Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 74

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ц.А/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох 

Гуравдагч этгээд: А.А

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтнээр эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ань шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ц-ы А миний бие 1964 онд Архангай аймагт төрсөн, эмэгтэй, ,,, настай, дээд боловсролтой, Монгол Улсын нягтлан бодогч мэргэжилтэй. 

1986 оноос эхлэн төрийн албанд тасралтгүй 30 жил ажиллаж байгаа бөгөөд ял шийтгэл, төрийн албаны сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 

Төрийн захиргааны дэс түшмэлийн тэргүүн зэргийн албан тушаалын зэрэг дэвтэй, тангараг өргөсөн төрийн захиргааны жинхэнэ албан хаагч юм. 

Миний бие 2005 оноос Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогчоор, шинэ бүтэц зохион байгуулалтаар 2012 оны 10 дугаар сараас Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон үйл ажиллагааны нягтлан бодогчоор 2016 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал тасралтгүй ажилласан. 

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.М-ын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар урьдчилан мэдэгдэлгүйгээр, миний биеийг үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. 

Миний бие Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар миний ажиллаж байгаа ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан тохиолдолд үүсээгүй байх тул тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд төрийн албан хаагчийн баталгаа алдагдсан гэж үзэж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, хариу авсан.

Төрийн албаны зөвлөлөөс хариуцагчийн шийдвэрийг буруу гэж үзсэн, төрийн албан хаагч  миний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж, хариуг энэ оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор өгөхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт мэдэгдсэн юм. 

Хэдийгээр хоёр хэлтэс нийлсэн боловч миний ажиллаж байсан ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн, ажлын байрны шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа хүний хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл зөрчигдсөн гэж үзэж байна. 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас одоог хүртэл надад ямар нэгэн хариу өгөөгүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч  Ц.А  2016  оны  12 дугаар  сарын  23-ны  өдөр  тус  шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: 

“...Бүтцийн өөрчлөлтийн дагуу дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон зохион байгуулахад миний ажлын байр бүтцийн өөрчлөлт хийгдэхийн өмнө давхар хариуцан ажиллаж байсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон үйл ажиллагааны нягтлан бодогч гэсэн нэг орон тоог хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч гэж 2 орон тоо болгон тус бүрд нь хүн авч ажиллуулсан. 

Хариуцагч надтай 2 удаа ганцаарчилсан уулзалт хийж, ажил санал болгосныг хүлээн аваагүй гэж тайлбар гаргаж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Ч.Мэндбаяр нь томилогдож ирсний дараа надтай ажлын байрны тухай нэг удаа ярилцахад нь би “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтнээрээ үргэлжлүүлэн ажиллах хүсэлттэй байгаагаа хэлсэн. 

Үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажиллана гэж хэлээгүй. Учир нь уг албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах тул би төрийн захиргааны тангараг өргөсөн жинхэнэ албан тушаалтны хувьд хуульд тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах саналаа хэлсэн. 

Тухайн үед хариуцагч Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр хэлтсийн шинэ бүтэц, орон тооны тухай тушаалыг огт танилцуулаагүй, надад өөрөө тодорхой ажил санал болгоогүй. 

Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасныг ноцтойгоор зөрчсөн гэж огт үндэслэлгүй гүтгэсэн байна. Миний бие өөрийн хариуцаж байсан ажилдаа хариуцлага алдаж байгаагүй. Өөрт хариуцуулсан эд хөрөнгийг тоо ёсоор хүлээлгэн өгч холбогдох хүмүүсээр тойрох хуудсыг зуруулж, баталгаажуулсан. 

Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтнээр эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” гэж тодруулж байна” гэв. 

 Хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Мэндбаяр нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“...Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон зохион байгуулсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр А/11 дүгээр тушаалын хавсралтаар орон тооны дээд хязгаарыг 70 гэж баталж өгсөн. 

Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар хэлтсийн албан хаагчдыг шинэ бүтэц, орон тооны дагуу томилж, чөлөөлсөн. Шинээр батлагдсан орон тооны дагуу тус хэлтэс 1 нягтлан бодогчийн орон тоотойгоор ажиллахаар болсон бөгөөд Хөдөлмөрийн хэлтэс болон нийгмийн, халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан 2 нягтлан бодогчийн нэг орон тоо хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.А г ажлаас чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон болно. 

Түүнчлэн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.М нь Ц.А тай 2 удаагийн ганцаарчилсан уулзалтыг хийж ажил санал болгосон боловч ажлаас татгалзсан, саналыг хүлээн аваагүй бөгөөд үйл ажиллагааны нягтлан боловч, эсхүл хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллахыг хүссэн бөгөөд эдгээр албан тушаалд холбогдох ажилтнууд томилогдон ажиллаж байгаа тул боломжгүй юм. 

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин хэлтэс/ мэргэжилтнүүдэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний   өдрийн   А/11  дүгээр  хэлтсийн  бүтэц,  орон  тооны   тушаалыг  танилцуулан, 

бүтцийн өөрчлөлт болон орон тоо хасагдсан талаар мэдэгдэн сонсгол хийсэн. 

Нэхэмжлэгч Ц.А нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг хэрэгжүүлээгүй ажлын байрны шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа намайг халсан гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Ц.А нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.7-д заасныг ноцтойгоор зөрчсөн бөгөөд харин ч нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж төрийн албанаас халалгүйгээр 3 сарын тэтгэмж олгон төрийн албанаас чөлөөлсөн” гэв. 

Гуравдагч этгээд А.А нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 

“...А.А нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын Б/175 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтнээр түр томилогдон одоог хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байна. 

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэж байна. 

Миний бие шүүх хуралд биечлэн оролцох шаардлагагүй тул хүсэлтийг хүлээн авна уу” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Ц.А гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалаар  Аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсны дагуу Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг 30, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, үйл ажиллагааны нягтлан бодогч 1 байхаар тус тус баталсан байна. 

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар  Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоол, Аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/17 дугаар тушаал, Хэлтсийн даргын 2014 оны А/17 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 4.4, 4.5 дах заалтуудыг тус тус үндэслэн Ц овогтой А-г 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, үйл ажиллагааны нягтлан бодогчоор томилсон. 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/653 дугаар тушаалаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хууль, Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол батлагдсантай холбоотойгоор дүүргүүдийн Засаг дарга нарын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хөдөлмөрийн хэлтэс болон нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулсан ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр А/129 дүгээр тушаалын  2 дугаар хавсралтаар нийслэлийн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дүрмийг баталсан байсан. 

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийг тус дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэстэй нэгтгэсний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалын хавсралтаар , Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар  тус тус Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоог 70, үүнд үйл ажиллагааны нягтлан-1, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн-1 байхаар баталжээ. 

Хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б/50 дугаар тушаалаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/653 дугаар захирамжийн 1 дэх заалт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/129 дүгээр тушаалын 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн Ц.А г 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаас үзэхэд хариуцагч байгууллага Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Баянгол дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс болж өөрчлөгдсөн ч гэсэн бодит байдал дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, үйл ажиллагааны нягтлан бодогчийн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үйлдсэн нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаал, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 дүгээр тушаал, үйл ажиллагааны нягтлан бодогч , Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор  тус тус тодорхой байх тул маргаан бүхий акт хууль нийцээгүй байна гэж шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч Ц.А гийн ажиллаж байсан Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажлын байрны чиг үүрэг Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийг тус дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэстэй нэгтгэгдсэний дараагаар хасагдсан бус үйл ажиллагааны нягтлан бодогч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн гэж 2 болсон ба үйл ажиллагааны нягтлан бодогчийн албан тушаалд Баянгол дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар  томилогдсон Мэгмэдийн Насанжаргалыг хариуцагчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар  Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны нягтлан бодогчоор томилсон байна. 

Ц.А нэхэмжлэлийн шаардлагаа үйл ажиллагааны нягтлан бодогчоор бус Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагыг гаргасан ба уг албан тушаалд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/175 дугаар тушаалаар  Аварзэдийн Ариунцэцэгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл түр томилжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), ....боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах... гэсэн хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн байх тул Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах гэж нэхэмжилсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг  /цалингийн дэлгэрэнгүй 2016 оны 7, 8, 9 дүгээр сарууд/ 628.344 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх нийт 80 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /628.344: 21,2=29639х80/ 2.371.120 /хоёр сая гурван зуун далан нэгэн мянга нэг зуун хорь/ төгрөг + нэмэгдэл /2.371.120-60%/ 1.422.672 /нэг сая дөрвөн зуун хорин хоёр мянга зургаан зуун далан хоёр/ нийт 3.793.792 /гурван сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж  1.885.032 төгрөгийг хасч үлдэгдэл 1.908.760 /нэг сая есөн зуун найман мянга долоон зуун жар/ төгрөгийг Ц.А д олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан Ц.А гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.А г Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  ажилгүй байсан хугацааны 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх нийт 80 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /628.344: 21,2=29639х80/ 2.371.120 /хоёр сая гурван зуун далан нэгэн мянга нэг зуун хорь/ төгрөг + нэмэгдэл /2.371.120-60%/ 1.422.672 /нэг сая дөрвөн зуун хорин хоёр мянга зургаан зуун далан хоёр/ нийт 3.793.792 /гурван сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж  1.885.032 төгрөгийг хасч үлдэгдэл 1.908.760 /нэг сая есөн зуун найман мянга долоон зуун жар/ төгрөгийг Ц.А д олгож, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.А гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.САЙХАНТУЯА