Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00082

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                           Г.Мэндбаяр

            Улсын яллагч                                         Н.Дүүрэнжаргал

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Ц.Цогзолмаа

            Шүүгдэгч                                                 Д.БЭ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.БЭд холбогдох 1832000870076 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.             

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум, Түнхэл тосгонд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, * тоотод оршин суудаг, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Даваагийн БЭ /РД:*/

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Д.БЭ нь Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн төвд 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Н.Хгтай маргалдан улмаар түүний эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.БЭ мэдүүлэхдээ:.....Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хөнгөн ял шийтгэж өгнө үү...

            Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Хг мэдүүлэхдээ: ...Би жоохон согтоод БЭэр жаахан тоглож хоёулаа үзэх үү гэж цээж рүү нь өвдөгөөрөө ёворсон. Тэгтэл БЭ уурлаж намайг гараараа нэг удаа зүүн нүд рүү цохиж унагаасан. Тэгээд дээрээс нүүр лүү гараараа дахин нэг цохисон. ...Отгонжаргал ах нөгөө хэдрүү та нар яагаад нэгийгээ ийм болгож байгаа юм бэ гэж хэлж байсан. БЭ цаашаа явсан чинь Отгонжаргал ах араас нь очоод тэр хоёр хэрүүл хийгээд Отгонжаргал ах БЭийг нэг удаа цохичихсон. Намайг БЭ дээр очиход ГО, БЭ хоёр газар юм хайгаад байсан. Тэгээд БЭ босож ирээд намайг шууд гараараа нэг удаа цохиод унагаасан. Тэгээд толгой дээр гутлаараа нэг удаа дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.ГО мэдүүлэхдээ...Дэлгүүрийн гадаа Хг, Цэнгэл гэдэг ахтай муудалцсан. Цэнгэл ах Хгыг хальт цохиод авсан гэхдээ хүчтэй цохиж чадаагүй. Би дундуур нь ороод салгачихсан. ..Гол дээр Хг, БЭийг хоёулаа үзье гэж өдөөд байсан. Би бодохноо тоглож байна гэж бодсон. Тэгтэл БЭэ чи давраад байгаараа гээд Хгыг цохиод унагаачихсан. Бид хэд БЭэд болио наадах чинь тоглож байхад тоглоомоо даахгүй гээд болиулсан. ....Тэгж байснаа Хгын эхнэр яваад өгсөн Хг, БЭ, Сб нар Нг бид хэд нэг шил архи хувааж уусан. Тэгтэл Хг БЭий цаана сууж байсан. БЭ босож ирээд Хгыг цохиод унагаасан. Тэгээд дээрээс нь дэвсчих шиг болсон. Би очоод болио гээд болиулсан. БЭэ намайг тэгж хэлэх хооронд өөрөө болиод холдчихсон. Би Хгыг өргөөд босгосон. Хг манийг чинь хоёрдохоо шаачихлааш дээ гэж надад хэлсэн тэгээд хартал Хгын толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-мйн 11-12-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Чс мэдүүлэхдээ: ....Би ГОын хамт 2018.05.28-ний өдөр БЭий гэрт очсон. БЭтэй дэлгүүр орсон. БЭ 750 граммын Хараа архи аваад дэлгүүрээс гараад иртэл Хг Цэнгэл ахтай маргаад зогсож байсан. Цэнгэл ах Хгыг 1 цохисон. Би хаашаа яаж цохисныг анзаараагүй. Цэнэл ахын гар савж байсан, тэгтэл ГО дундуур нь ороод салгаж байгаа харагдсан. Ингээд Хг, БЭ, ГО бид гол явж архиа хувааж уухаар явсан. Гол дээр Хг БЭийг 2-лаа үзье гээд өдөөд байсан. БЭэ боль гээд түлхээд байсан, тэгж байгаад БЭ чи давраад байгаараа гээд Хгыг цохиод унагаасан, тэгээд би тасарчихсан. Юу болоод байгааг сайн мэдэхгүй байсан. БЭ гол дээр Хгын нүүр лүү баруун гараараа цохиж унагаасан, тэгээд Хг босоод ирэхэд нүүр ам нь цус гараагүй гайгүй харагдаж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-р хуудас/

Шинжээчийн №94 дүгнэлтэн дэх “...Н.Хгын биед толгойд зүүн шанааны дээд хэсэгт оёдол бүхий шарх, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун шанаа, баруун мөрний дээд хэсэг, тохойн үе, зүүн далны доод хэсэг, зүүн гарын бугалга, тохой, шуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

2018.05.28-нд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/

            Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29-р хуудас/, хохирогч Н.Хгын ...гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/, хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэсэн шүүгдэгч, хохирогчийн хүсэлт /хх-ийн 38-39-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:        

           

            Шүүгдэгч Д.БЭ нь Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн төвд 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Н.Хгтай маргалдан улмаар түүний эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

             Хохирогч биед толгойд зүүн шанааны дээд хэсэгт оёдол бүхий шарх, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун шанаа, баруун мөрний дээд хэсэг, тохойн үе, зүүн далны доод хэсэг, зүүн гарын бугалга, тохой, шуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон ба  Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.БЭ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 500000 төгрөгийг  төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх хүсэлт гаргасан тул, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Д.БЭд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

                 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Даваагийн БЭийг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Даваагийн БЭийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.БЭ нь  торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар   ялтан Д.БЭ  нь оршин суугаа газраа өөрчлөх удаан хугацаагаар зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгасугай.

            5. Хохирогч Н.Хг нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан  эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан Д.БЭ нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.БЭ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

8. Д.БЭд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

           

                                        

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ