Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 746

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Н.Нарантуяа, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Г.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Ц.Амгаланбаатар, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж, шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баасандоржийн Тамир, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булиа овогт Дэлгэрчулууны Чулуун-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн “1809000000125” дугаартай, 186/2018/0391/э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүн  хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар  дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20-21 тоотод оршин суух, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Б.Т /РД:………………./,

 

Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 эцэг, эх 2 дүүгийн хамт Булган аймгийн Тэшиг сум 2-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д.Ч /РД:……………../, 

 

            Холбогдсон хэргийн талаар:

          Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрөөс 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг байрны вакум цонхоор нэвтэрч делл маркийн зөөврийн комьпютер, процессор зэргийг хулгайлж И.Хуланд 510000 төгрөгийн, Ш.Энхболдод 450.000 төгрөг,

 

- 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрөөс 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах Арга билэг төвийн 102 тоот өрөөний цонхоор нэвтэрч комьпютерийн дэлгэц, 2 ширхэг, процессор 2 ширхэг, цаас үдэгч 1 ширхэг зэргийг хулгайлж О.Баттулгат 1.230.00 төгрөг,

- Д.Чтэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс      23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Интернет кафейгаас Toр syng маркийн 19 инчийн комьпютерийн дэлгэц 10 ширхэг, 40.000 төгрөг хулгайлж Б.Чинзоригт 940.000 төгрөг,

-  2017 оны 11 дүгээр сарын 18-ний өдрөөс 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг байрны цонхоор нэвтэрч комьпютерийн дэлгэц 7 ширхэг, 46 инчийн самсунг маркийн 1ширхэг суурин даралтын аппрат, хард диск, болор архи, 50.000 төгрөг зэргийг хулгайлж Б.Цэнгэлмаад 1.269.100 төгрөг,

-  2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг, 30 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг байрны цонхоор нэвтэрч тошиба маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, ассер брэндийн комьпютерийн дэлгэц 1 ширхэг, хард уян диск, самсунг SCХ-3200 маркийн принтер зэргийг хулгайлж Ч.Гантулгад 924000 төгрөг,

- С.Ганбаттай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 17-ний өдрөөс 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Нацагдоржийн номын сангийн үүдэнд байрлах номын дэлгүүрийн арын ханыг цөмлөн нэвтэрч 7 дугаар ангийн химийн ном 80 ширхэг, 7 дугаар ангийн математикийн ном 40 ширхэг, 8 дугаар ангийн математикийн ном 50 ширхэг, 8 дугаар ангийн биологийн ном 100 ширхэг, 12 дугаар ангийн утга зохиолын ном 30 ширхэг, 9 дүгээр ангийн фикикийн ном 200 ширхэг, ерөнхий боловсролын элсэлтийн шалгалтын ном 5 ширхэгийг хулгайлж Ц.Болор-Эрдэнэд 2.640.000 төгрөгний хохирол учруулсан,

Д.Ч нь Б.Ттай бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Интернет кафейгаас Toрsyng маркийн 19 инчийн комьпютерийн дэлгэц 10 ширхэг, 40.000 төгрөгийг хулгайлж Б.Чинзоригт 940.000 төгрөг,

- 2017 оны 11 дүгээр сарын 18-ний өдрөөс 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг байрны цонхоор нэвтэрч комьпютерийн дэлгэц 7 ширхэг, 46 инчийн самсунг маркийн 1 ширхэг суурин даралтын аппарат, хард диск, болор архи, 50.000 төгрөг зэргийг хулгайлж Б.Цэнгэлмаад 1.269.100 төгрөг,

- 2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг, 30 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг байрны цонхоор нэвтэрч тошиба маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, ассер брэндийн комьпютерийн дэлгэц 1 ширхэг, хард уян диск, самсунг SCХ-3200 маркийн принтер зэргийг хулгайлж Ч.Гантулгат 924000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.   Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Би гэм буруугаа хүлээж байгаа, өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

1.2. Шүүгдэгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд хэлсэн бүх зүйл үнэн өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

          Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Хулангийн: ...2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг 30 минутанд ажилдаа очиход миний зөөврийн комьпютер байхгүй байхаар нь тэнд байсан хамт ажилладаг хүмүүсээс асуухад мэдэхгүй гэсэн ба тэр үед цагдаагийн байгууллагад хандсан. Dell latitude 3550 маркын хар өнгөтэй зөөврийн компьютер байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 24/,

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Энхболдын:...2017 оны 12 дугаар сарын 12-ны өглөө Хулан надруу утасдаад миний зөөврийн комьпютер хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Тэр үед манай нийгмийн ажилтан Гэрэлмаа бас миний комьпютерийн процессор алга болсон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг.      /3 дугаар хавтас, хуудас 154/,

 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Гантулгын:...2017 оны 11 дүгээр сарын 24-ны өглөө 08 цагийн үед намайг гэртээ байхад ажил дээр хулгай орчихсон талаар үйлчлэгч Оюундарь утсаар хэлсэн. Манай өрөөний цонхны гадна талын решотик төмрийг эвдээд вакум цонхыг онгойлгож миний өрөөнд нэвтэрсэн байсан. Өрөөнөөс тошиба брэндийн лед дэлгэцтэй 32 инчийн зурагт 1ш, Асер брэндийн компютерийн дэлгэц 1ш, процессорыг нь эвдээд уян дискийг нь аваад явсан байсан, хүндрүүлэгчтэй сэйфийг эвдсэн байсан, самсунг SCX-3200 маркын хар притер, Канон маркийн хагас мэргэжлийн зургийн аппарат алдсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 226-228/,

 

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Чинзоригийн:...2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр манай дүү надруу холбогдоод манай интернет кафед хулгай орчихсон компьютер алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би яваад очиход манай интернет кафены Topsync маркийн 24 инчийн хар өнгөтэй 10ш компьютерийн дэлгэц байхгүй мөн бэлнээр 40000 төгрөг алга болсон байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хуудас 58-59/,

 

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Цэнгэлмаагийн:...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө Сонгинохайрхан дүүрэг,  23 дугаар хорооны засаг дарга С.Сайхантуяа утсаар манай өрхийн эмнэлэгт хулгай орсон байна гэж хэлэхээр нь би очсон. Манай өрхийн эмнэлгийн 5, 6, 7, 8, 10 тоот өрөөнөөс эд зүйлс алдагдсан байсан. Манай өрөөнөөс 2ш компьютерын дэлгэц, камер хард диск, 50000 төгрөг, манай албан хаагчдийн өрөө болон коридорт байсан самсунг 46 инчийн зурагт, болор архи 1ш, нийт 7ш дэлгэц алдагдсан. Төмөр сейф эвдсэн тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг.  /1 дүгээр хавтас, хуудас 73/,

 

2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Баттулгын:...2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрөөс 21-нд шилжих шөнө “Үлэмж-Оргил” ХХК-ны оффисын өрөөнөөс 2ш процессор, 2ш дэлгэц бичгийн цаас үдэгч алдагдсан гэх мэдүүлэг. / 2  дугаар хавтас, хуудас 132-136/,

2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Болор-Эрдэнийн:....2015 оны 11 дүгээр сарын 18-нд манай дүү Бат-Өнөр өдрийн 12 цагийн үед дэлгүүр дээр очоод онгойлгоод ортол дэлгүүр доторх хамаг эд зүйл ном эмх цэгцгүй болсон байсан гэсэн. Дэлгүүрт ирээд хартал миний өргөдөл дээр бичсэн номнууд ерөнхийдөө алга болсон байсан. 7 төрлийн 500 гаран ширхэг ном алдагдсан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, хуудас 226/,

 

2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч М.Батдэмбэрэлийн:...2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би ажил дээрээ байхад 17 цагийн орчим гаднаас нэг залуу орж ирээд компьютерийн процессор барьцаанд тавья гэж хэлсэн. Би тухайн залуугийн процессорыг үзтэл хар өнгийн Dell брэндийн 4-р үеийн cor I5 үзүүлэлттэй байсан . Тэр залуу өөрийн иргэний үнэмлэх Баасандорж овогтой Тамир гэсэн нэрээр 350000 төгрөгөөр тавиад явсан юм. Тэгээд өнөөдөр буюу 22-ны өдөр Сонгинохайрахн дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаа нар нөгөө процессор тавьсан залуутай хамт орж ирээд тухайн эд зүйл хулгайн эд зүйл болохыг хэлээд хурааж аваад явсан гэх мэдүүлэг.  / 1 дүгээр хавтас, хуудас   28-29/,

  

2.9.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Г.Мөнхсайханы: 2017 оны 11 дүгээр сарын 19-нд Тамир манай ломбардны МУИС-ын ЭЗС-ийн урд байдаг салбар дээр 7ш компьютерийн дэлгэцийг 350000 төгрөгөөр, Баруун 4 замын 11-р сургуулийн урд талын салбар дээрээс 2ш зөөврийн компьютерийн дэлгэцийг 100000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 76-77 /,

 

2.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Маяасүрэнгийн:...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Орон зай төвийн гадаа машиндаа сууж байсан чинь нэг үл таних залуу ирээд Делл латуде гэдэг нэртэй 5-р үеийн core i5 нөүтбүүк авах уу гэхээр нь үзье гэхэд хорооллын эцсийн урд талын автобусны буудал дээр очоод нэг ломбардруу ороод үзэхэд дотроо юу ч үгүй цэнэглэгчтэй байсан ба би үзээд 600000 төгрөгөөр худалдаж авахад тэр залуу ломбардны мөнгөө өгөөд үлдэснийг нь аваад явчихсан. Би тэр нөүтбүүкээ өөрийн лангуун дээрээ аваачаад форматлаад лангуун дээрээ тавьж байгаад зарчихсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хууда 45/,

 

2.11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ариунсэлэнгийн:... 2017 оны 11 сарын 19-ний өглөө Сайнзаяа эмч залгаад ажил дээрээ ирэхэд манай өрхийн эмнэлгийн байранд хулгай орсон байсан. Миний өрөө 8 тоот өрөө бөгөөд өрөөний хаалганы цоож хөшиж хулгай орсон байсан. Би өрөөндөө сувилагч Номингийн хамт суудаг бөгөөд бид хоёрын ширээн дээр байсан 2 ширхэг компьютерын дэлгэц 1 ширхэг мауз алдагдсан байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 88/,

 

2.12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Чулуунбаатарын:...2017 оны 11 сарын 19-ний өглөө эмнэлгийн дарга Цэнгэлмаа утсаар залгаад манай эмнэлэгт хулгай орсон байна яаралтай ир гэсэн. Миний өрөө 7 тоот өрөө бөгөөд өрөөний хаалганы цоож хөшиж хулгайч орсон байсан. Би өрөөндөө Цэнгэлмаа эмчийн хамт суудаг бөгөөд миний ширээн дээр байсан Делл маркийн суурин компьютерын дэлгэц алдагдсан байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 90/,

 

2.13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Цэвэлмаагийн:...2017 оны 11 сарын 19-ний өглөө ажлын газрын сувилагч Амгаланбаяр утсаар залгаад манай эмнэлэгт хулгай орсон байна, яаралтай ирж уулз гэсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход миний суудаг 10 тоот өрөөний хаалга онгорхой эд зүйл алдагдсан байсан. Миний өрөөнөөс Асер маркийн суурин компьютерийн дэлгэц алдагдсан байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 94 /,

 

2.14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Сайнзаяагийн:...Би өрөөндөө эмч Ё.Жаранжилийн хамт суудаг бөгөөд миний ширээн дээр байсан Асер маркийн дэлгэц алдагдсан. Хамт суудаг Ё.Жаранжилийн ширээн дээр байсан Асер маркийн суурин компьютерийн дэлгэц алдагдсан байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, хуудас 97/,

 

2.15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ё.Жаранжилийн:...Миний өрөө 2 давхарт 6 тоот бөгөөд өрөөний хаалганы цоож хөшиж хулгайч орсон байсан. Миний ширээн дээр байсан Асер маркийн дэлгэц алдагдсан. Мөн хамт суудаг Сайнзаяагийн ширээн дээр байсан Асер маркийн суурин компьютерийн дэлгэц алдагдсан байсан гэх мэдүүлэг.  /1 дүгээр хавтас, хуудас/,

 

2.16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Мөнхдэлгэрийн:...Манай байгууллагын 10  тоот өрөөнд байх сувилагч Цэвэлмаагийн ашигладаг Асер маркийн суурин компьютерийн дэлгэц, 5 тоот өрөөний эд зүйл алдагдаагүй хаалга хөшиж онгойлгосон байсан. 6 тоот өрөөнд Жаранжил, Сайнзаяа гэх 2 эмч суудаг уг өрөөнөөс 2ш Делл, Асер маркын компьютерын дэлгэц, халуун хэмжигч аппарат, 8 тоот өрөөнөөс 2ш Асер маркийн суурин компьютерийн дэлгэц алдагдсан гэх мэдүүлэг.  /1 дүгээр хавтас, хуудас 103/,

 

2.17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Халиунаагийн:...2017 оны 12 дугаар сарын 21-ний өглөө манай кассын нярав Алтанхундага надруу залгаж ажлын өрөөнд хулгай орсон байна гэж хэлсэн, өрөөндөө ороход ажлын өрөөний цонх онгорхой цонхны цаад хаалт төмрийн доод талын хэсгийг хугалж махийлгасан цонхны тавцан дээр байсан цэцэгнүүдийг буулган газар тавьсан байдалтай байсан. Өрөөгөө шалгаж үзэхэд компьютерийн дэлгэц 2 ширхэг, процессор 2 ширхэг, цахилгаанд залгаж ажилладаг бичиг баримт үдэхэд зориулагдсан архив үдэгч төхөөрөмж зэрэг эд зүйл алдагдсан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, хуудас 135-136/,

 

2.18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Алтанхундагийн:...2017 оны 12 дугаар сарын 21-ний өглөө би ажилруу орж харахад ажлын байрны зүүн тийш харсан 2 цонхны урд талын вакум цонх хагас онгойсон байдалтай гадна талын сараалж төмрийн 1 төмрийг салгаад далийлгасан байдалтай Халиуны суурин компьютерийн asus маркийн дэлгэц, Алтанхундагийн aser маркын процессор, миний dell маркын дэлгэц процессорын хамт архивын баримт боодог машин зэрэг эд зүйл хулгайд алдагдсан гэх мэдүүлэг.  /2 дугаар хавтас, хуудас 137- 138/,

  

2.19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Баасансүрэнгийн: Тэр 2 залуу цаасан хайрцаг шиг номын уутанд хийсэн 4 боодолтой ном авч ирсэн бөгөөд дотрохыг нь задалж үзэхэд 9-р ангийн физикийн ном, 8-р ангийн биологийн ном зэрэг олон тооны сурах бичиг байсан би 1 ширхэг номыг 2500 төгрөгөөр бодож нийт 660000 төгрөгөнд 246 ширхэг сурах бичигийн номнууд худалдаж авсан гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, хуудас 15/,

 

2.20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6165 тоот  актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн СХДКШТ-ийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад М.Алтан-Одын илрүүлж бэхжүүлсэн “7,8,11,12,15,18,19,21,22,23,24,25” дугаартай 12 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ, “1,2,3,4,5,6,,,9,10,13,14,16,17,20” дугаартай 13 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн “7,8,11,12,15,18,19,21,22,13,24,25” дугаартай 11 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй . 23 дугаартай гарын мөр шинжилгээнд ирүүлсэн Батчулууны Ариунсэлэнгийн зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.Сүхболд гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас 116/,

 

2.21. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №200 тоот актын:

1.Шинжилгээнд ирүүлсэн 1,3,4,5,6,7,8,9 дугаартай гарын мөр, И.Хулангийн гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.

2. Папилон системийн нэгдсэн санд байгаа гарын дардас болон гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрэй тохирохгүй байна. Шинжээч цагдаагийн хошууч Б.Мөнхбат гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас138/,

 

2.22. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6464 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 4, 5 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Бусад гарын мөрүүдийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд болох папилляр шугамын нийлэлт, салаалалт, эхлэл, төгсгөл зэрэг шинж тэмдгүүд нь тод дүрслэгдээгүй, тооны хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй байх тул адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй.

2. Шинжилгээний шаардлага хангах 3 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн сан дахь гарын хээний дардсуудтай болон эзэн хобогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Ахлах шинжээч, цагдаагийн хошууч О.Золзаяа гэх дүгнэлт.  /1 дүгээр хавтас, хуудас 244/,

 

2.23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №06/030 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн 4 гэж дугаарласан гарын мөр болон хулгайн хэргийн хохирогч Г.Халиун, О.Баттулга, Б.Алтанхундага нарын гарын хээний дардас нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1,2,3 гэж дугаарласан гарын мөрнүүд адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Адилтгалын шинжилгээнд тэнцэх 3 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд бүртгэлтэй гарын мөр болон дардсуудтай тохирохгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн хулгайн хэргийн хохирогч Г.Халиун гэх гарын хээний дардас, Б.Алтанхундага гэх гарын хээний дардас, О.Баттулга гэх гарын хээний дардасууд нь шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Кримналастикийн шинжээч, цагдаагийн дэслэч Б.Болор-Эрдэнэ гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 144/,

 

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Улсын яллагч:.шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 24 дүгээр хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр хуудас Энхболдын мэдүүлэг, 28-29 дүгээр хуудас иргэний нэхэмжлэгч Батдэмбэрэлийн мэдүүлэг, 45 дугаар хуудас гэрч Нямсүрэнгийн мэдүүлэг, 47 дугаар хуудас гэрч Тамирын мэдүүлэг, 55-69 дүгээр хуудас хэргийн газрын үзлэг, фото зураг, хохирогч Чинзоригийн мэдүүлэг, хохирогч Болор-Эрдэнийн мэдүүлэг, 73 дугаар хуудас Цэнгэлмаагийн мэдүүлэг, 76-77 дугаар хуудас иргэний нэхэмжлэгч Мөнхсайханы мэдүүлэг, 79 дүгээр хуудас барьцаат зээлийн гэрээ, 52-53 дугаар хуудас гэрч Тамирын мэдүүлэг, гэрч Чулуун-Эрдэнийн мэдүүлэг, 58 дугаар хуудас гэрч Сонинбилэгийн мэдүүлэг, гэрч Чулуунбаатарын мэдүүлэг, гэрч Цэнгэлмаа мэдүүлэг, 97 дугаар хуудас гэрч Сайнтуяа, 99 дүгээр хуудас Жаранчимэд, 103 дугаар хуудас гэрч Мөнхдэлгэрийн мэдүүлэг, 208-215 дугаар хуудас хохирогч Гантулгын мэдүүлэг 226-228, 231-232 дугаар хуудас гэрч Тамирын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас яллагдагч Чулуун-Эрдэнийн мэдүүлэг, 42-45, хохирогч Чинзоригийн мэдүүлэг 58-59, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл 60, гэрч Тамирын мэдүүлэг 82, гэрч Чулуун-Эрдэнийн мэдүүлэг 83, 126-129, хохирогч Баттулгын мэдүүлэг 132-133, гэрч Халиуны мэдүүлэг 135-136, гэрч Алтанхундагийн мэдүүлэг 137-138, гэрч Тамирын мэдүүлэг 139-140,  209-210, хохирогч Болор-Эрдэнийн мэдүүлэг 226, 228, 236, Тамирыг байцаасан тэмдэглэл, 223 дугаар хуудас 3-15,  дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судална гэв. 

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж:..шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 149 дүгээр хуудас прокурорын тогтоолыг хуудсанд авагдсан нотлох баримтыг шинжлэн судална гэв.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг:..шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс хохирол төлөгдсөн баримт 250, шүүхийн шатанд хохирол төлсөн баримт байгаа эдгээрийг шинжлэн судална гэв. 

          Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрөөс 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг байрны вакум цонхоор нэвтэрч делл маркийн зөөврийн комьпютер, процессор зэргийг хулгайлж И.Хуланд 510000 төгрөгийн, Ш.Энхболдод 450.000 төгрөг,

 

- 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрөөс 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах Арга билэг төвийн 102 тоот өрөөний цонхоор нэвтэрч комьпютерийн дэлгэц, 2 ширхэг, процессор 2 ширхэг, цаас үдэгч 1 ширхэг зэргийг хулгайлж О.Баттулгат 1.230.00 төгрөг,

- Д.Чтэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс      23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Интернет кафейгаас Toр syng маркийн 19 инчийн комьпютерийн дэлгэц 10 ширхэг, 40.000 төгрөг хулгайлж Б.Чинзоригт 940.000 төгрөг,

-  2017 оны 11 дүгээр сарын 18-ний өдрөөс 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг байрны цонхоор нэвтэрч комьпютерийн дэлгэц 7 ширхэг, 46 инчийн самсунг маркийн 1ширхэг суурин даралтын аппрат, хард диск, болор архи, 50.000 төгрөг зэргийг хулгайлж Б.Цэнгэлмаад 1.269.100 төгрөг,

-  2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг, 30 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг байрны цонхоор нэвтэрч тошиба маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, ассер брэндийн комьпютерийн дэлгэц 1 ширхэг, хард уян диск, самсунг SCХ-3200 маркийн принтер зэргийг хулгайлж Ч.Гантулгад 924000 төгрөг,

- С.Ганбаттай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 17-ний өдрөөс 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Нацагдоржийн номын сангийн үүдэнд байрлах номын дэлгүүрийн арын ханыг цөмлөн нэвтэрч 7 дугаар ангийн химийн ном 80 ширхэг, 7 дугаар ангийн математикийн ном 40 ширхэг, 8 дугаар ангийн математикийн ном 50 ширхэг, 8 дугаар ангийн биологийн ном 100 ширхэг, 12 дугаар ангийн утга зохиолын ном 30 ширхэг, 9 дүгээр ангийн фикикийн ном 200 ширхэг, ерөнхий боловсролын элсэлтийн шалгалтын ном 5 ширхэгийг хулгайлж Ц.Болор-Эрдэнэд 2.640.000 төгрөгний хохирол учруулсан,

Д.Ч нь Б.Ттай бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Интернет кафейгаас Toрsyng маркийн 19 инчийн комьпютерийн дэлгэц 10 ширхэг, 40.000 төгрөгийг хулгайлж Б.Чинзоригт 940.000 төгрөг,

- 2017 оны 11 дүгээр сарын 18-ний өдрөөс 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг байрны цонхоор нэвтэрч комьпютерийн дэлгэц 7 ширхэг, 46 инчийн самсунг маркийн 1 ширхэг суурин даралтын аппарат, хард диск, болор архи, 50.000 төгрөг зэргийг хулгайлж Б.Цэнгэлмаад 1.269.100 төгрөг,

-   2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг, 30 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг байрны цонхоор нэвтэрч тошиба маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, ассер брэндийн комьпютерийн дэлгэц 1 ширхэг, хард уян диск, самсунг SCХ-3200 маркийн принтер зэргийг хулгайлж Ч.Гантулгат 924000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч И.Хулан, Ш.Энхболд, Ч.Гантулга, Б.Чинзориг, Цэнгэлмээ, О.Баттулга, Ц.Болор-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч  М.Батдэмбэрэл, Г.Мөнхсайхан,  гэрч Ө.Маяасүрэн, Б.Ариунсэлэнгэ, Б.Чулуунбаатар, Ш.Цэвэлмаа, Э.Сайнзаяа, Ё.Жаранжил, Л.Мөнхдэлгэр, Г.Халиунаа, Б.Алтанхундага, С.Баасансүрэн, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээнүүд  зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баасандоржийн Тамир, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булиа овогт Дэлгэрчулууны Чулуун-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн “1809000000125” дугаартай хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Тыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэргийг  байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч  Д.Чулуун-Эрдэнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч   хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.

Хохирогч нар хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид  гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хүсэлтээ бичгээр өгсөн байх тул  шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь  хохирлоо мөрдөн байцаах болон шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан, Б.Тын цагдан хоригдсон 291 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,  36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэргийг  байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

-  Шүүгдэгч  Б овогт Д.Ч-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч   хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Б.Тыг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

  -  Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Ч-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар   хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

 

-  Шүүгдэгч Д.Чд  оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлсүгэй.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тын цагдан хоригдсон 291 /хоёр зуун ерэн нэгэн/ хоногийг ял эдэлсэн хугацаанд  оруулан  тооцож, Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

           5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус   дурдсугай.

 

           6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тамирт урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, Д.Чд урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан  хорьж эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ

 

                   ШҮҮГЧИД                                  Н.НАРАНТУЯА

 

                                                            Б.ХАЛИУН