Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 157/ШШ2026/00369

 

 

 

 

 

 

 

 

 

2026 06 04 157/ШШ2026/00369

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу 6,07 тоот хаягтай, ******* зээл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 3 дугаар баг ******* 7-14 тоотод оршин суух ******* овогт *******ын *******д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1,430,421.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* зээл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч ******* овогтой ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ӨP-CTГ/72023-165761 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 1.104,800.00 /нэг сая нэг зуун дөрвөн мянга найман зуун/ төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч ******* овогтой ******* нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёcoop биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 689 xoног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна...

...Иймд түрээслэгч ******* овогтой *******аас 2024 оны 2 сарын 11-ний өдрөөс 2026 оны 5 сарын өдөр хүртэлх үндсэн зээлийн үлдэгдэл 841,558.42 төгрөг, үндсэн зээлийн хүү 523,079.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,783.09 төгрөг нийт 1,430,421.37 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч О.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...О.******* миний бие нь ******* зээл болох 1,430,421.37 төгрөгийг зөвшөөрч байна. Тухайн үлдэгдэл зээлийг 7 дугаар сарын 01-нээс 300,000 төгрөгөөр 5 хувааж төлнө. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* зээл ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,430,421.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

2.Хариуцагч О.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ....******* зээл болох 1,430,421.37 төгрөгийг зөвшөөрч байна. Тухайн үлдэгдэл зээлийг 7 дугаар сарын 01-нээс 300,000 төгрөгөөр 5 хувааж төлнө... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

Иймд хариуцагч О.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох 1,430,421.37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.Нэхэмжлэгч ******* зээл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,837 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 37,837 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.******* болон Төрийн сангийн орлогоос тус бүр 18,918.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* зээл ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* зээл ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,430,421.37 (нэг сая дөрвөн зуун гучин мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* зээл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,837 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч О.******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 18,918.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* зээл ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ