2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2026/03834

 

 

 

 

 

  

 

 

*******0*******6 04 08

*******9*******/ШШ*******0*******6/03834

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Хилчин ******* гудамж, *******0 тоот хаягт бүртгэлтэй, Австрали улс, Сидней, *******509/*******3 Angas street, meadowbank, *********************4 тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:ЧБ8***********************************6*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, 6*******/3 дугаар байр, *******4 тоот хаягт оршин суух, овогт /рд:ЧЕ850**************6*******9/-т холбогдох,

 

Автомашины зогсоолыг чөлөөлүүлж, байршлыг бататган, зогсоолын төлбөрт төлсөн 504,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, авто зогсоолын байршил нь Б.ын өмчлөлийн *******4 тоот авто зогсоол болохыг тогтоолгож, тус зогсоолыг Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б. нь *******0*******3 оны 5 сард иргэн Бямбасүрэн, Тунгалаг, Б.Амарсанаа /эцэг, эх, хүү нарын хамтарсан өмч/ нараас Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, 6*******/3 байрны ******* тоот орон сууцыг худалдан авсан. Энэ үеэс хойш тус байрны зоорийн давхрын ******* тоот гэсэн хананы бичээс бүхий талбайд байрны анхны эзэн Бямбасүрэнгийн зөвшөөрлөөр түрээсийн журмаар машинаа байршуулдаг байсан. *******0************** оны 8 сард албан ёсоор уг гараашийг иргэн Тунгалагаас худалдах, худалдан авах гэрээ байгуулан Ү-**************050*******4*******08 дугаарын гэрчилгээтэйгээр нэр дээрээ шилжүүлэн авсан. Энэ хугацаанд буюу байр худалдан авснаас хойш нийт *******0 гаран жил, *******0*******3-*******0************** онуудад **************************** УНГ гэсэн цагаан өнгийн Тoyota crown, үүний дараа *******0*******0-*******0************** онд УБО гэсэн BMW Х3, *******0**************-*******0*******3 оны 3 сар хүртэл ****************************УНЦ дугаар бүхий Land cruiser *******00 маркийн машинуудыг тасралтгүй байршуулж ашиглаж байсан бөгөөд энэ хугацаанд иргэн Б. манай машины хажууд машинаа байршуулдаг байсан, мөн СӨХ ******* удаа солигдоход хэзээ ч байршлын маргаан гарч байгаагүй, гэвч *******0*******3 оны 9 сараас манай зогсоолыг *******4 номерын эзэмшил хэмээн иргэн машинаа тавьж эхэлсэн ба үүнээс шалтгаалан бид өөрийн хөрөнгөө ашиглаж чадахгүйд хүрч олон сар хохирч байна. Энэ хугацаанд СӨХ-ны удирдлагатай удаа дараа уулзаж, Үл хөдлөх хөрөнгийн газрын архиваас шаардсан материалыг авчирч өгсөн. Гэтэл бүр анхны иргэн Бямбасүрэнгийн байр баригдах үеийн гараашны байршлын зураг авчирч өгөхийг шаардсан. Бид хэрэндээ уг материалыг олохоор хөөцөлдсөн боловч иргэн Бямбасүрэн нас барсан, эхнэр Тунгалаг өндөр настай биеийн байдал сайнгүй тул анхны материал архиваас авч өгөх боломжгүй, хүү Амарсанаа нь гадаад улсад байгаа зэрэг шалтгааны улмаас анхны зургийг олж өгч чадахгүй эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсоор байна. Нэхэмжлэгч нь энэ зогсоолд түрээсээр 8 жил, албан ёсоор гэрчилгээ аваад ******* жил, нийт *******0 жил ашиглахад нэг ч удаа чиний зогсоол биш гэсэн маргаан гараагүй. Гэтэл *******0*******3 онд Б.ийг гадаад руу явсан даруй ийм асуудал үүсгэсэн. Өмнө нь зэрэгцээд машинаа тавьдаг, байнга тааралддаг байхдаа нэг ч удаа зогсоолын талаар ам нээж байгаагүй болно. Миний энэ байршлыг *******0 жил ашигласныг уг байрны СӨХ-д ажиллаж байсан бүх хүмүүс, орцны оршин суугчид /иргэн ч үүнд хамаарна/ бүгд гэрчилнэ. Б. нь *******0*******3 оны 3 сараас Австрали улсад мастерын зэрэг горилохоор сурч байгаа тул ба түүний байр, гараашийг төрсөн дүү Б.Мөнхтулга түр эзэмшиж байна. Иймд Б.ийн өмчлөлийн ******* тоот, *******8м.кв талбай бүхий автомашины зогсоолыг чөлөөлүүлж, зогсоолын байршлыг бататгах нэхэмжлэл гаргаж байна.

Мөн Б. нь *******0*******3 оны 09 сараас эхлэн Б.аас болж машинаа зогсоолдоо байрлуулж чадахгүй болсон. Иймд Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, 6*******/3 байрны ******* тоот авто зогсоолыг *******0*******3 оны 09 сараас хойш ашиглаж чадахгүй иргэн Б.ын хууль бус үйлдлээс буюу Б.ын автомашин зогсож байгаа ч бид СӨХ-д сар бүр ******* тоот авто зогсоолын төлбөрт *******8,000 төгрөг төлсөөр өнөөдрийг хүрсэн. Нийт *******8 сарын төлбөр буюу 504,000 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулж өгнө үү гэв.

 

*******.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэхийн тулд анхны эзэмшигч хэн байсан бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Б. нь анх П.Болдсүх гэж хүнээс *******0************** онд авто зогсоолыг шилжүүлэн авсан. П.Болдсүх анх *******006 оны 0******* сард улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй болсон байна. Тухайн гэрчилгээг авахын тулд материал бүрдүүлэн Улсын бүртгэлийн газарт ирүүлсэн байдаг. ******* дүгээр хавтаст хэргийн ********************* дугаар талд П.Болдсүх нь одоогийн байгаа байдлаар хаалгаар ороод баганын хажууд байгаа шугам хоолойгоос хойшоо чиглэлтэй байршилд машинаа тавьдаг байсан. Энэ байршлаараа хариуцагчид шилжүүлсэн. Эдгээр нь гэрч нарын мэдүүлэг, шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Үүнээс үзэхэд хойд Өгөөж талын тусгай арк хүртэлх зай нийтдээ *******6.4 м зайтай байгаа юм. П.Болдсүхийн хэлснээр орц гарцыг үлдээгээд үлдсэн зайнд 3 машин зогсох ямар ч боломжгүй. Мөн үзлэгт ******* тоот зогсоолын анхны өмчлөгч С.Тунгалаг болон *******4 тоот зогсоолын анхны өмчлөгч П.Болдсүх нар оролцсон. *******0************** онд С.Тунгалаг нь Б.т тухайн авто зогсоолын байршлыг анх зааж өгсөн этгээд гэж үзэж болохоор байгаа юм. Гэтэл үзлэгт ирсэн өдрөө тухайн байршлыг зааж өгч чадаагүй. Одоогийн хана дээр байгаа ******* тоотыг энэ байх л гэсэн тайлбар хэлдэг. Мөн гэрч н.Бямбасүрэнгийн мэдүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байсан гэж мэдүүлсэн байдаг. Мөн хэргийн оролцогч нар маань аль аль нь өмчлөх эрхтэй байна гэдэг. Гэхдээ энэ дундаа яг өөрийн байршил дээр өмчлөх эрхээ хэрэгжүүлж байгаа тохиолдолд бусдын байршил дээр өмчлөх эрхээ хэрэгжүүлээд байгаа этгээдийг чөлөөлүүлэх эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн урьдчилсан нөхцөл хангагдахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй гэж үзэж байна. П.Болдсүх гуай өөрөө *******006 онд байгаад *******009 онд яваад *******009 оноос хойш хүү н.Анхбаяр гэж хүн *******0************** он хүртэл эзэмшиж байгаад Б.т хүлээлгэж өгсөн. Ингэхдээ шугам хоолой задарч байсан учир санаж байсан ба хүлээлгэж өгч байснаа мэдээд байна гэх мэдүүлэг өгдөг. Хамгийн чухал нь тухайн авто зогсоолыг зааж өгсөн хүн нь С.Тунгалаг байдаг. Гэтэл одоо зааж өгч чадахгүй байна. Ийм учир үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд тухайн *******4 тоот зогсоолын анхны өмчлөгч Болдсүх нь Б. руу шилжүүлээд одоог хүртэл СӨХ-ны төлбөрт *******8,000 төгрөг төлж байгаа. Бид өөрийн өмчлөлийн авто зогсоолыг ашиглаад ашигласан зардлаа төлөөд явсан. Иймд энэ мөнгөө авах ёстой гэж байвал СӨХ-оос авах хэрэгтэй гэж үзэж байна. Үүнтэй холбоотой төлбөр төлсөн баримтаа хавтаст хэрэгт өгсөн. Ийм учир нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

3.Хариуцагч Б. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Б. нь Ү-**************0*******0854*******9 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 6*******/3 байрны *******4 тоот хаягт байршилтай *******8 м.кв талбайтай авто зогсоолыг өмчилдөг. Тус авто зогсоолыг анхны өмчлөгч болох П.Болдсүхээс өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Анхны өмчлөгч П.Болдсүх нь *******006 оны 0******* сарын *******3-ны өдрийн **************5036 дугаар гэрчилгээгээр Ү-**************050*******33************** дугаартай *******06 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө буюу 88 м.кв талбайтай орон сууц, *******8 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус өмчилсөн байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан *******003 оны 6 дугаар сарын *******9-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй *******0*******8 оны 06 дугаар сарын **************-ний өдөр батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйл Эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх үүсэх 5.*******. Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.*******.*******-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.******* Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна гэж, 8.*******.*******-д эд хөрөнгө өмчлөх эрхийн гэж тус тус хуульчилснаас үзвэл тухайн байршлыг *******4 тоот авто зогсоолын анхны өмчлөгч П.Болдсүх, Ж.Саранбат нар *******005 оны ************** сард гаргасан мэдүүлгийн дагуу *******006 оны 0******* сарын *******3-ны өдөр гэрчилгээгээр баталгаажуулан өмчлөх эрхтэй болсон байдаг. Хавтас хэрэгт авагдсан баримтаар П.Болдсүх нь *******006 оны 0******* сарын *******3-ны өдөр, М.Бямбасүрэн нар нь *******006 оны 06 сарын *******3-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ авснаас үзвэл П.Болдсүх нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд хамгийн эхэнд бүртгүүлж, маргаан бүхий авто зогсоолыг даруй *******0 гаруй жил өмчилж, ашиглаж байснаа Б.т шилжүүлсэн байна. Хавтас хэрэгт авагдсан Ч.Пүрэвсүрэн П.Болдсүх нарын гэрчийн мэдүүлэг, маргаан бүхий подвалын авто зогсоолд хийсэн үзлэгийн тэмдэглэл, улсын бүртгэлийн архиваас ирүүлсэн баримтуудад үндэслэн Б.ын өмчлөлийн *******4 тоот авто зогсоолын байршил нь Баянгол дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 6*******/3 байрны подвалын давхарт байрлалтай авто зогсоолын урд талын хаалгаар ороход байх эхний аркаас эхлэн ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй *******8 м.кв талбай болох нь харагдаж байна. Мөн хавтас хэргийн ********************* дугаар талд П.Болдсүх /*******4 тоот авто зогсоолын анхны өмчлөгч/-ийн анх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд байршлыг тодорхойлсон зураг, фото зурагт байх найз Энхбат гэх хүний Мицубиши пажеро маркийн автомашин Тунгалаг гуай манай Ниссан патрол гэж машин гэсэн/ болон машины ард харагдах ******* цонх, машин байршуулахад дээрээс гоождог байсан гэх бохирын тахиралдсан шугам хоолой, арк, дээд талын агааржуулалтын шугам зэрэг одоо ч өөрчлөгдөөгүй эд зүйлсийн байршилтай давхцан нотлогдож байна. Авто зогсоолын байршлыг одоогийн байгаа орчны байдлаар тодорхойлбол тус шүүхийн *******0*******6 оны 0******* сарын **************-ны өдөр хийсэн үзлэгийн фото зурагт хаалгаар ороод зүүн гар талын хананд **************, *******4, *******, 6, гэсэн дугаарлалт бүхий авто зогсоолын тэмдэглэгээ байгаа бөгөөд Б.ын зүгээс тухайн *******4 гэсэн дугаарлалт бүхий байршлыг *******4 тоот авто зогсоолын байршил гэж үзэж байгаа болно. Мөн шүүхээс *******0*******5 оны 0******* сарын *******6-ны өдөр хараат бус шинжээч томилсон бөгөөд *******0*******5 оны 04 сард шүүхэд ирсэн шинжээчийн дүгнэлтээр 0******* болон *******4 тоот авто зогсоолын байрлал нь давхцаж байна гэсэн дүгнэлт гаргасан ба ******* тоот айл байрны гэрчилгээг авахдаа бүрдүүлсэн материалд *******4 тоот айлын анхны худалдан авагч Пүрэвийн Болдсүхийн машины зургийг ашигласныг үндэслэн ******* тоотын зогсоол гэж дүгнэх боломжгүй гэжээ. Б.ийн өмчлөлийн ******* тоот авто зогсоолын анхны өмчлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгөд өгсөн байршлын фото зурагт *******4 тоот авто зогсоолын фото зурагтай адил бөгөөд ханан дээр *******005.**************-*******006.0******* оны үед байсан *******4 гэсэн тэмдэглэгээ хойд талд байрлах сумны харалдаа ******* гэж гараар бичсэн байх ба бодит байдал дээр тус сум заасан хэсэгт нэг машин урдаас хойш чиглэлтэй зогсох нь битгий хэл баруунаас зүүн чиглэлд ч зогсоож багтаахааргүй байна. Иймд Баянгол дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 6*******/3 байрны подвалын давхарт байрлалтай авто зогсоолын урд талын хаалгаар ороход байх эхний аркаас эхлэн ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй *******8 м.кв талбай бүхий, *******4 гэсэн тоон тэмдэглэгээ бүхий авто зогсоолын байршил нь Б.ын өмчлөлийн *******4 тоот авто зогсоол болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 6*******/3 байр *******4 тоот авто зогсоолыг Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргасантай танилцаад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Маргаан бүхий ******* тоот зогсоолыг өмчлөх эрх нь одоог хүртэл хуулийн хүчин төгөлдөр байгаа. Б.ын хариу тайлбарт анх П.Болдсүхээс авто зогсоолыг авсан ба *******0************** онд засвар хийх нэрийдлээр зогсоолын дугааруудыг арилгасан. СӨХ-өөс дугаар тавиагүйгээс үүдэн зогсоол эзэмшигч нар өөрсдөө дур мэдэн тавьсан гэх тайлбарыг анх хариуцагч дурддаг. Хариуцагч нь болон анхны өмчлөгчийн тайлбараар гараашийн хаалга талдаа Б. зогсож байсныг нотолж байна. Мөн анхны өмчлөгч С.Тунгалаг хойно нэг машин зогсоод түүний хойно би зогсдог байсан гэдэг тайлбар өгдөг. Энэ нь ************** дугаар зогсоол дээр маргаан бүхий *******4 тоот зогсоол зогсож байсныг мөн нотолж байна. Яагаад гэвэл н.Болдсүх нь машины дээрээс ус дусдаг байсан гэсэн тайлбар өгсөн. Дээрээс ус алдаж байгаа хэсэг нь манай зогсоолын төгсгөл хэсэг гэж зааж өгсөн. Б.ийн өмчлөх эрх хууль ёсны байгаа ба улсын бүртгэлийн газраас ч юм уу шүүхийн шийдвэрээр манайхыг хууль бус өмлөгч гэдгийг тогтоогоогүй байгаа учир шаардах эрхтэй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5.Нэхэмжлэгч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт,*******0*******3 оны ************** сарын 0*******-ны өдрийн 39*******0 дугаар итгэмжлэл, Б.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******0************** оны 09 сарын 0*******-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Каркас ХХК-ийн *******006 оны 05 сарын 30-ны өдрийн 05/30 дугаар албан бичиг, *******00******* оны 0******* сарын 03-ны өдрийн Орон сууц байранд хөрөнгө оруулалт хийж, бариулах тухай гэрээ, *******0*******4 оны ************** сарын 30-ны өдрийн байр эзэмших гэрчилгээ, 0******* тоот зогсоолын фото зураг, Цоколийн давхрын байгуулалтын план зураг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, *******0*******3 оны ************** сарын 05-ны өдрийн итгэмжлэл, *******0*******4 оны 0******* сарын *******5-ны өдрийн итгэмжлэл, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 6*******/3 дугаар байрны 0******* тоот зогсоолын фото зураг, Цоколийн давхрын байгуулалтын план зураг, *******0*******4 оны 0******* сарын **************-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, *******0*******6 оны 0******* сарын *******6-ны өдрийн хариу тайлбар,

 

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримт: *******0*******3 оны ************** сарын *******9-ний өдрийн *******6*******6 дугаар итгэмжлэл, *******0*******4 оны 0******* сарын 03-ны өдрийн хариу тайлбар, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******005 оны ************** сарын *******9-ний өдрийн 05/*******0******* дугаар албан бичиг, *******00******* оны 04 сарын 05-ны өдрийн орон сууц байранд хөрөнгө оруулалт хийж, бариулах тухай гэрээ, Брайт пойнт ХХК-ийн *******0*******3 оны *******0 сарын *******6-ны өдрийн орон сууцны хэмжилтийн тайлан, *******0************** оны 05 сарын 3*******-ний өдрийн барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл хуулбар, Брайт пойнт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******006 оны 06 дугаар сарын *******3-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******0*******4 оны 0******* сарын **************-ний өдрийн итгэмжлэл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Баянгол дүүргийн ******* дугаар хорооны засаг даргын *******0*******5 оны ************** сарын *******8-ны өдрийн тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч гэрчилсэн тэмдэглэл, гар бичвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, *******003 оны 09 сарын *******9-ний өдрийн ************** дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, *******0*******5 оны 09 сарын **************-ны өдрийн итгэмжлэл, Ундрам СӨХ-ны *******0*******6 оны 0******* сарын 06-ны өдрийн албан бичиг, дансны хуулга,

 

Шүүхийн журмаар: Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн *******0*******4 оны 0******* сарын *******9-ний өдрийн 00*******8 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******0*******4 оны ************** сарын 30-ны өдрийн 5/*******6*******98 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******0*******5 оны 0******* сарын **************-ны өдрийн 5/*******453 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн *******0*******5 оны 0******* сарын *******0-ны өдрийн 80 дугаар шинжээчийн дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******0*******5 оны 09 сарын 30-ны өдрийн 4/*********************50 дугаар албан бичиг, Ундрам СӨХ-ны *******0*******5 оны *******0 сарын 05-ны өдрийн А/99 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******0*******5 оны ************** сарын 06-ны өдрийн 5/**************695 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримт, *******0*******5 оны ************** сарын *******8-ны өдрийн гэрч асуусан тухай тэмдэглэл, *******0*******6 оны 0******* сарын **************-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн *******0*******6 оны 0******* сарын 09-ний өдрийн 3*******/345 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******.Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

*******.Б.Мөнгөнцэцэг нь хариуцагч Б.т холбогдуулан автомашины зогсоол чөлөөлүүлж, байршлыг бататган, зогсоолын төлбөрт СӨХ-д төлсөн 504,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Б. нь Б.Мөнгөнцэцэгт холбогдуулан тус авто зогсоолын байршил нь Б.ын өмчлөлийн *******4 тоот авто зогсоол болохыг тогтоолгож, тус зогсоолыг Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...*******0*******3 оны 5 сард Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, 6*******/3 байрны ******* тоот орон сууцыг худалдан авсан. Зоорийн давхрын ******* тоот зогсоолыг байр худалдаж авсан айлаасаа түрээслэн машинаа тавьж байгаад *******0************** оны 8 сард худалдан авч өмчилсөн. Байр худалдан авснаас хойш нийт *******0 гаран жил тасралтгүй машин байршуулж ирсэн ба хариуцагч Б. манай машины хажууд машинаа байршуулдаг байсан, *******0*******3 оны 9 сараас манай зогсоолыг *******4 тоотын эзэмшил хэмээн иргэн Б. машинаа тавьж эхэлснээс хойш бид өөрсдөө машинаа тавих боломжгүй болсон тул чөлөөлүүлэх, СӨХ-ны төлбөрт зогсоолын төлбөрийг сар бүр *******8,000 төгрөгөөр *******8 сар, 504,000 төгрөг төлснийг хариуцагчаас гаргуулна хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гарган ...*******0************** онд П.Болдсүх гэж хүнээс авто зогсоолыг шилжүүлэн авч өмчилсөн. П.Болдсүх нь одоогийн байгаа байдлаар хаалгаар ороод баганын хажууд байгаа шугам хоолойноос хойшоо чиглэлтэй байршилд машинаа тавьдаг байсан. Энэ байршлаараа хариуцагчид шилжүүлсэн. Авто зогсоолын орох хаалганаас хойшоо Өгөөж талын арк хүртэлх зай нийтдээ *******6.4 метр бөгөөд П.Болдсүхийн хэлснээр орц гарцыг үлдээгээд үлдсэн зайнд 3 машин зогсох ямар ч боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, *******4 гэсэн тоон тэмдэглэгээ бүхий авто зогсоолын байршил нь Б.ын өмчлөлийн *******4 тоот авто зогсоол болохыг тогтоолгож, тус зогсоолыг Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэж маргав.

 

3.Иргэн Б.Амарсанаа нь *******00*******.0*******.03-ны өдөр Каркас ХХК-тай Орон сууцны байранд хөрөнгө оруулалт хийж, бариулах тухай №*******0 тоот гэрээ байгуулжээ. Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 6*******/3 байрны ******* тоот орон сууц болон *******8 м.кв талбайтай №******* тоот авто зогсоолын өмчлөгчөөр Б.Амарсанаа, М.Бямбасүрэн, Ч.Тунгалаг нар *******006.06.*******3-ны өдөр бүртгэгджээ. №******* тоот авто зогсоолын байршил тухайн барилгын зоорийн давхрын баруун талын хананы ******* дугаартай байрлалд байршиж байгаа болох нь улсын бүртгэлийн баримтуудаар тогтоогдов. / *******хх-86-*******03х/

 

Нэхэмжлэгч Б. *******0*******3 онд 6*******/3 байрны ******* тоот орон сууцыг худалдан авч, *******0**************.09.0*******-ны өдөр анхны өмчлөгч Ч.Тунгалагтай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-**************050*********************08 дугаарт бүртгэгдсэн №******* тоот авто зогсоолыг худалдан авч өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн байна. /*******хх-*******08-*********************х/

 

Иргэн П.Болдсүх мөн Каркас ХХК-тай Хөрөнгө оруулалт хийж бариулах тухай гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, 6*******/3 байрны *******4 тоот хаягт байрлалтай 88 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, подвалын давхарт ******* машины *******8 м.кв талбай бүхий гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ. /*******хх-34х/

 

Хариуцагч Б. П.Болдсүхээс *******4 тоот орон сууц болон авто зогсоолыг худалдан авч, *******0*******8.09.*******3-ны өдөр улсын бүртгэлийн Ү-**************050*******3344 дугаарт бүртгэгдсэн *******4 тоот хаягт байршилтай *******06 м.кв талбайтай 3 өрөө сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон ба улмаар *******0*******3.*******0.**************-ны өдөр орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг тус тусад нь салгаж, тусдаа гэрчилгээтэй болсон байна. / *******хх-*********************, **************8х/

 

Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Б. ******* тоот зогсоолын, хариуцагч Б. *******4 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдов.

 

4.Талууд тус тусын өмчлөх эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд *******0*******3 оны 09 сараас зогсоолын байршлын маргаан бий болжээ.

 

Улсын бүртгэлийн баримтаар Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, 6*******/3 байрны зоорийн давхрын баруун талын хананд 4 машины зогсоол /үүнээс урд талын буюу Каркас талд ******* машин, хойд талын буюу Өгөөж талд ******* машин/ байхаар цоколийн давхрын байгуулалтын зурагт тусгагдсан байх боловч, урд талын буюу Каркас талын баруун хана талд *******4 /П.Болдсүх/, ******* /Ч.Тунгалаг/, 6 /Оюун/ гэсэн зогсоолыг тэмдэглэж, улсын бүртгэлд өмчлөгч нар бүртгэгдэж байжээ. /*******хх-*******03, **************3, *******хх-*********************, 3хх-**************х/

 

Шүүхээс тухайн маргаан бүхий зогсоолд ******* удаа үзлэг хийсэн байх бөгөөд барилгын зоорийн давхрын баруун талын хана Каркас талд 3 машин зогсож ирсэн, хамгийн хойд талд 6 тоот, дунд талд ******* тоот, урд талд буюу хаалган талд *******4 тоотын өмчлөгч нар машинаа байрлуулж байсан үйл баримтыг үзлэгт оролцсон *******4 болон ******* тоот зогсоолын анхны өмчлөгч нар болох П.Болдсүх, Ч.Тунгалаг нар зааж мэдүүлдэг. /*******хх-*******4*******-*******4*******х/

 

Мөн үзлэгээр ******* дугаарыг *******4 болгосон, *******4 дугаарыг арилгасан үйл баримт тогтоогдсоноос гадна эхний өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоход ******* дугаар нь сараалжин салхивчний 3-4 хооронд байсан бол одоо *******4 болгосон, *******4 дугаар нь 5-6 хооронд байсан бол одоо ******* болгож өөрчилсөн нь тогтоогддог. /*******хх-69-84х/

 

Гэрч Л.Адъяа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ...6 тоот зогсоол манайх, байхгүй байж байгаад ирсэн чинь *******4 болгоод будчихсан байсан. Б.т тэгж ойлгуулсан юм шиг байна лээ. Өөрөөр нь засаж будуулж янзлуулсан гэж, гэрч Ч.Пүрэвсүрэн ...*******4 гэсэн дугаар өөрчлөгдсөн байсан гэж, *******4 тоот зогсоолын анхны өмчлөгч болох гэрч П.Болдсүх ...миний хувьд өглөө эрт ажилдаа явж, орой ирдэг байсан учир бохирын хоолой шиг трубаны доор орж гарахад амар гээд ханан талд тавьдаг байсан, ямар нэгэн дугаарлалт байгаагүй, машин машинаа мэдээд нэг нэг газраа тавьдаг байсан, барилга зарсан Чинбат яг энэ зогсоол гэж зааж өгч байгаагүй, зогсоол давхцаж байсан удаагүй гэж мэдүүлдэг. /*******хх-*******54-*******55,*******60-*******65х, *******хх-*******35-*******36х/

 

Гэрч П.Болдсүхийн мэдүүлгээс үзэхэд Каркас ХХК анхнаасаа зогсоолын өмчлөгч нарт байршлыг тодорхой зааж өгөөгүй, өмчлөгч нар гарч ороход амар байдлаар өөрсдийн ажлын цагтай уялдуулан зогсоолоо сонгон зогсож ирсэн, *******4 тоот зогсоолын өмчлөгч П.Болдсүх ажилд эрт гарч, орой ирдэг шалтгаанаар баруун талын хананы хамгийн урд талд буюу хаалган талд зогсож байсан болох нь түүний мэдүүлгээр нотлогдов.

 

Гэрчүүдийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэлээр хариуцагч Б.ын өмчлөлийн *******4 тоот зогсоол баруун талын хананы хамгийн урд талд байршиж байсан болох нь тогтоогдох бөгөөд тэрээр хойд талын ******* тоотын зогсоолын эзэмшил газарт нэвтрэн машинаа байршуулсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ханан дахь ******* гэсэн дугаарыг *******4 болгож будсан нь хариуцагч талын тайлбараар тогтоогдов.

Хариуцагчийн төлөөлөгч Б. нь тухайн авто зогсоолын хананд тэмдэглэгдсэн 6 тоот болон ******* тоот дугаарыг *******4 болгон өөрчилж байгаа нь бусдын өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл мөн болно.

 

5.Хариуцагчийн төлөөлөгч нар тухайн зогсоолын баруун талын хана хэсэг нь урд хаалганаас хойш Өгөөж талын арк хүртэлх зай нийтдээ *******6,4 метр байгаагаас 3 машин зогсох боломжгүй гэж тайлбарлан, ******* тоот дугаарыг *******4 болгон өөрчилсөн тэр хэсгийг *******4 тоот зогсоолын байршил болохыг тогтоолгоно хэмээн сөрөг нэхэмжлэлээр шаардсан нь үндэслэлгүй юм.

 

Хариуцагчийн тайлбараар *******6,4 метр урттай талбайд цуварсан 3 машины тус бүр *******8м.кв зогсоол байрлах боломжгүй, хамгийн урд талын машин гараашийн орц гарцад нөлөөлнө гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл бүхий боловч хариуцагчийн уг тайлбар нь нэхэмжлэгч Б.ийн өмчлөх эрхийг хөндөх учиргүй.

 

Иргэний хуулийн *******34 дүгээр зүйлийн *******34.*******-т хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ, *******34.*******-т хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй, *******35 дугаар зүйлийн *******35.*******-т хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж заасан.

 

Нэхэмжлэгч Б. болон хариуцагч Б. нар нь хөрш залгаа эд хөрөнгийг өмчилж байгаагийн хувьд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй, эрхээ хэрэгжүүлэхэд хүндэтгэх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байхаар хуульчилсан.

 

Талууд хэн аль нь авто зогсоолын өмчлөх эрхийн бүртгэлийн тухайд маргаагүй, бүртгэл хүчин төгөлдөр байна.

 

Шүүх улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын зогсоол тус бүрийн *******8 м.кв талбайг баталгаажуулах боломжгүй бөгөөд энэ нь бүртгэлийн тухайд тусдаа захиргааны шүүхээр хэлэлцэх маргаан болно. Мөн түүнчлэн зохигчид анхнаасаа *******8 м.кв хүрэхгүй хэмжээтэй зогсоол худалдан авсан бол худалдагч талтай маргаж, шаардлага гаргах боломжтой, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

 

Тиймээс нэхэмжлэгч Б.ийн зогсоолыг хариуцагч Б.ын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Харин зогсоолын байршлыг бататгах тухай шаардлага нь хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх шаардлагын үндэслэл гэж үзэв.

 

6.Нэхэмжлэгч нь *******0*******3 оны 9 сараас зогсоолыг *******4 тоотын эзэмшил хэмээн иргэн Б. машинаа тавьж эхэлснээс хойш машин тавих боломжгүй болсон ч СӨХ-ны төлбөрт зогсоолын төлбөрийг сар бүр *******8,000 төгрөгөөр тооцон *******8 сарын хугацаанд 504,000 төгрөг төлснийг хариуцагчаас гаргуулна хэмээн шаардсаныг хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь нэхэмжлэлээр шаардсан 504,000 төгрөгийг нэхэмжлэгч Б. төлсөн талаар баримтгүй, нэхэмжлэгчээс ирүүлсэн Төрийн банкны и баримтаар төлбөр төлсөн хэрэглэгч нь Х.Нарандорж болох нь нотлогдож, нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйгээс түүнд 504,000 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар нотлогдсонгүй.

 

*******.Хариуцагч Б. нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгт холбогдуулан тус авто зогсоолын байршил нь Б.ын өмчлөлийн *******4 тоот авто зогсоол болохыг тогтоолгож, тус зогсоолыг Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Үндсэн нэхэмжлэл хангагдсанаар сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үгүйсгэгдэнэ.

 

Өөрөөр хэлбэл дээр дүгнэсэн дүгнэлтээр хариуцагч Б.ын өмчлөлийн *******4 тоот зогсоол баруун талын хананы хамгийн урд талд байршиж, түүний хойно ******* тоот зогсоол, түүний хойно 6 тоот зогсоол байршиж байгаа болох нь тогтоогдсон. Мөн хариуцагч Б. нь ******* тоот дугаарыг *******4 болгон өөрчилсөн тэр хэсгийг *******4 тоот зогсоолын байршил болохыг тогтоолгоно гэсэн нь үндэслэлгүй, одоо *******4 гэсэн дугаар өмнө нь ******* байсныг хариуцагч арилган будсан байдаг.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлээс хариуцагч Б.ын эзэмшлээс Б.ийн зогсоолыг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 504,000 төгрөг гаргуулах, мөн Б.т холбогдох Б.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.*******.*******, **************5.*******.3, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

*******. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.*******, *******06 дугаар зүйлийн *******06.******* дэх хэсэгт зааснаар Б.ийн өмчлөлийн ******* тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг хариуцагч Б.т даалгаж,

нэхэмжлэлээс үлдэх 504,000 төгрөг гаргуулах шаардлагыг, Б.т холбогдох авто зогсоолын байршил нь *******4 тоот авто зогсоол болохыг тогтоолгож, Б.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх Б.ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.*******, *******.*******.*******-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн *******05,*******50 /*******34,950+*******5,**************0/ төгрөгийг, хариуцагчаас төлсөн *******34,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид *******0,*******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******, **************0 дугаар зүйлийн **************0.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.*******-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.


       

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Д.УРАНЗУЛ