд тайлбар, мэдүүлгээ гаргасан.
5. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ. гэж заасан.
6. Талийгаач нөхөр , эхнэр , охин , хүү нар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ыг нас барах хүртэл *******ын**************, Люкс апартмент 27-р байр, 24 тоотод амьдарч байсан болох нь аймаг сум багийн Засаг даргын 2021 оны 03 сарын 16-ны өдрийн тодорхойлолт /1-р хавтас хх33/, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт/ 1-р хавтас хх13/, хүн амын бүртгэлийн маягтын хуулбар /1-р хавтас хх14/, багийн Засаг даргын 2022 оны 08 сарын 30-ны 112 дугаартай тодорхойлолт /1-р хавтас хх34/-р нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар нотлогдож байх бөгөөд тэд гэр бүлийн гишүүд байна.
7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн., 126.2-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна., 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө. гэж тус тус заасан.
8. *******ын Согоот баг 12-р байрны 24 тоот орон сууц нь талийгаач ын Эрдэнэт үйлдвэрээс 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хувьчлалаар авсан, тай хамтран өмчилж байгаад хамтран өмчлөлөөс хасагдаж /2-р хавтас аймгийн Сум дундын шүүхийн 2003-07-14-ний өдрийн 714 дугаар шүүгчийн захирамж/ ын өмчлөлд үлдсэн нь түүний хуваарьт хөрөнгө гэж үзэх хэдий ч, , нар гэр бүл болсноосоо хойш *******ын 4-р баг, 18 байр, 4 тоот орон сууцаар Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ-гээр авахдаа зөрүү мөнгийг өгч өмчлөх эрхээ ын нэр дээр шилжүүлсэн байна.
9. Нэхэмжлэгч , талийгаач нар нь улсын бүртгэлд 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн /1-р хавтас хх194/, маргаан бүхий *******ын 4-р баг 18 байр, 4 тоот орон сууцыг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Арилжааны гэрээ-гээр ын дүү гаас авч, талийгаач ын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан, энэ орон сууц нь , талийгаач нарын гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө байх ба гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэлтэй.
Улсын дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 3 дугаар дэд бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд 3.5.-д Энэ зүйлийн 126.2.5.-д заасан "хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал" гэдэг нь сайн дурын үндсэн дээр дундаа хамтран эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахын тулд гэр бүлийн дундын өмчлөлд шилжүүлсэн, хуулийн 127 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүний хуваарьт өмчид хамаарах, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх, мөнгөн хуримтлал байна. Ийнхүү шилжүүлсэн нь гэрээгээр тохиролцох, дундын дансанд шилжүүлэх, эрхийн улсын бүртгэлд болон дансны эзэмшигчийн нэрийн бүртгэлд өөрчлөлт оруулах, эдгээр ажиллагаанаас олсон орлогыг хамтын хэрэгцээнд хэрэглэх зэргээр илэрхийлэгдэнэ. Гэсэн.
10. Талийгаач нь хүү 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хамтран өмчлөгчөөр нэмж оруулан улсын бүртгэлд бүртгүүлсэн болон байрыг солилцохдоо зөрүү мөнгө өгсөн зэрэг нь тухайн орон сууц дундын өмчлөлд шилжсэн гэж үндэслэлтэй.
11. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.6.-д хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө нь хуваарьт хөрөнгөд хамаарахаар хуульчилсан бөгөөд талийгаач өөрийн хуваарьт хөрөнгөөрөө *******ын 4-р баг, 18 байр, 4 тоот орон сууцыг арилжааны гэрээгээр тай гэр бүл болсноос хойш авахдаа зөрүү мөнгө нэмж өгсөн гэдгийг нэхэмжлэгч ийн ...17,0 сая төгрөгийг хүү т өгөөд өд өгсөн гэсэн тайлбар, хариуцагч Ч.Хөххийморийн ...мөнгийг өд өгсөн гэсэн тайлбар, бие даасан шаардлага гаргасан гурвдагч этгээд ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн шүүх хуралдаанд гаргасан ...******* 4-18-4 тоот орон сууцыг ******* 6-12-24 тоот орон сууцаар арилжихдаа зөрүү мөнгө өгсөн гэсэн тайлбаруудаар нотлогддог.
12. Харин гэрч 4-18-4 тоот орон сууцыг 6-12-24 тоот орон сууцаар арилжихдаа зөрүү мөнгө аваагүй гэж мэдүүлсэн ч бие даасан шаардлага гаргасан гурвдагч этгээд ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгч , хариуцач нарын тайлбаруудаар няцаагдаж байх тул гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.
13. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын 4-18-4 тоот орон сууцыг хуваарьт хөрөнгөөрөө авсан хуваарьт хөрөнгө гэх тайлбар үндэслэлгүй тул уг орон сууцыг талийгаач , хүү , эхнэр , охин нарын гэр бүлийн дундын өмч болохыг тогтоож шийдвэрлэв.
14. Гуравдагч этгээд ийн бие даасан шаардлагын тухайд: аймаг сум 4-р баг 18 байр, 4 тоот орон сууцыг ын хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох, нь гэрлэлтээ бүртгүүлэх, албан ёсны гэр бүл болох хүсэлгүй байсан тухайгаа ярьж байсан, тай гэрлэлтээ бүртгүүлж, гарын үсэг зурсан үйлдлийг өөрөө гарын үсэг зурж, гэрлэлтээ бүртгүүлсэн гэж үзэхгүй байх тул гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
15. Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно. гэж заасан.
16. Шүүх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж, гийн , Цэрэннадмид нарын 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гэрлэлт бүртгүүлэх тухай өргөдөл, гэрлэлтийн бүртгэлийн баримтын гэх хэсэгт зурагдсан гарын үсгийг зурсан эсэхийг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн.
аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: ...Шинжилгээнд ирүүлсэн 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Гэрлэлт бүртгүүлэх тухай өргөдлийн нөхөх хэсэгт бичсэн гар бичмэл, эрэгтэй гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15:31 дугаартай Үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /иргэн/-т зурагдсан гарын үсэг, гарын үсгийн тайлалыг нэг хүн бичсэн байна.
Шинжилгээнд ирүүлсэн 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Гэрлэлт бүртгүүлэх тухай өргөдлийн нөхөх хэсэгт бичсэн гар бичмэл нь харьцуулах ирүүлсэн ын гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загвартай тохирохгүй байна гэжээ.
17. Дээрх шинжээчийн дүгнэлтээс дүгнэхэд гийн , Цэрэннадмид нарын 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гэрлэлт бүртгүүлэх тухай өргөдөл, гэрлэлтийн бүртгэлийн баримтын гэх хэсэгт зурагдсан гарын үсгийг зураагүй байх ба, ыг төлөөлөн хэн нэгэн этгээд зурсан болох, мөн гэрлэлтээ бүртгүүлэх, албан ёсны гэр бүл болох хүсэлгүй байсан тухайгаа ярьж байсан гэх тайлбар нотлогдоогүй, ыг нас барах хүртэл гэрлэгчид хамтдаа амьдарч байсныг 4.1.-д дүгнэсэн.
18. Иймд , нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага үндэслэлгүй байх ба, аймаг сум 4-р баг 18 байр, 4 тоот орон сууцыг ын хуваарьт хөрөнгө биш болохыг 9, 10, 11, 12, 13-д дүгнэсэн тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Гуравдагч этгээд бие даасан шаардлага: Талийгаач эцэг маань бусдын гарт амиа алдаж 2022-03-10-ны өдөр нас барсан. Тухайн үйл явдал болсны дараа миний зүгээс гадаад улсад байсан учир өв хүлээн авах хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлж, холбогдох газарт 1 жилийн дотор хүсэлтээ гаргаж чадаагүй буюу гаргах боломжгүй байсаар өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн байна. Иймд миний бие талийгаач эцгийн хууль ёсны өвлөгч тул түүний өв хөрөнгө болох аймаг сум Хүрэн булаг баг 4-18-4 тоотод байрлах 2 өрөө орон сууцнаас өөрт оногдох хэсгийг өвлөж авах хүсэлтэй байна. Иймд өв хүлээн авах хугацааг сунгаж, Оюундарь овогтой Од намайг талийгаач эцэг болох ын өвлөгдөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.
21. Гуравдагч этгээд өв хүлээн авах талаар нотариатад хандаагүй байх ба, ын өвлөгдөх хөрөнгийн хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгоход нэхэмжлэгч, хариуцагч нар түүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй.
22. Гуравдагч этгээд нь бие даасан шаардлагаа нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд эд холбогдуулан гаргасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. Гэж хуульчилсан.
23. Гуравдагч этгээд гаргасан өв хүлээн авах хугацааг сунгаж, ын өвлөгдөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар шийдвэрлэх асуудал биш, тэдэнд холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй.
24. Нөгөөтэйгүүр, гуравдагч этгээд нь шаардлагаа гаргахдаа нотариатад хандан өвлөх эрхийн гэрчилгээ авсан талаар баримтгүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх, мөн энэ шаардлагаа бие даан шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байна.
25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
26. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Хөххийморис 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.2.4., 127 дугаар зүйлийн 127.1.6., Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д заасныг баримтлан *******ын 4-р баг, Хүрэн булаг 18 байр, 4 тоот, 31.3 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг , , , талийгаач нарын гэр бүлийн дундын өмч болохыг тогтоож,
гуравдагч этгээд ийн аймаг сум 4-р баг Хүрэн булаг 18 байр, 4 тоот орон сууцыг ын хуваарьт хөрөнгө болохыг тогтоож, , нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг баримтлан Өв хүлээн авах хугацааг сунгаж, эцэг ын өвлөгдөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд бие даасан шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********с 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА