Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 157/ШШ2026/00361

 

 

 

 

 

2026 06 03 157/ШШ2026/00361

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг 1 дүгээр хороо, ын гудамж Ай Си Тауэр 13 давхар 1*******1А тоотод хаягтай, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар баг *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,716,433.59 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн хууль, эрсдэлийн удирдлагын газрын захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 7815827960 зээлийн дансны дугаартай, 1,360,000.00 /нэг сая гурван зуун жаран мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 8210*******069 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 4 сарын 23-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна

Иймд зээлдэгч *******-с үндсэн зээлийн төлбөрт 1,360,000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 273,639.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,094.14 төгрөг, шимтгэл 27,200.00 төгрөг, нотариатын зардал 6,500.00 төгрөг, нийт 1,716,433.59 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* миний бие 2025 оны 12 дугаар сарын 31-нд ажлаасаа гарч хөдөлмөр эрхлээгүй. Эрүүл мэндийн асуудлаас болж ажлаасаа гарсан. Тэрнээс үүдэн зээлээ төлөлгүй сунгалгүй хэтрүүлсэн миний буруу. 2026 оны 5 дугаар сарын 20-нд ажилдаа эргэн орсон тул удахгүй төлөөд явахыг мэдэгдэж байна. 1,716,433 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,716,433.59 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

2.Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...2026 оны 5 дугаар сарын 20-нд ажилдаа эргэн орсон тул удахгүй төлөөд явахыг мэдэгдэж байна. 1,716,433 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

Иймд хариуцагч *******ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,716,433.59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,413 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 42,413 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 21,206.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 21,206.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,716,433.59 (нэг сая долоон зуун арван зургаан мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг тавин есөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,413 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ээс 21,206.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 21,206.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ