| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00071/Э |
| Дугаар | 00081 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 00081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Г.Мэндбаяр
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.ДЯ
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Тд холбогдох 1732000460033 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай
Түшээ гүн овгийн Бүжинлхамын Т РД:/*/
Тодорхойлох нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар: Яллагдагч Б.Т нь 6 удаагийн үйлдлээр
1.2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжин шөнө, 2017 оны 04 сарын 05-ны өдрөөс 06 шилжих шөнө тус тус үргэлжилсэн үйлдлээр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн № 15-201 тоотод байрлах “Түрүү гарав” ХХК- ийн агуулахын цоожийг эвдэж нэвтрэн орж, 6 нэр төрлийн 35 ширхэг барилгын материалууд хулгайлж, 3.640.000 төгрөгний хохирол учлуулсан,
2. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 57 тоотод оршин суух иргэн Г.Гсгийн байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж, Dell загварын зөөврийн компьютер, архи 2 шил зэрэг эд зүйл хулгайлж, 840.000 төгрөгний хохирол учруулсан,
3.2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баруун-Өлөнтийн № 245 б тоотод оршин суух иргэн Ч.Баттүвшингийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж, 5 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, хөөрөгний дайлан, гар утас зэрэг эд зүйл хулгайлж, 1.393.000 төгрөгний хохирол учруулсан,
4. 2017 оны 08 дугарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баруун-Өлөнтийн № 175б тоотод оршин суух иргэн Х.Этгийн байшингийн хаалганы цоожийн эвдэж нэвтрэн орж, мөнгөн аяга 2 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг эд зүйлийг хулгайлж, 540.000 төгрөгний хохирол учруулсан,
5.2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Шижирийн Ам” гэх газарт оршин суух иргэн Б.Үрчээгийн Монгол гэрт сэм нэвтрэн орж, авдран дотор байсан бэлэн 1.000.000 төгрөгийг хулгайлсан,
6.2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Сургуулийн № 66 тоотод оршин суух иргэн С.Чхгийн байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж, TCL загварын 32 инчийн телевизор, шаргал өнгийн бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж, 440.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... гэх мэдүүлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.ДЯ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...... гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Пүрэвдоо мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…... 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай компанийн агуулахад хулгайч орж эд зүйл алдагдсан байхаар нь цагдаад хандаж камерийн бичлэгийг шүүж үзэхэд 2017 оны 04 сарын 03-ны шөнө 03-04 цагийн үед манай грашид хулгайч хулгай хийж байгаа бичлэг бичигдсэн байсан... Алдагдсан 20 литрийн савлагаатай чулууны эмүльс 11 ширхэг, 20 литрийн савлагаатай ханын эмүльс 10 ширхэг, 20 литрийн савлагаатай цагаан будаг 2 ширхэг, будаг шингэлэгч 1 ширхэг, 20 литрийн савлагаатай хар тосон түрхлэг 10 ширхэг, хийн алх 1 ширхэг, акумлятор 4 ширхэг, суурин цахилгаан тайрагч зэрэг эд зүйл 2 удаагийн үйлдлээр алдагдсан... Хяналтын камерт бүдэгхэн хүний дүрс бичигдсэн байсан ба сахиулын энхэр сайн таниж байсан... Б.Т манай сахиулын холын хамаатан юм шиг байна лээ... Акумлятор 4 ширхэг, хуучийн хийн алх зэргийг үнэлээгүй ээ ба үүнийг нэхэмжлэхгүй. Нийт 3.640.000 төгрөгний хохирол учирсаныг нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /2 дугаар хавтаст хэргийн 123-126 тал/
Хохирогч Г.Гс мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:..... 2017 оны 08 сарын 11-ний өглөө 07 цагт гэрээсээ гараад 13 цагийн орчим ирэхэд хашааны том хаалгаа онгойлгох гэхэд хаалгыг хажуу талаар нь дутуу хаасан байхаар нь дутуу хаасан юм байх гэж бодоод гэртээ ороход буйдан дээгүүр шавартай гутлын мөр гарчихсан, байшингийн цонхны поорчик онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж бодоод эд зүйлээ бүртгэхэд буйдан дээр байсан Dell загварын нөүтбүүк, Соёрхол нэртэй болон Орос архи тус тус алдагдсан байсан. ...Нөүтбүүкийн 2016 онд PC mall дэлгүүрээс 999.000 төгрөгөөр авч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 177-178, 180-р тал/
Хохирогч Ч.Баттүвшин мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…...2017 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн орчим Улаанбаатар хот руу яваад 23-ны өдрийн орой 23 цагийн орчим гэртээ ирэхэд байшингийн цоож байхгүй онгорхой байсан ба том хүү Б.Мл онгорхой орхиж гэж бодоод унтсан ба маргааш нь авдараа онгойлгоход 5 ширхэг мөнгөн аяга, Самсунг Нөте-1 гар утас, шинэ үеийн халтар манан хөөрөг, зүү ороосон дайлан, дайлан дотор хүүхдийн хуурамч ээмэгнүүд, утасны мемори карт зэрэг эд зүйлүүд байсан. Бас эхнэрийн Монгол дээлэн дээр бүсэлдэг шаргал өнгийн суран материалтай шигтгээтэй бүс алга болсон байсан...Учирсан хохирлоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 23-25, 2-р хх-34-р тал/
Хохирогч Х.Эт мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…... 2017 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 08 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад орой 18 цаг 30 минутын орчим иэрхэд гэрийн цоож байхгүй, онгорхой байхаар нь гэрлүү ороод эд зүйлээ шалгахад тахилын ширээн дээр байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бөгж, цэнхэр шигтгээтэй монетон ээмэг хосоороо зэрэг эд зүйл байхгүй байсан. Нэг мөнгөн аягыг Улаанбаатар хотоос 2015 онд 120.000 төгрөгөөр, нөгөө мөнгөн аягыг цагдаагийн ар талын дэлгүүрээс 2015 онд 140.000 төгрөгөөр, монетон ээмэг бөгжний хамт 2012 онд 485.000 төгрөгөөр, мөнгөн бөгжөө тус бүр 20.000 төгрөгөөр хийлгэж байсан гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 107-109, 2-р хх-35-р тал/
Хохирогч С.Чхгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…......2017 оны 02 сарын 18-ны өдөр Улаанбаатар хот явахдаа гэрээ цоожлоод ах С.Нямжавд захиж үлдээгээд явсан юм. Тэгээд ах 2018 оны 02 сарын 27-ны өдөр очиж хараад хэвийн байсан гэж хэлж байсан ба би 2018 оны 03 сарын 01-ний өдөр ирэхэд байшингийн зүүн талын жижиг цонхны поорчиг онгорхой, гэрийн хананд байсан TCL загварын, хар өнгийн зурагг, хүрэн өнгийн орны бүтээлэг алдагдсан байсан. Зурагтыг 2017 оны 10 сард 410.000 төгрөгөөр худалдан авсан, орны бүтээлэгийг 30.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 233-235-р тал/
Гэрч Р.Чпийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…...Би 2017 оны 08-р сарын 22-ноос 2017 оны 10-р сарын 04-ний хооронд Бүрэнцэнгэл харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан ба уг хугацаанд Ноён- уулын харуулын цэг дээр ажилтай байсан. Тийм хүн огт танихгүй.Хэнтий аймгийн хорих ангиас 2005 оны 09-р сард суллагдаад Мандал су Тарни 8-р багт ирээд одоог хүртэл амьдарч байна. 2017 оны 11 сард самранд явсан. Ер нь энд тэнд хөлсний ажил хийж л амь залгуулж байна даа. Яг тогтсон ажил, гэр бүл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/
Гэрч Б.Мхын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…...2017 оны 08-р сарын 23-ны үүрээр 02 цагийн үед манай гэрийнхэн Улаанбаатар хотруу яваад би ганцаараа үлдсэн. Өглөө нь би 09 цаг өнгөрөөгөөд орноосоо боссон. 11 цаг 10 минутын орчим би хадам аавынхруугаа явах гээд гэрээ цоожлоод гэрээсээ гарсан. Тэр өдрөө би хадмындаа хоносон. Маргааш нь буюу 2017 оны 08-р сарын 24-ний өдөр гэртээ 08 цаг 20 минутын орчим ирээд хувцсаа солиод гараад явсан. Намайг гэртээ ирэхэд манай гэрийнхэн орноосоо босоогүй байсан. би гэрээсээ гараад модны раман дээр ажиллаж байсан чинь аав, өөрийнхөө дүү Мөнхдоржтой хүрээд ирсэн. Хүрч ирээд надад гэрээс мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйл алга болсон байна, өчигдөр чи гэрээ цоожилсон уу, бид нарыг Улаанбаатараас ирэхэд гэр онгорхой байсан гэжярьсан. Тэгээд аав цагдаад мэдэгдэх гээд явсан. Ийм л зүйл болсон. Мэдэж байсан хүн байхгүй. Өчигдөр гэртээ юмаа үзэж байтал Ноте-1 маркын хар өнгийн гар утас алга болсон байсан. Би тэр утсаа 2014 онд нэг төлөг, нэг борлон хоёроор худалдаж авч байсан. Одоо үнэлвэл 100.000/ зуун мянган төгрөг/-р үнэлж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/
Гэрч Д.Ис мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…...Би маш тодорхой санаж байна. Энэ залуу 2017 оны 10 дугаар сарын эхээр намайг нэг орой ажил дээрээ сууж байхад согтуу байдалтай орж ирээд ахаа нэг шил архи авч уух гэсэн юмаа гээд гэрээсээ авчирсан мөнгөн аяга байна гээд үүнийг худалдаад авчих гэхээр нь би түүний согтуу байгаа байдлыг нь хараад авахгүй ээ гэж хэлсэн юм. Тэгсэн чинь энэ ямар нэгэн асуудалтай мөнгөн аяга бишээ манай гэрийн юм байгаа юм та авчих л дээ гээд гуйгаад байхаар нь аягыг нь үзсэн чинь дунд гарын мөнгөн аяга байх боловч уг аяганы амсарын мөнгө нь хагарчихсан байсан юм. .....Аягыг граммлаж үзхэд 19 грамм орчим мөнгө байхаар нь нэг граммыг нь 1000 төгрөгөөр бодож авна гэсэн. Тэгтэл уг залуу өрөө зөвшөөрөөд би 20000 төгрөг өгсөн чинь энэ залуу 1000 төгрөг хариулж өгч чадахгүй байсан. Тэгхээр нь хариулт аваагүй явуулсан. Уг аяганы мөнгийг нь хайлж аваад өөр эдлэл хийж зарж борлуулсан болохоор тухайн аяга одоо байхгүй. Бидний ярьдагаар үйлдвэрийн жижиг нимгэн /хальсан/ мөнгөн аяга байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/
Гэрч О.Нг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…... Би 2017 оны намраас ууланд хуш модны самарт хүмүүс авч явдаг болсон юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын сүүлч үеэр самарт хүн авч явах гэж байхад Б.Т гэдэг залуу самарт явахаар бусад хүмүүсийн хамт ирсэн юм. Ингээд 20 орчим хүний хамт самарт явахад Б.Т хамт явсан. Самарт явсанаас хойш 2 cap орчим болоод 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Мандал суманд ирцгээсэн. Энэ хугацаанд Б.Тыг сайн таньдаг болсон юм. Т самарт явж ирсэн оройдоо самар худалдаад олсон 200.000 мянга орчим төгрөгтэй болоод Улаанбаатар хот руу явна гээд яваад өгсөн.Түүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 08-ний үед самарт явна гээд манайд ирснээр ганц хочр хоноод, би бусад хүмүүсийн хамт самарт авч явсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 13-ны үед самараас ирцгээсэн. Т самарт явж ирэнгүүтээ ажлын хөлс 100.000 орчим төгрөг аваад Улаанбаатар хот явна гэж яваад маргааш нь манайд хүрээд ирсэн. Манай мал хөдөө Ялбагт байдаг юм. Тыг мал хараад өгөөч гэж гуйсан болохоор малыг чинь харж өгөе гээд буцаад ирсэн.Ингээд Тыг 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Ялбаг руу явуулсан. Т манай мал дээр очоод мал харж байгаад 7-8 хоногийн дараа манайд буцаж ирсэн. Тэгээд манайхтай ойролцоо байдаг Шоогий гэдэг найзындаа очиж тэднийд байгаад байсан. Ойролцоо болохоор зарим өдөр манайхаар орж гардаг байсан. Надтай хамт 2 удаа уул руу модонд явсан.Ер нь хүний үгээр залуу байсан. Гэтэл одоогоос 10 гаран хоногийн өмнө манай эхнэр түүнийг гэрээс очоод юм аваад ир гэж хэлээд явуулаад юмаа авчруулсаны дараа Т дахин манайд очоод гарахдаа манай эхнэрийн Самсунг-6 маркын гар утасыг хулгайлаад аваад гарчихсан байсан. Үүнийг нь манай охин Б.Мягмарсүрэн мэдээд эхнэр бид хоёрт хэлсэн юм. Ингээд эхнэр бид хоёр Тыг эрж хайж араас нь хөөцөлдөж байж олж авсан. Гэрээс болон машинаас ойр зуурын жижиг сажиг юм алга болчихоод байдаг байсан юм. Ер нь Тыг л аваад байна даа гэж таамагладаг байсан. Өөр авах хүн байхгүй, түүнд итгээд л ойр зуурын юмандаа явуулаад байдаг байсан юм. Т “манай ээж өнгөрчихсөн, би тогтсон гэр орон байхгүй” гээд манай эхнэрт ярьсан байсан.Түүнээс нэхэмжлээд байх зүйл байхгүй ээ.Б.Т огт архи уудаггүй биш, гэхдээ байнга архи уугаад байхгүй ч гэсэн архи үнэртүүлчихсэн байдалтай явж нэлээн хэдэн удаа анзаарагдсан. Шоогий гэдэг нь түүний бүр багийн найз юм гэсэн. Шоогий гэдэг нь урьд нь Улаанбаатар хотод амьдардаг байсан юм гэсэн. Манай Мандал суманд хүргэн болоод ирж амьдарч байгаа юм. Өөр Билгүүнээ гэдэг залуу байдаг юм гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/
Гэрч Ж.Бб мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…...Энэ улаан өнгийн тоосгон байшинд сүүлийн хоёр жил хүн амьдраагүй. Үндсэн айл нь нүүгээд явсан. Өнгөрсөн намар 2017 оны 08 дугаар сарын үед хоёр залуу нэг эмэгтэй бараг нэг сар орчим орогноод байгаа бололтой байсан. Манай ойрхон байдаг болохоор анзаардаг юм. Би тухайн хоёр залууг харвал бараг л танихгүй боловуу, 25-30 насны боловуу гэмээр залуус байсан, бас тэр орчим насны эмэгтэй байсан. Энэ гурван хүн 2017 оны 08 дугаар сарын сүүлч үеэр манай Баруун өлөнтийн 175 тооттод оршин суух Эт эгчийнд хулгай орсоны маргаашнаас алга болчихсон юм гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/
Гэрч Б.Дс мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…... Би Б.Тыг 5, 6 дугаар ангид суралцаж байх үеэс нь танина.Тухайн үед тэднийх, манайх 2 Улаанбаатар хотод “Ногоон нуур” гэх газарт ойролцоо амьдардаг байсан. Хүүхдүүд юм болохоор хааяа нийлж нөхөрлөдөг байсан. 2012 оны үед тэр хавийн газар орон сууц төлөвлөлтөнд ороод айлууд нүүцгээсэн.Түүнээс хойш Ттай уулзаагүй байж байгаад 2018 оны “cap шинэ”-ийн баярын өмнөхөн Мандал суманд тааралдсан. Би модны раманд ажилладаг байсан бөгөөд харин Т жолооч нартай хамт уул руу модонд явдаг байсан юм байна лээ. Ингээд манайд очоод очих газаргүй гэхээр нь 2018 оны 03 дугаар сарын 20 гартал 1 cap гарангийн хугацаанд манайд амьдарсан. Би эхнэр, хүүхдүүдийн хамт 5-уулаа амьдардаг юм. Миний мэдэхийн түүнийг жоохон байхад нь хойд аав нь л их дээрлэхэдэг байсан юм.Манайд байхдаа Баянхангайн Эрка, Томоо, Нг гэх хүмүүстэй уул руу 3ил-131 машинтай модонд явлаа гэж өглөө их эрт гараад бүүр шөнө орж ирдэг байсан.Модонд явахгүй өдрөө цэвэрхэн хувцасаа өмсөөд айлд очоод ирье гээд эрт гараад явдаг.Тэгээд л бас шөнө ирдэг байсан юм.Би түүнийг модонд явдаг, модонд явдаг айлд очиж машин техник засварын ажилд нь тусалж байгаад л ирдэг гэж боддог байсан. Өөрөө татах ч тамхигүй шахуу явдаг, гэрт орж ирэхээрээ ороодог тамхинаас татаад байдаг байсан. Ер нь бол түүнтэй хамт гэртээ хэд, хэдэн удаа архи уусан тохиолдол бий.Яг л адилхан сууж байгаад уухад би согтоод тасраад унахад тэр согтоогүй л байж байдаг юм. Архи даахдаа сайн юм шиг байна лээ. Тийм тохиолдол байхгүй.Харин цэвэрхэн хувцасаа өмсөөд гараад явахаараа өдөр ирэхгүй, дандаа шөнөөр ирдэг юм. Аалаг эрээн өнгийн пүүз, сааралдуу өнгөтэй жинсэн өмд, ногоон өнгийн куртки, юүдэнтэй цамц, хар хөх өнгийн саравчтай малгай өмсдөг байсан гэх мэдүүлэг /Хавтаст хэрэгийн 42-43 дугаар тал/
Гэрч П.Хс мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…...Би Ч.Баттүвшингийн төрсөн дүү Ч.Пүрэвтүвшингийн эхнэр нь юм. Манай нөхрийн төрсөн ах Ч.Баттүвшин 2017 оны “Cap шинэ”ийн баярын өмнө Мандал сумын аварга малчин болсон юм. Ингээд ах, дүү, хамаатан садан бид нар нь нийлж байгаад түүний гэр бүлд бэлэг авч өгсөн ба, 2 ширхэг мөнгөн аягыг Улаанбаатар хотын “Мөнгөн Завъяа” мөнгөн эдлэлийн дэлгүүрээс худалдаж авч бэлэглэсэн юм. Худалдаж авсан 2 ширхэг мөнгөн аяганы 1 нь нөгөөхөөсөө арай жоохон том аяга байсан. Тэр аяга нь нөгөө багавтар аяганаасаа 30 гаран мянган төгрөгөөр илүү үнэтэй байсан. Том аягыг нь нөхөрт нь жижигэвтэр аягыг нь эхнэрт нь бэлэглэсэн. Жижиг аяга нь 240,000 төгрөгийн үнэтэй байсан юм. Тухайн 2 мөнгөн аягыг авахдаа дэлгүүрээс баримттай авч аяганых нь хамт бэлэглэсэн юм, гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 44 дүгээр тал/
Гэрч Н.Эч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…... Манай хөрш Этгийн хулгай орсон талаар 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн. Эт өглөө ажилдаа 08 цагийн орчим яваад орой 18 цагийн орчим ирдэг. Эт манай гэрт хулгай орсон байна хаалга онгорхой, цоож нь байхгүй байна гэсэн. Тэгээд бид хоёр гараад мөр хайгаад нэг мөр байхаар нь дээр нь төмпөн тавьсан. Би 12 цагийн орчим урд амбаараас нь тогоо авахаар орход цоожтой байсан. Манай хашаа Этгийн хашаа залгаа байдаг, дундуураа тасалгаатай. Манай зүүн талйн айл болох Батсайхан 13 цагийн үед гахайгаа гаргах гээд Этгийн хашаагаар дамжуулахад байшингийхан хаалга онгорхой байсан гэж ярьсан. Тэгэхээр 12-13 цагийн хооронд хулгай орсон болов уу гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 112-113 дугаар тал/
Гэрч М.ЭА мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…... 2017 оны 08 сарын 10-ны орой нөүтбүүк дээр юм хийж байгаад буйдан дээр орхиод унтсан ба маргааш нь нөхөр утсаар “гэрт хулгай ороод нөүтбүүк чинь байхгүй болсон байна" гэж хэлсэн. Нөүтбүүкийн нөхөр 2016 онд PC mall дэлгүүрээс 999.000 төгрөгөөр авч байсан. Соёрхол архийг 17.000, Орос архийг 23.000 төгрөгөөр авсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 179-р тал/
Гэрч П.Бч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…...Манай зүүн талын айлд хулгай орсон талаар манайханд мэдэх зүйл байхгүй. 2017 оны 08 дугаар сард Баянхонгор явж ирээд манай хамаатны хүн нас бараад манай гэх эзэнгүй байсан юм. Би сүүлд Мөнхөө ахын гэрт хулгай орсон гэж сонссон. Манай энэ хавиар хүмүүс их архи уудаг яг тэр хулгай хийсэн гээд хэлчих хүн алга гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 182 дугаар тал/
Гэрч Ц.Чб мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…...Манай арын айл болох Гсгийн гэрт хулгай орсон талаар би мэдэхгүй. Манай хүүхэд Бат-Эрдэнэ Гс ахынд хулгай орсон байна гэж надад ярьж байсан. Тэр хулгай гарсан өдөр би гэртээ байгаагүй харин манай хүүхдүүд байсан санагдаж байна гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 183 дугаар тал/
Гэрч Г.Гт мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…... Гсгийн гэри хулгай орсон өдөр эхнэрийн хамт гэртээ байсан. Өглөө намайг үхрээ гаргахад ямар нэг сэжигтэй хүн амьтан Гсгийн тэр хавиар харагдаагүй. Үдээс хойш Гстэй таарсан чинь гэрийн цонхоор хүн ороод 2 шил архи, нотебүүк аваад явчихсан байна гэхээр нь ахан юм анзаарч хараагүй гэж хэлсэн өөр мэдэж байгаа зүйл байхгүй. Эхнэр бид хоёр 2015 онд шилжиж ирсэн болохоор сайн хүн амьтан танихгүй, хулгай гараад байх нь гайгүй гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 184 дүгээр тал/
Гэрч Г.Бб мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…... Би сүүлийн үед байнга архи ууж зах дээр байгаад байгаа Ганбаатарыг танин гэхдээ өчигдөр Ганбаатар Амбааны гэдэг айлд согтуу сууж байсан гэж хүн надад ярьсан харин#Ганбаатар зах дээр Нотебүүк бариад явж байсан талаар би сонсоогүй юм байна Ганбаатар чинь мэргэжлийн хулгайч шүү дээ , бараашиг зардаг Нг юм уу, зах дээр зогсдог авгай нарт зарсан байх би нийлж архи уусан зүйл байхгүй ганцаараа байнга явж байдаг ш дээ бид нартай нийлж архи уусан зүйл байхгүй. Би Залуухан багш байхдаа Хөгжмөө барьцаанд тавиад улсын өмч алдсан гээд хоригдож байсан мөн ээжийн гэрт хулгай ороод нотебүүк алдагдсан гээд цагдаа дээр баахан шалгагдсан гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 185 дугаар тал/
Гэрч Г.Бб мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…... Би тийм компьютер хулгай хийж , гадуур зарсан зүйл байхгүй одоо би хулгай хийж шоронд орох юм бол бие маань даахгүй тэндээ үхэх байх заримдаа айлын жижиг сажиг зүйлийг хулгай хийж зардаг , намайг тэгэж явж байна гэж хэн хэлсэн юм бэ би таны яриад байгаа Баруун өлөнтийн тэр хавиар хааяа нэг явдаг маань үнэн. Би Нгбаатар, Амбааны эгчийнд хаяаа нэг орж бараашиг ууж авсан эд зүйлээ барьцаанд тавьдаг бас Ббтой нийлж архи уудаг байсан гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 187 дугаар тал/
Гэрч Н.От мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…...Манай дэлгүүрээн хүн байнга орж гарч байдаг хадалгаан ихтэй байдаг. 2017 оны 08 дугаар сард Баруун-Өлөнтийн Гс гэх айлд хулгай ороод нотебүүк аваад явчихсан байна гээд надаас асуугаад мөн манай ааваас та байнга гадаа суудаг хүн харж үзсэн юм байнуу гээд асуугаад байсан. Тухайн үед манай дотор камер ажиллаад гаднах камер ажиллахгүй байгаа талаар цагдаад хэлсэн. Манай энэ хавиар шоронд сууж байгаад гарсан З.Мөнхсайхан, хүмүүс Сайхнаа гээд дуудаад байдаг энэ ах хулгайн хэргээр ял эдэлж байгаад гарсан бас гэрт суугаад байгаад байсан Төгсөө ахыг хулгай хийдэг талаар хүмүүс ярьдаг гэх мэдүүлэг /Хавтас хэргийн 189 дүгээр тал/
Гэрч З.Мб мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:. З.Мөнхсайхан бол миний төрсөн дүү байгаа юм. Багануурын хорих ангиас суллагдаад манай хаяган дээр бүртгэлтэй байгаа. Харин манай найз П.Баттөгс орох оронгүй манайхаар амьдардаг. Баттөгс одоо бэртээд босч чадахгүй хэвтэж байгаа. Харан Мөнхсайхан Дархан явчихсан одоо ирээгүй байгаа. Урьд өмнө хулгайн хэргээр сууж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Гэхдээ айл амьтнаас сүх болон жижиг сажиг зүйл хулгайлсан гээд хүн амьтан хэл ам хийгээд байдаг гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 190 дүгээр тал/
Гэрч С.Нж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…. Миний С.Чх нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хашаа байшингаа түгжээд биднийг очиж эргэж байгаараа гээд Улаанбаатар хотруу явсан. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн үед дүүгийн хашаа байшин дээр очоод цонхыг нь үзхэд зүгээр байсан тэгээд би гэрлүүгээ харьсан. Өдөр манай дүү Чх очоод байшинд байсан зурагт алга болчихож гэхээр нь би цагдаад дуудлага өг гэж хэлсэн өөр юм болоогүй. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би дүүгийн хашаа байшин дээр очиход цонхнууд нь зүгээр байсан. Түүнээс хойш хулгай орсон байх. Дүү маань 2017 онд дэлгүүрээс шинэ зурагт худалдаж аваад гэрийнхээ хананд өлгөчихсөн байсан гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 238 дугаар тал/
Гэрч Б.Үч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…...Миний авдар дотор бэлэн 1 сая төгрөг байсан. Би зунжингаа үхрээ саагаад хотын зах руу оруулж сүүгээ зарж мөнгө хураадаг байсан. Манайх хөршүүдтэй 4-5 айл байдаг байсан ба би гэрээ цоожлоогүй, мөн авдараа цоожлоогүй байсан ба харин авдар дотор төмөр хайрцаг цоожтой түлхүүр нь хажууд нь хүрэн цүнхэнд байдаг байсныг аваад мөнгийг минь хулгайлсан байсан” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 67-68-р тал/
Гэрч З.Нд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байх миний ээжийн гэрээс 1 сая төгрөг хулгайлагдсан учраас цагдаад хандаж байна. Миний ээжийн өвс, хивгэндээ зарцуулах мөнгө байсан юм. Манай ээжийн гэрийн хажууд байдаг айлын хүүхэд болох залууг сэжиглэж байна. Энэ залуул авсан байх. Манай ээжийнд өмнө нь хулгай орж байгаагүй гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 69 дүгээр тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 11-14, 94-99, 145-148, 216-220, 2-р хавтаст хэргийн 104-107 дугаар тал/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 46, 120, 195, 240, 2 дугаар хавтаст хэргийн 37, 39, 154-155 дугаар тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 59-61, 66-67, 129-131, 198-200, 203-204, 250 дугаар тал/
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтаст хэргийн 2-6 дугаар хуудас/
Яллагдагч Б.Т хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58, 64-65, 125-128, 201-202, 245-249, 2-р хавтас харгийн 80, 139-140, 177-178 дугаар тал/ болон хувийн байдал тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар:
Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаагийн үйлдлээр 1.2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжин шөнө, 2017 оны 04 сарын 05-ны өдрөөс 06 шилжих шөнө тус тус үргэлжилсэн үйлдлээр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн № 15-201 тоотод байрлах “Түрүү гарав” ХХК- ийн агуулахын цоожийг эвдэж нэвтрэн орж, 6 нэр төрлийн 35 ширхэг барилгын материалууд хулгайлж, 3.640.000 төгрөгний хохирол учлуулсан,
2. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 57 тоотод оршин суух иргэн Г.Гсгийн байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж, Dell загварын зөөврийн компьютер, архи 2 шил зэрэг эд зүйл хулгайлж, 840.000 төгрөгний хохирол учруулсан,
3.2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баруун-Өлөнтийн № 245 б тоотод оршин суух иргэн Ч.Баттүвшингийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж, 5 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, хөөрөгний дайлан, гар утас зэрэг эд зүйл хулгайлж, 1.393.000 төгрөгний хохирол учруулсан,
4. 2017 оны 08 дугарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баруун-Өлөнтийн № 175б тоотод оршин суух иргэн Х.Этгийн байшингийн хаалганы цоожийн эвдэж нэвтрэн орж, мөнгөн аяга 2 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг эд зүйлийг хулгайлж, 540.000 төгрөгний хохирол учруулсан,
5.2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Шижирийн Ам” гэх газарт оршин суух иргэн Б.Үрчээгийн Монгол гэрт сэм нэвтрэн орж, авдран дотор байсан бэлэн 1.000.000 төгрөгийг хулгайлсан,
6.2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Сургуулийн № 66 тоотод оршин суух иргэн С.Чхгийн байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж, TCL загварын 32 инчийн телевизор, шаргал өнгийн бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж, 440.000 төгрөг, нийт 7855000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Т нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон гэж үзэж Б.Тыг гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг 6 удаагийн үйлдлээр үйлдсэн байна. Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг удаа дараа /6удаа/ үйлдсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 6 удаагийн үйлдлээр үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Тын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.
Шүүгдэгч Б.Тын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа ч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь зургаан удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, гэмт буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдөөгүй, хохирол төлөхөө илэрхийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.
Шүүгдэгч Б.Тыг гэм буруутайд тооцож, бусдад учирсан хохирол болох 3.640.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвдоод, 840.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Гсд, 1.393.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Баттүвшинд, 540.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Этд, 1.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.ДЯд, 440.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Чхд нарт тус тус олгож, уг эрүүгийн 1732000460033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон тагш 1ширхэг, хагарсан тагш 2 ширхэг,шаргал өнгийн шрмэл хээтэй даалин 1ширхэг, цагриган хээтэй төмөр 1 ширхэг, цэнхэр шигтгээтэй ээмэг 1 хос, эмэгтэй шаргал өнгийн төмөр аралтай суран бүс 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 155 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Түшээ гүн овгийн Бүжинлхамын Тыг /РД:НБ91121018 хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Түшээ гүн овгийн Бүжинлхамын Тыг 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Тын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тын цагдан хоригдсон бүгд 155 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Таас гэм хорын хохиролыг гаргуулж
1. 3.640.000 төгрөгийг Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат № 223-57 тоотод оршин суух, хохирогч, иргэний нэхэмжлэгч Бат боржигон овогт Батсүхийн Пүрэвдоод /РД:ЖЭ48021810/,
2. 840.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 57 тоотод оршин суух, хохирогч, иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Гантулгын Гсд /РД:МЗ91021119/,
3. 1.393.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 245 Б тоотод оршин суух, хохирогч, иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Чадраагийн Баттүвшинд /РД:ИК67091635/,
4. 540.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 175 Б тоотод оршин суух, хохирогч, иргэний нэхэмжлэгч Бөхчүүд овогт Халтарын Этд /РД:МЗ70032308/,
5. 1.000.000 төгрөгийг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо, Орбитын № 51-16 тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Зуллаагийн ДЯд /РД:ЧД70020901/,
6. 440.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Сургуулийн № 66 тоотод оршин суух, хохирогч, иргэний нэхэмжлэгч Хиа нар овогт Сүхбаатарын Чхд /РД:ИХ93091718/ нарт тус тус олгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон тагш 1 ширхэг, хагарсан тагш 2 ширхэг, шаргал өнгийн шрмэл хээтэй даалин 1 ширхэг, цагриган хээтэй төмөр 1 ширхэг, цэнхэр шигтгээтэй ээмэг 1 хос, эмэгтэй шаргал өнгийн төмөр аралтай суран бүс 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
8. Хэрэгт хавсарган ирүүлсэн бичлэг бүхий 3 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Тд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
12.Давж заалдах гомдол эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Тыг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ