| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00396/И |
| Дугаар | 157/ШШ2026/00373 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 157/ШШ2026/00373
2026 06 09 157/ШШ2026/00373
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр багт хаягтай, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 4 дүгээр баг, ******* 5-508 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,052,111.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Зээлдэгч ******* нь 2022.07.05-ны өдөр ******* ББСБ-аас биеэр ирж Нийгмийн даатгал барьцаалсан зээлийг зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай жилийн 3.5%-н хүүтэй 2,700,000 төгрөг авсан ба банк гэрээний үүргээ биелүүлж 2022.07.05-ны өдөр шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ******* ББСБ-аас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн хуваарьт төлөлтөө хэтрүүлсэн байна. ******* ББСБ-аас зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, утсаар болон биечлэн уулзаж сануулж байсан боловч 2026.06.02-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд үндсэн зээл 2,699,999.65 төгрөг, үндсэн зээлийн хүү 342,374.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,947.15 төгрөг, бусад 1,790.12 төгрөг, нийт 3,052,111.67 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ******* ББСБ-н 3,052,111.67 төгрөгийг зөвшөөрч байна. Миний бие 6 хувааж төлж барагдуулах болно. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,052,111.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
2.Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Миний бие ******* ББСБ-н 3,052,111.67 төгрөгийг зөвшөөрч байна. Миний бие 6 хувааж төлж барагдуулах болно... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.
Иймд хариуцагч *******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,052,111.67 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,784 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 63,784 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* болон Төрийн сангийн орлогоос тус бүр 31,892 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,052,111.67 (гурван сая тавин хоёр мянга нэг зуун арван нэгэн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,784 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч ******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 31,892 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ