| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00377/И |
| Дугаар | 157/ШШ2026/00365 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2026/00365
2026 06 04 157/ШШ2026/00365
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг 8 дугаар хороо, *******ын талбай-02 ******* тауэр 8-р давхарт хаягтай, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр баг *******-р байрны ******* тоотод оршин суух, *******ын ******* /РД:*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,177,214.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...2024-11-27-ны өдөр ЗГ202411274*******30 тоот гэрээний дагуу Hugwei Pura 70 Pro маркийн гар утсыг нийт 4,108,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан. 2023-11-27-ны өдөр 10709******* тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530.000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг cap бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
ЗГ202411274*******30 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,072,836.94 төгрөг, үндсэн хүүнд 585,943.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,415.20 төгрөг,
10709******* тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 372,798 төгрөг, үндсэн хүүнд 108,891.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,329.72 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, нотариатын төлбөрт 15,000.0 төгрөг, Нийт 4,177,214.62 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Үүсэж байгаа зээлээ хувааж төлж барагдуулах хүсэлттэй байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,177,214.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
2.Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Үүсэж байгаа зээлээ хувааж төлж барагдуулах хүсэлттэй байна... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.
Иймд хариуцагч *******ын нэхэмжлэлийн шаардлага болох 4,177,214.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,785.44 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 81,785.44 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* болон Төрийн сангийн орлогоос тус бүр *******,892.72 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Шинэхүүд холбогдох зээлийн гэрээний үүрэг 4,177,214.62 (дөрвөн сая нэг зуун далан долоон мянга хоёр зуун арван дөрвөн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,785.44 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч ******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр *******,892.72 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ