Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 313

 

     *******орнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч *******-м нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

*******орнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох эрүүгийн 1821039 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******орнод аймгийн Цагаан-Овоо суманд 1995 оны 06 дугаар сарын -ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЛ регистрийн дугаартай, ******* овогт *******-м.

 

Шүүгдэгч *******-м нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд *******орнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч *******ы эзэмшлийн “*******айхар” нэртэй дэлгүүрт худалдагчаар ажиллах явцдаа 7.865.016 төгрөгийн барааг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТО*******ОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******-м шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч *******-м мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би *******орнод аймгийн Цагаан-Овоо сумын төвд байрлах “*******айхар” хүнсний дэлгүүрт худалдагчаар 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажилд орсон юм. Ажил хүлээж авснаас хойш 3 сар болоод нэг удаа бараа, материалаа тоолдог байсан бөгөөд сар бүр бараа, материалын дутагдал гардаг байсан юм. Ингээд хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сард бараа дутагдлын мөнгө их болсон учраас ажлаасаа гараад Улаанбаатар хот явж өрийг нь барагдуулъя гэж бодоод явсан. *******ээрх мөнгөн дүнгийн дутагдлыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлын мөнгийг бүрэн барагдуулж дуусгах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Цагаан-Овоо сумын 6 дугаар багт байрлах “*******айхар” нэртэй хүнсний дэлгүүрийг 2001 оноос эхэлж ажиллуулж байна. Би Цагаан-Овоо сумын 6 дугаар багт байдаг дэлгүүртээ *******-м гэж хүнийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар авч ажиллуулсан. Ажиллаж байх хугацаандаа тооллого хийх үед дутагдал гардаг байсан. Би тооцоо бодоод дутагдал гарсан талаар хэлэхэд та буруу бодсон байна гэж хэлдэг байсан. *******утагдал гараад байхаар нь явуулахгүй гэхээр би танд өгнө, төлнө ажил хийж байгаад бага багаар явуулна гэж хэлсэн. 2018 оны 04 дүгээр сараас Улаанбаатар хот руу яваад сураггүй байхаар нь цагдаад хандсан юм. ...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. *******-м нь манай байгууллагад 4.383.346 төгрөгийн хохирол учруулсан ба тухайн хохирлыг бодит байдлаар бодож гаргасан. ...хохирлын мөнгөө гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/

-Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27/

- 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч *******-м нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд *******орнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч *******ы эзэмшлийн “*******айхар” нэртэй дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 7865016 /долоон сая найман зуун жаран таван мянга арван зургаа/ төгрөгийн барааг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/ түүнийг давхар нотолсон хохирогч *******ы мэдүүлэг /хх-ийн 23/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, шинжээчийн 02 тоот дүгнэлт /хх-ийн 38-39/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч *******д учирсан 7865016 төгрөгийн хохирол нь шүүгдэгч *******-ын нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой  байна гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч *******-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгэх санал гаргаж байгаа ба шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4383600 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч *******-м нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул дээрх мөнгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн 01 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг *******орнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч ******* овогт *******-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч *******-м нь тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******-д  хяналт тавихыг *******орнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-аас гэм хорын хохиролд 4383600 /дөрвөн сая гурван зуун наян гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгосугай.

8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгчийн Ж дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг *******орнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******орнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР