| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2026/04753/И |
| Дугаар | 192/ШШ2026/06546 |
| Огноо | 2026-06-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2026/06546
2026 06 10 192/ШШ2026/06546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон хүсэлтдээ: Иргэн ******* миний бие 2022-2024 оны хооронд иргэн *******гээр өөрийн уралдааны морьдыг хөлсөөр уях ажил хийлгэж, хамтран ажиллаж байсан. Энэ хугацаанд буюу 2022 оны 9 сард ******* нь "орон сууц худалдан авах шаардлагатай байна" хэмээн надаас 75,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар зээлэх санал тавьсан. Бидний өмнөх хамтын ажиллагааны итгэлцэлд үндэслэн миний бие түүнд уг мөнгийг зээлдүүлэхээр тохиролцсон болно. Зээлийн төлбөрийг шилжүүлэхдээ *******гийн хүсэлтийн дагуу түүний Хаан банкны ******* тоот дансанд 10,000,000 төгрөг, түүний эхнэр болох *******гийн Хаан банкны банкны 24000500 ******* тоот дансанд 65,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Бидний хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй боловч зээл олгосон үйл баримт нь банкны дансны хуулга болон талуудын хооронд харилцсан мессеж, чат зэрэг баримтаар бүрэн нотлогдоно.Зээл төлөх хугацаа дууссан хэдий ч ******* болон түүний эхнэр ******* нар нь өнөөдрийг хүртэл төлбөрөө огт барагдуулаагүй байна. Миний бие үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох *******, ******* нар нь урьд оршин сууж байсан хаягтаа байхгүй, одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, холбогдох утас нь салгаатай байгаа тул тэдний хаягийг тодруулахгүйгээр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Миний бие ******* нь тус шүүхэд *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан ба *******гийн хаяг тодорхой болсон тул *******г эрэн сурвалжлуулах хүсэлттэй байна. Тус хэргийн шүүх хуралдаан зарлагдсан тохиолдолд нэхэмжлэгч миний эзгүйд явуулж өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын ам/17100/, 1557 дугаар байр, 5 тоот хаягт оршин суудаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/ХХ 3-4 тал/-аар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд овогтой нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, “ХААН банк” ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга/ХХ 6-23 тал/-аар, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн Засаг даргын тодорхойлолт/ХХ 52 тал/, *******г албадан ирүүлэх ажиллагаа гүйцэтгэсэн Төв аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Жигжидсүрэнгийн илтгэх хуудас/ХХ 51 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг хангаж, овогтой -г эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогтой -г эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, овогтой -ийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***