Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00083

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                             П.Нямсүрэн

            Улсын яллагч                                           Б.Эрхэмбаатар

Иргэний нэхэмжлэгч                                Н.Цт

Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Ч.Мөнгөнцэцэг

            Шүүгдэгч                                                   Ж.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын  прокурор Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Өт холбогдох 1732001050015 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1964 оны 04 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, * тоотод эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, 1997 онд Эрүүгинй хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-р хорих ял шийтгэгдэж уг ялыг тэнсэж,  1 жилийн хугацаагаар  хянан харгалзаж байсан, Тукбай овогт Жуумаагийн Ө. РД:/*/

Тодорхойлох нь:

 

Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар: Шүүгдэгч Ж.Ө нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр, “Ар гахайт” гэх газарт 2017 оны 10 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль орчинд 3.035.987 төгрөгний шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ө мэдүүлэхдээ: Би ар гахайт гэх газарт олборлолт явуулах зөвшөөрлөө авахаар бичиг баримт, хүсэлт зэргээ орон нутагт өгчихсөн байсан наадмаас хойш хариу гарна гээд хүлээгдээд байж байсан юм. Тэгээд нэг өдөр хүлээгээд тэнд байж байхдаа манай хүмүүс нэг ухаж үзье гээд л ганц өдрийн үйл ажиллагаа болсон. Тэгээд ийм зүйл болоод буцаагаад газраа янзалчихаад байж байгаа юм. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул өөр ярих зүйлгүй гэжээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Н.Цт мэдүүлэхдээ: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг ар гахайт гэх газарт 2017 оны 07 дугаар сард түймэртэй гээд уул руу байгаль орчны хяналтын тасгийнхан бүгд явсан хойгуур энэ асуудал үүсээд цагдаагаас илрүүлсэн юм байна лээ. Би 2017 оны 08 дугаар сард ажилд ороод 09 дүгээр сарын дундуур шалгалтаар ар гахайт руу очсон. Тэгээд очиход Ж.Ө гэж хүн өөрөө байгаагүй техник нь байсан. Ж.Өийн яриад байгаагаар Батболд гэж биднийг очиход ажиллаж байсан. Бид нар тухайн үед нь зогсоогоод техникийг нь түр битүүмжлээд цагдаад материалыг нь шилжүүлж өгч байсан. Миний бие хөдөө ажлаар явсан хойгуур акт тавьсан улсын байцаагч гэрээ хийсэн байсан. 3359000 төгрөгийг 3 дахин үржүүлж хохирол гаранаас Ж.Ө 3035000 төгрөгийг төлсөн. Бид эвлэрлийн гэрээнд тусгахдаа 6000000 төгрөг гээд заачихсан сая хэргийн материал дээрээс харахад нөхөрлөл хэлбэрийн гэх зардалууд нийлээд 10 гаруй сая төгрөгний нөхөн төлбөр үлдэж байгаа. Үүнийгээ  нэхэмжилнэ гэжээ.

            Мөрдөн байцаалтанд Иргэний нэхэмжлэгч Н.Цт мэдүүлэхдээ:  “...2017 оны 10 дугаар сард Байгаль орчны улсын байцаагч Ю.Гүрбадамын хамт Мандал сумын 1-р баг “Аргахайт” гэх газарт хяналт шалгалтаар очиход Улаанбаатар хотын иргэн Ж. Ө гэх өндөр биетэй залуу хууль бусаар ашигт малтмал олборлож байсан ба үзүүлж харуулах бичиг баримт юу ч байгаагүй учир үйл ажиллагааг нь зогсоо гэж шаардлага тавьж байсан...Аргахайт гэх газар нь Улсын тусгай хамгаалалтын газарт хамаардаггүй...Ж.Өмербикээс байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөр болох 11.975.568 төгрөгийг нэмэжилж байна. Нөхөн сэргээлт хийх талаар шинжээчийн тайланд тусгагдаагүй учраас нөхөн сэргээлтийн зардал нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36-38-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч Г.БО мэдүүлэхдээ: ...Гахайтын Ам гэх газарт Өмербик гэх хүний алтны уурхайд манай ах экскаваторчин хийж байсан болохоор намайг ковшийн жолоочоор ажилд авсан ба 2017 оны 10 сарын 09-ний өдөр эрүүл, тэгш газарт экскаватороор хөрс хуулалт хийж, би өөрийн шар өнгийн Доосан ДС 300 загварын ковш буюу түрэгч техникээр усан буу төхөөрөмж рүү алттай шороог угааж, гарсан шороог нь түрж гаргах ажлыг хийсэн...Ө ах бид нарт зааж өгч алт олборлох үйл ажиллагаа явуулсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 39-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч З.Гз мэдүүлэхдээ:  “...2017 оны 10 сарын 09-ний өдрөөс эхэлж алт олборлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба би өөрийн хариуцсан экскаватороор хөрс хуулалт хийж мөн усан буу төхөөрөмж рүү алттай шороог хийж усан буугаар угаах ажиллагааг хийсэн. Ө ахын алт олборлох үйл ажиллагаа явуулсан газар нь шинэ, эрүүл, өмнө алт олборлох үйл ажиллагаа явуулаагүй газар байсан...Ө гэх хүний заавар зөвлөгөөгөөр тухайн газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч М.Ск мэдүүлэхдээ: “...манай ахын найз Ө намайг “уурхайд гагнуур хийгээд өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд Мандал сумын Гахайтын Ам гэх газарт ирээд усан буу, экскаваторын шанага зэрэгт гагнуур хийсэн. Одоогоос 2-3 хоногийн өмнө тухай газарт газар ухаж алт олборлох үйл ажиллагаа явуулсан. Ө ахын хоёр экскаватороор ухаж усан буу төхөөрөмж рүү алттай шороог хийж усан буугаар угаах ажиллагааг хийсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 43-44-р тал/\

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Дд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 сарын 09-ний өдөр Бик буюу Ө ах бид нарт эрүүл, тэгш, өмнө ашигт малтмал олборлоогүй газрыг зааж өгч, өөрийн шар өнгийн Самсунг, улаан өнгийн Доосан загварын хоёр экскаватороор газрын хөрсийг хуулж, түрээсийн улаан өнгийн Доосан загварын экскаватороор усан буу төхөөрөмж рүү алттай шороог хийж угааж, усан буунаас гарсан чулуунуудыг би ковшоор холдуулж зайлуулах ажлыг хийсэн...Ө ахад ямар нэгэн зөвшөөрөл байхгүй, нөхөрлөлийн нэр дээр ажиллана гэж ярьж байсан боловч ямар учиртайг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 45-46-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч Г.Нб мэдүүлэхдээ:  “...2017 оны 08 сарын 27-ны өдрөөс эхлэн өөрийн найз ЭОын эзэмшлийн экскаватор, ковш зэрэг техникийг Мандал сумын Ар гахайт гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа Өмербик гэх залууд түрээсээр ажиллуулах болсон. Ирээд уулын ам эрүүл өмнө олборлолт явуулаагүй газарт Бек гэх хүний заавар зөвлөгөөгөөр экскаватороор газрын хөрсийг ухаж, хөрс хуулалт хийж ухсан газартаа усан буу байршуулж, газрын гаргасан шороог ковшоор хийж алттай шороог угаах ажиллагаа хийсэн...Та нарын хэмжилт хийсэн газар мөн ба талбайн хэмжээг нь сайн мэдэхгүй байна. Бек бүх үйл ажиллагааг гардан зохион байгуулж түлш, хоол ундаар хангаж байсан юм...Үйл ажиллагаа явуулаад алт олборлож байсан, гэхдээ бид нарт харуулдаггүй байсан ба их, бага гарч байна гэж ярьж байхыг нь сонсож байсан” гэх мэдүүлэг./хх-ийн 50-53-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч Ө.Бд мэдүүлэхдээ:  “...Одоогоос 2 хоногийн өмнө буюу 2017 оны 10 сарын 09-ний өдөр шиг санагдаж байна. Бек гэх ах энэ газарт эрүүл тэгш, хүн ухаж олборлолт явуулаагүй газрыг өөрийнхөө 2 экскаватороор хөрсийг нь хуулж алттай хэсгийн шороог ил гаргасан ба би өөрийн хариуцсан экскаватороор алттай шороог усан төхөөрөмжинд хийж алттай шороог усан буугаар угааж алт олборлох ажил хийж байгаа юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 57-58-р тал/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 23-27, 31-32-р тал/

            Байгаль очны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн №1/15 дугаартай “...Ж.Ө нь зохих зөвшөөрөлгүйгээр 1.1 га талбайд үйл ажиллагаа явуулсан. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр экэлоги-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 3.035.987 төгрөг болж байна” дүгнэлт. /хавтаст хэргийн 111-114-р тал/

           

 Хавтаст хэргийн 97 дугаар хуудас: Хохиролыг нөхөн төлүүлэх тухай

Эвдэрсэн талбайг нөхөн сэргээхэд гарах зардлын хэмжээ болох 4197548 төгрөгийг 100130455301 тоот дансанд тус тус тушаалгаж нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Хавтаст хэргийн 101 дугаар хуудас:

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны Шинжээчийн дүгнэлт

Экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээний дүн

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ар гахайт гэх газарт хууль бусаар алт олборлохоор үйл ажиллагаа явуулж байсан иргэн Ж.Өийн уурхайлалтын ажлын улмаас эвдэрсэн 11050 м2 буюу 1,1 га тайлбайн байгаь орчинд учруулсан нийт экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь дараах байдалтай гарч байна.

Хүснэгт 3 Байгаль орчинд учруулсан Экологи-эдийн засгийн хохирлын дүн

Байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг

Нийт үнэ, төгрөг

1

Эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ

31879

2

Газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ

0

3

Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирлын хэмжээ

1623177

4

Ургамлан нөмрөгт учруулсан хохирлын хэмжээ

1402080

5

Усан орчинд үзүүлсэн хохирлын хэмжээ

0

6

Нийт хохирлын хэмжээ

3035987

 

Иргэн Ж.Өийн хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 11050м2 буюу 1,1 га талбай бүхий байгальд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь нийт дүнгээр 3035987 төгрөг болж байна.

Хавтаст хэргийн 117 дугаар хуудас:

Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “Хохирлыг нөхөн төлүүлэх тухай” акт

Иймд Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 дахьй “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, нд хөрөнгийг акт үйлдэж үлсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”, гэсэн заалтын дагуу актаар тогтоох нь

1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нв байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын  тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.”

2. “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна”

1. Ойн санд учруулсан хохирол

2. Амьтанд учруулсан хохирол

3. Ургамалд учруулсан хохирол

4. Усны нөөцөд учруулсан хохирол

5. Газарт учруулсан хохирол

6. Газрын хэвлийд учруулсан хохирол

7. Хөрсөнд учруулсан хохирол

3. “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно”

1. Ойн санд учруулсан хохирлын хэмжээг 3 дахин

2. Амьтанд учруулсан хохирлын хэмжээг 2 дахин

3. Ургамалд учруулсан хохирлын хэмжээг 5 дахин

4. Усны нөөцөд учруулсан хохирлын хэмжээг 3 дахин

5. Газарт учруулсан хохирлын хэмжээг 3 дахин

4. “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6,7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал  эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно”

1. Газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцон хохирлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр

2. Хөрсөнд учирсан хохирол байгаль орчинг бохирдуулсанаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гэсэн хуулийн заалтуудын дагуу иргэн Ж.Өийн хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд учруулсан хохирол болох / газарт учруулсан 31879 төгрөгний хохиролыг 3 дахин нэмэгдүүлж 95637 төгрөг, газрын хөрсөнд учруулсан 1623177 төгрөгний хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 4869531 төгрөг ургамлын бүрхэвчинд учруулсан 1402080 төгрөгний хохирлыг 5 дахин нэмэгдүүлж 7010400 төгрөгийг тус тус ногдуулж/ нийт 11975568 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Хавтаст хэргийн 147 дугаар хуудас: Лавлагаа.......Танай байгууллагаас ирүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот прокурорын зөвшөөрөл Мандал сум дахь цагдаагийн мөрдөн байцаах мөрдөгч цагдаагийн ахмад Т.Батзаяа хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж буй эрүүгийн 173200100 дугаартай хэргийн материалд дурдсан Жуумаа овогт Ө /РД: ЧД64040519/ нэр дээр бүртгэлтэй 77-22УБТ, 74-44УНУ, 72-07УБТ Тээврийн хэрэгслийн лавлагааг хавсралтаар хүргүүлэв.

            Байгаль орчны улсын байцаагчийн 18-04-329/04 дугаартай “...байгаль орчинд учруулсан нийт төлбөр нь 11.975.568 төгрөгийг нөхөн төлүүлнэ” гэх нөхөн төлбөр оногдуулсан акт. /хавтаст хэргийн 117-118-р тал/ болон шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 130-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131-р хуудас/, Ж.Өийн эрэн сурвалжилсан тухай баримт /хх-ийн 139-144-р хуудас/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-ийн 147-148-р хуудас/ зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад......        

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн талаар дүгнэхэд:

Шүүгдэгч Ж.Ө нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр,“Ар гахайт” гэх ой модоор хүрээлэгдсэн ойн сан бүхий 1,1 га газарт 2017 оны 10 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр алтны эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдаж, газрын хөрсийг эвдэж, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль орчинд 3.035.987 төгрөгний шууд хохирол, шууд бусаар 11975568 төгрөгийн нөхөн төлбөр, техникийн нөхөн сэргээлтийн зардал 1623177 төгрөг  гэмт хэргийн улмаас шууд болон шууд бусаар 13598745 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нотлогдон тогтоогдсон.

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд нөхөж болшгүй, ноцтой хор уршиг учруулж, улмаар  байгалын эклогийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, гэмт хэргийг гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлтээр үйлджээ. Хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүгдэгч Ж.Өийг Хүрээлэн байгаа орчны эсрэг, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Ж.Ө нь хувийн байдлын хувьд өмнө танхайн гэмт  хэрэг үйлдэж  нэг удаа ял шийтгэгдэж /хх-131/ байсан, мөрдөгчийн тогтоолоор эрэн сурвалжилж байсан /хх-136-145/, цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн лавлагаагаар ............ удаа дараа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, оргон зайлсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн, хууль бусаар ашигт малтмал хайж олборлосон тухай зөрчил бүртгэгдэж, хариуцлага тооцсон тухай лавлагаа  баримтууд хэрэгт авагджээ.    

Шүүгдэгч Ж.Өийн хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд учруулсан хохиролыг тооцвол....... /газарт учруулсан 31879 төгрөгний хохиролыг 3 дахин нэмэгдүүлж 95637 төгрөг, газрын хөрсөнд учруулсан 1623177 төгрөгний хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 4869531 төгрөг ургамлын бүрхэвчинд учруулсан 1402080 төгрөгний хохирлыг 5 дахин нэмэгдүүлж 7010400 төгрөгийг тус тус ногдуулж/ нийт 11975568 төгрөгийг, мөн уг газрыг нөхөн сэргээлтийн зардал 1623177 төгрөгийг тус, тус нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Ө нь байгаль орчинд учирсан шууд хохирол 3035000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн ба нөхөн сэргээлтийн зардал 1623177 төгрөг, улсын байцаагчийн актаар тавигдсан  нөхөн төлвөл зохих  хохиролоос үлдсэн  8940568  төгрөг бүгд 10563745 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Ж.Өмөрбеиийн үйлдсэн гэмт хэргийн хувьд эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг “Ар гахайтын 1,1 га газрын боилогийн нөхөн сэргээлт хийж унаган төрхийг сэргээх эсхүл уг нөхөн сэргээлт хийхэд гарах зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Ж.Өийн ашигт малтмал олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоох  зэрэг хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.    

Хэрэг хянан шийдвэрлэхэд дорхи асуудлууд байгааг цухас дурьдвал..... Хавтаст хэргийн 147 дугаар хуудсанд....... 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот прокурорын зөвшөөрөл Мандал сум дахь цагдаагийн мөрдөн байцаах мөрдөгч цагдаагийн ахмад Т.Батзаяа хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж буй эрүүгийн 173200100 дугаартай хэргийн материалд дурдсан Жуумаа овогт Ө /РД: ЧД64040519/ нэр дээр бүртгэлтэй 77-22УБТ, 74-44УНУ, 72-07УБТ Тээврийн хэрэгслийн лавлагааг хавсралтаар хүргүүлсэн мөн гэмт хэрэг үйлдсэн газарт ашиглаж байсан техник хэрэгслүүд гэрэл зургаар бэхжигдсэн байхад /хх-12, 13, 14-18, 25-28 хуудас/ хуульд заасан хөрөнгө хамгаалах болон битүүмжлэх хохирол барагдуулах арга хэмжээг хуульд зааснаар хэрэгжүүлээгүй, уг газар ой модоор бүрхэгдсэн ойн сан бүхий газар байхад ойн санд хохирол учраагүй гэх дүгнэлт, мөн шинжээч Нуман-Алтай ХХК-ний 2017.11.10-ны №1/23 дугаартай дүгнэлт 3,2 га газарт 10450558 төгрөгний хохирол учирсан, нөхөн сэргээлтийн зардал 4197548 төгрөг гэх /хх-62/ анхны дүгнэлт, 2018.04.03-.ны өдрийн №1/15 дугаартай 1,1 га газарт 3035987 төгрөгний хохирол учирсан гэх дүгнэлт,  нөхөн сэргээлтийн зардлын тооцоог орхигдуулсан зэрэг зөрчил байгааг анхааралдаа авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Прокурорын хянан шалгах ажиллагаа,  32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд бүрэн хяналтын үүргээ хэрэгжүүлэхдээ анхааралдаа авна уу.

Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн  эд хөрөнгө, техник хэрэгсэл байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэйг тус тус тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 38.1дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Тукбай овогт Жуумаагийн Өийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах,  олборлох” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тукбай овогт Жуумаагийн Өийг 01 жил 06 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Өт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд  10563745 /арван сая таван зуун жаран гурван мянга, долоон зуун дөчин таван/ төгрөгийг  гаргуулан төрийн сангийн 100130400955 тоот дансанд оруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт  зааснаар Ж.Өээс гэмт хэрэг үйлдсэн 1,1 га газарт биологийн нөхөн сэргээлт хийх,эсхүл нөхөн сэргээлт хийхэд гарах зардлыг төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт зааснаар Ж.Өмөрбекийн ашигт малтмал олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоосугай.

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ө нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,шүүхээс тогтоосон  хязгаарлалтыг зөрчсөн бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.  

           8.Ж.Өт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.     

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор,эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

          11.Давж заалдах гомдол эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Өийг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ