2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2026/06455

 

   2026          06           08                                   192/ШШ2026/06455

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8**************давхар хаягт оршин байрлах “****” ХК /регистрийн дугаар: **************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *************тоот хаягт оршин суух ****** овогт Эрдэнэцогтын ******** /регистрийн дугаар: ************/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,706,954.5 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдоос ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “****” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Эрдэнэцогтын ******** нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 6000475553 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 16,820,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000475553 тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 168 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000475553 тоот "Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2027 оны 08 дугаар сарын 09-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд, дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000475553 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 14,762,830 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,890,386.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,737.61 төгрөг, нотариатын төлбөрт 19,000 төгрөг, нийт 16,706,954.50 төгрөгийг зээлдэгч Эрдэнэцогтын ********аас  гаргуулж өгнө үү.” гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Эрдэнэцогт овогтой ******** миний бие ****тай эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нийт авсан зээлийн үлдэгдэл 14,762,830 төгрөг, хүү 1,890,386.90 төгрөг, нэмэгдүүлсэн төлбөр 34,737.61 төгрөг, нотариат 19,000 төгрөг, нийт нэхэмжилсэн 16,706,954.50 төгрөгийг 10 сарын хугацаанд хуваан төлөхөөр эвлэрэв. Үүнд:

-       2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг,

-       2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг,

-       2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг,

-       2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг,

-       2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг,

-       2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг,

-       2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг,

-       2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг,

-       2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг,

-       2027 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,676,954.5 төгрөг.

Эдгээр загвараар нэхэмжлэхийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч “****” ХК нь хариуцагч Э.********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,706,954.5 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч:

- 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,676,954.5 төгрөгийг тус тус “****” ХК-д хуваан төлж барагдуулахаар хүсэл зоригоо илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч Э.******** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч:

- 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,670,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,676,954.5 төгрөгийг тус тус “****” ХК-д хуваан төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 120,742.5 төгрөг, хариуцагч Э.********аас 120,742.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “****” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.ХИШИГБААТАР