Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2026/00380

 

 

 

 

 

 

 

 

 

2026 06 10 157/ШШ2026/00380

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр багт байрлах ******* ******* ******* *******-ын харьяа Бор-Өндөр ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, дугаар байрны тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох

ашиглалтын зардал 491,007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ын харьяа Бор-Өндөр ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...******* нь Бор-Өндөр т - тоот үсчний байрны ашиглалтын зардал болох 2026.01-р сараас 2026.4-р сар дуустал 437,910 төгрөг мөн уг хугацаан дахь алданги 53,097 төгрөг нийт 491,007 төгрөгийг Бор-Өндөр ийн IBAN590034, данс Төрийн банк 320000207580 тоот дансанд тушааж өр авлагыг барагдуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* овогт ******* миний бие Бор-Өндөр УБҮ-ийн нэхэмжилсэн 491,007 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 6 сард багтаан төлнө. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ын харьяа Бор-Өндөр нь хариуцагч *******д холбогдуулан 491,007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

2.Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Бор-Өндөр УБҮ-ийн нэхэмжилсэн 491,007 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 6 сард багтаан төлнө... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Иймд хариуцагч *******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 491,007 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ын харьяа Бор-Өндөр ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,380 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 15,380 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* болон Төрийн сангийн орлогоос тус бүр 7,690 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ын харьяа Бор-Өндөр т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ын харьяа Бор-Өндөр ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох 491,007 (дөрвөн зуун ерэн нэгэн мянга долоон) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ын харьяа Бор-Өндөр ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,380 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч ******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 7,690 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ын харьяа Бор-Өндөр т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ