| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00065/Э |
| Дугаар | 00075 |
| Огноо | 2018-06-18 |
| Зүйл хэсэг | 10.4., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 00075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Гш
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Гт холбогдох 1832000360058 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, * тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Жамбалсүрэнгийн Г РД:/*/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Ж.Г нь 2018 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Үтрэмийн 1-41 тоот гэртээ төрөөд 01 сар 05 хоногтой хүү Б.Чзийг өвөртөлж унтаж байхдаа амьсгал бүтэлтэнд хүргэсний улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г мэдүүлэхдээ: ...2018 оны 03 дугаар сарын 16-наас 17-ныг шилжих шөнийн 23 цагаас 00 цагийн хооронд хүүхдээ хөхүүлчихээд хүүхдийнхээ хажуугаар орж хэвтсэн. Тэгээд шөнийн 03 цагийн үед би босож хүүхдээ угжихаар тэвэртэл хүүхэд маань сэрэхгүй байсан. Намайг сэрэх үед хүүхдээ хөнжлөөрөө бүтээсэн болон хөхөөрөө дарсан зүйл байгаагүй. Тэгээд би нөхрөө дуудаж хэлсэн...өөрийгөө гэм буруутай гэж бодохгүй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Гш мэдүүлэхдээ: ...Өмнө нь Ж.Г эгчтэй уулзаж байгаагүй. Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Эрхэмбаатар прокурорын хэлсэнчлэн мэдээлэл ирсэн. Энэ дагуу манайхаас цагдаагийн байгууллагад мэдэгдэж, цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалган, үйл ажиллагаа явуулсан байгаа. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би Отгонбаатар байцаагчид мэдүүлэг өгсөн. Миний мэдэж байгаа зүйл ерөнхийдөө 108 утсанд мэдээлэл ирсэний дагуу цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Тэрнээс өөр хэрэгтэй холбогдолтой мэдэх зүйл байхгүй... гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Гш мэдүүлэхдээ: “...Би одоо цаг хугацааг нь сайн санахгүй байна 2018 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод Улсын хэмжээнд ажилладаг хуухдийн тусламжийн 108 дугааотай утсанд “Үтрэмийн 1-47 тоотод оршин суух 01 нас 05 сартай хүүхэд хөхөндөө дарагдаж нас барсан” тухай нэрээ нууцалсан хүнээс мэдээлэл ирснийг албан ёсоор манай байгууллагад шилжиж ирсэн. Би энэ тухай Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнхсүхтэй уулзаж ярилцаж хэртийн талаар асууж тодруулж байсан. Би талийгаач хүүхдийн гэрт нь очиж, эцэг,эхтэй нь уулзаж ярилцаагүй, энэ асуудал нь эмзэг асуудал болохоор Цагдаагийн байгууллагаасаа мэдээлэл авч байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Ж Бц мэдүүлэхдээ: Би өчигдөр орой гадуур ажилтай явж байгаад 23:00 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн юм. Намайг ирэхэд манай эхнэр орон дотроо нярай хүүгээ хөхүүлээд зүүрмэглэх маягтай хэвтэж байсан юм. Манай эхнэр намайг орж ирэхэд сэрээд хүүгээ хөхүүлэхээ болиод хажуудаа тавьсан. Би газар ор засаад бага охиноо хажуудаа аваад унтахаар хэвтсэн. Унтахаасаа өмнө хэсэг хугацаанд зурагт үзсэн. Тэр үед манай нярай охин бага зэрэг уйлагнасан. Зэж нь хүүгээ энхрийлээд бүүвэйлэхэд уйлагнахаа больсон. Түүнээс хойш би унтчихсан байна. Шөнө эхнэр намайг сэрээгээд “хүүе ээ хүүхэд хөдлөхгүй байна ш дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь харсан чинь миний хүү ямарч амьсгаа байхгүй хөдөлгөөнгүй болчихсон нас барчихсан байх шиг байсан” гэх мэдүулэг /хх-ийн 08-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Г мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын 16-ны орой 23:00 цагийн үед нярай хүүдээ хөхөө хөхүүлсэний дараа хажуудаа тавиад унтсан юм. Тэгээд шөнө 03:00 цагийн үед сэрээд хүүгээ хөхүүлэх гэсэн чинь миний хүү ямарч хөдөлгөөнгүй болчихсон байсан. Би нөхрийгөө дуудаж сэрээсэн. Мөн хадам ээж Цмг манай нөхөр дуудсан. Мөн манай нөхөр түргэн тусламж дуудсан юм. Түргэний эмч ирээд миний хүүг амьсгал хураасан байна. Цагдаагийн хэлтэс рүү энэ талаар мэдэгдлээ гэж хэлсэн. Гэхдээ би шөнө нойрон дундаа унтаж байхдаа хөнжилөө хучихдаа хүүгийнхээ дээгүүр бүтээчихсэн байж болох юм гэж л таамаглаж байна” гэх мэдүулэг /хх-ийн 10-о хуудас/
Шинжээч эмч Г.ГЭийн “...Б.Чз нас барсан цагийг нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд хүүрийн толбо, үе мөчдийн хөшилтийн байдлаас үндэслэн шинжилгээ хийхээс 6-8 цагийн өмнө нас барсан байх боломжтой. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг өвчин, гэмтэл тогтоогдоогүй. Харин түүний уушиг болон зүрхний гадаргууд цэгчилсэн цус харвалт, мвн тархи, уушигний хаван дотор эрхтнүүдийн цус эргэлтийн хурц хямрал тогтоогдсон. Үүнийг механик амьсгал бүтэлд гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл дээрх өөрчлөлтүүд үхэлд хүргэх бөгөөд энэ нь гадны ямар нэгэн нөлөөллийн улмаас үүсэх асуудал юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-охуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Тч мэдүүлэхдээ: “...Тухайн үед би юу болсон юм бол гэж бодоод их л хурдан Бцийн гэрт ортол Ж.Г орон дээрээ суучихсан уйлж байсан дэргэд нь жоохон өлгийтэй хүүхэд нь унтаж байгаа юм шиг л байсан. Тэгээд би Ж.Гээс юу болсон юм гэж асуухад миний урдаас уйлаад байсан ямар нэгэн зүйл надад хэлээгүй. Харин хадам эзж Цэцзгмаа хүүхэд нь эвгүйдсэн байна л гэж хэлсэн өөр зүйл яриагүй тэгээд байж байтал гаднаас эмч орж ирж уг хүүг үзээд нас барчихсан байна бид нар цагдаад дуудлага өгье гээд гараад явчихсан юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 43-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Цм мэдүүлэхдээ: “...Намайг гэртээ байж байх уед миний төрсөн хүү Бц өөрийнхөө 99668922 дугаарын утсаар миний 99245661 дугаарын утас руу 2018 оны 03 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө буюу 04 цагийн үед ээж миний хүү Чзийн бие хөдлөхгүй болчихлоо гэхээр нь би гэрт нь яваад орох үед хүүгийн хүү талийгаач Чзийн бие нэг л биш болчихсон байсан. Тэгээд би талййшач Чинзорйгийг ээж Гээс авч орон дээр тавьж нь тайлахад ямар нэгэн хөдөлгөөнгүй болчихсон байсан. Тэгээд би эмнэлэг дуудсан уу гэж асуухад дуудаагүй яахаа мэдэхгүй уйлалдаад байсан. Тэгээд манай хүү Бц түргэн тусламж дуудсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирж үзээд өнгөрчихсөн байна гээд тэр эмч цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хүудас/, худийн байдал тогтоосон баримтууд болох багийн засанг даргын тодорхойлолт /хх-46-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Ж.Г нь 2018 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Үтрэмийн 1-41 тоот гэртээ эхээс төрөөд 01 сар 05 хоногтой байсан хүү Б.Чзийг / хүүхэд эсэн мэнд амьдрах эрх, мөн хүүхдээ эрүүл саруул өсгөн, хүмүүжүүлэх үүрэг/ асран хамгаалах, харгалзан дэмжих хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нярай хүүхэд амьсгал бүтэлтэнд орсны улмаас амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Хохирогч хүүхэд Бц овогтой Чз нь 2018 оны 02 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэгт 1 кг 900 гр жинтэй төрсөн, төрөх хугацаанаасаа 1 сарын өмнө төрсөн. Эрүүл саруул бойжиж байсан ба шүүгдэгч Ж.Гийн 4 дэхь хүүхэд нь байсан. Хүний амь нас болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Г нь хүүхдийн төрсөн эх тул хохирогч хүүхдийн эрх ашгийг хамгаалж Зүүнхараа Хүүхдийн ордоны Хүүхэд хамгааллын ажилтан О.Гшийг хохирогчийн төлөөлөгчөөр оролцуулсан болно.
Шүүгдэгч Ж.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэхгүй, хэлэлцэгдэх төлбөргүй тул мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй байна. Ж.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй тул Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Ж.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жамбалсүрэнгийн Гийг хүний /1сар 05 хоногтой нярай хүүхдийн/ амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Ж.Гийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч Ж.Гт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт 1 жилийн хорих ял оногдуулсан шүүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
6.Ж.Гт авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ