| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хишгээ Байгалмаа |
| Хэргийн индекс | 135/2021/001412/и |
| Дугаар | 209/МА2022/00079 |
| Огноо | 2022-08-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 209/МА2022/00079
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2021/001412/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 997 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
“Хүү ******* боловсрол, эрүүл мэнд, бусад хэрэгцээнд гарсан зардал, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүү ******* ногдох хэсэг, нийт 10,652,994 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Иргэний хэргийг хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 997 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын
“Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хариуцагчийн нэмэлт зардал 3,452,994 төгрөг, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс хүү болон өөрт ногдох хэсэг 2,833,333 төгрөг гаргуулах, цаашид хүүгийн харшлын эмчилгээ, сургалтын төлбөртэй холбоотой сар бүр нэмэлт тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсэгт
“... нэхэмжлэгч *******гаас сургалтын төлбөр 2,690,000 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэлт зардлын үлдэх 762,994 төгрөг, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс хүү болон өөрт ногдох хэсэг гэх 2,833,333 төгрөг гаргуулах, цаашид хүүгийн харшлын эмчилгээ, сургалтын төлбөртэй холбоотой сар бүр нэмэлт тэтгэлэг тогтоолгох зэрэг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай ... ” гэж,
6 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ... “ гэснийг
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5 ... “ гэж нэмж, “... 60 дугаар зүйлийн 60.1” гэснийг хасаж, тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АМАРСАНАА
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Х.БАЙГАЛМАА